Энэ сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Онгон суманд дөрөвхөн сартай нялх хүүхэд гадны нөлөөтэй нас барсан хэрэг гарчээ. Хэрэг гарах үед хүүхдийн ээж болон түүний хамтран амьдрагч эрэгтэй 46 настай А нар хамт байсан гэх мэдээлэл байна. Талийгаач хүүхэд тархи, хэвлийн хавсарсан гэмтэлтэйгээр нас барсан гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан байна.
Уг хэргийг тус аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд хүүхдийн ээжээс мэдүүлэг авсан байна. Мөн талийгаач хүүхдийн хойт эцэг 46 настай А-г хэрэгт сэжиглэн татан шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл (1)