Шүүхийн тухай хуулийн төслийн танилцуулга болж байна. Уг танилцуулгаар Үндсэн хуульд оруулсан шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдлыг хангах асуудлаар хэлэлцсэн юм.
ШЕЗ-ийн дарга Э.Батбаяр “ХЗДХ-ийн сайдын А229 тушаалаар байгуулагдсан хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга, ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга Ж.Сайнхишиг нар ажиллаж байна. Мөн энэ оны нэгдүгээр сарын 7, 24-ны өдрүүдэд гишүүдээрээ дамжуулж санал өгсөн. ХЗДХ-ийн сайдын албан тоот бичгээр санал авахаар ирүүлснийг давж заалдах болон анхан шатны 116 шүүхэд хүргүүлсэн. Санал авах ажиллагааг нэгтгэн боловсруулсан. Улмаар салбарын сайдад хүргүүлсэн байдаг юм. Нийт 144 саналыг хүргүүлсэн. Мөн холбогдох судалгааг хүргүүлж ажилласан. Тухайлбал, шүүгчид олгох нэмэгдлийн хэмжээний зардлын тооцоо судалгаа, ёсзүйн зөрчилд гаргасан шийдвэрийн статистик, ёс зүйн хорооны гишүүдэд олгож байгаа нэмэгдэл, хөлс ба зардлын хэмжээ зэрэг найман судалгааг хүргүүлж ажиллаж байна".
Б.Лхам
Сэтгэгдэл (1)