Архангай аймгийн прокурорын газраас санаачлан 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр тус аймгийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудад “Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журмын хэрэгжилт” сэдвийн хүрээнд сургалт, зөвлөгөөн зохион байгуулжээ.
Мөн үеэр зөрчлийн зохиомол орчинг бэлтгэн үзлэг хийх практик сургалт зохион байгуулж, эрх бүхий албан тушаалтнуудаас түвшин тогтоох сорил авч дүнг танилцуулсан байна.
Хамтарсан зөвлөгөөнөөс үзлэг хийхэд анхаарах аргачлал бүхий зөвлөмж гаргаж, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудад хүргүүлэх, мөн тухайн байгууллага бүр зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, арга арга хэмжээг 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл зохион байгуулахаар болжээ.