Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 30 дугаар тогтоолоор "Шинэ коронавирусний эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай”, 64 дүгээр тогтоолоор "Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” шийдвэр тус тус гарсантай холбогдуулан "Зарим шүүхийн Ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалт” зохион байгуулах хугацааг хойшлуулах болсныг мэдэгдье.
Жич: Шалгалтын хуваарийг нэр дэвшигчдэд тус цахим сайтаар шалгалт эхлэхээс 7-оос доошгүй хоногийн өмнө мэдэгдэнэ.