Чингэлтэй дүүргийн II хорооны нутагт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан эмийн санг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгаж байна. Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу тус хорооны 23 дугаар байрны 18 тоотод байрлах эмийн санд шалгалт хийхэд тусгай зөвшөөрөлд заагдсан хаяг байршилд үйл ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогджээ.
Иймд Зөрчлийн тухай хуулиар хэрэг нээж, холбогдох заалтын дагуу шийтгэлийн арга хэмжээ авч, зөрчлийн үр дагаврыг арилгах талаар эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг хүргүүлжээ.