АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хүү Дональд Трамп Жр Монголд ан хийхдээ хууль зөрчсөн эсэх талаар шалгахаар болжээ.
Тодруулбал, тэрбээр өнгөрсөн наймдугаар сард Монголд аялахдаа аргаль агнасан тухай тус улсын хэвлэл мэдээлэлд цацагдсан. Уг асуудалтай холбогдуулан АНУ-ын байгаль хамгаалагчдын “Center for Biological Diversity” байгууллага Д.Трампын хүү аргаль агнахдаа татвар төлөгчдийн мөнгийг зарцуулсан эсэхийг шалгуулахаар Засгийн газарт захидал илгээжээ.
Уг захидлын дагуу тус улсын Засгийн газар Д.Трампын ууган хүүг шалгахаар болжээ.
Сэтгэгдэл (1)