Энэ сарын 23-нд Баянгол дүүргийн иргэн 33 настай эмэгтэй Я нь БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт болох юаниар гүйлгээ хийсэн нь тогтоогджээ. Тодруулбал, сэжигтэн Я нь Сүхбаатар дүүргийн III хороо “Голомт” банкны төв салбарт хуурамч валютаар гүйлгээ хийхийг завдсан байна. Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд сэжигтэн Я-ийг саатуулан аж.