Шинэ жилийн баяр, амралтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаа, дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна. Тодруулбал, 2019 оны арванхоёрдугаар сарын 30-наас эхлэн ирэх 2020 оны нэгдүгээр сарын 2-ны 08.00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шилжүүлжээ.
Мөн улсын хэмжээнд 43 газар, 112 хэлтэс, 89 тасаг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах юм байна.
Сэтгэгдэл (1)