Энэ сарын 25-ны өдрийн 20.10 цагийн орчимд Вьетнам Улсын Элчин сайдын яамны I Нарийн бичгийн дарга Дао Нгуен Фү бусдад зодуулсан хэрэг гарчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаш "River bich resort" амралтын газарт иргэн Дао Нгуен Фү нь оройын хоол идээд гарах үед Баянгол дүүргийн IV хороонд оршин суух М /эр, 41 настай/ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ биед нь халдаж танхайрчээ.
Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд хохирогчийн гэмтлийн зэргийг тогтоосны дараа эрүүгийн хэрэг үүсгэх аж.
Сэтгэгдэл (4)