Энэ сарын 18-нд Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид хөлдөөсөн шар үнэг, тарвага, хярс тээвэрлэж, нийслэл рүү нэвтрүүлэх гэж байсан үйлдлийг илрүүлжээ. Тодруулбал, Гүнтийн автозамд хийсэн хяналт шалгалт хийх үеэр "Crown" маркийн автомашинд хөлдөөсөн 15 шар үнэг, хоёр ширхэг хярс тээвэрлэж явсныг илрүүлсэн аж. Түүнчлэн Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид Эмээлтийн товчоо орчимд "Kia Rhino" маркийн автомашиныг шалгахад 10 ширхэг хөлдөөсөн тарвага тээвэрлэж явсныг илрүүлж, хэргийг харъяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.