Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Хунан: Ерөнхийлөгч шүүгчийг “томилох” гэдэг заалтад хязгаарлалт оруулж өгөх ёстой

2019-8-30
0
ЖИРГЭХ

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар хуульчид энэ сарын 29-нд “Зангиатай жагсаал” зохион байгууллаа. Уг жагсаалаар хуульчид шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх талаар зарим саналыг гаргаж, иргэдэд мэдээлэл түгээсэн юм. Ингээд уг жагсаалыг дэмжин оролцож буй Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунангаас дараах зүйлийг тодрууллаа.

-Хуульчид ингэж жагсаж байсан нь бараг анхных болов уу. Хуульчдын зүгээс яг ямар саналтай байгаа юм бэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгагдаж байгаа шүүх эрх мэдэлтэй холбоотой асуудлыг анхааралтай ажиглаж, тухай бүрт нь санал хүргүүлж байсан. Мөн уг саналыг олон нийтэд хүргэх үүднээс оролцсон. Ялангуяа шүүх эрх мэдэлтэй холбоотой асуудалд онцгойлон ач холбогдол өгч байна. Учир нь өнөөдөр шүүх эрх мэдэл хараат бус байх, байхгүйг шийдэх чухал цаг мөч ирээд байна. Өмнө нь шүүх 100 хувь хараат байсан биш. Гэхдээ одоо оруулах гэж байгаа хуулийн зохицуулалтаар хараат бус байдлыг бэхжүүлэх боломж нөхцөл үүсэх юм. Одоогийн зохицуулалт шүүгчийн томилгоо, шүүгчийг сонгон шалгаруулдаг Шүүхийн ерөнхий зөвлөл нь ч, Шүүхийн сахилгын хороо нь хүртэл нэг хүнээс “хамааралтай”. Ийм тохиолдолд шүүгчийн хараат бус байдал зөрчигдөх эрсдэл өндөр. Тиймээс үүнийг залруулах нь зөв юм гэдэг асуудлыг хөндсөн. Үндсэн хуулиас бусад хуулиар зохицуулах боломж бий. Гэвч тэгж зохицуулах хүсэл, зориг байхгүй байна. Тиймээс Үндсэн хуульдаа баталгаажуулах, бэхжүүлэх замаар хангах нь зүйтэй. Хараат бус шүүх гэдэг ардчилсан иргэний нийгмийн гол тулгуур юм шүү дээ. Үндсэндээ хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа болдог. Тиймээс үүнийг хайрлаж хамгаалж, төгөлдөржүүлэх ёстой.

-Шүүх эрх мэдэлтэй холбоотой чухал есөн заалт орж ирсэн гэсэн. Хэлэлцүүлгийн явцад гурав нь үлдсэн гэж байна. Магадгүй чуулганы үеэр дахин нэг, хоёр заалт нь алга болчихвол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны хэрэг гарах болов уу?

-Нэмэлт, өөрчлөлт оруулна гээд эрчимтэй яригдах үеэс хуульчдын зүгээс зарчмын байр сууриа хүргүүлсэн. Есөн чухал заалтаас гурав нь үлдсэн дээ биш. Бид өнөөдөр зарчмын гол юмаа хийх ёстой. Ерөнхийлөгч анх Үндсэн хууль батлагдахад “томилдог” гэдэг агуулга нь хүлээн зөвшөөрөх, ёсчлох, батламжлах гэсэн агуулгаар орсон байхад буруу хэрэглээд Ерөнхийлөгч томилж байгаа юм чинь ямар нэгэн үндэслэл хэлэхгүйгээр татгалзах эрхтэй гэж байгаа юм. Уг нь 62 гишүүний өргөн барьсан нэмэлт, өөрчлөлтөөр мэргэшсэн шүүгч, мэргэжлийн хуульчдаас бүрдсэн байгууллага сонгон шалгаруулж томилно гэж оруулбал дээрдүүлсэн заалт болно. Ингэж чадахгүй бол яадаж Ерөнхийлөгчийн “томилох” гэдэг заалтад хязгаарлалт оруулж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, томилохоос татгалзсан үндэслэлээ заавал тайлбарладаг байх. Зөвхөн Үндсэн хуульд заасан үндэслэлээр татгалздаг байх гэсэн засварыг хийхгүй бол одоогийн энэ байдлаар хэвээрээ л байна гэсэн үг. Гэхдээ энэ нь шууд хараат байна гэсэн үг биш. Эрсдэл байна гэдэг хамгийн аюултай шүү дээ.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүгчийг томилдог, чөлөөлдөг байгууллагыг тусад нь бий болгоно гэж яриад байгаа шүү дээ?

-Мэргэжлийн хуульч, шүүгч, салбар бүрийн төлөөллөөс бүрдсэн энэ байгууллага шилж, сонгох ёстой. Өөрөөр хэлбэл, хамгийн тохиромжтой нэр дэвшигчийг шилж сонгон, нэрийг нь Ерөнхийлөгчид өргөн барина. Ерөнхийлөгч татгалзах зүйлгүйгээр эсвэл зөвхөн Үндсэн хуульд заасан үндэслэлээр татгалздаг зохицуулалтыг хийвэл ямар ч асуудалгүй. Энэ зохицуулалтыг хийж чадахгүй байгаа учраас бид Үндсэн хуулиар баталгаажуулж, тодорхой болгох саналтай байгаа юм. Бид шүүгчдийг хараат бус байлгая гэвэл энэ өөрчлөлтийг зайлшгүй хийх хэрэгтэй.

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.9.42.192)
    ӨӨРСДӨӨ ХАРААТ БАЙХ СОНИРХОЛТОЙ ЮМ БИШҮҮ ЖООХОН ЁС ЗҮЙТЭЙ БАЙХАД БОЛМООР БАЙГАА ШҮҮ ЦАЛИН ХӨЛС ХАНГАЛТТАЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА ЗАХЫН ХУДАЛДАА ХИЙЖ БАЙГАА ЮМ ШИГ АЖИЛДАА ХАНДХАА БОЛЬЧИХ ГАДНЫ ШҮҮГЧИДТЭЙ БАРЬЦХАА БОЛЬЧИХ ЯМАР ЭМЧ НАР ШИГ ХҮНИЙ АМЬ НАСНЫ ТӨЛӨӨ ҮРГЭЛЖ САНАА ЗОВЖ ЯВАХ БИШ ТА НАР ТААВААРАА АЖИЛЛАХ ХУУЛЬ БАЙНА ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ ХУУЛЬ ХҮРТЭЛ ГАРГУУЛААД АВЧИХСАН БАРАГ ДИВААЖИНД БАЙГАА БИШҮҮ БИДНИЙГ БОДВОЛ ЖООХОН ХЭРЭГЛЭЭГЭЭ ХАС ТЭНГЭРЭЭС ГАЗАРТ БУУ ЗАРИМ ЧИНЬ БООЖ ҮХЭЖ ТЭНГЭРТ Ч ЮМ УУ ХААНА Ч ЮМ САЙН ДУРААРАА ЯВЛАА АМЕРИКТ ЗУГТААЖ ШИВШГЭЭ ТАРЬЛАА ЯАНА ДАА БОЛЗОЛ ХЭРЭГГҮЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА
    2019 оны 08 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Монгол-Польшийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны хоёр талын даргалагч нар хооронд цахим уулзалт хийлээ
    3 цаг 23 мин
  • PGL Astana 2026: The MongolZ-ийн амжилт ба зуны Мейжор тэмцээний өмнөх сургамжууд
    3 цаг 27 мин
  • Иргэдийн хувьцаа болон ногдол ашиг өвлөх эрхийг нээлээ
    8 цаг 1 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 зөрчил илэрчээ
    8 цаг 11 мин
  • Ж.Энхбаяр: Урсгал зардлын өсөлт өнөөдрийн нөхцөл байдал руу оруулсан
    9 цаг 11 мин
  • “Дархан марафон-2026” бүх нийтийн гүйлт энэ сарын 30-ны өдөр болно
    9 цаг 57 мин
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
    11 цаг 17 мин
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    12 цаг 30 мин
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
    13 цаг 3 мин
  • Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    13 цаг 10 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
    13 цаг 12 мин
  • Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ
    13 цаг 22 мин
  • Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
    13 цаг 30 мин
  • Италийн таван иргэний цогцос Мальдивт байх усан агуйгаас олджээ
    13 цаг 45 мин
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
    13 цаг 46 мин
  • Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ
    13 цаг 49 мин
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
    14 цаг 26 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    15 цаг 8 мин
  • Байнгын хороод хуралдана
    15 цаг 14 мин
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
    15 цаг 23 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК