Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Энхбаяр: Бид эдийн засаг талаасаа ухралт хийгээд эхэлчихсэн. Одоо засаглал талдаа ухралт хийж байна. Аймшигтай байхгүй юу.

2012-8-31
0
ЖИРГЭХ
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
    j_enkhbayrУИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та өмнөх Засгийн газарт мөн Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан хүн. Одоо шинэ Засгийн газраас юу хүлээж байна вэ? 

-МАН шинэ Засгийн газар байгуулах бололцоог хангаж оролцсон. Тиймээс бид одоо үр дүнгээ харж байна. Хараад байхад үр дүн үзүүлэлт маш муу гарч байна. 2012 оны хагас жилийн эдийн засгийн бүх үзүүлэлт гарсан байгаа. Статистикийн мэдээлэл, дотоодын бүтээгдэхүүн, эдийн засгийн өсөлт, инфляци энэ мэт гол гол суурь үнийн хөдөлгөөнүүд байгаа.  Үүнтэй л харьцуулалт хийх ёстой. Ер нь аливаа улс  төрийн нам ялах, ялагдахгүйдээ сонин биш. Ямар засгийн газар, ямар улс төрч, дарга сайд гарах нь ч сонин биш. Эцсийн эцэст тэр бий болсон Засгийн газар тэдний үйл ажиллагаанаас Монголын нийгэм, ард түмний амьдралд ямар өөрчлөлт орж байна вэ гэдэг нь харагдана. Улс төр, эдийн засаг гэдэг бол “нэг мөнгөний хоёр тал”. Тэгэхээр бид аливаа Засгийн газрын үйл ажиллагааг дүгнэхдээ эдийн засаг талыг нь хардаг. Тэрнээс хувь хүнийг нь харахгүй.

-Та сая үр дүн муу гарч байна гэлээ?

-Тийм. Хэдхэн жишээ аваад ярихад, Өргөн хэрэглээний бараа өсч байна, валютын ханш өсч байна, оюутны сургалтын төлбөр өсч байна. Нийгэмд МАН өгч байсан бүх халамжууд мөн зогсч байна. Монгол дахь бизнес гадагшилж байна. Гадны хөрөнгө оруулалтад итгэл алдарч байна. Монголын нэртээ бүх үнэт цаасны ханш үнэ цэнээ алдаж байна.  Хэдэн зуу дахин унаж, алдагдал хүлээж эхлэж байна. Тэгэхээр би гарааг муу байна гэж хэлэх гээд байна. Өнөөдөр АН нэг яамаа томруулна уу, олон сайдтай болно уу, олон дэд сайдтай байна уу гэдэг сонин биш. Дэндүү жижиг асуудал. Намын явцуу эрх ашиг. Эцсийн эцэст намын үр дүн дээр бууж байгаа буулт нь тэр. Яагаад гэвэл тэр болгоныг иргэн үүрдэг. Өрх болгон сургалтын төлбөр төлж байгаа. Өрх болгоны амиа зогоож байсан ойр зуурын гурил будааны хангамж нь зогсож байгаа. Гадаад худалдаанд валют ханшаас өдөр болгон тэрбум тэрбумын алдагдлыг монгол бизнесийнхэн хүлээж эхэлж байна.

-Та Засгийн газрын ажлыг муу эхэлж байна гэж байна. Ийм эрт дүгнэж болж байна уу?

-Дүгнээгүй. Хандлага, алхмууд  буруу байна.  Яагаад гэвэл Ерөнхий сайдын  хэлсэн их хурлын мэдэгдэл, улс төрчдийн эрх мэдлээ хуваарилсан хуваарилтын байдал. Жишээлбэл, өнөөдрийн  гадны капиталын хөрөнгө оруулалтыг Монголоос шахан зайлуулна гэдэг үзэл бодолтой улсууд эдийн засгийн сайд, уул уурхайн сайд болж байна. Энэ чинь бодлого нь өөр байхгүй юу.  Тэгэхээр тэр бодлоготой холбоотойтойгоор хамгийн их түрүүлж мэдээлэл авч, мэдрэмж авч зохицуулалт хийдэг
бизнесийн салбар байхгүй юу?

-Та Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан. Одоо таны суудалд Д.Бат-Эрдэнэ сууж байна.  Тэгэхээр та шинэ Засгийн газрыг ажлаа муу эхэлж байна гэлээ. Тэр хүний тухайд юу хэлэх вэ?

-Би хувь хүний тухай ярихгүй. Шинэ засгийн гадна харагдаж байгаа итгэл, анхны хэлж байгаа мэдэгдэл үгээс эдийн засагт учирч байгаа мэссэжүүд нь өөрчлөлтүүд нь энэ байна. Дөнгөж эхэлж байгаа нь энэ. Яваандаа засчихвал сайн байх. Миний хувьд засаасай гэж бодож байна. Энэ бол Монголчуудын нийтийн эрх ашиг байхгүй юу. Монгол Улсын эрх ашиг. Хүн болгонд хамаатай. Валютын ханш нь тогтвортой байгаасай, өргөн хэрэглээний барааны үнэ өсөхгүй байгаасай. Нийгмийн баялгын хуваарлилт шударга явагдаж, ядахдаа ард түмэнд гурил будааны мөнгө өгөх л хэрэгтэй байсан юм. Тэр бүгд зогсох нь өөрөө буруу болж байна гэдгийг илэрхийлж байна. Д.Бат-Эрдэнэ гэдэг хүний ажил эхлээгүй. Одоо эхэлж байгаа байх. 100 хоногийн дараа аяндаа хийж байгаа ажлууд тодроод ирнэ. Тэр цагт тухайн салбарын сайдын асуудлыг бид ярина шүү дээ. Одоо ажлаа эхлээд явж байгаа байх. Батлан хамгаалах салбар өөрөө мэргэжлийн үйл ажиллагаа, мэргэжлийн бүрэлдэхүүнд суурилсан салбар. Тусдаа онцлог салбар.  Тухайлбал, Би улс төрчийн хувьд  хяналт тавьдаг. Иргэний хяналтын төлөөлөл болж, би сайд болсон хүн. Тэр хяналтаа тавьсан. Үүргээ гүйцэтгэсэн. Би улс төрд  ганцаараа очсон, ганцаараа буцаж байна. Тэнд мэргэшсэн алба, мэргэшсэн хамт олны би ямар нэгэн  улс төрийн бодлогоор халаад сэлгээд өөрчлөлт хийгээгүй.   Харин мэргэжлийн улсуудыг, мэргэшсэн албан хаагчдыг бүх талаар дэмжиж ажилласан.  Одоо Д.Бат-эрдэнэ сайдыг  тэгж ажлаасай гэж хүсч, бас уриалж байна.

-Дэд сайдын асуудлыг ярьж байгаа. Харин дэд сайдгүй байх боломжтой гэсэн мэссэж гарч байна. Гэхдээ шинэ Засгийн газар дэд сайдтай байна. Ер нь дэд сайдгүй байх боломж байдаг юм бол уу?

-Дэд сайдаас болоод л асуудал гараад байдаг юм биш л дээ. Тэд байх ёстой газраа байх хэрэгтэй. Тэнд 16 дэд сайдын асуудлаас болоод энэ том асуудал биш байхгүй юу даа. Хүмүүс тийм жүжиг битгий хөөцөлдөөсэй. Хэрэгтэй бол нэг яам таван ч дэд сайдтай байж болно. Гол нь энэ засгийн үйл ажиллагаанд эдийн засагт яаж бууж байгааг л бид харах ёстой.  Хамгийн чухал нь тэр. Бид Монголдоо тайван, амгалан амьдрах бололцоо нь бүрдэж чадах асуудал. Өнөөдөр арилжааны банкууд зээлээ татаж эхэлж байна. Жижиг дунд бизнес, ялангуяа олон түмний хүсч буй барилгын салбарын гол зээлүүд бүгд зогсчихсон өгөхгүй байна. Өгөх нь эрсдэлтэй гээд энэ банк санхүүгийнх нь үзээд байна. Гадна талаас мөнгө орж ирэхгүй байна. Энэ нь надад их сонин байгаа байхгүй юу. Уг нь энэ нь монголчуудад илүү хэрэгтэй. Түүнээс биш сайдтай байна уу,  сайдгүй байна уу сонин биш. Ерөөсөө л үр дүн. Эдийн засагтаа яаж тусч байна гэдгийг харах ёстой. Хэрвээ долларын ханш унавал би АН-ын засгийн газарт халуун алга ташиж, баяр хүргэн дэмжинэ. Харин валютын ханш өсвөл би шүүмжлэхээс аргагүй. Шүүмжлэх байтугай юм болох байх. Ярих амархан. Хийх асар хэцүү. Юу баталгаатай вэ гэвэл МАН-ын Засгийн газрын үед Монгол улс сүүлийн 100 жил хамгийн өндөр түвшинд эдийн засгийн бөгөөд нийгмийн бүх үзүүлэлтээр өндөр түвшинд хүрч чадсан. Үүнийг хадгалаасай. Хамгийн их ургац, хамгийн мал сүрэг, эдийн засгийн өсөлт, хамгийн их валютын нөөц, хамгийн их гадаад хөрөнгө оруулалтын итгэл, гадаад  нэр хүнд бий болгож үлдээж өглөө. Одоо энийг авч явах чухал. Тэр түвшнээс нь буулгаж болохгүй. Тэр түвшнээс нь дээшлүүлэх бол тэр Засгийн газрыг дэмжинэ.

-МАН-ынхан сүүлийн үед  чимээгүй болчихлоо гэж харагдаад байна. Засгийн газрын байгуулагдаж байгаад ямар байр суурьтай байгаа юм бол?

-Чимээгүй болсон юм биш. Бид сонгуулийн үр дүнд дүгнэлтээ хийж байна. Дотоод асуудалдаа анхаарлаа хандуулж байна. Үйл ажиллагаандаа дүгнэлт хийж байна. Боловсон хүчнийхээ хөдөлгөөнийг хийж байна. Хүчээ дахин хуримтлуулж байна. Хийх ажил, стратеги, тактикаа тодорхойлж байна. Бодлогоо гаргаж байна. Тун удахгүй МАН эрч хүчтэй, хурдтайгаар ард түмний дуу хоолой болж, сөрөг хүчнийхээ үүргийг удахгүй гүйцэтгэнэ.  Одоохондоо АН явцуугаар Үндсэн хууль зөрчиж, МАН-ыг бүлэггүй болгох гэж оролдож байгаа. Гэхдээ чадахгүй. Үнэнд гүйцэгдэнэ. Хэрвээ АН-ынхан ардчиллын үнэт зүйлээ ингэж үгүйсгээд, Монголд арай гэж бий болж байгаа парламент улсыг уландаа гишгэх юм бол АН, ардчилсан нэрээ алдана. Энэ нэг дарангуйлагч, тоталитари системээс ялгаа байхгүй, агаар нэг болно. МАН-ын 20 жил хүрсэн амжилт ердөө л ард түмэн сонгох, сонголтоороо дамжиж төрөө байгуулдаг. Тэгээд ардчиллын хамгийн гол үнэт зүйл бол олонх нь цөөнхөө сонсдог. Түүнээс биш цөөнхийн амыг нь хаачихаад, гарыг нь хүлж байгаад, Үндсэн хуульд заасан бүлэг байгуулах эрхийг нь хасч байгаад өөртэй ашигтай хэдэн хууль батлаад эрх мэдлээ хуваагаад явахыг хэлэхгүй. Энэ хэнд хэрэгтэй юм. Үүний үр дүнд Монголын ардчилал нэр хүндгүй болно. Монголын парламент ёс байхгүй болно. Энэ маань өөрийн нийгмийн асар гүнцгий зөрчил, үндсэн хуулийн мухардалд оруулна. Бид хүрсэн ололт амжилтаасаа ухрах болно. Бид эдийн засаг талаасаа ухралт хийгээд эхэлчихсэн. Одоо засаглал талдаа ухралт хийж байна. Аймшигтай байхгүй юу. Энэ цөөхөн Монголчууд уг нь нэгдээд явбал болчих ёстой ажил. Эвсэнэ, нэгдэнэ гэхээр МАН засгийн газарт орох асуудал биш шүү дээ.Парламент ёсыг парламентэд ажиллах тэр улс төрийн орон зайг зөв бүрдүүлэх. Тэрийг хааж боогоод асуудал яваад байгаа нь туйлын жижигхэн бөгөөд богинохон, улс төрийн мунхаглал. Дэндүү мунхаглал.

-Бүлэг байгуулах нь тодорхой болсон. АН-ын олонх хүмүүс байна. Шударга ёс эвсэлээс бас ганц нэг байна. Тэгэхээр энэ бол парламентийн нөгөө тэгш байх байдалд  болон танайхан өөрсдийнхөө асуудлыг тавихад ер нь нөлөөлөх үү ?


-АН-ын 42  гишүүний 38, 39 нь дарга болж байгаа. Болвол болно биз. Бид тэрэнд нь оролцохгүй гэж байгаа. Тэртээ тэргүй бид нарын гарыг хүлж, амыг боож байгаад хийж байгаа ажил нь. Дарга болж болно. Ажил хийх хэрэгтэй. Ажлын үр дүн эдийн засаг дээр л бууна.

-МАН орон нутгийн сонгуульдаа бэлдэж байна уу?

-Бэлдэж байна. Энэ чинь Монголын хоёр зуун дамжсан улс орны түүх шүү дээ. Монгол Улсын маань тусгаар тогтнол, 20-р зууны бүтээн байгуулалт хөгжил дэвшил энэ намтай салгаж ойлгохын аргагүй холбоотой. Тийм болохоор МАН үүрэг хариуцлагаа ухамсарлаж  бүх шатны сонгуульд оролцоно.

Ярилцсанд баярлалаа.                                                          Б.Чимэг
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Ard (124.158.70.221)
    MAN-gasuudin hiisen balaga shu dee. Mangar patsaana minee. Yu ch mededgui ard tumen gej Sanaa uy
    2012 оны 09 сарын 10 | Хариулах
  • (202.9.47.130)
    sain etsgiin nereer neg ydaa namiin nereer bas neg garlaa darani syragguidee ene shees
    2012 оны 09 сарын 05 | Хариулах
  • зочин (49.0.128.34)
    Эхлээд өөрийгөө хар даа. Ард иргэдээ хоморголон устгах төлөвлөгөө боловсруулж байснаа мартаагүй юу
    2012 оны 09 сарын 01 | Хариулах
  • ZOCHIN (78.53.37.130)
    CHI ODOO HENCH BISH BOLCHIHOOD BITGII HUZAAD BAI MALAA:
    2012 оны 09 сарын 01 | Хариулах
  • (49.0.190.93)
    za chi bitgii hutsaa.Neeh yum chadah ch yum shig .Aaviinh ni idej uusan olon terbumaar anmaa tetgej irchiheed olon yum yarih gej vzdegiin.helsen vg ni yamar ch vne tsene,hemjvvr bhgvi .goe vg heleh gej yaddagiin.chamaas ilvv zaluus mash ih bna.amidraliin bolomjoos bolj amjihgvi iyum da.olon yum hutsah gej yaddagaa boli.savaagvi batsaan sarand hutsana gej chi shvv mangar batsaanaa
    2012 оны 08 сарын 31 | Хариулах
  • zochin (202.170.93.12)
    Teneg batsaan.
    2012 оны 08 сарын 31 | Хариулах
  • Ah ni duudee (180.149.78.20)
    Ene nohor ch hudlaa biendee baihgui tom tom duugarahaas ooriig meddeg nohor uu. Morooroo sain etsgiin buyan daaj yav, medehgui yumaa meddeg yum shig bitgii tom duugaar yaij bai minii duu, chinii bolovsrol yamarhuug ah ni gadarlana shuu,
    2012 оны 08 сарын 31 | Хариулах
  • (202.179.20.165)
    ХӨӨЕ ХӨӨЕ, ЗАЛУУ МИНЬ ТАНАЙ ЗАСГИЙН ГАЗРЫН БУРУУ ШИЙДВЭРИЙН ГАЙ ОДОО ГАРЧ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ. САР БОЛООГҮЙ БАЙГАА ШИНЭ ЗГ ЯАЖ ИЙМ ОЛОН ҮЙЛДЭЛ ХИЙХ ВЭ УЧИРТАЙХАН Л ЯРИАРАЙ. УУЛ НЬ ЧАМАЙГ ОВОО ГАЙГҮЙ ЗАЛУУ ГЭЖ БОДОЖ БАЙСАН БУСАДТАЙГАА АДИЛХАН НӨХӨР ҮҮ
    2012 оны 08 сарын 31 | Хариулах
  • (202.170.80.45)
    Яг чиний хувьд өнгөрсөн 4 жилд юу хийсэн вэСүүлийн 6 сард батлан хамгаалахын хоол идсэн,хүүхэд шиг энэ тэнд байлдаантай тоглоом үзсэн.Эхлэээд та бүхэн өөрёөддөө асуулт тавь тайлангаа тавь!Мөн ард түмний амьдрал,хотоо хар, аймшигтай байна шүү!
    2012 оны 08 сарын 31 | Хариулах
  • Nohoid (202.126.89.210)
    Ene Enkhbayar gegch MAN-iin gulug ih huzah sanaatai ch sachii ni hurehgui.
    2012 оны 08 сарын 31 | Хариулах
  • zochin (202.170.68.90)
    Naad yariad bga ajlaa tanai nam ta nar uursduu hiisen shu dee.... Tanai MAN suulin 10 jil tur barij ene buh uhraltaa hiisnee martaa yu Arau ch dee Bolioroi ta nar.
    2012 оны 08 сарын 31 | Хариулах
  • îðõ (202.179.10.162)
    ¿íýõýýð ýäèéí çàñãèéí óõðàëò áîëæ áàéãàà þì áîë ýíý çàñãèéí äºíãºæ áàéãóóëàãäàæ áàéãàà ó÷èð ÿìàð ÷ õàìààã¿é õàðèí ìàí íàìòàé áóþó ÷àìòàé õîëáîîòîé èéì ë ýäèéí çàñàãòàé çàñàã õ¿ëýýëãýæ ºãñíºº õàðèí íü èë÷èë÷èõ øèâ äýý ÷è ìºí ÿðüâàà àëáàí òóøààëûí õýíýýòýí ìèíü
    2012 оны 08 сарын 31 | Хариулах
  • unshigch (202.179.20.237)
    Halamj havtgairuulaad ulsiin san hoosloj orhison zasagaa ugsun biz dee uursduu. Odoo yu yariad bna aa
    2012 оны 08 сарын 31 | Хариулах
  • (203.194.115.239)
    uursdiinhun hiisen ajil shdee. luivarchin chin yaj ingej yarij chaddag bnaa.
    2012 оны 08 сарын 31 | Хариулах
  • (202.131.225.196)
    Uursduu yamar ulsiig shine zasgiin gazart huleelgej ugsnuu bodmooriin. Buuur hudlaa yarisaar bgaad surchihaj. Esvel uursduu terendee itgechij.
    2012 оны 08 сарын 31 | Хариулах
  • hehe (202.131.238.10)
    hutsadag muu ***
    2012 оны 08 сарын 31 | Хариулах
  • ЗОЧИН (203.194.113.54)
    АЛСЫН ХАРААТАЙ ҮГ ХЭЛЛЭГТЭЙ САЙН ЯРИЛЦЛАГА БРОЛЖ. АН-Н БАЙР СУУРЬ ДОРОО ШУВТАН БОЛООД БАЙНА.
    2012 оны 08 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    12 цаг 25 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    13 цаг 52 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    14 цаг 22 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    14 цаг 39 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    14 цаг 41 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    14 цаг 47 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    15 цаг 4 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    15 цаг 47 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    15 цаг 52 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    16 цаг 29 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    16 цаг 52 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    17 цаг 36 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    18 цаг 53 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    19 цаг 7 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    19 цаг 36 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    19 цаг 40 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    19 цаг 55 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    20 цаг 5 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    20 цаг 18 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    20 цаг 42 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК