АТГ-аас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д хүргүүлсэн гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар АТГ-ын холбогдох албан тушаалтнаас тодруулахад "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай холбоотой асуудлаар УИХ-ын нэг гишүүнийг шалгаж байна. ЖДҮ болон бусад холбоотой асуудлыг нарийвчлан шалгаж байгаа учир цаг хугацаа орж байна" гэлээ.
Харин уг асуудлаар УИХ-ын гишүүн Н.Номтйбаяр "АТГ, прокурор нь чаддаг юм бол, ичддэггүй юм бол энэ саналаа оруулаад ир. Хэрвээ оруулж ирэхдээ нээлттэй санал хураагаарай. Бүх хүн хараг. Тэгэхгүй нууцаар санал хураатал эсрэг кноп дарчихвал яах юм бэ. Би хэн кноп дарахыг, хуулийнхан яаж ажилладагыг хармаар байна. Ичихгүй бол миний бүрэн эрхийг тодгэлзүүлэх санал оуулж ир. Уулзая гэхээр уулзахгүй зугтаж байна лээ. Би өөрийгөө мэддэг, толгойтой хүн шүү. Намайг түдгэлзүүлбэл би үгүй гээд гэдийх эрх байхгүй. Шударга бусын хонгил гэж ярьдаг даа. Би тэрийг нь үзмээр байна. Миний тойргийн хүн Дорнод аймагт ахмадын сүлжээ газар байгуулахаар 200 сая төгрөгийн зээл авсан. Энэ үнэн. Олон хүн зээл авсан. Би тэр болгонтой хамаатай юм уу. Би хэн билээ. Нямтайширын Номтойбаяр шүү. Очиж очиж би зээл авлаа юу" гэдгээ өнөөдөр мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл (2)