Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гишүүн Л.Болд төрийн нууцыг "дэлгэв"

2019-9-20
0
ЖИРГЭХ

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар цагдан хоригдоод дөрөв дэх жилтэй золгох гэж байна. Уг хэргийн дараагаас ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц тэргүүтэй нэр бүхий есөн иргэнийг ялтан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тэгвэл эл хэргээр далимдуулж, өөрсдөдөө үнэлгээ цуглуулах гэж хичээж яваа гишүүд бол Ж.Батзагдан, Л.Болд нар юм. Тэд үе үе гэнэтийн мэдэгдэл хийхдээ үнэн худал нь мэдэгдэхгүй зүйл ярих нь бий. Заримдаа галзуу солиотой юм уу гэж бодогдохоор зүйлийг хүртэл хэлж, ярих нь бий. Гэвч эл үйлдэлдээ тэд ямар нэг байдлаар дүгнэлт хийхгүйн дээр хамгийн гол нь иргэдэд таалагдаж байна, мэдэх эрхийг нь хангаж байна гэх маягтай тайлбар хийх нь цөөнгүй.

 

Төрийн нууц задалсан хэргээр тагнуулынханд мэдүүлэг өгсөн дээрх хоёр гишүүн өнөөдрөөс хэд хоногийн өмнө бас л сонин мэдэгдэл хийсэн. Энэ нь Б.Хурц тэргүүтэй хүмүүсийг гэм буруутай эсэхийг шүүж байх яг тэр мөчид ялтан Б.Содномдаржаагийн амийг хөнөөх гэж оролдсон тухай асуудал. Ингэхдээ бүр ялтан Б.Содномдаржаагийн өрөөнд претка оруулсан гэх зүйлийг ярьсан юм. Хамгийн гол нь үнэн, худал нь мэдэгдэхгүй зүйлийг байнга хэлж, ярьж олны анхаарлыг татах дуртай дээрх хоёр гишүүний эл мэдээллийг хэн батлах бэ. Мэдээж ялтан Б.Соднодаржаагаас өөр хэн ч нотлохгүй. Тэр хүн гэм буруугүй мэт харагдахын тулд, бас тэгж ойлгогдохын тулд юу л бол юу гэж ярина. Ийм атал шалгагдаад, нотлогдоогүй зүйлийг төрийн түшээ эрхмүүд ам уралдах нь ярих нь зохисгүй юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Болд  өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан ИЛ ЗАХИДАЛ илгээв. 

Уг ил захидалд

"ИЛ ЗАХИДАЛ

Төрийн "нууц" задлая. Сэжигтэн Т.Чимгээд тагнуулын хурандаа нар шоронд мансууруулах бодистой архи хүчээр өгч, ухаанаа алдсан хүнээс мэдүүлэг авч, ялтан гэгдэх замд нь оруулсан болохыг мэдээлэлд ойр эх сурвалжаас сонссон юм. Түүнийг нь бид хэвлэлийнхний өмнө мэдээлсэн.

Гэтэл ТЕГ-аас Т.Чимгээ улсын нууц задруулсан байна хэмээн хэрэг нээж, улмаар тэр нууцыг сонссон Ж.Батзандан гишүүн бид хоёр сэжиглэгдэж, сүртэй үгтэй зарлан дуудах бичиг хүлээн авч байцаалт өгсөн нь саяхан. Тэр мэдээлэлд Т.Чимгээгийн буруу байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хуулийн дагуу 60 төрлийн хэргийг төрийн нууцад хамааруулдаг байсан бол 2016 оноос энэ тоо 600 болон огцом өссөнийг саяхан "Глоб интернэшнл"-ээс зохион байгуулсан "Олон нийтийн мэдэх эрх ба нууц мэдээлэл" бодлогын семинарт оролцохдоо дурдаж, ер нь энэ бүхний цаана МАНАН бүлэглэлийн шударга бус явдал, дээрэм, хүчирхийлэл төрийн нууц нэрээр халхлагдан, нуугдсан болохыг баттай ойлгосон.

Харин энэ удаа би дахин Монгол төрийн өөр нэг "нууц"-ыг дэлгэхээр шийдлээ. Хуулийн дагуу хариуцлагаа хүлээхэд ч бэлэн байна.
Тэсвэрлэшгүй зовлонгийн өмнө ч тэсвэр хатуужлаа алддаггүй, хат сайт монгол хүмүүсээр бахархаж байна.

Т.Чимгээ Б.Содномдаржаа нар ямар зүйлийг тэсэж, тэвчиж одоог хүртэл цөхрөлгүй тэмцсээр байгааг олон хүн мэддэг болсон байх. Нөгөөтэйгүүр тэдний ар тал болсон хайрт эхнэр, нөхөр, аав ээж, үр хүүхдүүд, төрөл садангийнхан нь тэднээс ч дутахгүй сэтгэлийн тэнхээтэй баатрууд юм.

Энэ олон жилийн тарчлаан дунд гэрт орж эм, гадаа гарч эр болж ар гэрээ хамгаалан тэмцсээр байгаа Т.Чимгээгийн нөхөр, Б.Содномдаржаагийн эхнэр нараар бахархахгүй байхын аргагүй.

Б.Содномдаржаагийн эхнэр Г.Энхбаяр, Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн нар хилсээр хэлмэгдэгсдийн сүүлчийн итгэл найдвар.
С.Бямбасүрэн охиноо алдчихаад шоронгийн камерт эхнэр Т.Чимгээдээ аймшигт мэдээг дуулгаж чадахгүй, халширч, дальдарч, дотроо нулимсаа барьж ядан суухад нь байцаагч хажуунаас “Охиноо үхсэнээ хэлээч чи!” гэж тулган дайрч, зовлонт эх хүнийг хэний ч төсөөлшгүй, үгээр хэлэхийн аргагүй тарчлалд унаж байх тэр агшинд хүч тулган байцаалт авч, хүний зовлонгоор хуурамч хэргээ хүлээлгэх гэж оролдсон байгаа юм.

Б.Содномдаржаагийн эхнэр Г.Энхбаяр нь баргийн хүний тэвчихээргүй аймшигт зовлон зүдгүүр дунд эр нөхрийнхөө төлөө тэмцсээр, үр хүүхдүүдийнхээ төлөө зүтгэсээр байна.

Б.Содномдаржаагийн амьдралын ганц утга учрыг нь бөхөөхийн тулд харгис яргачид бидний зөвхөн кинон дээрээс л үздэг тоймгүй олон янзын эрүү шүүлтийг түүнд хэрэглэсэн нь нэгэнт ил болсон. Тэр энэ он жилүүдэд байнгын хатуу ширүүн зодуур дэглэлт дунд байлаа.

Зодож жанчиж, хавиргыг нь хугалах зэрэг олон янзын гэмтэл учруулсан, хүний ёсыг умартаж ялгадас толгой дээр нь асгаж байсныг бид харсан. Мөн зовоон тарчлаах харгис арга болох олон хоног нойргүй байлгах яргыг (ингэж байхдаа туг тугаар үсийг нь зулгааж, тарчлааж байсныг хүртэл мэдрэх тэнхэлгүй болж, сүүлд шүүх хурал дээр бичлэгээ үзэж мэл гайхсанаа хэлж байсан) хэрэглэсэн.

Өлсгөлөнгийн байдалд удаан хугацаагаар байлгасан. Хүн амины хэрэгтэн И хэмээгч ялтанг сэжигтэн Б.Содномдаржаатай 80 хоног хамт байлгаж, дарамтлан тамлуулсны зэрэгцээ усанд оруулахгүй, агаар салхи үзүүлэхгүй олон сар байлгаж, эрүүл мэндэд нь нөхөшгүй хор хохирол учруулсан. (Б.Хурц генерал сая Төв аймагт болсон шүүх хурлын үеэр Б.Содномдаржааг “Олон жил шоронд суучихаад чи сүрьеэ тусаагүй л байна уу” гэж доромжилсон байна лээ)

Түмэн аргаар үйлийг нь үзэж, амиа хорлох судсаа ханаж, хоолойгоо хэрчих нөхцөлийг бүрдүүлж камерт нь хурц бритва, уугаад хордож үхэх боломж өгч хурц үнэртэй хятад будаг өдөр бүр оруулж тавьдаг байсан нь ил боллоо.

Хорих ангид дээрээс чиглэл ирсэн нэрээр харуулаасаа авахуулаад удирдлага нь хүртэл оролцож зодож дарамталж, байнгын айдастай байлгаж, (Ж.Батзандан бид хоёрыг хорих ангид эргэж очиход хажуунаас нь хянагч салахгүй байсан тул маш их дарамтад байгаагаа нууц хэллэг, дохиогоор ойлгуулах гэж ихэд оролдсоныг нь бид даанч туршлагагүйгээсээ ойлгоогүй юм билээ. Жишээ нь,
“Миний хүүхдүүдийн дуу шуугианыг хоригдол Ц.Амгаланбаатар сонссон байна лээ, төрдөө их гомдож байна, итгэл алдарч байна гэх мэт үгсээрээ анхаарал татах гэж оролдож байсан юм билээ. Тиймээс л одоо бие нь сайжирсан хэмээн хуучин гяндан руу нь илгээх гэж байгааг эрс эсэргүүцэх хэрэгтэй бөгөөд нэн даруй суллах шаардлагатай) хүний ёсноос гадуур яргалал бүрийг даван гарчээ.

Хамгийн адгийн арга барилаар ар гэр, эхнэр хүүхдийг нь цөхрүүлж, холдуулах замаар амьдралын найдварыг нь таслахыг оролдохоо хүртэл мартсангүй. Б.Содномдаржаагийн эхнэрийг ятгаж “Нөхөр чинь одоо өнгөрсөн, хэзээ ч нар үзэхгүй болсон. Үр хүүхэд, амьдралаа бод” хэмээж байжээ. Хорих ангид хуулийн дагуу улиралд ганц удаа эргэлт ирэхэд нь тусгай уулзалтын байранд уулзуулдаг байсныг өөрчилж, Б.Содномдаржаад зориулж хоригдлуудын дунд камер засаж, эхнэр хүүхдүүдтэй нь уулзуулдаг болжээ.

Байнгын хурц гэрэлтэй камерт байлгасны дээр 10 минут тутамд харгалзагч нь шалгаастай ийм л нөхцөлд энэ гэр бүлийн тэвчээрийг мохоох гэж оролдож байж. Харин зол гэх нь хаашаа юм, гяндангийн зэвүүн орчинд Б.Содномдаржаагийн хүүхдүүдийн дуу цангинаж, тэднийг гүтгэсэн хүн амины хэрэгтэн Ц.Амгаланбаатарын сэтгэл хөдөлж, “Би энэ хүүхдүүдийн гэмгүй эцгийг цаашдаа гүтгэж чадахгүй нь” гэж Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг яллах гол шалтгаан болсон худал мэдүүлгээсээ татгалзсанаа төрийн өндөрлөгүүдэд бичсэн өргөдөлдөө дурджээ. Б.Содномдаржаагийн эхнэр таван хүүхдийнхээ аавын төлөө цуцашгүй тэмцсээр байгаа, бие сэтгэлийн тэсвэр тэвчээрийн гайхамшгийг харуулж яваа монгол эмэгтэйн төлөөлөл юм.

Энэ бүх доромжлол, дайралт, тарчлааныг давж, тэсч, үнэнхүү хүн чанараа харуулж, монгол хүний жудгийг бишрүүлж байгаа Г.Энхбаяр, С.Бямбасүрэн нарыг хүндлэх сэтгэл төрөхгүй байхын аргагүй.

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүн Л.Болд" гэжээ.

Г.Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • ганаа (66.181.185.36)
    Хөлсний бичээч Эрдэнэ Д чамд болон чиний үр хүүхдэд энэ энэ залууст тохиолдсон явдал болбол чи яах вэ үйлийн үр гэж байдгмйг бүү мартаа үр хүүхэддээ гай боловоо
    2019 оны 09 сарын 23 | Хариулах
  • дорж (103.57.95.121)
    Энэ бол албаар л хийж өөрсдийнхөө сэдэвийг аривжуулж байгаа явуулага биз дээ хэн ч нотлохгүй хоёр ялтанг тавлаж ашиглаж байгаа юм уу цаад хоёрт л бүр хэцүү чангалан болмоор юм ёстой амьтан болгохнээ энэ хоёр хөгын ашиг хонжоо хайгчдад нээх аврах гэж байгаа жүжиг тоглоод нөгөө гол роль Ц Нямдорж бас ингээд худлаа шуугиулаад цаг хожиж Батхүү С Баяр Алтан л ял завшуулаад л өөрөө болиод хоёр но-той хоёрыг ашиглаад өөрийнхөө хийсэнийгмартуулчиж байгаа хүн ш энд хүмүүс хууртаад шудрагын гайхаад хулхидуулна
    2019 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.126.88.206)
    Хуцна биз
    2019 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (64.119.19.130)
    Хөслсний бичээч мөндөө ххххаа
    2019 оны 09 сарын 21 | Хариулах
  • ZZOCHIM (223.38.60.86)
    ULS TURUUS HURDAN YAWUUL
    2019 оны 09 сарын 21 | Хариулах
  • МУ-ын иргэн (182.160.37.125)
    Энэ 2-ын ПОПРОЛ хэрээс хэтэрлээ.Алуурчин ялтнуудыг "Ардын баатар" болгох юм гэнэ.Алуурч,яргачин ОСПАН-ыг Баян-өлгий аймгаас төрсөн "БААТАР" болгосон.Энэ 2 хийрхэсээр байгаад "хий" өвчтэй болчихоогүй байгаа.МАН-ын уяаны нь нохой болж байгаа юм биш үү? 1 нь ах дүүсээ албан тушаалд томилуулаж,эхнэрийнхээ дансаар ЖДҮ-гээс мөнгө хуссан.Нөгөө нь улсын мөнгөөр "БАНК" байгуулсан гээд...МАН-д жинхэнэ"бөлдөгдүүлсэн" юм шигээ...Дээрх зүйлүүддээ тайлбар өгч чадахгүй л байгаа 2 до.2020 онд хэрэггүй 2 загал...
    2019 оны 09 сарын 21 | Хариулах
    • холоо очиж гийна
      2019 оны 09 сарын 21
  • mongol (73.51.245.247)
    ix bitgii yary zugeer l sulla gemgyi xuniig yagaad baulgaad baidag ny asuudal bid er ny xaana amydraadbaunaa
    2019 оны 09 сарын 20 | Хариулах
  • Fantomas (103.212.117.151)
    Pretka gedeg chini yu bilee? Orosoor britva, angliar a razor, mongoloor sahlyn hutagny ir shu de mal setguulchee
    2019 оны 09 сарын 20 | Хариулах
    • irgen
      harin tiimee ene setgyylchid gej neg hooson tolgoitoi malnuud baih umaa
      2019 оны 09 сарын 20
  • зочин (202.72.240.5)
    байлдааны онгоц махалж зарсан гэж ярингуут ээрч муураад үх гэж байсандаа хойд солонгост хүргүүл миномотоор буудаг
    2019 оны 09 сарын 20 | Хариулах
  • ард (202.9.42.22)
    сэтгүүлч ээ чи яасан олон юм чалчидаг новш вээ зүгээр хувь хүний бичсэн сэтгэлийг оруулан биз чиний дүгнэлтээр иргэд дутаад байна уу?
    2019 оны 09 сарын 20 | Хариулах
  • харамсалтай (150.129.143.93)
    ЭРҮҮДЭН шүүгч генерал буруугүй юм уу? СЭЖИГТЭНГ дарамталсан хүмүүсийг эрүүдээгүй хэмээгч төв аймгийн шүүгч нарт ичих нүүр алга уу?
    2019 оны 09 сарын 20 | Хариулах
  • зочин (66.181.186.72)
    ТЭГЭЭЭД ЗОРГИЙГ ХЭН АЛСАН ЮМ БЭ
    2019 оны 09 сарын 20 | Хариулах
    • эбэ
      2019 оны 09 сарын 20
  • zochin (202.9.43.218)
    Unenii tuluu yavaa zaluuchuudiig baga shig l oroldooroi muu ugaadasnii gulugnuudee...
    2019 оны 09 сарын 20 | Хариулах
  • irgen (31.165.225.30)
    Bold Batzandan 2t ezsee hyrtel temzehiig hysie, yrgelj ard tymenteigee bai…ta nariig harluulah gesen horloh gesen hymyysiin helj bichij baigaag toohgui baih estoi gedgee medej baigaa bizdee.. Mongoliin huuli zagdaa,,ter shorongiin ajiltanguudiig yaltan tamlasan hergeer olon ulsiin shyyhed ogoh heregtei um baina, ardchilsan niigemd hyn yargalah erh hendch baihgui, ohinoo yhsen geed heleech chi gej helsen hynii nyyr zaraig olon niited delgeh, hhuli bus tamlalt hiij baigaa byh shorongiin hargalzagch nart huuliin arga hemjee avah shaardlagatai …!!!! ene ajillagaand orolzson byh hyniig oorsdiig ni shorond ni hiih zag bolson huuli zavhruulsan, huuli bus ajillagaa yavuulsan hergeer bygd shorond !!! Huuli zuin said nyamdorjiig iim archaagui,,,huuliin gajuugaa arlgah chadvargui gej daanch bodsongui …said hyn yadaj huuliinhan, baiguullaguuddaa shuud arga hemjee avchih erhtei l baimaar um hysvel !!!!!!!!
    2019 оны 09 сарын 20 | Хариулах
  • irgen (31.165.225.30)
    Bold Batzandan 2t ezsee hyrtel temzehiig hysie, yrgelj ard tymenteigee bai…ta nariig harluulah gesen horloh gesen hymyysiin helj bichij baigaag toohgui baih estoi gedgee medej baigaa bizdee.. Mongoliin huuli zagdaa,,ter shorongiin ajiltanguudiig yaltan tamlasan hergeer olon ulsiin shyyhed ogoh heregtei um baina, ardchilsan niigemd hyn yargalah erh hendch baihgui, ohinoo yhsen geed heleech chi gej helsen hynii nyyr zaraig olon niited delgeh, hhuli bus tamlalt hiij baigaa byh shorongiin hargalzagch nart huuliin arga hemjee avah shaardlagatai …!!!! ene ajillagaand orolzson byh hyniig oorsdiig ni shorond ni hiih zag bolson huuli zavhruulsan, huuli bus ajillagaa yavuulsan hergeer bygd shorond !!! Huuli zuin said nyamdorjiig iim archaagui,,,huuliin gajuugaa arlgah chadvargui gej daanch bodsongui …said hyn yadaj huuliinhan, baiguullaguuddaa shuud arga hemjee avchih erhtei l baimaar um hysvel !!!!!!!!
    2019 оны 09 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    Би энэ Батзандан Болд гээд гишүүдийг ойлгохгүй юмаа хууль тогтоогч нар ингэж улстөрийн жүжиг тоглоод байхаар гэмт хэрэг үйлдсэн хүн болгон ямар нэгэн байдлаар гэм буруугаа хүлээхгүй шүү дээ Монгол улсад шүүх хуулийн байгууллага хууль байгаад хэрэг байгаа юм уу УИХ гишүүд шүүгч прокурор хийвэл дээр юм биш үү
    2019 оны 09 сарын 20 | Хариулах
  • Зочин (182.160.32.56)
    элбэгдорж батүүл хоёроо? хүний зовлонд цадах болоогүй юу??????
    2019 оны 09 сарын 20 | Хариулах
  • Зочин (203.91.115.37)
    Хөөрхий улс төрийн амьдарлаа уртасгах гэсэн аргаа барсан ажил Зориг агсаны хэргийг хэдэн сар ярих Юм болдоо.
    2019 оны 09 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.70.41.2)
    Bold poporsoor
    2019 оны 09 сарын 20 | Хариулах
  • Батаа (66.181.161.14)
    Төрийн булхайг дэлгэж байхад юун нууц. Энэ зохиомол хэрэг шийдэгдэхгүй бол МАНАН будаа. Батзандангийн болон бусад нам сонгуульд ялна. Харж л байгаарай.
    2019 оны 09 сарын 20 | Хариулах
  • irgen (66.181.161.90)
    Yamar ch aluurchin setgehui baihgui. Zandalchin shinjgui humuusiig hen hamgaalah be tegeed. 60 tebumiinhan uu esbel JDU chid uu
    2019 оны 09 сарын 20 | Хариулах
  • Зочин (203.91.115.42)
    Үхсэн ацны төрийн нууц байхав дээ Бүх муу булхай луйвараа нуухын тулд төрийг ашиглаж байна
    2019 оны 09 сарын 20 | Хариулах
  • Шаал инээдтэй юм аа!!! Төрийн нууц биш төрийн БУЛАЙГ, ГЭМТ ХЭРГИЙГ дэлгэсэн байна шүү дээ!! (192.82.65.56)
    Шаал инээдтэй юм аа!!! Төрийн нууц биш төрийн БУЛАЙГ, ГЭМТ ХЭРГИЙГ дэлгэсэн байна шүү дээ!!
    2019 оны 09 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    1 цаг 10 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    1 цаг 53 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    2 цаг 50 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    3 цаг 34 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    4 цаг 14 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    4 цаг 16 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    5 цаг 4 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    6 цаг 33 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    7 цаг 4 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    7 цаг 33 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    7 цаг 42 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    7 цаг 45 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    7 цаг 48 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    7 цаг 59 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    8 цаг 15 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    8 цаг 49 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    9 цаг 6 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    9 цаг 23 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    9 цаг 27 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК