Хэнтий аймгийн Хэрлэн суманд энэ сарын 20-нд ой гарантай болон хоёр настай хүүхдийг хойд эцэг нь зодсоны улмаас нэг нь амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, хоёр ойтой хүү нь эмнэлгийн тусламж авч чадалгүй нас баржээ. Аймгийн цагдаагийн байгууллагаас хүүхдүүдийн хойд эцгийг саатуулан шалгаж байгаа аж. Хойд эцэгтээ зодуулсан ой гарантай хүүгийн биеийн байдал нь сайн биш аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ.
Сэтгэгдэл (1)