ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.Ариунболдыг энэ сарын 4-нд АТГ-аас саатуулан, цагдан хорьсон байна. Түүнийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хорих ангид хоригдож буй ялтнаас авлига авдаг байсан гэх бөгөөд энэ үйлдэл нь АТГ-ын гүйцэтгэх ажиллагааны үеэр тогтоогдсон аж.
Хурандаа Х.Ариунболд нь уг албан тушаалд 2016 оны арваннэгдүгээр сард томилогдсон, эрх зүйч мэргэжилтэй юм байна.
Сэтгэгдэл (1)