ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.Ариунболдыг энэ сарын 4-нд АТГ-аас саатуулан, цагдан хорьсон талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлсэн байна. Уг саналыг шүүх таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл нь нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзэн хурандаа Х.Ариунболдыг энэ сарын 6-ны өдөр буюу өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаанд цагдан хорих шийдвэр гаргажээ.
АТГ-аас түүнийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хорих ангид хоригдож буй ялтнаас авлига авдаг байсан гэж сэжиглэн баривчилсан юм. Хурандаа Х.Ариунболд нь уг албан тушаалд 2016 оны арваннэгдүгээр сард томилогдсон, эрх зүйч мэргэжилтэй юм байна.
Г.Маргад