Энэ сарын 5-ны өдөр Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга Л.Болд аймгийн захиргааны байрандаа өөрийгөө буудсан байдалтай олджээ.
Хэргийн шалтгаан нөхцлийг тогтоож, шалгалт хийхээр цагдаагийн байгууллаын алба хаагчид очих үед талийгаач газар дээрээ нас барсан байжээ.
Дэд хурандаа Л.Болд нь өнгөрсөн зургадугаар сард Орхон аймгийн Цэргийн штабын даргаар томилогдсон юм байна.