Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт их хэмжээний цус урссан гэх мэдээлэл энэ сарын 28-нд буюу өчигдөр орой цацагдсан билээ. Тэгвэл уг мэдээллийн дагуу тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс шалгалт хийсэн байна. Мөн яг одоо нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалтын баг тус газарт ажиллахаар хөдөлж байгаа аж.
Урьдчилсан байдлаар дээрх зүйл нь малын цус бололтой юм байна.
Тодруулбал, тус дүүрэгт махны хоёр үйлдвэр ажилладаг бөгөөд үйлдвэрээс гарсан бохирыг соруулж, төвийн бохир усны шугам руу цутгадаг юм байна. Гэтэл бохирын шугам бөглөржээ.
Мэргэжлийн хяналтын газраас мэдээллэснээр дээрх зүйл нь 100 хувь цус биш бөгөөд үйлдвэрийн бусад бохирдол холилдсон байгааг онцолсон. Тиймээс нарийвчилсан шинжилгээ хийж, тухайн орчны хөрсийг саармагжуулан цэвэршүүлж, буруутай этгээдтэй хуулийн дагуу хариуцлага тооцно гэлээ.
Г.Алимаа
Сэтгэгдэл (2)