зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улс ардчиллыг завхруулж байна уу?

2019-11-07
0
ЖИРГЭХ

-Монгол Улс дахь улс төрийн тогтолцоо, эрх мэдлийн хувиарлалтын мөн чанар-

Үндсэн хуулийн тайлбарын онолын хичээл заадаг байсан Колумбын их сургуулийн профессор маань нэг өдөр уулзаж, Монголын Үндсэн хуулийн талаархи гаднын судлаачдын бичсэн нэлээд хэдэн ном, эрдэм шинжилгээний өгүүлэл олж уншихыг санал болгосон юм. Тэр дундаас нэг ном ихээхэн сонирхол татсан бөгөөд сүүлд нь тэрхүү номын зохиолч АНУ-ын Чикагогийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор Том Гинсбургтэй танилцах боломж олдож билээ. Гинсбург гуай манай Үндсэн хууль, улс төрийн тогтолцоо, институц хоорондын харилцааг нэлээд чамбай судалсан, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн талаар судалгааны ажил хийж байсан судлаач эрдэмтэн юм. Саяхан түүнтэй холбогдож түүний номоос манайтай холбоотой зарим хэсгийг товчлон орчуулах санаагаа хэлэхэд тэр дуртайяа зөвшөөрсөн билээ. УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг  хэлэлцэж байгаа энэ чухал үед гаднын эрдэмтэн манай улс төрийн тогтолцоог хэрхэн дүгнэж  байсан нь сонирхолтой байж магад хэмээн аль болох энгийн үг хэллэгээр сийрүүлснээ та бүхэнд толилуулж байна.

....1996 онд “Ардчилсан Холбоо” эвсэл УИХ-ын сонгуульд ялалт байгуулан төрийн эрх мэдлийг шилжүүлэн авлаа. МСДН-ын гишүүн Д.Ламжав энэ үйл явдалтай бараг зэрэгцэн “УИХ-ын гишүүн өөр ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн Үндсэн хуулийн заалтыг үндэслэн эвслийн гишүүд Засгийн газрын гишүүнээр томилогдож болохгүй гэж үзэн Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргажээ.


Засгийн газрын кабинетын гишүүд нь парламенттай хамааралгүй байдаг Ерөнхийлөгчийн засаглал, эсхүл парламент дахь олонхийн гишүүдээс Засгийн газрыг бүрдүүлдэг парламентын засаглалын чухам алийг нь Үндсэн хуулиар тогтоосон юм бол?

Үндсэн хуулийг баталсанаас хойш улс төрийн тогтолцооны хамгийн гол асуулт болсоор ирсэн энэхүү маргааныг Үндсэн хуулийн Цэц шийдвэрлэх үүрэгтэй болжээ.

Үндсэн хуулиар гүйцэтгэх эрх мэдлийг хоёр хуваасан нь /Ерөнхийлөгч болон Засгийн газарт/ институци хоорондын зөрчлийн эх сурвалж болсон бөгөөд энэ нь 1992 оны дараагаар Ерөнхийлөгч П.Очирбат хориг тавих эрхээ байнга хэрэглэх болсон, түүнчлэн Ерөнхийлөгч болон Засгийн газрын хооронд байнгын таагүй харилцаа бий болсноор харагддаг. Д.Ламжавын Цэцэд гаргасан өргөдөл нь Монголын улс төрийн тогтолцооны мөн чанарыг шууд тодорхойлж өгөхийг  Цэцээс хүссэн байна.

Тухайн үед нөлөө бүхий улстөрчид хоёр талаас байр сууриа илэрхийлж эхлэв. МАХН-ын гишүүн, Үндсэн хууль боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байсан хуульч С.Төмөр агсан Үндсэн хуульд заасны дагуу Төрийн тэргүүнийг ард түмнээс шууд сонгож байгаа учир Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай гэж үзсэн бол, 1991 онд Улсын Бага Хурлын даргаар ажиллаж байсан Р.Гончигдорж Монгол Улсын тогтолцоо бол Изриаль, Герман, Итали Улстай төстэй зөвхөн бэлэг тэмдэгийн Ерөнхийлөгчтэй, Их Британи Улстай адил Парламентын Бүгд Найрамдах Улс гэж түүний эсрэг маргаж байжээ.

Үндсэн хуулийн төслийг боловсруулагчид чухам юу гэж санан бодож төслийг боловсруулсан юм бол?

Цэц дунд суудлын хуралдаанаараа парламентын гишүүд Засгийн газрын гишүүнээр хавсран  ажиллаж болохгүй хэмээн өргөдөл гаргасан Д.Ламжавын талд шийдвэр гаргав. Энэ нь олонхи болсон Ардчилсан Холбоо эвслийн гишүүдийн дургүйг хүргэхийн сацуу Засгийн газрын кабинетэд ажиллах шаардлага хангасан хүмүүсийг хайх хийгээд сайд болох хүсэлтэй хүмүүсийн дарааллыг бий болгов.

Эвслийн нөлөө бүхий улстөрчид Цэцийг улс төрийн нөлөөгөөр үйл ажиллагаа явуулж байгааг буруушааж, Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлийг нарийвчлан судлах зэрэг Үндсэн хуулийг тайлбарлах илүү шинжлэх ухаанч арга хэрэглэхийг шаардаж эхэлсэн байна.

МАХН-аас өөр нам анх удаа парламентад олонхи болсон тухайн үед  Цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх эрх УИХ-д байсан. УИХ дахь олонхи Цэцийн дүгнэлтийг хүлээж аваагүй бөгөөд ингэснээр Цэц бүрэн бүрэлдэхүүнээрээ маргааныг дахин хэлэлцэх шаардлагатай болжээ.

Дараагийн шатны мэтгэлцээн эхлэв. Монголын Үндэсний Ардчилсан Намаас УИХ-д сонгогдсон хуульч Б.Дэлгэрмаа, “Социалист маягийн Ерөнхийлөгчийн тогтолцоо болон нэг хүний гарт эрх мэдэл хэтэрхий төвлөрөхөөс болгоомжлон парламентын энэ загварыг сонгосон.

Үндсэн хуулийн төсөл боловсруулсан хүмүүсийн хүсэл зоригоос үл хамааран, 1992-1996 онд МАХН-ын олонхи Засгийн газрыг бүрдүүлэхдээ парламентын гишүүдээс бүрдүүлж байсан. Ингэх нь Монголын ардчиллын практикт аль хэдийнэ тогтсон зүйл” гэж байжээ.

Нөгөө талаас гаргасан тайлбар их энгийн. Нэгдүгээрт, Америк болон Монгол Улс хоёулаа ардчилсан улс, хоёрдугаарт, Америк Ерөнхийлөгчийн тогтолцоотой,  парламентын гишүүнийг Засгийн газрын гишүүнээр томилдоггүй, гуравдугаарт, тийм учраас Монголд мөн парламентын гишүүн Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллаж болохгүй гэжээ.

Тайлбар гаргагч тал “Төрийн тэргүүн” ба “гүйцэтгэх засаглалын тэргүүн” хоёрын хоорондын ялгааг нарийн сайн ойлгоогүй бололтой. АНУ-ын Ерөнхийлөгч энэ хоёр эрх мэдлийг хамтад нь эдэлдэг, гэхдээ энэ бол дэлхий нийтэд тархсан ардчиллын практик биш, харин өвөрмөц тогтолцооны нэгэн жишээ юм. Монгол Улсын Ерөнхийлөгч цөөн хэдхэн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг, Үндсэн хуульд түүнийг Төрийн тэргүүн гэж зааж өгсөн байдаг.

УИХ-ын олонхийн талаас Герман, Япон, Их Британи Улсад сайд нар дандаа Парламентын гишүүн байдаг бөгөөд энэ нь ардчиллын практикт тогтсон зүйл. Тойрогтоо сонгуульд өрсөлдөөд ялагдсан хүн сайд болно гэдэг ардчиллын эсрэг зүйл болно. Практик талаасаа ч гэсэн намын бүх нөлөө бүхий улстөрч сонгуульд нэр дэвшигч байдаг гэж тайлбар хийж байжээ.

Цэц энэ байр суурийг тоосонгүй, их суудлын хуралдаанаараа өмнө гаргасан шийдвэрээ зөв хэмээн үзэж парламентын гишүүд гишүүнээсээ чөлөөлөгдөхгүйгээр  сайдаар томилогдож болохгүй гэсэн шийдвэр гаргажээ. Цэцийг ийм байр суурь баримтлахад хүргэсэн нотлох баримт бараг байдаггүй боловч Парламент, Засгийн газар хоёрыг заагласан энэ шийдвэрийн талаар харьцуулан дүгнэх замаар тайлбар хийж болох юм.

Хууль ёсны зарчмыг янз бүрийн байдлаар тайлбарлаж ойлгодог боловч урьдчилан мэдэх боломжтой, гүйцэтгэх боломжтой зохицуулалтыг тухайн харилцаанд оролцогчид дагаж мөрдөх ёстой гэсэн тодорхойлолт эрх зүйн онолд давамгайлдаг. Сонгууль дууссаны дараахан бүх улс төрийн нам өмнө үйлчилж байсан тоглоомын дүрмээр тоглолт хийсэн ч төд удалгүй Үндсэн хуулийн Цэц тоглоомын энэхүү дүрмийг гэнэт өөрчлөх нь тэр. Цэцийн шийдвэрийг шийдвэр гарахаас нь өмнө мэдэх боломжгүй, гүйцэтгэх боломж ч байхгүй байсан. Цэцийн энэхүү шийдвэр дээр хэлсэн хууль ёсны зарчмыг баримтлаагүй гэж хэлж болох юм.

Цэцийн шийдвэрийг зөвтгөх үнэндээ боломжгүй. 1991 оны зургадугаар сард Үндсэн хуулийн төслийн 32 дугаар зүйлд “УИХ-ын гишүүд нь Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллаж болохгүй” гэсэн агуулга бүхий заалт байжээ. Гэхдээ Үндсэн хууль батлагдахдаа энэ зүйлийг өөрчлөн 29 дүгээр зүйлд гишүүд “хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” хэмээн өөрчлөн баталжээ. Үндсэн хуулийг батлахдаа хоёр эрх мэдлийг бүрмөсөн зааглаж тусгаарлахыг хүлээж аваагүй байна. Монголын Үндсэн хуулийг баталсан хүмүүс ердийн хуулиар Засгийн газрын гишүүнээр ажиллаж болохыг хуульчилсны үндсэн дээр Парламентын гишүүд Засгийн газрын гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн нь тодорхой байна.

Цэцийн шийдвэр ардчиллын эсрэг шийдвэр байсан. Ямарч сонгуулиар сонгогдоогүй Ерөнхий сайд хамгийн хүчтэй эрх мэдэлтэн болсон бол бүх нийтийн сонгуулиар шууд сонгогдож гарч ирсэн Ерөнхийлөгч зөвхөн хориг тавих эрхтэй, Засгийн газарт нөлөөлөх ямарч нөлөөгүй нэгэн байсан.

Харин хууль тогтоогч Засгийн газрыг огцруулахаар заналхийлэх, өөр Засгийн газар байгуулах замаар Засгийн газрыг хяналтдаа байлгах боломжтой. Сөрөг хүчинтэйгээ эвсэн Засгийн газрыг огцруулах нь хамгийн эцсийн шатанд л хэрэглэх арга юм.Түүнчлэн Ерөнхий сайдад нэр дэвших магадлал бүхий хамгийн гол нэр дэвшигчид парламентад сууж байсан бөгөөд сайдын албан тушаалд томилогдохын тулд УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх ёстой тул тухайн үед энэ нь хууль тогтоогч нарт тийм ч шохоорхол татсан хувилбар  байгаагүй.

Цэцийн шийдвэр нь Парламентын гишүүдээс Засгийн газрыг бүрдүүлдэг Европд тогтсон энгийн практикийг үгүйсгэсэн байна. Өрөөр хэлбэл Засгийн газрын гишүүд нь Парламентын гишүүдтэйгээ өдөр тутам зэрэгцэн сууж хууль тогтоох явцад байнга хариулт өгч байдаг Парламентын байнгын хяналтын тогтолцоог үгүйсгэжээ.

Монголын Засгийн газрын гишүүд Парламентад дуудагдаж асуултад хариулж болох боловч энэ хоёр институцын хамаарал  нь маш бүдэг болсон байлаа.

Цэц яагаад чухам эрх мэдлийг ингэж хатуу хувиарлах тал дээр хүч гарган Засгийн газар ардчилсан сонгуулиар хариуцлага хүлээдэг тогтолцооноос дээгүүр тавьсан юм бол?

Хариултын нэг хувилбарыг дараахь байдлаар тайлбарлаж болох юм. Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэл хоорондоо нягт холбоотой, нэг нам аль алийг нь атгаж байгаа тохиолдолд Цэцэд өөрөө ямар нэгэн бодлогын талаар байр суурь тодорхойлох боломж хязгаарлагдмал байх болно. Монголын жишээ бол Цэц өөрийн үйл ажиллагаа явуулах эрх чөлөөгөө тэлэхийн тулд төрийн институци хоорондын дотоод харилцааг зааглаж өгсөн гэж дүгнэж болох юм. Шийдвэрийг нь байнга хянаж байх Засгийн газар болон Цэцийн шийдвэрийг хүлээн авахгүй байх эрхтэй Парламентын хоорондын уур амьсгалыг улам хүйтрүүлэх замаар Парламентаас Засгийн газрыг салгасан шийдвэрийн дараагаар Цэцийн шийдвэрийг амархан хүлээн зөвшөөрөх байх гэж тооцсон байх магадлалтай юм.

Цэцийн шийдвэр нь сонгуульд ялсан намын хэтэрхий давамгайлах боломжийг багасгаж сонгуульд ялагдсан улс төрийн намд тусалсанаар улс төрийн хүчний тэнцвэрийг олоход Цэц чухал үүрэг гүйцэтгэсэн байх талтай. Нөгөө талаар Цэцийн гишүүд өөрсдийн найрсаг харилцаатай МАХН-д тусалсан байж болох юм.

Цэцийн шийдвэрийн үр дагавар

Цэцийн шийдвэр дараа дараачийн улс төрд гүнзгий үр нөлөө үзүүлсэн. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллаж болохгүй гэдэг Цэцийн шийдвэр нь эвслийн дарга, сонгуулийг амжилттай зохион байгуулсан М.Энхсайханыг Ерөнхий сайдаар томилсны дараагаар гарсан. М.Энхсайхан УИХ-ын сонгуульд өөрөө өрсөлдөөгүй. Цэцийн шийдвэрийн дагуу эвслийн лидерүүд сайдаар томилогдохын тулд УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх шаардлагатай болжээ.

Сонгуулийн үр дүнд “Ардчилсан Холбоо” эвсэл УИХ-ын 76 суудлаас 50, МАХН 25, Уламжлалын нэгдсэн нам нэг суудал авсан байв. Сайдын албан тушаалд очихын тулд 14 гишүүн УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх юм бол УИХ-ын хүчний харьцаа 36 ба 25 болж сайдаар томилогдсон гишүүдийн 14 суудалд нөхөн сонгууль явуулах шаардлагатай болох байлаа. “Ардчилсан Холбоо” эвсэл сонгуулд ялсан түүхэн ялалтаа алдаж мэдэх бодит эрсдэлтэй тулгарчээ. Тиймээс Засгийн газраа байгуулахдаа сайд нарынхаа тоог 9 болгон бууруулав. Ингэж МАХН нөхөн сонгуульд ялсан байлаа ч гэсэн  олонхиороо үлдэх баталгаагаа хангаж авлаа. Эвсэл МАХН-д нэг суудал алдахад УИХ-ын гишүүдийн 2/3-ыгбүрдүүлэх боломжгүй болох нөхцөлд байсан юм.

 Тухайлбал, УИХ-ын Дэд даргыг томилох хуралдааны үеэр Монголын Уламжлалын Нэгдсэн Намын гишүүн нь МАХН-ыхантай нийлэн хурал хаяж гарахад, УИХ шийдвэр гаргах боломжгүй болж байжээ. Ийм нөхцөл байдалд эвсэл Цэцийн шийдвэрийг даган Засгийн газрыг Парламентын гаднаас бүрэн бүрдүүлэхээр шийджээ.

“Ардчилсан Холбоо” эвслийн хувьд хамгийн хүчтэй лидерүүд нь сайдын албан тушаалд томилогдож чадахгүй нөхцөл байдалд орсон байлаа. Ийнхүү эвслийн лидер улстөрчид зөвхөн УИХ-ын гишүүнээрээ л үлдсэн байна. Сайд нарын суудлыг УИХ-ын гишүүдэд хувиарлаагүйгээс гүйцэтгэх эрх мэдэл эвслийн бүтэцтэй таарахгүй болж эхэлсэн байна.

М.Энхсайхан эвслийн гишүүдээ парламентын гишүүнээсээ чөлөөлөгдөхгүй байхыг зөвлөж, хэрэв чөлөөлөгдвөл ийм жишиг нь парламентын гишүүдийг гишүүний үүргээ биелүүлэх сонирхолгүй болгож, олон нийтийн дургуйцлийг төрүүлэн, УИХ сайдын сургалтын талбар болно хэмээн анхааруулж байжээ.

 Ийнхүү  сонгуульд оролцооч үгүй, оролцсон ч ялаагүй хоёрдугаар эгнээний улстөрчдөөр Засгийн газраа бүрдүүлсэн байна. Хоёрдугаар эгнээний улстөрчдөөс Засгийн газраа бүрдүүлснээр Засгийн газар дахь Ерөнхий сайдын нөлөөг үлэмж нэмэгдүүлжээ.

Парламентаас Засгийн газрыг салгасан нь ардчиллын эсрэг шийдвэр байсан нь гарцаагүй юм. Засгийн газрын гишүүд хууль тогтоогчид биш байгаагаас нийгэм, төрийн институцүүдийн зай улам холдож, мөн парламент Засгийн газраа сахилгажуулах механизм бүдгэрсээр байлаа. Ерөнхий сайд олон нийтийн өмнө өөрийнхөө бодлогыг хамгаалан өдөр тутмын бодлогын маргаан хийх боломж байхгүй. Харин Засгийн газрын гишүүд парламентад дуудагдсан гаднын хүмүүс шиг харагдаж байлаа.

Сайдаар томилогдож чадаагүй учирулс төрийн нөлөө бүхий гишүүдээ эрх баригч эвслийнхэн байнгын хорооны даргаар томилж эхэлсэн байна. Үндэсний Ардчилсан Нам болон Социал Демократ намын эвслийн тохиролцоо бол Үндэсний Ардчилсан намаас Ерөнхий сайдыг, Социал Демократ намаас УИХ-ын даргыг томилох байв. Сайд нарыг эвслийн гол намаас тэнцүү тоотой, харин УИХ-ын байнгын хороог Үндэсний Ардчилсан намын гишүүд даргалахаар тохирчээ.

Социалдемократууд энэ тохиролцоонд яваандаа дургүйцэж эхэлсэн ба Социалдемократ намыг үүсгэн байгуулагчдын нэг болох Б.Батбаяр сайд  болсонгүй, байнгын хорооны дарга ч болж чадсангүй. Үүний хажуугаар МАХН-ыхан Социал демократуудыг эвслийн Засгийн газраас гарч МАХН-тай хамтран шинэ Засгийн газар байгууллахыг ятгаж эхэлсэн байна. 15 суудалтай Социал демократууд хоёр том намын хооронд шийдвэрлэх хүчийг төвлөрүүлж чадах байлаа. Мөн сөрөг хүчний зүгээс эвслийг бутлах оролдлого зогсолтгүй хийж байлаа.

Эвслийн доторх таагүй уур амьсгал 1997 оноос Социал демократууд Үндэсний Ардчилсан намаас байнгын хорооны даргын суудлыг шаардаж эхэлснээр хүчтэй илэрч эхэлсэн. Үүний хариу болгож Парламентад хоёр шинэ байнгын хороог байгуулсан байна. Намуудын хооронд эрх мэдлийг хувиарлах эвслийн дотоод асуудал түр намжсан боловч Парламент Засгийн газрын хоорондын тааламжгүй  харилцаа хэвээрээ үлджээ.

Цэцийн шийдвэрийн үр дүнд Парламентын гишүүд бүхэлдээ хоёрдугаар эгнээний улстөрчид болж хувирсан ба  намын лидерүүд гүйцэтгэх эрх мэдлийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох боломжгүй болжээ. Товчхондоо Цэцийн шийдвэр Парламентын хүчийг сулруулан, Засгийн газрыг улам хүчирхэг болгосон байна. Засгийн газар нь Парламентын болон сонгогчдын аль алиных нь хяналтад байгаа гэж хэлэх утгагүй болов. Тун удалгүй Засгийн газрыг томоохон хэмжээний авилгал, сонгогчдын итгэлийг хүлээж чадахгүй байгаа зэрэгт буруутгаж эхэлжээ.

Эвслийн сахилга бат эрс муудаж байсан нь Парламент хүчгүй болж байгаагийн дохио байлаа. Намын лидерүүдийн хувьд үнэнч байдлыг нь урамшуулах л  юм бол сахилга баттай байдаг хүмүүс.

Арын эгнээний улстөрчдөд ашигтай санал тавьж чадахгүй бол Парламентын лидерүүд тэднийг сахилга баттай байлгаж чадахгүй. Парламент Засгийн газар хоёрыг тусгаарласан шийдвэр гарсны дараагаар УИХ дахь гишүүдийн сахилга бат бүр уналтад оржээ. Үүний жишээ бол Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ дахин дахин хүлээн авч байснаар харагддаг.

Дүгнэж үзвэл Цэцийн шийдвэр гарснаар улс төрийн тогтолцоонд хэд хэдэн таагүй байдал бий болсон. Парламент Засгийн газрын хоорондын харилцаа хүйтэрсэн, эвслийн лидерүүд гүйцэтгэх ямарч эрх мэдэлд томилогдоогүй учир хоорондын харилцаа нь эрс муудав, эвслийг бүрдүүлэгч намын лидерүүд залуу гишүүдээ хянаж чадахгүй болж УИХ-ын гишүүд гудамжны замбараагүй улс төр хийж эхлэхэд хүргэжээ.

Цэцийн шийдвэрийн эсрэг арга хэмжээ ба бүтцийн өөрчлөлт

Ерөнхий сайдын албан тушаалыг авахыг хүсэж байсан эвслийн томоохон лидерүүд зөвхөн УИХ-ын гишүүнээрээ сэтгэл нь ханах боломжгүй. Иймээс Засгийн газрыг огцруулах заналхийлэл өдрөөс өдөрт бодитой болсоор байлаа.

Цэцийн шийдвэр гарснаас хойш М.Энхсайхан парламент дахь эвсэлтэй байнга зөвшилцөх шахалтад оржээ. Түүнчлэн Ерөнхийлөгчийг олонхи дотоод эрх мэдлийн тэмцэлдээ татан оруулав. Парламентын тогтолцоотой улсад Засгийн газрын тодорхой бодлого, хөтөлбөрийг хязгаарлахын тулд хориг тавих эрхийг Ерөнхийлөгчид олгодог. Харин Монголд УИХ-ын олонхи нь хууль тогтоох эрх мэдлээ Засгийн газрын үйл ажиллагааг зогсооход чиглүүлж, Ерөнхийлөгч нь Засгийн газар болон Парламентын хооронд зохицуулагчийн үүрэг гүйцэтгэхэд хориг тавих эрхээ хэрэглэж байв. Ерөнхийлөгч хоригийн эрхээ ийнхүү хаана ч байхгүй хачин хэлбэрээр хэрэгжүүлж байжээ.

Тун удалгүй, 1998 оны нэгдүгээр сарын 15-нд УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллахыг зөвшөөрсөн хуулийг УИХ-аас батлан гаргажээ. Ерөнхий сайд М.Энхсайханыг сэтгүүлч мэргэжилтэй Ц.Элбэгдоржоор солин УИХ-аас шинэ Засгийн газрыг бүрдүүлэх шийдвэр гаргасан байна.

Ц.Элбэгдоржийн Засгийн газар нь гурван сарын дотор огцорч, найман сар Засгийн газрын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан юм. Ингээд 1998 оны арванхоёрдугаар сард Ж.Наранцацралтыг шинэ Ерөнхий сайдаар томилсон байна.

Энэ хооронд УИХ-ын шинээр баталсан хуулийг Д.Ламжав дахин Үндсэн хуулийн Цэцэд өгч УИХ-ын тухай хуульд орсон өөрчлөлтийг Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэрийг Цэц гаргажээ. Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөөгүй боловч Цэц бүрэн бүрэлдхүүнээрээхуралдаж хуулийн заалтыг хүчингүй болгосон байна.

Дахиад л улс төрийн эмх замбараагүй байдал бий боллоо. МАХН Засгийн  газрын сайд нарыг огцоруулахыг шаардан, үүний хажуугаар Ардчилсан Холбоо эвслийнхэн хугацаанаасаа өмнө дахин сонгууль явуулах талаар үгсэж эхэлсэн байна.

Улс төрийн тогтолцоог ердийн хууль тогтоомжоор засаж чадахгүй болсон учир УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхээс өөр аргагүй болжээ. Монголын  Үндсэн хуулийн анхны нэмэлт, өөрчлөлт томоохон улс төрийн намуудын дэмжлэгтэйгээр 1999 оны арванхоёрдугаар сард батлагдсан юм. УИХ-ын гишүүд сайдын албан тушаалыг хавсран гүйцэтгэж болох асуудлыг шийдвэрлэхэд энэхүү өөрчлөлт чиглэгдэж байв. Нэмэлт өөрчлөлтийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн бөгөөд өөрийнх нь нам тэрхүү өөрчлөлтийг дэмжиж байсан ч гэсэн Ерөнхийлөгч тун удалгүй хориг тавьжээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оролцох үүрэгтэй Цэцээс санал аваагүй гэдэг нь хориг тавьсан үндэслэлүүдийн нэг байлаа.

Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар, улс төрийн 17 намтай зөвшилцөх ёстой гэж Ерөнхийлөгч үзсэн байв.

УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй бөгөөд Үндсэн хуулийн өөрчлөлт хүчинтэй талаар Цэцэд мөн л маргаан үүсэв. Цэц дунд суудлын хуралдаанаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүчингүй гэж үзжээ.

Үүний дараагаар хуулийн дагуу УИХ Цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх эсэхийг шийдэх ёстой. Гэтэл, УИХ ямарч үйлдэл хийхгүй байхыг сонгосон байна. УИХ шийдвэр гаргаагүй учир Цэц дараагийн шатны шийдвэр гаргаж чадахгүй нөхцөлд оржээ. Энэ бол УИХ-ын яг хүсэж байсан зүйл байлаа. Олон нийтийн шүүмжлэл болон Цэцийн гурван удаагийн шаардлагыг үл харгалзан УИХ дараагийн сонгуулийг зургадугаар сард явуулах хүртэл Цэцийн дүгнэлтийг хэлэлцэлгүй орхив.

2000 оны сонгуулиар МАХН УИХ-д 72 суудал авч үнэмлэхүй ялалтыг байгуулжээ. Засгийн газрыг яаж бүрдүүлэх асуудал дахиад л босч ирлээ. МАХН Үндсэн хуулийн өөрчлөлт хүчин төгөлдөр байгаа тул Парламентаас Засгийн газрыг байгуулна гэж зарласан байна.

Цэц байр суурь дээрээ хатуу зогссон боловч УИХ Цэцийг үл тоомсорлож Үндсэн хуулийн асуудлыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдэх эрхтэй гэж үзсэн байна. 2000 оны долдугаар сарын 28-нд Цэцийн шийдвэр гарснаас дөрвөн сарын дараа, хуульд заасан хугацаа өнгөрснөөс хойш бараг дөрвөн сарын дараа УИХ эцсийн эцэст Цэцийн шийдвэрийг хэлэлцжээ. Үндсэн хуулийн өөрчлөлт нь Үндсэн хуульд нийцсэн үү гэдэг асуудал нь Үндсэн хуулийн Цэцийн харьяаллын хэрэг биш гэж УИХ үзжээ. УИХ Цэцийн шийдвэрийн талаар ямар нэгэн албан ёсны шийдвэр гаргасангүй. Харин тухайн асуудлыг хэлэлцэж дууслаа гэдэг тэмдэглэл гаргаад орхижээ.

2000 оны наймдугаар сарын 1-нд Цэц УИХ-тай санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэн, албан ёсоор шийдвэр ирүүлэхийг шаардав. УИХ өөрөө Үндсэн хууль тайлбарлах эрхийг Цэцэд олгосон тул энэ нь Цэцийн онцгой бүрэн эрх гэдгийг сануулжээ.

Яг энэ өдөр, УИХ-ын дарга Л.Энэбиш агсан Үндсэн хуулийн Цэцийн даргад хариу захиа хүргүүлэв. Цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн гэж  ямар нэгэн шийдвэр гаргах нь Цэцийн хууль бус үйлдлийг зөвшөөрсөн хэрэг болно гэж үзсэнээ илэрхийлжээ.

УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж “Үндсэн хуулийн Цэцийг Дээд шүүхтэй нийлүүлэх хэрэгтэй. Монгол Улсад хоёр дээд шүүх байх шаардлагагүй. Хуулийн тодорхой зохицуулалт байхгүй ч гэсэн, УИХ-аас томилогдсон Цэцийн гишүүдийг эгүүлэн татаж болно” гэж ярилцлага өгчээ. Энэ нь Цэцийн гишүүдийг айлгах тактик байсан болов уу.

Хариуд нь Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Жанцан “Үндсэн хуулийн Цэцээр тухайн асуудлыг хэлэлцүүлэхгүйн тулд УИХ албан ёсны шийдвэр гаргахгүй байгаа нь  Үндсэн Хуулийг шууд зөрчиж байна. Үндсэн хуулийн Цэцийн харьяаллын талаар ямарч асуудал байхгүй, зөвхөн Цэц л Үндсэн хуулийн харьяаллын хэмжээ хязгаарыг тодорхойлох эрхтэй. Цэц маргааныг хянан үзэж эцсийн шийдвэр гаргах ёстой. Хэрэв Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй УИХ санал нийлэхгүй гээд албан ёсны шийдвэр гаргахгүй бол УИХ Үндсэн хуулийн хяналтаас гадуур байх боломжтой болно” гэжээ.

2000 оны аравдугаар сарын 29-нд Үндсэн хуулийн өөрчлөлт нь Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн шийдвэрийг Цэц гаргасан байна. УИХ өөрийн бүрэн эрхийн хүрээнд Үндсэн хуулийн өөрчлөлтийг санаачилсан бол Үндсэн хуулийн Цэц болон Ерөнхийлөгчөөс заавал урьдчилан санал авах ёстой гэж үзжээ.  Үндсэн хуулийн Цэцийн 7 гишүүн оролцож, энэ шийдвэрт санал өгсөн байна.

Одоо МАХН салаа замын уулзвар дээр ирсэн байв. Тухайн үед Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөн гишүүн нь УИХ-ын гишүүн байжээ. МАХН УИХ-д 72 буюу үнэмлэхүй олонхи байсан учраас УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж нөхөн сонгууль явуулах хувилбар нээлттэй байлаа. МАХН энэ хувилбарыг сонгосонгүй. Харин хүчингүй болсон Үндсэн хуулийн өөрчлөлтийн хуультай яг ижил хуулийг дахин санаачлав. Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн Цэцээс төслийн талаар санал  авахаар хүргүүлжээ.

Энэ удаа 68 гишүүний саналаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл  батлагдав. Эсрэг санал өгсөн нэг ч гишүүн байсангүй. Ерөнхийлөгч төслийг УИХ-аар дахин хэлэлцүүлэхээр хориг тавилаа. УИХ хоригийг хүлээн авсангүй. Дахин хэлэлцүүлэг өрнөсөн боловч, Цэц энэ удаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг Үндсэн хуульд нийцсэн гэж үзжээ. 2001 оны тавдугаар сард Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ёсчилсон байна.

Ингэснээр улс төрийн тогтолцоонд ардчилсан ёсыг сэтгээн тогтоожээ гэж үзэж болох юм. Үндсэн хуулийн Цэц улс төрийн удаа дараагийн шахалтын үр дүнд хэтэрхий хөшүүн хандлагаасаа ухрах алхам хийжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тулгарсан зовлонтой түүх түүнчлэн Ерөнхийлөгч болон Парламентын улс төрийн хүчтэй тоглолтууд нь ардчилалд шилжсэн улсуудын Үндсэн хуулийн шүүхүүд улс төрийн маргаанаас зайлсхийж чадахгүй гэдгийг тодоор харуулж байгаа юм.

Цэц УИХ-ын хүсээд байсан зүйлийг нь өгч, үүсээд байсан нөхцөл байдлыг хүндрэхээс нь зогсоох боломж байсан боловч энэ боломжийг ашигласангүй.

Ингэснээрээ Үндсэн хуулийн хямралыг бараг таван жил сунжруулжээ. Засгийн газрыг бүрдүүлэх болон Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын асуудал дээр Цэцийн хуулийг ойлгож тайлбарласан үндэслэл маш эргэлзээтэй, үг үсгээр хөөцөлдсөн болхи хөшүүн хандлагатай байсан. Эцсийн дүндээ УИХ Цэцийг үл тоомсорлох нөхцөлд Цэц өөрийгөө оруулан, шийдвэрийг нь дагаж мөрдөлгүй орхиход хүргэсэн байна.

Гэхдээ Үндсэн хуулийн хямралын цорын ганц эх сурвалж нь Цэц байсангүй. Ерөнхийлөгчийн Үндсэн хуулийн талаарх ойлголт нь мөн хачирхалтай байлаа. Түүнчлэн, УИХ Цэцийн шийдвэрийг 15 хоногийн дотор хэлэлцэж, Цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх шийдвэр гаргах ёстой байсан ч хэлэлцэж шийдвэр гаргалгүйөөрийн баталсан органик хуулиа зөрчжээ.

УИХ Цэцийг энэ асуудлаас хол бай гэсэн ойлгомжтой дохио өгсөөр байхад Цэц  хариу үйлдэлээ хангалттай зөв хийж чадаагүй ажээ.

Ц. Цолмон

 

 

 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүрэн баавгай болон Шивэр хандгайг агнан бусдад зарж борлуулах гэж байсан гэмт хэргийг илрүүлжээ
"Хуулиа мөрдье" нэгдсэн арга хэмжээг орон даяар эхлүүллээ
Г.Пүрэвдэлгэр: Хэвлэн нийтлэхтэй холбоотой гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй
Төрийн үйлчилгээний хүртээмж, хялбар байдлыг нэмэгдүүлэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газартай уулзалт зохион байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • зочин (43.242.243.157)
    Үүнийг ер нь манай улс төрчид нэг уншмаар л юм байна, Цолмонг Их Сайн дарга байсан гэж ярьдаг юм бна лээ
    2019 оны 11 сарын 09 | Хариулах
  • Zochin (66.181.170.73)
    Gadnii mundag erdemtnii sudalgaanii materialiig yag kheregtei tsag yed n' oruulj olon niited medeelel ugsun yavdald bayarallaa. Sudalgaanii kheseg n' sonirkholtoi yum bna. Yndsen khuuliin tusul deer ajillaj baigaa khymyys sudalmaar yum bna daa. Tegeed dutagdaltai, shaardlagatai zokhitsuulaltuudaa oruulaad avbal zygeer baikh.
    2019 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (59.153.114.246)
    ene neg teneg yum yu geed olon doloon yum bicheed bgaan be? ataarhuu, hun chanargui baliar zaluu sh dee. Darga bolchih yumsan geed l shees ni goojood bgaa bh daa zailuul
    2019 оны 11 сарын 08 | Хариулах
  • Электорат (202.126.89.121)
    Элитүүд санал нэг бгаа, гадныхан саарал жагсаалтад оруулж дохио өгөөд бна,
    2019 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.126.88.130)
    Ядаж орчуулгын англи хэлтэй, хуулийн англи хэлтэй даргатай байсан юм байна, УИХ
    2019 оны 11 сарын 07 | Хариулах
  • зочин (43.242.243.157)
    ТОМ юм хуцаад байдаг хүмүүс үүнийг сайн уншаасай
    2019 оны 11 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс"-ийг тогтоох үнэлгээний үр дүнг танилцуулах чуулган боллоо
    20 мин
  • Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна
    1 цаг 6 мин
  • Олон улсын жүдо бөхийн холбооноос шинэчилсэн чансааг зарлалаа
    2 цаг 10 мин
  • Боловсролын яамныхны боловсролд анхааръя!
    3 цаг 38 мин
  • Ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр хэвээр байна
    4 цаг 22 мин
  • Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтууд төмөр замаар холбогдох нөхцөл бүрдлээ
    4 цаг 45 мин
  • Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох замын ажил үргэлжилж байна
    5 цаг 9 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын 30 бөх
    5 цаг 37 мин
  • УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын "ээлжит бай" Үндэсний их баяр наадмын тухай хууль
    5 цаг 40 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
    5 цаг 46 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
    6 цаг 26 мин
  • Үндэсний номын баяр энэ сарын 16-ний өдөр эхэлнэ
    6 цаг 49 мин
  • Дараах аймгуудын нутгаар бэлчээрийн ургамлын гарц муу байна
    6 цаг 53 мин
  • Д.Трамп: Саудын Арабаас илүү хүчирхэг түнш гэж ҮГҮЙ
    7 цаг 13 мин
  • Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
    7 цаг 21 мин
  • Хоёр Владимирын ЗУРГААН жилийн дараах уулзалтын тухай сонин хачин
    7 цаг 37 мин
  • Зурхай: Нохой худалдан авахад муу өдөр
    8 цаг 5 мин
  • Цахилгаан ТАСЛАХ хуваарь /2025.05.14/
    8 цаг 9 мин
  • Улаанбаатарт 14 хэм дулаан байна
    8 цаг 11 мин
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
    22 цаг 55 мин
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • ЭМГЭНЭЛ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • ЭМГЭНЭЛ
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
24 баримт
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК