Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Амгалан: Зөрчлийн тухай хууль нь өнөөгийн нийгэмд дэг журмыг хангах тулгуур мөн

2019-8-30
0
ЖИРГЭХ

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалантай ярилцлаа.

-Зөрчлийн хууль батлагдаад нэлээд удлаа. Энэ хуулийн үүрэг нь юу вэ. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Монгол Улс Үндсэн хуультай. Үндсэн хууль гэдэг бол монголын ард түмний төр улстайгаа байгуулсан том гэрээ. Эх суурь бичиг. Энэ дээр нийгмийн дэг журам хангахыг төр хариуцдаг. Төрийн үүрэг учраас төрөөс нийгмийнхээ, иргэдийнхээ олон төрлийн баталгааг хангаж өгөх ёстой. Хэрэв ямар нэгэн байдлаар эрх нь хөндөгдөх юм бол эрхийг нь төр сэргээж зохицуулах үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд  Зөрчлийн тухай хуулийг гаргаж мөрдөж байгаа юм. Хуучнаар Захиргааны  хариуцлагын  тухай хууль шүү дээ. Өнөөдрийн байдлаар Зөрчлийн тухай хууль бол Монголын  нийгэм, иргэний дэг журмыг хангах тулгуур хууль мөн. Өөрөөр хэлбэл энэ нийгмийн  аюулгүй байдлын тухай хууль. Энэ хуулинд үндэслэж, энэ хууль зөв хэрэгжиж байж иргэд нийгэмшиж  дэг  журамтай, өөрийн эрхийг хамгаалахаас гадна, бусдын эрх чөлөө хүндэтгэж явах үүрэгтэй.

-Зөрчлийн тухай хуулийг шүүмжлэх хүмүүс олон харагдах юм. Өнөөгийн нийгэмтэй зарим нэг заалтуудаараа зөрчилдөөд   байна уу?

-Энэ хуулийг зөв мэдэрдэг, зөв ухамсарладаг иргэдэд Зөрчлийн тухай хууль хамаагүй шүү дээ. Ямар ч саад болохгүй, амьдардгаагаа амьдарна. Үүнийг зөрчөөд байгаа, үүнтэй холбогдоод байгаа улсаас шалтгаалж буруу зөрүү ойлголт төрөөд байгаа юм. Манай иргэдийн нийтлэг ухамсрын түвшин ардчилал, зах зээлтэй холбогдоод хэтэрхий чөлөөт байдал руу явчихсан. Дэндүү  чөлөөт байдал руу явчихаад эргээд эрхзүйт төртэй нийгэмд дасаад амьдрахад үзэл бодолтой нь харшлаад байна. Хүссэн ч, эс хүссэн иргэн тэнгэрийн дор амьдарч байгаа учраас  хууль номоороо л амьдарна. Аль ч улс оронд адил. Би ийм эрхтэй, миний эрх чөлөө хязгааргүй гэж ойлгож болохгүй. Одоо манайхан үүн дээр хашир суух болсон. Хар ухаанаараа зөв амьдрах цаг ирсэн. Нийтлэг нь энэ. Хэн дуртай нь “Энэ Зөрчлийн хууль чинь болохгүй байна” гэж орилоод байдаг нь төгс ойлголт биш.

-Цагдаагийн байгууллага ямар заалтуудыг нь шалгадаг юм бэ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Цагдаагийн байгууллага бол нийгмийн дэг журам хангахтай холбогдсон, олон нийтийн аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоор  хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хамаарах Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8-аар зохицуулсан зөрчлийн хэргүүдийг шалгаж байгаа.  Үүний хүрээнд урьдчилан сэргийлэх ажиллагаа явуулж байна. Явуулж байж нийгмийг дэгтэй байлгах иргэний эрх чөлөөг хангах зориулалттай  хууль хэрэгжиж байгаа. Ер нь Зөрчлийн тухай хуулийг УИХ-аас батлаад Монгол Улсад мөрдөж байсан 230 гаруй хуулиар тогтоосон 800 орчим зөрчлийн шинж бүрэлдэхүүнтэй, тэдгээрт хүлээлгэх хариуцлагыг хуульчилсан  зүйл байдаг.  Цагдаагийн байгууллага өнөөдрийн байдлаар 214 төрлийг шалгаж шийдвэрлэж байна. Үүнээс 13 зөрчлийг тусгай журмаар хэрэг бүртгэлийн үйл ажиллагаа явуулж гүйцэтгэж байгаа.  Зөрчлийн хэргийг ганцхан цагдаагийн байгууллага шийдвэрлээд байгаа юм биш. Зөрчлийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд зааснаар 28 байгууллага хэргийг тухайн харьяаллаараа шийдвэрлэж байгаа. Улсын хэмжээнд шалгаж шийдвэрлэж байгаа зөрчлийн 96 орчим хувийг цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагчид шийдвэрлэж байна. Тус байгууллагынхан нийтийн хэв журам, аюулгүй байдлын эсрэг зөрчил, нийтийн ёс суртахуун, хүн амын эрүү ахуйн журмын зөрчлийн зарим хэсэг, тээвэр, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг зөрчлүүдийг хариуцаж шалгаж шийдвэрлэдэг.

-Үр дүнгийн тухайд танилцуулахгүй юу. Хэдэн гомдол хүлээж авч хэдийг нь шийдвэрлэсэн бэ?

-2018 онд цагдаагийн байгууллага 198.1 мянган  мэдээлэл хүлээн авсан.  Үүний 127 орчим мянга буюу  64 хувийг нь  нь зөрчлийн чанартай гомдол мэдээлэл байсан. Үүнийг шалгаж арга хэмжээ авсан. Өдөрт 340  орчим гомдлыг шалгаж арга хэмжээ авч байна гэсэн үг шүү дээ. Мөн  цагдаагийн албан хаагчид өнгөрсөн онд нэг сая зургаан  ерэн найман мянга нэг зуун далан найман зөрчил илрүүлж шийдвэрлэсэн нь өмнөх онтой харьцуулахад 27.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл өдөрт 4600 орчим, сард 141.514 зөрчлийг илрүүлж байна гэсэн үг.  Энэ нь цагдаагийн алба хаагчдын ажлын ачааллыг зарим талаар илэрхийлж байгаа хэрэг л дээ

-Зөрчлийн  тухай хуулийн ач холбогдлын тухайд илүү дэлгэрэнгүй ярилцья л даа.

-Зөрчлийн тухай хуулийг  нийгмээрээ зөрчихгүй байвал  амар амгалан, айх аюулгүй тайван амьдарна. Хэрэв ийм хууль үгүй бол энэ нийгэм чинь зэрлэг хүн сүрэг гэдэг шиг юм болно шүү дээ. Хэн хэнийгээ эрхэд халдахгүй нийгэмшиж зөв амьдрахад энэ хууль шаардлагатай. Ач холбогдол нь үүнд л оршиж байна. Дотор нь төрөлжсөн салбарласан нарийн юм бий.  Хуулийг хүн л хийдэг хойно зарим нэг нь хүндэдсэн, нэг талаараа хөнгөдсөн зүйл байна л даа. Гэхдээ Зөрчлийн тухай хуулийг бүхэлд нь хэрэгцээгүй хууль гэж болохгүй. 28 төрийн байгууллага хэвийн үйл ажиллагаагаа хангахын тулд энэ хуулийг мөрдөж байгаа. Засч залруулах юм байгаа л байх.

-Зөрчлийн тухай хууль сэтгүүлчдэд хүнд тусч байх шиг. Сэтгүүлчийг “Гүтгэлээ” гээд л хоёр саяар торгочихдог   айхтар заалт байна?

-Монгол Улсын үндэсний  аюулгүй байдлын үзэл баримтлалын мэдээллийн аюулгүй байдал гэж том юм байгаа. Мэдээллийн аюулгүй байдал гэж ярьж байгаа учир нь ганцхан Монгол Улс мэдээлэл алдагдчих вий гэж айж байгаа даа юм биш. Мэдээллийн аюулгүй байдал гэдэг зүйл дотор иргэдийг буруу мэдээллээр ухуулан сэнхрүүлж, ард түмнийг сарниулж бутаргаж, санаа сэтгэлийг нь үймүүлэх асуудал байдаг. Үүнээс шалтгаалж ард түмэн иргэдийн хооронд эв нэгдэл сарнидаг, үзэн ядалт өшөө авалт даамжирдаг муу үр дагавартай. Монгол хүн хамгаалж яв гэж л энэ нутаг дэвсгэр заяасан юм шүү дээ. Энэ дээр бид ухаантай амьдрах хэрэгтэй. Ухаантай амьдрахын тулд дөрөв дэх засаглал босон хэвлэл мэдээллийн байгууллагууд хариуцлагатай, сонор сэрэмжтэй байх  хэрэгтэй. Монгол хүний хар ухаан гэж байдаг. Үүнийг орчин үеийн технологи ашиглаад ухаалаг амьдрах хэрэгтэй. Үүний тулд энэ зорилгоо  Зөрчлийн хуулийн  6.21 гэсэн заалтад “Гүтгэх” гээд заасан байгаа. Гүтгэх гэдэг маань нэг удаа гүтгэлээ хэдэн төгрөг санкцийн шийтгэл аваад салдаг юм биш.  Хүнийг гүтгээд  өш хонзонгийн хэлбэрээр үр дагавар гардаг. Үүнээс сэргийлж мэдээллийн аюулгүй байдалд улс анхаардаг. Нөгөө талаас    хэвлэл мэдээллээр гүтгээд л муулаад байдаг. Энэ чинь гадна талдаа Монголчуудыг эв нэгдэлгүй бусниулж болох нэг боломж онгорхой нүх шүү дээ. Ийм утгаар манай хэвлэлийнхэн хардаг байвал зүгээр. Ер нь цаг цагийн алдартай сэтгүүлчид эв нэгдэл рүү их анхаардаг байсан. Энэ талруу хэвлэлийнхэн ч анхаардаг байлгүй дээ. Сенсацлаад л шуугиад байвал Монголын ард түмнийг   муухай замбараагүй зүйл рүү улам л турхирна.

-Гаргасан зөрчлийг шалган шийдвэрлэх , таньж илрүүлэх  боловсон хүчинг хэрхэн бэлдэж байна вэ?

-Зөрчил шалган шийдвэрлэх нөхцөл байдлыг харгалзаад цагдаагийн байгууллагаас хэд  хэдэн арга хэмжээ авсан. Цагдаагийн байгууллагад өнөөдрийн байдлаар зөрчил хянан шийдвэрлэх албан тушаалтнууд, тэдгээрийн эрх хэмжээг нь тусгайлан тушаалаар тогтоогоод өгчихсөн. Мөн зөрчлийг шалгаж шийдвэрлэдэг нарийн мэргэжлийн зохицуулагчтай болгох болохоор  манай албан дээр зөрчил хянан шийдвэрлэх арга зүйн хэлтсийг шинээр байгуулсан. Прокурорын байгууллага, шүүхтэйгээ хамтраад гарын авлага гаргасан.  Монголчууд төрийн албан тушаалтны алдар хүндийг хууль бус үйлдлээс хамгаалах цагдаагийн албан хаагчдын зөрчил шалгаж байгаа ачааллыг тэнцвэржүүлэх замаар болзошгүй эрсдлийг бууруулж явах ёстой. Иймээс зөрчлийг мэргэшүүлж шалгахад бусад байгууллагуудтай хамтарсан сургалтуудыг тасралтгүй хийж, бүх газрууд маань нэгдсэн журам стандартаар явж байна.

-Зөрчил гаргачхаад албан хаагчийн өөдөөс маргах тохиолдол нийтлэг ажиглагддаг. Торгуулиа төлөхгүй удахаас авахуулаад өөрийнхөө гэм бурууг ухамсарлахгүй байх тохиолдол элбэг байдаг шүү дээ?

-Зөрчил үйлдсэн этгээд зөрчил зөрчлийн хээ шийтгэлийг 15 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй. Энэ дээр маргаан гардаг л даа. “Би яагаа ч гүй, дүрэм зөрчөөгүй,  гээд” торгуулиа төлөхгүй байх их. Биелүүлэхгүй цаашлаад явахаараа хуульд заасан шийтгэлийн үр нөлөө багасах гээд байдаг талтай. Ийм бүдүүлэг байж болохгүй л дээ. Бидний ирээдүйд ч хэрэгтэй.  Монголдоо сайхан төлөвшсөн хүн аль ч оронд очоод зөв амьдарна.

“Энэ жилийн тухай д эргэн төлөлт хэдэн хувьтай байна вэ?

-Энэ жилийн байдлаар эргэн төлөлт 83 хувьтай байна. Иргэдийн нөхөн төлөлт сайжраад байгаа. Соёлд суралцаж байгаагийн нэг илрэл нь энэ шүү дээ.

-Шалган шийдвэрлэх ажиллагаа олон улсад ямар байдаг вэ?

-ОХУ л гэхэд 15 хоногийн дотор гомдол гаргах боломжтой. Хоёр сарын хугацаанд төлөх үүрэгтэй. Барагдуулаагүй тохиолдолд төлбөрийн хэмжээг нугалдаг. Эсвэл 15 хоног албадан хөдөлмөр эрхлүүлнэ. БНСУ –д бол сан дураараа төлөөгүй бо сар бүр 10 хувиар нэмэгдээд явчихдаг. Жилийн эцэст зөрчил гаргасан этгээдэд мэдэгдэл хүргүүлээд л тээврийн хэрэгслийг нь хураагаад авчихдаг. Аль ч оронд иймэрхүү  зарчмаар л явдаг. Зөрчил гаргаад байвал цааш нь гэмт хэрэг аюулруу, магадгүй амь насанд чинь аюултай байдалруу түлхэнэ гэдгийг иргэн бүр анхаарах хэрэгтэй.  Зөрчил гэмт хэрэг хоёр харилцан урвуу хамааралтай.

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Монгол-Польшийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны хоёр талын даргалагч нар хооронд цахим уулзалт хийлээ
    4 цаг 11 мин
  • PGL Astana 2026: The MongolZ-ийн амжилт ба зуны Мейжор тэмцээний өмнөх сургамжууд
    4 цаг 15 мин
  • Иргэдийн хувьцаа болон ногдол ашиг өвлөх эрхийг нээлээ
    8 цаг 48 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 зөрчил илэрчээ
    8 цаг 59 мин
  • Ж.Энхбаяр: Урсгал зардлын өсөлт өнөөдрийн нөхцөл байдал руу оруулсан
    9 цаг 59 мин
  • “Дархан марафон-2026” бүх нийтийн гүйлт энэ сарын 30-ны өдөр болно
    10 цаг 45 мин
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
    12 цаг 5 мин
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    13 цаг 18 мин
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
    13 цаг 51 мин
  • Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    13 цаг 57 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
    14 цаг 0 мин
  • Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ
    14 цаг 10 мин
  • Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
    14 цаг 18 мин
  • Италийн таван иргэний цогцос Мальдивт байх усан агуйгаас олджээ
    14 цаг 32 мин
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
    14 цаг 34 мин
  • Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ
    14 цаг 37 мин
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
    15 цаг 14 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    15 цаг 56 мин
  • Байнгын хороод хуралдана
    16 цаг 2 мин
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
    16 цаг 11 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК