Дулааны шугамын худаг буюу траншейны нүхнээс эрэгтэй хүний цогцос олджээ. Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн уулзварын хойно дулааны шугамын худаг дотор хүний цогцос байна гэсэн дуудлага Онцгой байдлын албанд энэ сарын 18-ны 18.24 цагт ирсэн байна.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, нэг автомашинтай 8.5 км замыг туулан 18.34 цагт очиж, 3 метрийн гүнтэй дулааны шугамын худгаас 10 минутын хугацаанд 25-30 орчим насны эрэгтэй хүний цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна.
Сэтгэгдэл (1)