зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Хурцтай дайн зарлаж явсан хурандаа Д.Цогтбаатар хаана явна вэ?

2019-8-20
0
ЖИРГЭХ

Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц цаг үеийнхээ хамгийн шилдэг хийгээд дуулиантай тагнуулчаар зүй ёсоор түүхэнд бичигдэх биз ээ. Б.Хурц тэргүүтэнд холбогдох шүүх хурал Төв аймаг дахь Сум дундын шүүхэд зургаан өдөр өрнөж, тэр хэрээрээ олны анхаарлыг татсан. Иргэдийн болоод тэмцэгчдийн хүсэн хүлээж байсан ганцхан хүсэл нь түүнийг яллаж, хорих анги руу ачуулах. Гэвч тэдний эл хүсэл талаар болж, эцэстээ уг хэргийг мөрдөн байцаалтад буцаасан шүүгч нар хонгилын шүүгч гэсэн гуншиж зүүж хоцорлоо. За энэ ч яахав.

Үүнээс хамгийн чухал зүйл нь энэ цаг үед Б.Хурц хэмээх хүнтэй ан ман үзэлцэж, үүнийхээ гороор аавын хаалга татсан гэх хурандаа Д.Цогтбаатар хэмээх нэгэн эрхэм бий.

Тэрбээр Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байсан нэгэн. АТГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Хурцыг илтээр шүүмжилснийхээ хариуд хэлмэгдсэн хэмээн Төрийн тэргүүнээс эхлээд холбогдох бүхий л газарт хаягласан захидлаа хорих ангиас бичснээрээ дуулиан тарьж байв. Тэгвэл энэхүү дуулианы эзэн өнөөдөр хаана, юу хийж явна бэ.

 

Өнгөрснийг нэхэн сануулбаас, хурандаа Донровын Цогтбаатарыг төрийн нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхээс 2014 оны аравдугаар сарын 24-нд 5 жил хорих ял шийтгэсэн байдаг. Үүний дараахан АТГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Хурцыг гүтгэсэн хэрэгт буруутгагдаж, 3 сар 1 хоногоор шийтгүүлэх ял эдлэхээр болсон ч хоёр сарын дараа болсон давж заалдах шатны шүүхийн магадлалаар уг шийдвэрийг хэрэгсэхгүй болгосон юм. Уг хэрэг цааш хэрхэн өрнөсөн, шүүхээс яаж шийдсэн талаарх шийдвэр олон нийтэд ил болоогүй юм.

Өөрөө хэлбэл, “нууц”-ын гэх тодотголтой шийдвэрүүдтэй хамт далдлагдсан бололтой.

Зарим албаны хүмүүсийн хэлснээр эл хэрэг шүүхийн шатанд шилжсэнээс хойш 2016 оны сүүлчээр Д.Цогтбаатарыг суллагдсан гэх.

Тухайн үед Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2009 онд сонгуулийн хандив нэрээр БНСУ-ын иргэд, байгууллагаас хандив авсан хэргийг Д.Цогтбаатар анх илрүүлж, илчилснээсээ болж екс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн занаанд орсон нь энэ хэмээн хэвлэлээр бичиж байв.

Харин энэ талаараа тэрбээр Б.Хурцтай хамт ажиллаж байхдаа хууль бус үйлдлийг нь шүүмжилж  явсан гэдгээ хорих ангиас бичсэн захидалдаа дэлгэрэнгүй бичээд “Өөрийг нь шүүмжилсэн болохоор зохиомол хэрэг үүсгэж, цагдан хорьсон” хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл ТЕГ-ын дарга асан Б.Хурц 2017 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр “С1” телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо, ТЕГ-ын Сөрөх тагнуулын дарга асан хурандаа Д.Цогтбаатарыг Германы иргэн М.Клойбер гэгчээс "Бенз" маркийн автомашин, гар утсыг хувьдаа авсан, мөн энэ хэргийг Эрүүгийн цагдаагийн газартай хамтран шалгах ажлыг гүйцэтгэж байсан хэмээн ярьсан билээ.

Цаг хугацааны эрхэнд хэн нь үнэн, хэн нь худал ярьсан нь ил бололгүй байсаар өнөөдөртэй золгов. Энэ хооронд Б.Хурц тэргүүтэй хүмүүс С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж ял эдэлж буй Т.Чимгээ болон Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажлын журам зөрчсөн хэрэгт буруутгагдаж, хуулийн байгууллагын хаалга татаад байна.

Хурандаа Д.Цогтбаатарын хувийн хэргийг сөхөж үзвэл, 1974 онд хотод төрж, МУИС, ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Академи, мөн Академийн докторантурыг тус тус төгссөн. 1998 оноос ТЕГ-т ажилтан, тасаг, хэлтэс, газрын даргаас Сөрөх тагнуулын газрын даргаар хоёр удаа томилогдож ажилласан туршлагатай ажээ. Эндээс л дээр асуусан асуултыг нэхэн асуух гэсэн юм. Учир нь өөрийг нь хэлмэгдүүлсэн хэмээн хорих ангиас удаа дараа захидал бичиж, олны өмнө эхнэр Ч.Мандахаа барьж байсан Д.Цогтбаатар өнөөдөр хаана, юу хийж яваа нь тодорхойгүй байна. Хэрэв зээ, Монголд байсан бол Б.Хурцаас “хариугаа” авах энэ боломжийг алдалгүй ашиглах ёстой байсан мэт. Гэтэлт усанд хаясан чулуу мэт аниргүй байгаа нь анхаарал татаж байна. Ингээд Д.Цогтбаатарын захидлыг хүргэе.

 

Г.Нацаг-Эрдэнэ

 

 

Тагнуулын хурандаа Д.Цогтбаатарын захидал /2014-05-22/ Зуун мод хот

 

Улсын Их хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат танаа

Хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох тухай

Юуны өмнө Та бүхний цаг заваас хугаслан буйдаа гүнээ хүлцэл өчье.

Донровын Цогтбаатар би 1974 онд хотод төрж МУИС, ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Академи, мөн Академийн докторантурыг тус тус төгсөж, 1998 оноос ТЕГ-т ажилтнаас тасаг, хэлтэс, газрын дарга хүртэл бүх ажлыг эрхлэн ажиллаж ирлээ. Энэ хугацаанд тус газрын Сөрөх тагнуулын газрын даргаар хоёр удаа томилогдож ажилласан ба хариуцсан ажилдаа тодорхой амжилт гаргаж Төр, байгууллагын шагналаар олонтаа шагнуулсан ба захиргааны болон бусад зөрчил, гэмт хэрэгт холбогдож байсангүй.


Харамсалтай нь, хувийн өс хонзонгийн улмаас намайг буруутгах зорилго бүхий тодорхой хүний зохион байгуулалттай, хууль бус үйл ажиллагааны улмаас 2013 оны тавдугаар сараас эхлэн өнөөдрийн байдлаар огт үндэслэлгүй 3 эрүүгийн хэрэгт, миний эхнэр мөн л ямар ч хамааралгүй атлаа 1 эрүүгийн хэрэгт холбогдож эдгээр нь өнөөдрийг хүртэл нэг нь ч эцэслэн шийдэгдээгүй байна. Д.Цогтбаатар би төрийн эрх бүхий байгууллагуудын шалгалтын үйл ажиллагааг хүндэтгэж бүх зүйл хуулийн дагуу шийдвэрлэгдэнэ гэсэн итгэл үнэмшлээр өнөөг хүргэсэн боловч өнгөрсөн бүтэн жилийн хугацаанд намайг үндэслэлгүйгээр мөрдөн мөшгөх, гэмт хэрэгт холбогдуулах, цагдан хорих заналхийлэх зэргээр хохироох явдал хэрээс хэтэрсэн тул Та бүхэнд хандаж буйг ойлгож хүлээн авахыг хүсэж байна. Миний ийнхүү хохирч буй нь эдүгээ АТГ-ын дэд даргаар ажиллаж байгаа Батаа овогтой Хурцын хувийн өс хонзонгийн сэдэлтэйгээр албаны эрх мэдлээ урвуулан ашигласан хууль бус үйл ажиллагааны үр дүн юм.
Миний хувьд Б.Хурцтай ямар нэгэн хувийн өс хонзонгүй ба түүнтэй 2005-2006 онд ТЕГ-т ажиллаж байхдаа түүний зарим хууль бус тушаалыг биелүүлэхээс татгалзсан, зарим зохисгүй үйлдлийг нь илээр шүүмжилдэг байснаас надад дургүйцэх болсон ба хожим нь тэрээр ТЕГ-аас чөлөөлөгдөх болсныгоо миний илээр шүүмжилж, шаардлага тавьж байснаас болсон гэж үзэж намайг үзэн ядаж эхэлсэн нь тодорхой болсон юм.

Би түүний удирдлагад ажиллаж байхдаа дараахь байдлаар санал зөрөлдсөн бөгөөд тухайлбал, Хурц нь ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын даргаар 2005-2006 онд ажиллаж байхдаа:

-ГЕГ-ын дарга X.Баатарт холбогдох хэргийг шалгах явцад уг хэрэгт шалгагдаж байсан Амгаланбаатар гэгчээс эрүүгийн хэргээс гаргаж өгнө хэмээн 50 сая төгрөг авсныг би эхнээс нь эсэргүүцэж, уг мөнгийг эрүүгийн хэрэгт хавсаргаж прокурорт шилжүүлэх шаардлагыг байнга тавьж байсны улмаас үл ойлголцолд хүрсэн.

-2006 оны 3 сард Б.Хурц нь өөрийн “Сарнайх" хорооллын дэргэд баригдаж байсан ХУД-ийн 12-р хороонд байрлалтай "Сөүл констракшн" (өөр нэртэй байж болох) барилгын компанийн барьж буй байрны цахилгааны подстанцийг шатаах, эсвэл дэлбэлэх үүргийг тухайн үед хэлтсийн даргаар ажиллаж байсан В.Нямханд, тасгийн дарга П Бадамгарав бид гуравт өгч ямар учиртайг нь лавлахад:... “ТЕГ-ын төсвийг нэмүүлэхийн тулд ямар нэг террорист халдлага болсон мэт байдал бий болгоно. Чи ОХУ-д төгссөн байж яагаад мэдэхгүй байна вэ?. ОХУ-ын ХАБХ дандаа л ийм юм зохион байгуулдаг шүү дээ” гэж байв. Тухайн үед уг тушаал нь Б.Хурцын бизнесийн өрсөлдөгчөө дарах гэсэн зорилготой нь илт байсан тул би эсэргэцэж байсан билээ.


-2005 оны намар Б.Хурцын өгсөн үүргийн дагуу тухайн үед ЭЦГ-ын дарга байсан, эдүгээ БНАСАУ-д суугаа элчин сайд М.Ганболдын гар утсыг чагнахдаа өөр хүний нэрээр тогтоол үйлдэж, хууль бусаар хянаж байсан нь 2006 оны хавар илэрсэн хэрэг гарсан бөгөөд миний хувьд энэ талаар огт мэдээгүй байсан боловч Б.Хурц өөрийн дээрх хууль бус үйл ажиллагааг намайг М.Ганболдод хэлсэн хэмээн үзэж өсөрхөх болсон ;

-Б.Хурц нь тухайн үед удирдлагад нь ажиллаж байсан залууст: ... “Та нар 2-ын хооронд ганц хоёр сая төгрөг хүмүүсээс авч болохгүй. Удахгүй бид нарыг 200-300 сая төгрөгөөр гуйдаг болно... Удахгүй бид нарыг улстөрчид томилдог биш харин бид тэдний "но"-г цуглуулж байгаад тэднийг удирддаг болно” ... зэрэг зохисгүй яриа өгүүлбэрийг нь илээр шүүмжилдэг байсан зэргээс болсон хэрэг юм.

 


Дээрх байдлаас үүдэн Б Хурц нь намайг дараахь байдлаар илт үндэслэлгүйгээр эрүүгийн 3 хэрэгт холбогдуулах ажлыг зохион байгуулаад байна.

1. 2012 оны 12 сард Д.Цогтбаатар надад хандсан иргэн, авлигын гэмт хэргийн шинжтэй 19 өргөдөл, компанийн видео танилцуулга бүхий флэш дискийн хамт өгсөн нь

а) АТГ-ын харьяалах асуудал;

б) Дурьдсан зүйлийг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн зорилгоор ашиглах магадлалтай байсан тул би Б.Хурцад (түүнтэй урьдчилан зөвшилцсөний дагуу дээрх 2 үндэслэлийг хэлж) өгсөн.

Миний энэ үйлдэл нь НҮБ-ын Авлигын эсрэг конвенци, Монгол Улыын Авлигын эсрэг хууль, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулиудыг удирдлага болгон үүргээ биелүүлж, АТГ-ын албан тушаалтанд мэдэгдсэн хууль ёсны үйл ажиллагаа юм. Гэсэн атал Б.Хурц нь миний анхааруулж хэлсний дагуу ямар ч арга хэмжээ (5 сар) аваагүйгээр үл барам намайг төрийн нууц материалыг Б.Хурцад задруулсан гэх зохиомол хэрэг (ЭХ-ийн 87.1 дэх зуйл ) үүсгэн шалгах ажлыг УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга И.Пүрэвцогттой хамтран явуулсан. Уг материал (өргөдөл) нь шинжээчийн 2013 оны 06 сарын 03-ны өдрийн дүгнэлтээр ‘Төрийн нууцад хамаарахгүй" гэсэн боловч одоо болтол эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Энэ хэргийг шалгах явцад Мөрдөн байцаах албаны дарга И.Пүрэвцогт нь дуудаж заналхийлэх, мөрдөн байцаагч Тулга нь ТЕГ-т ирж ажилтнуудтай уулзах үедээ ТЕГ-ын нууц мэдээллийн сангийн компьютерийн дэлгэцнээс "маш нууц" мэдээг гар утасны камераар нууцаар авч байгаад баригдсан. ТЕГ-ын нууц эх сурвалжийг задруулсан гэх мэт хууль бус үйл ажиллагаа олноор гарч, зөвхөн Д.Цогтбаатар намайг яллах талыг баримталж, Эрүүгийн байгцаан шийтгэх хуулийг явуулах төдийгүй мөрдөн байцаагч Тулгыг Б.Хурц АТГ-т дуудаж уулзан; “... чи Д.Цогтбаатарыг заавал яаж ийж байгаад эрүүгийи хариуцлагад татуулна шүү...” гэж нөлөөлсөн явдал ч гарч байв. Мөн 2012 оны 12 сард миний сануулж хэлсээр атал (2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд хууль бусаар ашиглагдаж болзошгүйг) ямар ч арга хэмжээ аваагүйгээр үл барам эсрэгээр нь Д.Цогтбаатар намайг Ерөнхийлөгчийн эсрэг үйл ажиллагаа зохион байгуулсан гэх гүтгэлгийг тарааж байсан болно.

-УМБГ-аас намайг 2013 - 06 - 03 нд ЭХ-ийн 148.111 зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж 2 сар цагдан хорьсон. Ингэхдээ ХБНГУ-ын иргэний эхнэр Гантуяагаас их хэмжээний мөнгө залилан авсан хэмээн шалгасан ба шалгах үндэслэл нь: Д.Цогтбаатар намайг эдгээр хүмүүсийг шалгах ажлын хэсэгт орж ажиллаж байсан, Гантуяагийн банкинд хадгалуулсан мөнгийг очиж шалгалаа гэх үндэслэлүүд байв.


Гэтэл эдгээр үйл ажиллагаа явагдаж байх үед буюу 2005 оны эхний хагаст би Монголд байгаагүй, ОХУ-д гэр бүлийн хамт байсан (2004 оны XII сараас 2005 оны VII сарын сүүлч хүртэл), ТЕГ-т тухайн үед дээрх хэргийг шалгах ажлын хэсэг батлагдаж байгаагүй. Гантуяа гэгч нь Д.Цогтбаатар намайг танихгүй, надад ямар нэгэн мөнгө, эд зүйлс залилан мэхлүүлээгүй нь тогтоогдсон боловч энэ хэрэг мөн л одоо хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна. Энэ хэрэгт намайг буруутгасан дээрх үндэслэлийг бүрдүүлсэн мэдүүлгүүдийг Б.Хурц өгсөн ба түүний мэдүүлгийг үндэслэж 2013 - 06 - 17 нд намайг хорьж мөрдөх хугацааг сунгахын тулд яллаглагчаар татаж байв. Б.Хурц нь намайг энэ хэрэгт сэжиглэгдэн хоригдсоны дараа уг хэрэгт гэрч болох ОХУ-д хамт байсан хүмүүсийг АТГ-т дуудуулах, миний гэр бүлийн гишүүдийг хууль бусаар (уг хэргийг АТГ шалгаагүй) мөрдөн мөшгих, урьдчилан хорих 461 дүгээр ангид эргэлт уулзалт, өмгөөлөгчтэй уулзах үед утсан харилцааг хянах зэрэг үйл ажиллагааг ил явуулах болсон. 

Энэ хэрэг үүсэхээс 3 сарын өмнө News.mn сайт болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр Д.Цогтбаатар миний талаар « Цагдаагийн хурандаа Д.Цогтбаатарт эрүүгийн хэрэг үүсгэжээ» гэсэн гарчигтай огт үндэслэлгүй гүтгэлэг нийтлэгдсэн ба энэ нийтлэлийн News.mn сайтад тавигдсан төлбөрийг АТГ-ын гүйцэтгэх ажлын зардлаас “тусгай ажлын зардал" хэмээн баримт үйлдэж авсан нь тогтоогдсон (баримт бий).



Мөн энэ үед Б.Хурц нь: “... Д.Цогтбаатарыг удахгүй хориулж, хэн ч биш болгоно ....” гэж байсан бол намайг хоригдсоны дараа түүнтэй уулзсан ТЕГ-ын даргад “Би Д.Цогтбаатараас хувийн өсөө авч байхад бүү саад бол. Би түүнд ямар нэг аргаар ял өгүүлнэ.... Д.Цогтбаатар амьд явах эрхгүй хүн ...” зэргээр ил шууд хэлж, олон улсын конвенц, МУ-ын Үндсэн хуулиар хамгаалсан миний эрхэнд халдан заналхийлж байв. (Б.Хурц нь дээрх хэргийн явцад Гантуяатай харилцаж байсан, Гантуяагийн гэрийн үйлчлэгч нь Б.Хурцын эхнэрээр дамжуулан Б.Хурцтай уулзаж, Гантуяад холбогдох хэргийг аргалж өгөхийг гуйж байсан зэрэг энэ хэрэг намайг сэжигтнээр татахаас илүүтэй Б.Хурцыг сэжиглэх сэжүүр илэрсэн талаар цагдаагийн ажилтнууд ярьсан байдаг юм). Миний бие дээрх хэрэгт үндэслэлгүйгээр сэжиглэгдэж 2 сар хоригдсон талаараа УМБГ-т хандахад – “Таныг Б.Хурц гэх хүний мэдүүлгээр голлон шалгасан. Эрүүгийн хэрэгт Б.Хурцын өгсөн мэдүүлэг байгаа тул та хэрэг бүрэн шийдэгдсэний дараа гомдлоо гаргаарай” гэж хэлснээр өнөөдрийг хүрэв.

 

3. Дээрх 2 хэрэгт би дээр тоочсоноор хилсээр шалгагдаж, өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөхгүй (хэрэгсэхгүй болгох талаар өмгөөлөгч 7 удаа, би 2 удаа хүсэлт гаргасан) хохирсоор атал 2014 оны 04-р сарын 04-нд АТГ-аас эрх мэдлээ хэтрүүлсэн (ЭХ-ийн 264.11) гэх хэрэгт шалгах болж мөн өдрөөс Төв аймаг дахь урьдчилан хорих төвд хоригдон өнөөдрийг хүрлээ.

Энэ хэрэг нь ТЕГ-т 2012 онд хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой үндэслэлтэйгээр МУ-ын Эрүүгийн хуулийн 82-р зүйлээр шалгагдсан иргэн Г.Бадамрагчаа, харьяалалгүй этгээд болох Өвөр монголын О.Цэнгэл нарын ТЕГ-ын ажилтнуудаас хариугаа авах гэсэн гомдлоос үүссэн бөгөөд энэ хэрэгт би огт хамааралгүй, АТГ-ын үүсгэсэн эрүүгийн хэргийн 264.II зүйл дэх хэрэг нь "хүндэвтэр" хэрэг тул хорьж шалгах үндэслэлгүй атал "оргож болзошгүй" гэх хууль бус үндэслэлээр цагдан хориод байна. Гэтэл миний бие өмнөх 2 хэрэгт таслан сэргийлэх арга хэмжээ хоёр давхардуулан авагдсан, оргон зайлах ямар ч боломжгүй (миний хувьд оргох нь ямар ч утгагүй) хүн билээ. Харамсалтай нь энэ хэрэг мөн л Б.Хурцын сонирхол, зохион байгуулалтаар эхэлж, мөн л урьдийн сценарийн дагуу 1 жилийн өмнөөс интернет болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Д.Цогтбаатар нь О.Цэнгэл нарыг хэлмэгдүүлсэн"" гэх гүтгэлгийг төлбөртэйгээр нийтлүүлж, О.Цэнгэл нарын хэргийг шүүхээр цагаатгуулж, хариуд нь тэднээр намайг гүтгүүлэх байдлаар ажиллагаа явуулж эхлээд байна.
Энэ талаар О.Цэнгэл нар нь 1 жилийн өмнөөс шүүхээр орж цагаатгуулахаар хүмүүстэй ‘"тохиролцсон" дараа нь “ТЕГ-ын болон прокурорын ажилтнуудыг шийтгүүлнэ, бидний ард Б.Хурц дарга зогсож байгаа” хэмээн ярьж явсан нь эдүгээ ийнхүү хэрэгжиж буйд харамсаж байна. Хэдийгээр үнэмшилгүй мэт санагдаж болох ч Б.Хурц нь зөвхөн намайг буруутгах үүднээс ТЕГ-ын удаан хугацаанд хуулийн дагуу явуулсан ажлын үр дүн болох 2 хэргийг шүүхээр хэрэгсэхгүй болгох, цагаатгах шийдвэрийг гаргуулаад байна. Энэ нь эх орноосоо урвасан гэх В.Нямханд болон энэхүү О.Цэнгэл нарт холбогдох хэргүүд юм. Эдгээр нь прокурорын хяналтын дор хуулийн дагуу явуулсан. Тодорхой баримт нотолгоотой хэргүүд байсныг ийнхүү үлэмж эргэлзээтэйгээр шийдвэрлэсэнд ТЕГ-ын бие бүрэлдэхүүн болон тус байгууллагатай далд хэлбэрээр хамтран ажилладаг хүмүүс ихээхэн цочирдож, төрд итгэх итгэл үнэмшилд нь тодорхой хэмжээгээр нөлөөлж буйг дурьдах нь зүйтэй болов уу.

Миний зүгээс хамгийн гайхаж буй нь Д.Цогтбаатар намайг Б.Хурц АТГ-ын дэд дарга болсноосоо хойш бүх төрөл садан, найз нөхдийг минь шалгаж, мөрдөж мөшгөөд ч хууль зөрчсөн явдал байхгүй тул арга мухардахдаа төрийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг хөсөрдүүлэээд ч хамаагүй намайг буруутгахад чиглэж буйд маш их харамсаж байна. Эдүгээ намайг шалгаж буй хэрэгт 14 хоногоос илүү хугацаагаар хорих нөхцөл бүрдүүлэхийн тулд өвөрлөгч О.Цэнгэлээр “... энэ Д.Цогтбаатар нь 2008 онд намайг аптны уурхайтай байх үед мөнгө нэхсэн хүн мөн шиг байна...” гэх гүтгэлгийг гаргуулж хорих хугацааг сунгах зэргээр хуулийг бүдүүлгээр зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар надад үүсгээд байгаа хэргүүд нь Эрүүгийн хуулийн 148.111:149.111; 87.1; 264.11 дахь зүйлүүд байгаа ба эдгээрээс зөвхөн 264.11 заасан "эрх мэдлээ хэтрүүлэх” зүйл нь АТГ-ын харьяалалд бусад нь цагдаа болон бусад байгууллагад харьяалагдах юм. Гэтэл прокурорын байгууллагаас эдгээр хэргүүдийг бүгдийг нь АТГ-т хууль зөрчин харьяалал тогтоосон нь дээр дурьдсаны адил Б.Хурцын зүгээс хувийн хонзонгоо авах боломжийг бүрдүүлж, миний хувьд өөрт холбогдох хэргүүдийн бодит байдлыг хөндлөнгийн нөлөө, оролцоогүйгээр шийдвэрлүүлэх боломжийг хасч буй хэрэг юм. Түүнчлэн, 2014-04-04 нд намайг цагдан хорьсоны дараа миний эхнэр, бага насны 2 хүүхдийг минь олон хоногоор дагаж мөрдөх болсон нь илэрсэн ба энэ нь Б.Хурцын “ амьд явах эрхгүй" гэх заналхийлэл хэрэгжих бодит эрсдэл гэж үзэхэд хүргэж байна. Олон улсын хэвшиж тогтсон зарчим, хэм хэмжээгээр бол тухайн хэрэгт шалгагдаж буй иргэнээс бусад гэр бүлийн гишүүдийг мөрдөн мөшгих нь бие даасан гэмт хэрэгт тооцогддог. Гэвч энэ хууль бус үйл ажиллагаа нь 2013 оноос өнөөг хүртэл тасралтгүй явагдаж байна. Мөн миний хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх явцад шалгагдаж байсан хүмүүсийг турхирч миний болоод ТЕГ-ын ажилтнуудын эсрэг ажиллуулж, тэднийг айлгаж дарамтлах явдал ч хэрээс хэтрэв. Тухайлбал, В.Нямхандыг нууцаар мөрдөн шалгадаг (АТГ-ын) нэгжид томилж, өнгөрсөн хугацаанд зөвхөн намайг мөрддөг албан бус групп байгуулж ажиллуулж ирсэн ба АТГ-ын өмнө шийдвэрлэвэл зохих асар их ажил байхад зөвхөн намайг буруутгах сэжүүр олохын тулд улсын хөрөнгийг үргүй зарцуулж байгаад харамсаж байна.

Дээрх байдлыг дүгнэвэл:
АТГ-ын дэд дарга Б Хурц нь Д.Цогтбаатар надаас хувийн өс хонзонгоо авахын тулд албан тушаал, эрх мэдэл, нөлөөгөө ашиглан жирийн нэгэн гэр бүлийг хэдэн жилээр хууль бусаар мөрдөн мөшгиж, хугацаагүйгээр зохиомол хэрэгт татаж, хорьж, гэм буруу нь тогтоогдоогүй байхад хэвлэл мэдээллээр гүтгэн доромжлох ажлыг төрийн мөнгөөр явуулж, иргэн хүний амьд явах эрхийг эчнээгээр хасч, хууль шүүхээс гадуур урьдчилан ял шийтгэл оногдуулах зэргээр сэтгэл санаа болон бие махбодийн хувьд хохироох явдал хэрээс хэтрээд байна. Өнөөгийн эрх зүйт нийгэмд Д.Цогтбаатар би хэн нэгэнд таалагддаггүй, эсвэл гомдоосон байсан ч ямар ч хууль зөрчөөгүй тохиолдолд гэмт хэрэгт татагдаж дөрвөн зохиомол эрүүгийн хэрэг) хорьж мөрдүүлэх ёсгүй гэж үзэж байна. Тэрээр АТГ-ын дэд даргаар томилогдсоноосоо хойш АТГ, ЦЕГ, УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албаны бүхий л хүч хэрэгслийг ашиглаж намайг мөрдөн мөшгиж шалгахад миний хувьд ямар нэг хууль зөрчсөн зүйл илрээгүй байхад яагаад больчихож болдоггүй юм бэ?

Миний хувьд Б.Хурцтай хувийн журмаар учраа ололцох гэж хэдэнтээ оролдсон. Хүлээсэн үүргээ биелүулсэн албан хаагчдыг хэн ч хамгаалахгүй, Монгол төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж байсан харьяалалгүй этгээдийн өс хонзонг төрийн байгууллага авсаар байх уу.

Та бүхэн Монгол Улсын иргэн Д.Цогтбаатар болон миний эхнэр Ч.Мандах, хоёр хүүгийн минь төлөө дараах арга хэмжээг яаралтай авч өгөхийг хүсч байна.

1. Д.Цогтбаатар миний холбогдоод буй дөрвөн хэрэгт хувийн ашиг сонирхлоор хандаж буй хөндлөнгөөс болон албан тушаал эрх мэдлийн хувьд нөлөөлөх бүрэн боломж магадлалтай АТГ-ын дэд дарга Б.Хурцын эрх хэмжээнээс гадуур, АТГ-аас өөр байгууллагад хуулийн дагуу харьяалуулж бодит байдлыг шударгаар тогтоож шийдвэрлүүлэх боломжоор хангах;

2. Би болоод миний гэр бүлийн гишүүдийн амьд явах эрх, аюулгүй байдалд заналхийлж буй заналхийлэл, хууль бус мөрдөлт мөшгөлтийг зогсоох;

3. Прокурор, шүүхийн байгууллагад хөндлөнгөөс нөлөөлөх, ялангуяа Б.Хурцын хууль бус нөлөөлөл маш их байгааг анхаарч Д.Цогтбаатар намайг хууль бусаар цагдан хорих зэргээр эрх зүйн байдлыг минь дордуулж буй талаар хуулийн дагуу шаардлагатай арга хэмжээг авах (миний бие 2013 онд анх цагдан хоригдсон үеэс дээрх байгууллагын ажилтнуудад хандаж үзэхэд тэд бүгдээрээ хуульд заасан боломж буйг «дээрээс эхэлсэн тул аргагүй» гэдэг үгээр хэлдэг болсон бөгөөд энэ нь улс төрийн ямар нэг нам хүч бус АТГ-ын Б.Хурц гэдэг хүн болох нь нийтэд ил бөгөөд энэ хүний бусдын нэр барьж хуулийн болон бусад байгууллагад нөлөөлөх, дураараа аашлах явдал хэрээс хэтэрч буйг анхаарахыг хүсч байна)

4. Төрийн хөрөнгийг зарцуулан хэвлэл мэдээллээр бусдыг гүтгэх, эрүүгийн онц ноцтой хэрэгт худал мэдүүлэг өгөх байдлаар бусдыг хэрэгт холбогдуулах, гэрч хохирогчдод нөлөөлөх, иргэдийг хууль бусаар тагнах зэрэг АТГ-аас (энэ байгууллага бус Хурц) явуулж буй хууль бус үйл ажиллагааг Авлигын эсрэг хуулийн 26.II зүйлд заасны дагуу ТХДХ -ээс шалгах;

5. ТЕГ-ын хэвийн үйл ажиллагаа, ялангуяа ажилтнуудын сэтгэл зүйд нөлөөлж буй сөрөг үйл ажиллагаа (О.Цэнгэл нарт холбогдох хэргийг шалгах явцад үүсч буй) -г зохистой хэлбэрээр анхаарч арга хэмжээ авах талаар анхаарч өгөхийг хүсье.

Эцэст нь Д.Цогтбаатар би хэн нэгнийг буруутгаж хариуцлага тооцуулах, ямар нэг албан тушаалд дахин томилогдох зэрэг сонирхол огт үгүй бөгөөд зөвхөн гэр бүл хоёр бяцхан хүүхдийнхээ хамт элэг бүтэн, тайван амьдрах боломжийг л хүсч буйг хүлээн авахыг чин сэтгэлээсээ хүсч байна.

Та бүхний ажилд төвөг удаж, саад болсондоо хүлцэл өчиж хүндэтгэсэн
ХУД-ийн XI хорооны иргэн Д.Цогтбаатар

(Миний бие 2013 оны 10 сард энэ асуудлаар ТХДХ-нд хандаж байсан болно)

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүрэн баавгай болон Шивэр хандгайг агнан бусдад зарж борлуулах гэж байсан гэмт хэргийг илрүүлжээ
"Хуулиа мөрдье" нэгдсэн арга хэмжээг орон даяар эхлүүллээ
Г.Пүрэвдэлгэр: Хэвлэн нийтлэхтэй холбоотой гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй
Төрийн үйлчилгээний хүртээмж, хялбар байдлыг нэмэгдүүлэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газартай уулзалт зохион байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • zochin (103.229.121.194)
    Hamgiin duuliantai ni yu yum be dee, iim bolovsrolgui gard ataarhaad baih shaardlaga unendee heviin hund baihgui, ter tsenzurguid orohdoo diplomoo unshij chadahgui yu gene uu gej baigaa bichlegees ni harahad, zugeer l barilgiin tehnikum tugssun eree tseereegui huniig deesh ni gargasnaas l asuudal buhen buruu tiishee yavchij baigaa bus uu, deer ni luivarchin gedgiig ni olon hun heeed baihad, Mongol Ulsad hariutslaga gedeg zuil ul murgui alga bolsnii l shinj baikhdaa
    2019 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.26.193.40)
    Хурц гэдэг маш буруу хүнийг Тагнуулын ажилд оруулж ирснээр энэ байгуулагын нэр хүнд навс уналаа даа , ер нь тагнуул гэдэг энэ өндөр онцгой салбарыг хувийн болон улс төр бизнес бүлэглэлд буруу ашиглавал үр дүн маш ноцтой гардагыг Хурц гэдэг хүний сүүлийн хэдэн жилийн олонд ил болсон ноцтой асуждлууд харуулж байна даа, за дээрээс нь Элбэгдорж гэдэг нэг тэргэний дугуй ч Хурц гэдэг хутганы иш болж мөн ч их гай энэ улс орон болон олон хүнд тарьлаа, энэ бол шинэ цагийн аймшиг
    2019 оны 08 сарын 21 | Хариулах
  • И (202.9.44.118)
    Цогтбаатар лааз өшиглөчихсөн ч явна лээ
    2019 оны 08 сарын 21 | Хариулах
  • ,Yo (49.197.61.170)
    Хурц гэж нэг хүн хог байнаа. Хөлснийх бичээчид нь хаа сайгүй баасны ялаа шиг шавчихсан.
    2019 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.229.120.170)
    Нацаг - эрдэнэ гэнэ үү энэ нөхөр хов живэнд хүний мууд яасан их дуртай амьтан бэ. Тэр Цогтбаатар гэгчийн өмнөөс Хурцыг ийм үед нь зуудаг нохой адил ноцож байх юм. Энэ монголчууд ер нь юу болоод эхэлчихвээ. Нямдорж гэж нэг зуудаг нохой Батзандан гэж бас нэг зуудаг гөлөг энд тэндээс архирч байдаг боллоо. Яачихсан муу ёрын амьтад бэ
    2019 оны 08 сарын 20 | Хариулах
    • Зочин
      Хурц хэнд ч ойлгомжтой муу хүн
      2019 оны 08 сарын 20
  • Зочин (139.5.217.171)
    Цогтбаатараа, Клойберын шарил хэний дүүгийн гэрээс гарсан бил ээ? Битгий худлаа гоншигноод бай л даа.
    2019 оны 08 сарын 20 | Хариулах
    • Сониуч хүн
      Хэний дүүгийн гэрээс гарсан юм, хэлнэ үү
      2019 оны 08 сарын 20
  • иргэн (192.82.65.163)
    Энэ сэтгүүлч ямар зорилготой Цогтбаатарыг Хурцаас өшөө авахуулах гээд байнаа. Энэ Монгол улс чинь өс хонзон дээр тогтож байгаа юм биш үү. Сэтгүүлч Нацаг-Эрдэнэ гуай битгий шөвөгдөөд хүмүүсийн дунд яс хая
    2019 оны 08 сарын 20 | Хариулах
    • Иргэн
      Олон түмэнд Хурц гэж арилчихсан дотортой хүн биш чөтгөр шүглэсэн новшийн хийсэн хэргийн энэ хүн дахин сануулж байхад юу нь буруу бгаа юм бэ
      2019 оны 08 сарын 20
  • Зочин (110.70.58.209)
    Mungunii bicheech
    2019 оны 08 сарын 20 | Хариулах
  • яүёхши (202.55.191.194)
    гарах гарцгүй бас нэг зангаанд ороод амаа таглаа биздээ
    2019 оны 08 сарын 20 | Хариулах
  • Шилээ (122.201.24.62)
    Цааш нь харуулчихсан юм биш биз?
    2019 оны 08 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
    1 цаг 24 мин
  • NBA-ийн аварга цолыг хүртэж үзээгүй таван агуу сагсан бөмбөгчид
    1 цаг 34 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    1 цаг 49 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    1 цаг 57 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    2 цаг 9 мин
  • Дугуйтай өдөрлөгтэй холбоотойгоор автобусны 42 чиглэлд өөрчлөлт оруулжээ
    23 цаг 20 мин
  • Хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжлээрэй
    23 цаг 37 мин
  • Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана
    23 цаг 45 мин
  • "Дугуйтай Улаанбаатар – 2025" өдөрлөг тохиож байна
    23 цаг 47 мин
  • Амралтын өдрийн жор: Алфредо паста
    23 цаг 57 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
    Өчигдөр 11 цаг 17 мин
  • Энэрэх сэтгэлийг хөгжүүлэх сургалт болно
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
    Уржигдар 23 цаг 22 мин
  • Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа
    Уржигдар 18 цаг 08 мин
  • Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ
    Уржигдар 17 цаг 41 мин
  • Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна
    Уржигдар 17 цаг 39 мин
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 16 цаг 56 мин
  • Л.Мөнхбаясгалан: Засгийн газар “Онтрэ” ХХК-тай яаралтай хэлэлцээр хийх ёстой
    Уржигдар 15 цаг 34 мин
  • ГЯЛСБАНК “УЛИРАЛ БҮР УРАМШУУЛАЛТАЙ”
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • "Харанга" хамтлагийн ХАЙРЛАМ дуунууд
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • "Их дуулга"-д эх орноо дуурьсгасан ТАВАН жүдоч
24 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК