УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал ШӨХТГ-аас дараах зүйлд хяналт тавьж ажиллахаар болжээ. Үүнд,
- Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах
- Сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргах, эсхүл гаргахгүй байхаар амлалт авах гэрээ байгуулах зэрэг
Хэрвээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл уг анхааруулгыг зөрчсөн тохиолдолд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг болон цахим хуудасны хандалт, үйл ажиллагааг зогсоох дүгнэлт гаргах юм байна. Ингэснээр дүгнэлтийг үндэслэн тусгай эрх олгосон байгууллагад нь хүргэж санал хураалтын дүн гарах өдөр хүртэлх хугацаанд үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авна гэдгийг ШӨХТГ-аас анхаарууллаа.