Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Оота: “Миний хүүхэд зам хөндлөн гарсан бол би зам тавьж өгөх байсан уу” гэж иргэн бүр өөрөөсөө асуух хэрэгтэй

2020-4-02
0
ЖИРГЭХ

Өдрөөс өдөрт нүдний чинь өмнө өсөж өндийж буй үр хүүхдээ та хараад юу хүсч, мөрөөддөг вэ. Осол аваарт өртөж гэмтэлгүй, өвчин тусч зовж шаналалгүй эрүүл өсөж эх орныхоо хөгжил цэцэглэлтэд гар бие оролцох нэгэн эд эс нь болоосой гэж чин сэтгэлээсээ хүсэж залбирдаг байх. Хүсэл мөрөөдөл бүхэнд хязгаар үгүй. Хамгийн гайхалтай нь материаллаг бүхэн өнгө, мөнгөөр хэмжигддэг бол үр хүүхдээ осол аваараас хамгаалж, өвчин зовлонгоос ангид байлгаж, эрүүл иргэн болгож өсгөхөд заавал мөнгө төлөх шаардлагагүй юм. Магадгүй та яагаад мөнгө төлөхгүй гэж асуух байх. Хариулт нь маш энгийн.

 

Арлын Япон Улс олон сая хүн амтай ч Өмнөговь аймгийн дайтай газар нутаг дээрээ ёс зүй, хариуцлагыг эрхэмлэж амьдарсаар ирсэн. Түм түжигнэж, бум бужигнасан эл улсын иргэд хариуцлагын тогтолцоог олон зууны тэртээгээс шүтэж ирснийхээ ачаар өнөөгийн хөгжлийнхөө гарцыг нээсэн гэж үздэг. Тиймдээ ч хүүхдээ дөнгөж төрсөн цагаас нь эцэг, эх нь зөв үлгэр дуурайлал үзүүлж, харин цэцэрлэг сургуульд орох үеэс нь төр засгаас хүмүүжилд нь дээд зэргээр анхаарал хандуулдаг байна.

Хамгийн наад зах нь гэхэд авто замаар гарахдаа ногоон гэрлээр гарч, зам тавьж өгсөнд талархал илэрхийлж жолоочид талархлаа мэхийн ёсолж хүндэтгэл үзүүлэхийг багаас нь заадаг аж. Хүүхдүүд ч үүнийг ягштал биелүүлдэг. Жолооч нарын хувьд тэдний эл хүндлэлийг хүлээхийн тулд хууль, дүрэм гэхгүйгээр сайн дураараа зам тавьж өгдөг байна.

Хүмүүжлийн энэ арга нь Японд уламжлал болж тогтсон бөгөөд иргэдийн өдөр тутмын хэвшмэл үйлдэл болжээ. Энэ бол зөв харилцаа. Харилцаа харилцаандаа зөв хандлага, зөв ухамсар, зөв хүмүүжил юм. Тэд эл зөв хүмүүжлийнхээ ачаар хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлж, хамгаалахад томоохон хөрөнгө оруулалт хийдэг байна. Энд Япон иргэдийг магтаж, тахин шүтэх гэсэнгүй. Харин тэднээс суралцаж чадвал бид ч гэсэн зам тээврийн ослоос үр хүүхдээ хамгийн бага зардлаар буюу ухамсар, ёс зүй төлөвшүүлэх замаар хамгаалах боломжтой гэдгийг бага атугай харуулахыг зорьсон юм* Учир юу гэвэл, өнгөрсөн оны есдүгээр сард байх шар хантааз өмсөж, “Зогс” гэсэн тэмдэг барьсан хоёр хүн замын хоёр талд зогсоод “тонголзож" байгаатай таарсан юм.

Өмссөн хантааз, барьсан тэмдгээс нь “school police” гэдгийг мэдсэн ч хэн нэгэнд талархаж, мэхийн ёсолж байгааг хараад хэсэгтээ гайхаж зогсов. Хүүхдүүдэд зам тавьж өгөхийг гуйж, өнөөх хоёр маань жолооч бүрийн өмнө мэхийн ёсолно. Зам тавьж өгөхөөр нь дахиад л мэхийн ёсолно. Тэр хавьд байсан хүмүүс, бас жолооч нар над шиг соёлын шоконд орчихсон хэсэгтээ харж зогсоо харагдсан. Ийм нэгэн содон явдалтай таарч учрыг тодруулахад “Номт наран” бүрэн дунд сургуулийн япон сурагч хүүгийн аав, ээж юмсанж. Япончуудын “school police” хийсэн есдүгээр сарын тэр нэгэн өдөр гадаа жавар хургаж, жиндүү байсан ч тэд үүрэгт ажлаа идэвхийлэн хийж байгаа харагдсан. Харамсалтай нь, жолооч нар хүүхдүүдэд зам тавьж егөхдөө тэр бүр таатай хандахгүй байгааг хараад сэтгэл гонсойсон юм. Энэ явдлаас хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд “school police” хийх ээж, аавуудыг харах бүрийд л өнөөх япончууд санаанд орж ирдэг болов. Учир нь “school police’’-ийн үүрэг ямар чухал болох, бас жолооч нар бусдын үр хүүхдэд ямар сэтгэлээр ханддагийг тэр үед олж харсан болохоор тэр шүү дээ.

Ингээд тэдний эрэлд гарлаа. Ерөнхий боловсролын “Номт наран” сургуулийн захирал Номинтой холбогдож, тэдэнтэй уулзах хүсэлтэй илэрхийлэхэд “Бага хүүхэд маань ханиад хүрч, бие нь тааруухан байгаа учир одоохондоо уулзах боломжгүй байна. Уучлаарай” гэж гэрийн эзэн Оота уучлал эрэв. Цөөнгүй хоног хүлээсний эцэст Япон Улсын иргэн Оота, Моэ нартай уулзсан юм.

Одоогоос гурван жилийн өмнө Оотай гэргий Моэ болон хоёр хүүхдээ дагуулан Монголд иржээ. Тухайн үедээ ч, өнөөдөр ч гэсэн Монголд хэр удаан хугацаагаар амьдрахаа төлөвлөөгүй тэд Монголд бизнес эрхлэх таатай орчин боломжийн хэрэнд бүрдсэн гэж үзэн буурь сэлгэсэн нь энэ. Монголд ирсэн гурван жилийн хугацаанд утаанаас эхлээд дасан зохицох олон асуудалтай нүүр тулгарсан байна. Олон асуудлынх нь нэг нь мэдээж авто замын хөдөлгөөн.

Оота “Эр зориг, авхаалж самбаатай хүн л Монголд жолоо барина” гэж хэлсэн. 

Нэг талаас нь харвал манай жолооч нараар бахархаж буй мэт боловч нөгөө талаасаа хууль, дүрэм дагаж мөрддөггүй бидний үнэн төрхийг хөгжилтэй агаад гашуунаар дүрслэн харуулсан нь энэ. Оота болон Моэ нар үр хүүхдээ хайрлаж, хүндэлдэг шигээ монголчуудад ч гэсэн гүн хүндэтгэлтэй ханддаг. Харамсалтай нь, монголчууд монголчуудыгаа гэсэн сэтгэл жаахан дутмаг юм уу даа гэж ажигласнаа нуусангүй.

Учир нь “school police” хийх үеэр жолооч нар хүүхдүүдэд зам тавьж өгөхөөс цааргалж цагаан шугам давж зогсох, зарим нь бүр хүүхдүүд зам гарч дуустал сигналаа дарсан тохиолдол цөөнгүй гарчээ. Тэрбээр “Хүн бүр ажилдаа хоцрохгүйг хичээж яардаг. Гэхдээ ажилдаа яарлаа гээд явган зорчигчийг хүндлэх ёсгүй гэсэн үг биш шүү дээ. “Хэрвээ миний хүүхэд зам хөндлөн гарах гэж байсан бол би зам тавьж өгөх байсан уу” гэдэг асуултыг хүн бүр өөртөө тавиасай” гэсэн юм.

БУСДЫГ ХҮНДЭЛБЭЛ ТЭД Ч ГЭСЭН ТАНЫГ ХҮНДЭЛНЭ

Гэрийн эзэн Оота менежментийн чиглэлээр дээд сургууль төгссөн бол эхнэр Моэ гоо сайханч мэргэжилтэй. Тэд худалдаа үйлчилгээний салбарт бизнес эрхэлж буй гаднын улсын иргэдийн нэгэн адил Монголд амьдарч байна. Гэргий Моэгийн хувьд гурав дахь хүүхдээ төрүүлээд удаагүй. Уг нь хүүхэд нялх байна гээд “school police’’-ийн ажлаас бултах боломж түүнд байсан уу гэвэл байсан. Гэвч тэрээр хариуцлагаас зугтахыг хүсээгүй. Тиймдээ ч нөхөр Оотагийн хамт зам дээр үүрэг гүйцэтгэсэн нь энэ аж. Тэднийг хүүхдэд зам тавьж өгөхийг гуйж мэхийн ёслоход гэрлэн дохио хүлээж байсан жолооч нар эхэндээ ихэд гайхсан байна. Харин төд удалгүй дараа дараагийн жолооч нар зам тавьж, найрсгаар мэндчилж эхэлжээ.

Бүр Баянгол дүүргийн цагдаагийн алба хаагчид хөдөлгөөн зохицуулангаа зориудаар очиж сонирхож харцгаасан гэж байгаа. Аливаа зүйл хоёр талтай гэдэг шиг эелдэг зангаар зам тавьж өгөх нэгэн байхад сигналаа дарж, уурлах нэгэн ч таарчээ. Энэ талаар Моэ “Зам тавьж өгсөн жолооч нарт талархлаа илэрхийлж мэхийн ёслоход зарим жолооч нар ойлгоогүй байх. Цөөнгүй хүмүүс гараараа даллаж хариу үйлдэл үзүүлсэн. Бодвол ойлгосон болоод л тэгсэн болов уу.

Гэхдээ надад бусад хүн юу гэж бодохоос илүү хүүхдүүдийг замаар аюулгүй нэвтрүүлэх нь чухал байсан. Дээр нь гадаа их хүйтэн байсан учир хүүхдүүд даарч, бас халтирч унах вий гэдгээс их айсан. Дээр нь цөөнгүй жолооч зам тавьж өгөхөөс татгалзаж, шууд явсан. Тэр үед хүүхэд мөргөх вий гэж айгаад их сандарсан. Уг нь жаахан хүүхэд зам хөндлөн гарч байна шүү дээ. Өөрийнх нь хүүхдээс ялгаагүй байлтай. Та тэднийг хүндэлбэл ирээдүйд таныг болон таны гэр бүлийг хүндэлнэ гэдгийг ойлгох хэрэгтэй” гэсэн юм.

Дээр хэлсэнчлэн Япон Улсад замын хөдөлгөөний дүрмийг багаас нь ой тойнд нь шингэтэл заадаг учир дүрэм зөрчдөг жолооч барагтай байдаггүй гэнэ. Уг нь манай улсад дэлхийн жишгээр замын хөдөлгөөний дүрмийг цэцэрлэгт байхаас нь заадаг ч эцэг, эхийн буруутай үйлдлээс болж хүүхдүүд амьдрал дээр хэрэгжүүлж чадахгүйд хүрэх нь бий. Энэ талаар тэрбээр “Би Япон Улсыг магтах гээгүй шүү. Японд тухайн хүүхдийн суурь хүмүүжил гэрийн хүмүүжлээс үүдэлтэй гэж үздэг. Эцэг, эх нь хүүхдэдээ яаж үлгэрлэхээс шалтгаалж дагаж дуурайдаг гэж үздэг учир хүн бүр үүнд болгоомжтой хандахыг хичээдэг. Тиймдээ ч замын хөдөлгөөний дүрмийг ягштал баримталдаг. Та битгий гомдоорой. Гэхдээ хүүхдээ дагуулаад улаан гэрлээр гардаг, бүр замын голоор алхаж яваа олон эцэг, эхийг Монголд харсан.

Тэдний өмнөөс их айсан. Аав, ээж маань ингэдэг юм чинь би ч гэсэн замын голоор гүйнэ гэж хүүхэд бодно. Хүүхэд л бол хүүхэд.

Тэд эрсдэлийг биеэрээ мэдэрч байж л болохгүй зүйл гэдгийг ойлгодог. Тиймээс эцэг.эхчүүд бид үүнээс хамгаалах ёстой. Гэтэл хамгаалах ёстой хүмүүс нь өөрсдөө буруу үлгэрлэхээр хүүхэд зөв хүмүүжил олж авч чадахгүйд хүрнэ. Том болоод хүүхэдтэй боллоо гэхэд магадгүй тэдэндээ буруу үлгэрлэхийг үгүйсгэхгүй.

Ирээдүйд ямар хүн болж төлөвших нь биднээс хамааралтай учир цэцэрлэг, сургуульдаа сурсан зүйлээ амьдрал дээр хэрэгжүүлэх боломжийг бид бүрдүүлж өгөх ёстой. Ингэж байж л тэднийг зам тээврийн ослоос хамгаална. Дагаад аливаа дүрэм, журмыг дагаж мөрддөг хариуцлагатай хүн болж төлөвшихөд нь нөлөөлнө” гэсэн юм.

ТАЛАРХАЛ БА ЁС ЗҮЙ

Моэгийн нөхөр Оота “Япончууд уучлалт гуйж, талархал илэрхийлэхдээ заавал мэхийн ёсолдог. Тэглээ гээд монголчуудыг мэхийн ёслох ёстой гэж хэлээгүй шүү. Хамгийн гол нь өөрийн тань хийсэн үйлдэл бусад хүнд хэрхэн тусч байна вэ гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Уг нь мэхийх нь тийм ч муу зүйл биш. Гэхдээ буруу зүйл хийчхээд уучлалт гуйж, мэхийж зогсох нь хариуцлага талаасаа “ичгэвтэр” хэрэг. Тиймээс буруу зүйл хийж, бусдын өмнө толгой гудайхгүй байхыг япончууд хичээдэг. Харин талархсан сэтгэлийн илэрхийлэл болгож, мэхийн ёслохдоо бид бүгдээрээ дуртай. Тиймдээ ч аливаа зүйлийг зөв хийхийг, бусдын хүндэтгэлийг хүлээсэн зөв амьдрахыг хичээдэг юм.

Ер нь эерэг хандлага, зөв үлгэр дуурайлал, соёлтой занд эцэг, эхчүүд өөрсдөө үлгэрлэх ёстой. Үүний тулд иргэн бүр ёс зүйтэй байж, бусдыг хүндлэх хэрэгтэй. Тэгж байж л эерэг нийгмийг бүтээнэ. Японд зам тавьж өгсөн жолоочид талархлаа заавал илэрхийлдэг. Учир нь жолооч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж буйгаа өөрийн ухамсартай үйлдлээрээ нотлон харуулснаар бидний амь насыг эрсдэлд оруулахаас хамгаалж буй хэрэг. Тиймээс тэд талархал хүлээх бүрэн эрхтэй” гэсэн юм.

Тийм ээ, Оота болон түүний гэргий Моэгийн хэлсэн бүхэн үнэн. Бид өөрсдийн хүүхдийг л хүн гэж тоож харахаас биш бусдын хүүхэд өвдөж, шаналах вий, гэмтэж бэртэх вий гэдэгт барагтай бол сэтгэл зовнидоггүй. Тэгсэн атлаа хүүхдийн эрх, чөлөө, тэднийг хүчирхийллээс ангид байлгах тухай ярьж, хэлэлцдэг. Тэгвэл та талархал хүлээх эрхтэй юү. Энэ асуултад хариулт эрэхээс урьтаж, авто замын хөдөлгөөнд оролцож буй явган зорчигч, жолооч нарын үйлдлийг нэг ажиглаарай.

Ялангуяа замын ид ачаалалтай үед жолооч нар гэрлэн дохио хүлээж зогсохдоо бухимдаж, гэрэл солигдов , үгүй юү хазаа нэмдэг. Гэтэл яг энэ мөчид осолд орж гэмтсэн хүүхдүүд цөөнгүй байдаг юм байна. Түүнчлэн ногоон гэрлээр, гарцаар гарч байхад нь хүртэл мөргөж, эрүүл мэндээр нь хохироосон тохиолдол их гардаг гэсэн.

Эндээс үзвэл, хэтэрхий адгуу зан, хариуцлагагүй үйлдлээсээ болж жолооч нар явган зорчигчийг хохироогоод барахгүй өөрийнхөө амьдралыг эрсдэлд оруулдаг нь харамсалтай. Тиймээс л монголчууд бид адгуу зан, хариуцлагагүй үйлдлээ хойш тавьж бусдыг хүндэлж, ганцхан хормыг зарцуулснаар бусдын болон өөрийнхөө ирээдүйг эрсдэлд оруулахгүй байх боломжтойг ухамсарлах хэрэгтэй юм.

Хэдхэн жилийн өмнө болсон нэгэн харамсалтай жишээ дурдахад Зурагтын хуучин эцсийн зам дагуу зургаан настай нэгэн хүү баруун гараа өргөж зогсож байв. Хальт харвал такси хүлээж зогсоо гэж ойлгохоор.

Гэтэл хүүхэд баруун гараа өргөж зогсох нь өөрийн биеэ өндөр болгож харагдуулах гэсэн оролдлого бөгөөд өгүүлэмж нь“БИ ЗАМ ХӨНДЛӨН ГАРАХ ГЭСЭН ЮМ. НАДАД ЗАМ ТАВЬЖ ӨГНӨ ҮҮ” гэсэн гуйлт аж.

Гэтэл замын хажууд зогсох хүүгийн эл санааг жолооч ойлгоогүйгээр барахгүй хүүг дайрч, дээгүүр нь гарсан байдаг.

Жолооч гэмт үйлдлээ нуун дарахын тулд хүүг 300 метрийн цаахантай байрлах гудамжинд хаяжээ. Хамгийн харамсалтай дээрх гэмт хэргийг олон иргэн харсан хэр нь нэгэн ч машины дугаарыг хараагүй гэх. Эмнэлгийн тусламж хожимдож авснаас болж зургаахан настай бяцхан хүү бүх амьдралаа тэргэнцэр дээр хадаатай өнгөрүүлэх хатуу тавилантай нүүр тулсан юм. Бодит байдал дээр ийм л байна. Монголчууд бид эртнээс дэлгэсэн тэрлэг шиг уудам нутагтаа эрх дураараа амьдарч ирсэн.

Гэвч цаг үе өөрчлөгдөж, биднийг нийгэмшихийг сануулж буй хэдий ч өнөөх л хэнэггүй зангаа гээж чадахгүй байна. Тиймээс л жолооч та явган зорчигчдод нэг удаа ч болов зам тавьж егөөрэй. Хариуд нь талархлын үг сонсч, инээмсэглэсэн харцыг олж харах болно. Магадгүй тантай хамт зорчиж яваа үр хүүхэд, хань ижилдээ зөв үлгэр дуурайлал болох ч юм билүү. Магадгүй таны өчүүхэн гэж бодсон бодлогогүй үйлдэл үр хүүхдийн тань ирээдүйг өөрчлөх ч юм билүү, хэн мэдлээ.

Хэрвээ бид үүнийг ухамсарлаж чадвал хүнлэг, энэрэнгүй нийгмийг бүрдүүлэх замаар эрүүл иргэнийг төлөвшүүлэх анхны алхам юм шүү дээ. Тиймдээ ч нийтлэлийнхээ эхэнд бид үр хүүхдээ осол аваараас хамгаалж, өвчин зовлон тусгахгүйгээр эрүүл монгол хүн болгож өсгөхөд заавал мөнгө төлөх шаардлагагүй гэж хэлсний шалтгаан үүнд оршиж буй юм. Бусдын эрхийг хүндэлсэн иргэн танд талархал илэрхийлье.

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
    7 цаг 11 мин
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
    8 цаг 22 мин
  • Эверестийн оргилд 274 уулчин нэгэн зэрэг гарч дээд амжилт тогтоожээ
    9 цаг 41 мин
  • Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
    10 цаг 40 мин
  • АНУ Польш руу нэмэлт 5000 цэрэг илгээнэ гэж Трамп мэдэгдэв
    10 цаг 59 мин
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
    12 цаг 24 мин
  • Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ
    13 цаг 11 мин
  • Бритто карттай бол БНСУ-н эмнэлгүүдэд 10-49% хөнгөлөлттэй
    13 цаг 13 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ
    13 цаг 16 мин
  • Иранчууд цэргийн үйлдвэрлэлээ хүлээлтээс хурдан сэргээж эхэлснийг АНУ-ын тагнуулууд илчилжээ
    13 цаг 33 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
    14 цаг 16 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    14 цаг 18 мин
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
    14 цаг 24 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    14 цаг 32 мин
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
    Уржигдар 17 цаг 21 мин
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
    Уржигдар 17 цаг 03 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
    Уржигдар 16 цаг 56 мин
  • 4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
    Уржигдар 16 цаг 47 мин
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
    Уржигдар 15 цаг 41 мин
  • “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    Уржигдар 15 цаг 24 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК