Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АТГ-ынхан анхаар, төрийн тусгай хамгаалалтын дарга П.Батааг

2019-12-25
0
ЖИРГЭХ

Зам, тээвэр, хөгжлийн яамны эрх бүхий албан тушаалтнууд ажлын байран дээрээ архидан согтуурсан үедээ нэгнийхээ амь насыг бүрэлгэсэн хэргийн цусны мөр хатаагүй байхад төрийн албан хаагчид архидан согтуурсан үедээ нэгнийгээ гэмтээж бэртээсэн хэрэг дахиад гарчээ. Энэ сарын 21-ий орой Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаа нь тасгийнхаа нэг алба хаагчтай архи уусан үедээ муудалцаж, улмаар П.Батаа нь гэмтэл авсан байна. Төрийн ордонд хүйтэн мэс атгасан этгээд нэвтэрч, Их хурлын гишүүн амь насаа алдаж,  төрийн яаманд алба хаагчид нэгнийгээ бүрэлгэж байхад Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын ёс суртахуун ийм л байна. Иргэн хүн чөлөөтэй цагаараа лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, хэнд ч хамаагүй.

Харин бүхэл бүтэн Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга хүн гэдэг бол тэс өөр статустай байх ёстой.

П.Батаа дарга уг нь Төрийн ордныг хамгаалах санаатай ажил хийсэн юм билээ. Тэр нь Сүхбаатарын талбай дээрх иргэдээ хамгаалах нэрийдлээр 152 сая төгрөгийн үнэ бүхий 396 ширхэг боржин чулуу тойруулах замаар. Яаж ч харсан өнгө ч үгүй, зүс ч үгүй эдгээр чулуугаа тэрбээр энэ сарын 23-нд шөнийн цагаар олны нүднээс нууцлан авч явсан. Өнөөдөр аль компанийн мэдлийн хашаанд овоолсон нь тодорхойгүй. 

152 сая төгрөгийн үнэтэй боржин чулууны хувьд нийслэлийн харъяа байгууллагууд танаж, тэсэж болох зардлыг бүгдийг нь танахыг хотын дарга лүндэн буулгасан. Үүнийх нь ч дагуу хэмнэлтийн эрх чөлөөнд шилжээд багагүй хугацаа өнгөрч байгаа юм билээ. Гэтэл П.Батаа дарга бараг л дур мэдээд шахуу дээрх 152 сая төгрөгийг салхинд хийсгэчихсэн гэх. Өөрөөр хэлбэл, Төрийн тусгай хамгаалалтын газраас санаачлаад, хотын дарга үүнийг нь дэмжиж хамжаад гүйцэтгэсэн юмдаг уу даа.  Түүгээр зогсохгүй бас нэгэн төрийн байгууллагын үүд хавийг иймэрхүү байдлаар хамгаалахаар болсон, хөрөнгө мөнгө нь шийдэгдсэн гэх мэдээ чих дэлсэв.

Ийм хуумгай хэрэгтэй нэр холбогдоод байгаа П.Батаа хурандаагийн талаар багагүй таагүй мэдээ байдаг юм байна. Тухайлбал, “Их тэнгэр” цогцолборт зөөгчөөс хурандаа цолонд хүрсэн түүх Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурцтай холбогддог гэх. Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга болоход нь ч Б.Хурц генералын нөлөө багагүй гэх юм билээ.

Автомашины хураамжийг нэмэх замаар нийслэлийн төсвийн алдагдлыг буурахаар шийдсэн хотын удирдлагууд төрийн тусгайгийхантай нийлж, нэгдээд 152 сая төгрөгийг салхинд хийсгэвчихэв. Бүр ингэхдээ ямар ч тендер зарлалгүйгээр дээрх чулуу шахсан гэх мэдээлэл хүртэл хэвлэлээр цацагдах болов. Хэрэв зээ, энэ нь үнэн бол төрийн тусгай овьектийг хамгаалах ёстой эрх бүхий албан тушаалтан нь "хууль бус" тендертэй нэг сэжимээр холбоотой байж таарах гээд байна.

Тиймээс л АТГ-ынхан шалгаад, нягтлаад үзчихэд нэг их буруудахгүй болов уу.

Их төсөвтэй байгууллагыг удирддаг хүмүүст 152 сая гэдэг нэг их тоо биш л байх. Гэвч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг гээд тооцвол 500 орчим айлын сарын төсөв гэхээр бага биш нь харагдах байх. Боржин чулууны хэрэг олны масс хамарч, шүүмжлэл дагуулахтай зэрэгцэн П.Батаа дарга асуудлыг өөрөөсөө холдуулахыг хичээсэн. Гэвч гүйцэтгэгч компанийнх нь захирал хэргийг илчилснээр улайсан байдаг. Тиймээс л төрийн нэр барьсан энэ мэт эрх мэдэлтнүүдийг шалгаад, сэгсрээд үзчихэд гэмгүй л байх. Тэр дундаа танхимдаа шударга үнэнийг тогтоохоо тунхаглаад буй У.Хүрэлсүх сайд өөрөө энэ бүхнийг түүчээлбэл ядаж л гоё харагдах биз ээ.

Г.Алимаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • Зочин (66.181.185.209)
    Батаа гэдэг ТТХГ-ннэр сурийг гутааж бна даа ?!
    2019 оны 12 сарын 28 | Хариулах
  • догшин (66.181.181.13)
    152 сая төгрөгийг бага гэнэ үү уучилаарай гэр хороололын ардуудыг бүтэн жил хооллох хөрөнгө шүү дээ.Тэнд хүмүүс хагас талх,ширхэгийн төмс,граммын махаар амиа зогоож байна.УИХболон нислэл дүүргийн хуралд дэвших санаатай малнууд эхлээд гэр хороололоор сайн яв!!!!!!!!Төрийн хамгаалтын нэр зүүсэн формны голыг шалга,суулга
    2019 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (150.129.143.239)
    Уг нь ЗХУд дээд ОХУ академи төгссөн хурандаа байна даа
    2019 оны 12 сарын 26 | Хариулах
  • иргэн (66.181.181.51)
    энэ батаагийн компани атг-д барилгын өргөтгөл, хуучин Стратеги судлалын хүрээлнгийн байрны засвар, авто грашийн ажил зөндөө ажил хийсэн ш дээ. барах уу?
    2019 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.27.251)
    Мөнхтүвшин гэж хувийн амбици өндөртэй, нэр хүндийн төлөө явдаг хөгийн амьтан гэдгийг төрийн тусгай хамгаалалтын даргаасаа эхлээд ажилтнууд хүртлээ мэддэг гэсэн. Бас л овилгогүй нөхөр шүү дээ. Батаа бас таарсан таар шуудайнууд шүү. Хоёулаа халагдах ёстой. Бага тушаалын ажилтнууддаа хатуу байдаг мөртлөө, дарганцар хүмүүстэй зөөлөөн ханддаг, дампуурсан газар болсон доо хөөрхий
    2019 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (64.119.21.16)
    Бичиж бгаа юм нь холойн бантан ккк яанадаа
    2019 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (122.201.31.118)
    Яана даа төрийн энэ хүндтэй албаны нэрийг улс төрчидийн арын хаалганы нэг муу нусгай шавартай хутгаж байна даа. Уг нь согтуугаар цагдааг мөргөж дайрах үед нь халах ёстой байсан юм. Төрийн тусгай хамгаалалтын газрын даргыг хийх мэргэжлийн олон сайхан чадвартай залуучууд байдаг ч дандаа улс төрчдийн гар хөлний чадваргүй нөхөд ирэх юм даа. Ёстой дампуурчихсан төр. Энэ сайхан нэр хүндтэй албаны удирдлагад иймэрхүү чадваргүй нөхөд томилогдоод байх юм бол байх юм бол төрийн томчуудыг хамгаалах гэж амь насаа золиод юу хийх вэ.
    2019 оны 12 сарын 26 | Хариулах
  • Ах (203.91.115.55)
    ХҮРЭЛСҮХЭЭ ХУДЛАА СҮРЖИГНЭЖ БАЙХААР ИЙМ МЭТИЙН НОВШНУУДААСАА САЛААЧЭЭ. ЧИНИЙ БОЛОН ЗАСГИЙН ГАЗРЫН НЭР ХҮНДТЭЙ ШУУД ХОЛБООТОЙ ШҮҮ ДЭЭ. ТӨРӨӨС ЗАЙЛУУЛЖ ЧАДДАГГҮЙ ТИЙМ ЗОРИГГҮЙ ЮМ БОЛ ЯДАЖ АЛБАН ТУШААЛЫГ НЬ БУУРУУЛААЧ. ШУДРАГА ЗАРЧИМАА БАРЬЖ АЖИЛЛААЧ. ТЭГЭХГҮЙ БАЙСААР НЭР ХҮНД ЧИНЬ УЛАМ УНАСААР БНА. НААД НОВШОО ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГАЙ БОЛНО ШҮҮ
    2019 оны 12 сарын 26 | Хариулах
  • Ганаа (192.82.68.223)
    Терийн тусгай хамгаалалтын газрын даргын нэр хундийг шаварьай хутгасан П.Батаа гэх хулгайчыг емне нь хэл аман орхож нь зайлуулахгуй ухсэнээ хийж байдаг бна. Зеегчеес хурандаа, дарга болтлоо усэрсэн энэ хулгайч Б. Хурц гэдэг хулгайчтай холбоотой байх нь. Ийм новшнуудаас салж дуусахгуй юм байх даа.
    2019 оны 12 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.143.252)
    Хурандаа гэдэг цол бол дэлхийн хэмжээний хамгийн хүндэтгэлтэй цол. Гэтэл манй монголд амны салиа нь арилаагүй тэгээд юу ч үзэж нүд тайлаагүй тэнэгүүдэд хурандаа цол өгч давраах юм. Одоо ийм тэнэглэлээ зогсоогооч дээ. Цэргийн өага дарга байсан ерөнхий сайдаа хүртэл хурандаа цол өгч доромжилоно гээч одоо болноо
    2019 оны 12 сарын 25 | Хариулах
  • Zochin (202.70.44.116)
    Удирдлагын хаа өөдөөс зодолдсон нөхөр жинхэн офицер мөн үү эсвэл их биеэ тоосон ажилтан бна да
    2019 оны 12 сарын 25 | Хариулах
  • hook (202.70.44.116)
    Офицер хүн байж даргатайгаа зодолдож байдаг энэ Мөнхтүвшин гэж ямар овилоггүй нөхөр вэ
    2019 оны 12 сарын 25 | Хариулах
    • huts chamd yamar hamaatai yum be !!!!!!!shaardlgatai bolood l tegsen bgaaa..
      2019 оны 12 сарын 25
  • аатба (202.9.46.44)
    ийм муу лалрыг алчихгүй дээ тэр зодсон нөхөр, гйүцээчих байж дээ
    2019 оны 12 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.229.122.223)
    Басл намын шахаа шуу дээ ардын намд ийм юмнууд маш олон байгаа шуу
    2019 оны 12 сарын 25 | Хариулах
  • Хотгойд (202.55.188.85)
    Намын шахаагаар ирсэн хулгайчууд төсвийн мөнгөөр туйлж байна даа
    2019 оны 12 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.186.233)
    Хурцын татаж гаргасан хүн юм бол ямар л олигтой юм байв гэж дээ?!!
    2019 оны 12 сарын 25 | Хариулах
    • Наад пизду чинь тус дэмнэсэн хөгшин залуу дарга нараа бүгдийг жийсэн. Хурцаа алах байсан биз, арай даварчж
      2019 оны 12 сарын 25
  • зочин (66.181.177.159)
    Нэг иймэрхүү хүмүүс дэвшиж сагсуурч хурандаагийн нэр хүнд унагаж байгаа юм даа. Алив юм олширохоор ,чанаргүй болдог юм байна.
    2019 оны 12 сарын 25 | Хариулах
  • харамсалтай (66.181.177.219)
    БАС хурандаа. ХЭЗЭЭДЭЭ амжаад хурандаа цол авсан байна даа. ЦОЛ дагаж мөнгө ирж байгаа, манай хүчний байгууллагууд баруун, зүүнгүй цол олгохоо тусгай бодлогоор өгмөөрсөн. ЦОЛНЫ мөнгийг төсөвөөс өгдөгсөн.
    2019 оны 12 сарын 25 | Хариулах
  • харамсалтай (66.181.177.219)
    БАС хурандаа. ХЭЗЭЭДЭЭ амжаад хурандаа цол авсан байна даа. ЦОЛ дагаж мөнгө ирж байгаа, манай хүчний байгууллагууд баруун, зүүнгүй цол олгохоо тусгай бодлогоор өгмөөрсөн. ЦОЛНЫ мөнгийг төсөвөөс өгдөгсөн.
    2019 оны 12 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.229.121.12)
    HURELSUH AJILA HIGECHEEE
    2019 оны 12 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
    1 цаг 34 мин
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
    1 цаг 52 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
    1 цаг 59 мин
  • 4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
    2 цаг 8 мин
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
    3 цаг 15 мин
  • “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    3 цаг 32 мин
  • Харвардын их сургууль эрдмийн үнэлгээг чанаржуулах зорилгоор “A” дүнгийн тоонд хязгаар тавихаар болжээ
    4 цаг 17 мин
  • Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    4 цаг 52 мин
  • Д.Трампын бэр асан Ванесса Трамп хөхний хорт хавдраар өвчилжээ
    5 цаг 23 мин
  • Элчин сайд Н.Оюундарь итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
    6 цаг 47 мин
  • С.Баярцогт: Ардчилсан нам засагт хамтрахгүй. Эрх баригч МАН-аас тийм санал ч ирээгүй
    6 цаг 52 мин
  • Трамп, Нетаньяху нарын утасны яриа "хурцадмал" өнгө аястай болжээ
    7 цаг 10 мин
  • Т.Отгонболд: “Багануур” ХК нүүрсний тонн тутамд 5 мянга гаруй төгрөгийн алдагдалтайгаар нийлүүлэлт хийж байна
    7 цаг 13 мин
  • Месси, Роналду хоёр удахгүй эхлэх ДАШТ-д “сүүлчийн бүжиг”-ээ ХАМТ хийх үү?
    7 цаг 42 мин
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
    8 цаг 2 мин
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
    8 цаг 3 мин
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
    8 цаг 20 мин
  • Арсенал клуб 22 жилийн дараа анх удаа Английн Премьер лигийн аварга боллоо
    8 цаг 34 мин
  • Монгол Улс НҮБ-ын Ойн форумыг даргална
    8 цаг 37 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
    8 цаг 47 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК