Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 10-нд “Юнит сайклер” ХХК-д холбогдох 603 хохирогчтой, их хэмжээний хохиролтой залилангийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болох гэж байна.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас яллагдагч Г.Номин, Г.Төгөлдөр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ.
Уг эрүүгийн хэргийн урьдчилан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 2019 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 13.30 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч хойшлогдсон юм.
Анх хохирогчдын тоог 668 гэж зарлаж байсан ч мөрдөн шалгалтын явцад 603 болж буурсан аж.
Тиймээс “Юнит сайклер” ХХК-нд залилуулсан гэх 603 хохирогч байх тул залилуулсан иргэд бичиг баримттайгаа Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны 202 тоотод 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө ирж уулзахыг үүгээр мэдэгдэж байна.
Хаяг: Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо КТМС-ын ард шүүхийн байр. Холбоо барих утас шүүгчийн туслах
Г.Энхгэрэл 95200524.