зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН-ыг гарцаагүй ялагдуулах дэнчин

2020-4-08
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

АН сонгуульд нэр дэвшихийг горилогчдоосоо 100 сая төгрөгийн хураамж өнгөрсөн арванхоёрдугаар сараар эцэслэн авсан. Гэсэн ч нэмж 400-500 сая төгрөг авах тухай яриа гарсан нь дэнчингийн мөнгөө тушаасан горилогчдыг нэлээд бухимдуулсан. Энэ бол төрийн албаныг наймаалцаж байгаагийн тод хэлбэр юм.

БАРИМТ 2

АН-ын горилогчид дунд ах, дүүс цөөнгүй бий. Тухайлбал, Д.Сүндий, Д.Ариунболд гээд ах, дүүсийн нэрс яригдаж буй. Д.Сүндийгийн хувьд “Сүндий сан”-гийн үүсгэн байгуулагч, “Нэткапитал” санхүүгийн группын ТУЗ-ийн дарга гэдгээр нь андахгүй байх. Цахим орчинд идэвхтэй тэрбээр улс төрд орох болсноо “Сүндий” сангаараа дамжуулан 10 мянган хүүхдэд иж бүрэн хэрэгсэлтэй цүнх, 1000 хүүхдэд гарын бэлэг, 55 мянган сурагчид ном, Чингэлтэй дүүргийн ахмадуудад амуу тариан гурил, эко даавуун торыг бэлэглэснээр зарласан. Чингэлтэй дүүрэгт нэр дэвшихээр санаархаж буй тэрбээр хэдхэн хоногийн өмнө эхнэрийнхээ хавиргыг хугартал зодсон гэх шуум тарсан. Үнэн худлыг мэдэхгүй ч үүнийг үгүйсгэсэн ямар ч мэдэгдэл хийгээгүй. Харин түүний гэргий Н.Ундрал нь Чингэлтэй дүүргийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд өрсөлдөж ялалт байгуулсан нэгэн. Ах Д.Ариунболдын хувьд Тагнуулын ерөнхий газарт хэлтсийн даргаар ажиллаж байгаад халагдсан гэдгээс өөр мэдээлэл байхгүй. Ах дүүсийн жагсаалтыг Увс даяараа гурил, будаа тараасан олноо танигдсан Увс аймгийн Ардчилсан намын дарга, “Тэсо” корпорацийн ерөнхийлөгч О.Цогтгэрэл болон төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн захирлаар ажиллаж байсан том гаруудын нэг болох түүний төрсөн ах О.Сайнбуян нар удаалж байна.

БАРИМТ 3

Б.Жаргалан, Ө.Пүрэвбаатар, П.Мөнхтулга: Б.Жаргалангийн хувьд аав нь Эдийн засгийн хөгжлийн асан Н.Батбаярын. Тэрбээр сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкнаас санхүүжүүлж, Завхан аймгийн нутаг, Халзанбүргэдтэй, Солонготын даваа чиглэлд тавих автозамын төсвийг хэлэлцүүлэх явцад Б.Гарамгайбаатарын хувь эзэмшдэг байсан “Монроуд” ХХК-д хууль бусаар давуу байдал олгон, улсын төсөвт хоёр тэрбум 35 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгагдсан. Гэвч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэргээс мултарсан тэрбээр төрсөн охиноо АН-аас зүтгүүлэхээр санаархаж буй. Түүний охин Б.Жаргалан нь Архангай аймгаас УИХ-ын сонгуульд дэвшихээр санаархаж бэлтгэлээ базааж эхэлсэн гэх бөгөөд аавыгаа гишүүн байх үеэс АН-д элсэж, хурал, цуглаанд нь гүйх болсон гэдэг. Түүгээр зогсохгүй гэнэтийн 68 хувийн татварыг санаачлагчдын тоонд хэдэнтээ нэр нь дурдагдсан нэгэн юм байна.  Аав, хүүгийн жагсаалтын удаахьд “Хөх чоно”-ын Ө.Пүрэвбаатар болон түүний хүү П.Мөнхтулга нарын нэр багтаж буй. Ө.Пүрэвбаатарын хувьд 2016 оны УИХ-ын Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдсөн ч эцэстээ тэрбум төгрөгөөр “шатаад” өнгөрсөн гэсэн шуум цацагдсан. Харин П.Мөнхтулгын хувьд МУИС-ийн олон улсын харилцаа, МУИС-ийн хууль эрх зүйн анги тус тус дүүргэсэн.

БАРИМТ 4

Н.Соёмбо, Д.Батчимэг, Б.Ганхөлөг, Б.Энхбайгаль, Э.Эрдэнэ: Дундговь аймгаас Их хуралд хоёронтоо сонгогдож байсан Ж.Наранцацралт агсны төрсөн хүү Н.Соёмбо нь тус тойрогт өрсөлдөхөөр зэхэж байна.  Мөн Г.Батхүү агсны төрсөн хүү Б.Ганхөлөг болон Г.Батхүү агсны төрсөн дүү П.Батчимэг нарын нэр яригдаж байна. П.Батчимэгийг “АПУ трейдинг”-гийн гүйцэтгэх захирал, Дорнод аймгийн АН-ын дарга гэдгээр нь андахгүй байх. Сонгуульд ч Дорнодоос нэр дэвших нь ойлгомжтой болоод буй. Харин Батхүү агсны хүү Б.Ганхөлөг Өвөрхангай аймгийн тойрогт нэр дэвших бөгөөд хандивын мөнгө, мөрийн хөтөлбөртэй холбоотой асуудлаар  АН-ын дарга С.Эрдэнэтэй хэдхэн хоногийн өмнө уулзсан байна. Үүнээс өмнө Өвөрхангай аймгийн хэд хэдэн суманд ажиллаад ирсэн, улмаар аавынхаа улс төрийн болон Монголын морин спорт, уяачдын холбооны ажлыг  ч үргэлжлүүлэхээ мэдэгдсэн юм. Жагсаалтын удаахьд Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн охин Б.Энхбайгаль яригдаж байна. Түүний хувьд 2016 оны УИХ-ын сонгуульд Төв аймагт УИХ-ын гишүүн Н.Энхболдтой нэг тойрогт өрсөлдөж байсан юм. Тэгвэл энэ удаагийн сонгуульд ч гэсэн Төв аймгаас нэр дэвших бололтой. Тэрбээр Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан, доктор, дэд профессор цолтой, эдийн засагч мэргэжилтэй нэгэн. Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ мөн л сонгуульд өрсөлдөх аж. Түүний хувьд АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Баянзүрх дүүргийн ИТХ-ын гишүүнээр ажилладаг. Энэ утгаараа Баянзүрх дүүргээс эсвэл Ховд аймгаас нэр дэвших  магадлалтай. Боловсролын хувьд АНУ-ын “Drexel University” төгссөн, биотехнологич мэргэжилтэй. Оксфордын их сургуульд магистр хамгаалсан. Цэргийн эмнэлгийн лабораторид Эрдэм шинжилгээний ажилтан, Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагааны II ээлжийн Мото-буудлагын батальоны тагнуулын офицероор ажиллаж байсан, “Элбэгдорж хүрээлэн”-гийн ТУЗ-ийн даргаар ажилладаг юм. АН-ын дарга С.Эрдэнэ хүргэн хүү Г.Энхболдыгоо мөн л сонгуульд сойх бололтой. Г.Энхболдын хувьд Баянголын ИТХ-ын даргаар ажилладаг.  Хадам аав С.Эрдэнийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга байхад Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хяналтын байцаагч, ХАХНХ-ын сайд байхад Баянгол дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байжээ. 

БАРИМТ 5

Сангийн сайд асан Б.Болор: Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авахтай холбоотой тушаалыг хууль зөрчиж, нууцаар гаргасан гэх хэрэгт нэр холбогдсон тэрбээр мөн л нэр дэвших нь ээ. Уг нь бол тэрбээр энэ нууц тушаалаараа улс төрийн хар тамга даруулсан. Гэвч сайдын суудлаа өгсний дараа АН-ын ҮБХ-нд Архангай аймгаас сонгогдсон.  Энэ утгаараа Архангай аймгаас суудал горилж буй гэх.

БАРИМТ 6

Д.Мурат: Д.Мурат гишүүний хувьд ичимдэг эрхтнийхээ зургийг цахимаар нэг тараасан, УИХ-ын чуулганаар “эрхтэн хэлэлцүүлсэн” анхны анхны гишүүн гэдгээр нь андахгүй байх. Төрийн ордноос булайгаа чирсэн тэрбээр нэр холбогдсон эмэгтэйдээ бэлгийн харилцаанд орохыг санал болгосон, эсэргүүцэхээр нь удаа дараа зодсон гэх хэрэгт холбогдож бүр цагдаагийн хаалга татаж, хэдэнтээ мэдүүлэг өгсөн. Хэрэг хохирогч эмэгтэйн талд шийдэгдсэн ч тэрбээр уучлалт гуйсан нь нэгээхэн үгүй. Баян-Өлгий аймаас ирэх сонгуульд өрсөлдөх гуйлт хүсэлт ирсэн, ирсээр ч байна гэж мэдэгдсэн тэрбээр өөрийгөө АН-ын лидер улстөрчдийн нэг гэж мэдэгдсэн юм.

БАРИМТ 7

Я.Батсуурь: АН-ын горилогч Я.Батсуурийг Эрдэнэс Тавантолгойн гүйцэтгэх захирал асан гэдгээр нь мэдэх байх. Тэрбээр уг албан тушаалыг хашиж байхдаа нэр бүхий албан тушаалтнуудын хамт эд хөрөнгө завшсан, эрх мэдлээ урвуулсан хэрэгт шалгагдаж, 2017 онд шүүхээс гэм буруутайд тооцогдож байсан юм. Тодруулбал, яллагдагч Я.Батсуурьд 5.1 жилийн ял ногдуулсан ч Өршөөлийн хуульд хамруулж 2  жил хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосон. Гэвч дээрх хэргийн холбогдогч нар Улсын дээд шүүх хүртэл заргалдаж, Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч тэдний гомдлыг 2017 оны аравдугаар сарын 13-нд хянаад нотолбол зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоогоогүй, хохирлын хэмжээг нарийвчлан гаргаагүй хэмээн үзэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан юм. Хэрэг ийн явсаар эцэстээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр хэрэгсэхгүй болсон түүхтэй.

БАРИМТ 8

П.Цагаан: Тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн балансын бус хүдрийг ашиглаж катодын зэс үйлдвэрлэдэг “Ачит Ихт” компанийг үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан. “Ачит Ихт” компанийн ажлын байранд өнгөрсөн 2019 оны аравдугаар сард АТГ-аас нэгжлэг хийж, холбогдох баримт сэлтийг хурааж авсан удаатай. Тухайн үед ил болсон баримтаар катодын зэс үйлдвэрлэх гэрээг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал асан Ч.Ганзориг, “Ачит-Ихт” компанийн ерөнхий захирал В.Цамба нар гарын үсэг зурж баталгаажуулжээ. Ингэхдээ энэ гэрээ нь Эрдэнэт үйлдвэрийн зөвлөлийн хурлаар орж баталгаажаагүй учир хоёр дахь гэрээг 2013 онд байгуулж, тухайн үеийн Төрийн өмчийн хороогоор баталсан юм. Гэрээнд Эрдэнэт үйлдвэр балансын бус хүдрийнхээ оронд “Ачит-Ихт”-ийн хувь хөрөнгийн 34 хувийг эзэмшинэ хэмээн заажээ.  Үйлдвэрлэл явуулж эхлэх үед П.Цагааны гэр бүлийн гишүүд 346 сая төгрөгийн орлоготой байсан бол жилийн дараа буюу 2015 онд жилийн орлого нэг тэрбум 240 сая төгрөгт хүрч огцом нэмэгдсэн. Нэг үгээр "Ачит-Ихт” компани Эрдэнэтийн хоёрдугаар овоолгын балансын бус хүдрээс катодын цэвэр зэс үйлдвэрлэж эхэлснээр ийнхүү тэрбумтнуудыг эгнээнд багтсан боломж олгосон гэдгийг хэвлэлүүд онцолж байсан юм.

БАРИМТ 9

Д.Алтанхуяг: П.Цагааны эзэмшлийн “Ачит- Ихт” компаниас гадна Эрдэнэт үйлдвэртэй нэр холбогдож ирсэн компанийн нэг нь “Зэс эрдэнийн хувь” компани. Үүсгэн байгуулагч Д.Алтанхуяг нь уг компаниараа дамжуулан  24500 иргэнээс 600 сая төгрөг босгож хуурамч хувьцаа гаргаж хууль бус компани байгуулан ард түмнийг залилсан хэрэгт нэр холбогдож байсан. Энэ талаар хохирогч иргэд мэдээлэл хийх үеэрээ “Зэс Эрдэнийн хувь” ХХК-ийг 2010 онд Эрдэнэт үйлдвэрийн технологид таардаггүй исэлдсэн хүдрийн 8а, 12 дугаар овоолгуудыг түшиглэн 5.0 тонн цэвэр кадотын зэс үйлдвэрлэж, 200 гаруй хүмүүсийг тогтмол өндөр цалинтай ажлын байртай болгох, 24500 иргэдэд жил бүр хувьцааны ногдол ашиг хүртээх улсын төсөвт хувь нэмэр оруулах зорилгоор үүсгэн байгуулсан. Гэвч өнгөрсөн хугацаанд хувьцаа эзэмшигчдэд нэг ч удаа ногдол ашиг тараагаагүй. Гурван жилийн хугацаанд үйлдвэр барина гээд одоо болтол бариагүй. Ажиллагсад цалин хөлсгүй ажилсаар ирсэн. Түүнчлэн сонгууль бүрд нэр дэвшиж ард түмнээс цуглуулсан 600 сая төгрөгийг үрэн таран хийж хувьцаа эзэмшигчдийг хуурсан" гэсэн юм. Тэгвэл тухайн үед гаргасан хоёр төрлийн хувьцаа нь ҮЦТХТ-д бүртгэгдээгүй хуурамч болох нь илэрсэн. Ийм төрлийн хэрэгт 5-10 жилийн ял ногдуулах хуулийн заалттай.  Зэс эрдэнэийн хувь компанийн бүх бичиг баримт хуурамч болох нь нотлогдсон гэж байв. Хэргийг прокуророос хянаж, хэрэг үүсгэсэн гэх боловч хэрхэн шийдвэрлэгдсэн эсэх нь өнөөг хүртэл тодорхойгүй үлдсэн. 

БАРИМТ 10

Д.Дагвадорж: “Уул уурхайн сайд Д.Сумьяабазарын дүү, их аварга, Асашёорюү Д.Дагвадоржийн компани Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багт ураны хайгуулын лиценз авч, хайгуул хийж эхэлжээ талаарх мэдээлэл цацагдсан. Гэвч тэрбээр үүнийг “Би нинжа царайлаад явах уу” гэж мэдэгдэл хийж эрс няцайсан байдаг. Тэгвэл тэрбээр тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирснийхээ дараа “Дарга нарын хүүхдүүд ирсэн. Тэднийг хар машинаар тусад нь авч явсан, экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өндөр зэрэглэлийн зочид буудалд буусан” гэх мэдээллийг олон нийтийн сүлжээгээр цацсан ч эцэстээ асуудал эсрэгээрээ гэдгийг албаныхан ам мөлтөс баталсан. Хөрөнгөний хэмжээ нь 75 сая ам.доллараар хэмжигддэг тэрбээр энэ удаа АН-аас нэр дэвших бололтой. Хэрвээ түүнд ард түмэн итгэл хүлээлгэвэл спортын дэвжээнээс Их хуралд заларсан дөрөв дэх гишүүн болох юм.

БАРИМТ 11

Ц.Отгонбаатар: “Од” группын ерөнхий захирал Ц.Отгонбаатар Сэлэнгэ аймгаас АН-аас нэр дэвшихээр болсон байна. Түүний хувьд үйлдвэр худалдааны бизнес эрхлээд 20-иод жил болж буй. Хэдийгээр бизнесийн арвин туршлагатай ч улс төрийн гэх туршлага хомс учир нь АН-ын бурхиуд түүнийг нэр дэвшүүлэх сонирхол бага байгаа аж. Гэвч Ц.Отгонбаатарын ах Ц.Баатарсайхан АН-д багагүй тал зассны хүчинд ийнхүү Сэлэнгээс нэр дэвших эрх олж авсан бололтой.

БАРИМТ 12

Д.Доржпүрэв. Түлш, эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан Д.Доржпүрэвийг өөр хоёр хүний хамт мөнгө угаасан, эд хөрөнгө завшсан гэх үндэслэлээр 2016 онд цагдан хорьсон билээ.  Түүнийг нэр бүхий албан тушаалтнуудтай хамтарч ДЦС-3 ТӨХК-ийн хүчин чадлыг 50 мегаваттаар өргөтгөх төсөлд “Чингис” бондын хөрөнгөөс 35 сая ам.долларын санхүүжилт авсныхаа нэг саяыг нь завшсан гэж буруутгаж байсан юм. Ингэхдээ эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн БНХАУ-ын Hunan industrial equipment instal­lation гэх компанитай ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр гэрээ байгуулсан. Тус компанийнханд шилжүүлсэн 35 сая ам.долларын 500 мянгаас нэг сая орчмыг нь өөрийнхөө байгуулсан “Фин сервис” банк бус санхүүгийн байгууллагын дансаар буцаан авсан нь тогтоогдсон учир ийн цагдан хорьсон тухай мэдээлэл цацагдаж байв. Түүний тухай олон хэрэг сөхөгддөг. Ганцыг нь дурдахад ийм байна. Тэрбээр өнгөрсөн сонгуульд Төв аймагт нэр дэвшиж өрсөлдсөн нэгэн. Энэ удаа дахин Төв аймагт өрсөлдөх тухай яригдаж байгаа юм. Намтарыг сөхвөл, 1996 онд ХОТШ банкны Эрдэнэт дэх салбарын эдийн засагч, 1997-2012 онд “Фин сервис” ББСБ-ыг байгуулж, ерөнхий захирлаар нь ажиллаж байсан, Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ компанийн ТУЗ-ийн дарга, 2010-2012 онд БОАЖ-ын сайдын зөвлөхөөр ажиллаж байсжээ.

БАРИМТ 13

Т.Энхсайхан: Төрийн ордны хашааны үүдэнд лам хуварга залж, арц хүж уугиулсан хүн бол иргэн Т.Энхсайхан. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн талаар барин тавин мэдээлэл цацаж олны танил болсон тэрбээр АН-аас нэр дэвших квот өвөртөлсөн бололтой. Тэрбээр “Намайг цагдаагаас дарамталсан. Намайг сайдынх нь эсрэг дуугарсан болохоор нөхрийг минь ажлаас нь халчихлаа” гэж мэдэгдэж байв. Гэвч цагдаагийн албанаас ийм зүйл болоогүй гэж эрс няцаасан. Цагтаа япон хөгшний хөрөнгийг луйвардсан гэх ярианы эзэн болж байсан түүнийг АН-ын сонголтгүй сонголтын нэг гэх хүн цөөнгүй бий нь үнэн юм.

БАРИМТ 14

С.Отгонбаяр. "Оюуны ундраа" группийн захирал ажилтай тэрбээр элдэв хэл аманд орох нь бага. Гэвч зарим эх сурвалжийн өгүүлснээр гадаадын иргэнийг хохироосон гэх хэрэгт тус групп болон түүний охин компани холбогдсон бололтой юм. Хэргийн талаар цухасхан дурдахад, лиценз тойрсон маргаанд "Оюуны ундраа" групп болон түүний охин компани буруутай гэсэн арбитрын болон Монголын шүүхийн шийдвэр гарсан гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Хэрвээ энэ бүхэн үнэн бол тус групп гадаадын нэгэн иргэнд 10 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулсан болж таарах юм.

БАРИМТ 15

М.Хүдэрбаатар: Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зөвлөх асан М.Хүдэрбаатар Хэнтий аймагт өрсөлдөх тухай яригдаж байна. Түүнийг сонгуульд өрсөлдөх татаасаа АН-д тушаасан гэх бөгөөд сонгуульд өрсөлдөх болсон шалтгааныг нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй шууд холбон тайлбарлаж буй. Өдгөө АНУ-д эмчилгээ хийлгэж буй экс Ерөнхий сайдын хувьд өөрийн хүнээ Их хуралд оруулах сонирхол багагүй бий нь тодорхой. Тиймдээ ч сонгуульд өрсөлдүүлэхээр сойсон гэх яриа бий. 

БАРИМТ 16

З.Энхболд: Энэ хүний тухай хангалттай мэдээлэл цацагдсан учир дэлгэрэнгүй танилцуулга илүүц биз ээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаас АН-ын дарга С.Эрдэнийн ахлах зөвлөх болсон тэрбээр сонгуульд өрсөлдөж, өөрийгөө бодох цаг ирлээ гэж мэдэгдсэн. Ингэхдээ Эрдэнэс Тавантолгойн асуудлаар сенсаац дэгдээж, олны анхааралд өртсөн. АН-ын хашируудын тоонд багтах тэрбээр энэ удаагийн сонгуульд Сүхбаатар дүүргээс нэр дэвшиж Ц.Мөнх-Оргилтой үзэлцэнэ гэж мэдэгдсэн юм. Тэрбээр өмнөх сонгуульд С.Эрдэнэ “вангийн хошуу” гэгддэг Баянгол дүүрэгт нэр дэвшээд МАН-аас дэвшсэн “Оргил”-ын Н.Ганбаатарт ялагдаж байв.

БАРИМТ 17

Б.Бямбасайхан: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон тэрбээр ганцхан жил эл албан тушаалыг хашаад үүрэгт ажлаа 2016 онд өгсөн юм. Шалтгаан нь Дубайн гэрээ болон Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд холбогдох хэргээр Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг хариуцагчаар татан шалгах явцад Б.Бямбасайханыг мөн л хамаатуулан шалгасан байдаг. Улмаар тэдгээрийн хамт цагдан хорьж шалгаж байсныг мартаагүй байх. Хэргийг тодруулбал, нэр бүхий долоон хүнд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан үйлдэлтэй хэрэгт 2020 оны өнгөрсөн гуравдугаар сарын 9-ний прокуророос өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүх 200 гаруй хавтаст хэргийг хүлээж авах эсэхээ одоогоор нягталж буй. Хэрвээ шүүхийн тов зарлагдвал түүний сонгуульд өрсөлдөх хөг өнгөрөх нь лавтай.

БАРИМТ 18

М.Тулгат: Иргэн Б.Болороогийн нөхөр цаг бусаар амиа алдсан хэрэг АН-аас нэр дэвшихээр горилж буй М.Тулгатын дэд захирлаар нь ажилладаг “Хишиг арвин индистрал”-тай ямар нэг сэжмээр холбогддог. Учир нь талийгаач тус компанид ажилладаг байсан бөгөөд амиа алдах үедээ согтууруулах ундаа уусан зэргээр таагүй мэдээлэл цацагдсан. Бүр ШШҮХ-ээс ийм дүгнэлт гаргасанд иргэн Б.Болороо гомдол гаргаж, Сүхбаатарын талбайд 10 гаруй хоног суулт хийсэн юм. Эцэстээ М.Тулгатын компанийн зүгээс уучлалт гуйснаар хэрэг хоёр тийшээ болсон. Иргэн амиа алдсан хэргийг цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг гаран шалгаж байгаа. Хэрвээ эл хэрэгт М.Тулгатын компани ямар нэг байдлаар буруутгагдвал сонгуульд өрсөлдөх нь бас л бүрхэг болох талтай.

БАРИМТ 19

Д.Батбаяр: Их спортын дэвжээнээс Их хуралд залрах хүсэл сонирхолтой тамирчдын жагсаалтыг кёкүшюүзан Д.Батбаяр өнгөлж байна. УИХ-ын сонгуулийн тухай хуульд авлига албан тушаалын хэрэгт холбогдож, шүүхээс ял шийтгүүлсэн хүн нэр дэвшихүй гэж заасан байдаг. Тэгвэл кёкүшюүзан Д.Батбаяр, түүний гэргий Т.Баясгалан нар өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ байгуулсан компаниар дамжуулж дархан цаазат Богд хан уул болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авсан. Гэвч зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн үндэслэлээр шалгаж байгаа гэдгийг мэдэгдэж байсан.  Түүнчлэн АТГ-аас нэр бүхий иргэдийг 32 тэрбум төгрөгийн залилангийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Тодруулбал, кёкүшюзан Д.Батбаяр болон Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч гэх Н.Болормаа, “Сайхан ордос туурь” ХХК-ийн захирал Б.Цэрэндорж нар нь гадны хөрөнгө оруулагчдад хэд хэдэн төсөлд хамтран ажиллах санал тавьж, БНХАУ-ын хуулийн этгээд “Евроази интернэшнл инвестмент групп”-ээс тухайн төслүүдийн урьдчилгаа төлбөрт их хэмжээний мөнгө авсан аж. Тиймээс АТГ-ын хараанд өртсөн юм. Энэ бүхнээс хэргийг хэрвээ шүүхэд шилжүүлж, ирэх сонгуулиас өмнө шүүгч алхаа цохиж амжвал тэрбээр сонгуульд өрсөлдөх боломжгүй горилогчийн нэг болох юм. 

БАРИМТ 20

Х.Баттуул: Ерөнхийлөгч Х.Баттулгын төрсөн дүү Х.Баттуул нь Хан-Уул дүүргийн ИХТ-өөр 2016 оноос хойш ажиллаж буй. 2008 оноос эхлэн Ардчилсан намтай нэр холбож, УИХ, орон нутгийн сонгууль бүрт түүнийг нэр дэвших нь хэмээн тодорхой хүрээнд яригддаг байсан. Гэвч дүүргийн иргэдийн хуралд нэр дэвшиж, “даруухан” байдлаар өнөөг хүрсэн тэрбээр АН-ын ҮБХ-нд нэр дэвшсэн юм. Түүнийг энэ удаагийн сонгуульд Хан-Уул дүүрэг тэр дундаа төрөлх Яармагийнхаа хөгжилд гар бие оролцохоор нэр дэвшинэ гэх яриа бий. Тэрбээр 2008-2012 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан, Монгол Улсаас Перу улсад суух өргөмжит консул, Хан-Уул дүүргээс НИТХ-д нэр дэвшиж, сонгогдон ажиллаж буй. 2016 оноос Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хорооны гишүүнээр ажиллаж байгаад 2019 оны Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны ротацийн сонгуульд өрсөлдөн, ҮБХ-ны гишүүн болжээ.

БАРИМТ 21

Г.Баярсайхан: Гарьдхүүгийн Баярсайханы талаар монголчууд андахгүй байх. Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоор мотордуулж, Их хуралд дэвшсэн ч эцэстээ У.Хүрэлсүхээс шанаа аваад улс төрийн замналдаа цэг тавихаа шахсан хүн. 2016 оны УИХ-ын сонгуульд Чингэлтэй дүүрэгт өрсөлдөөд бүдэрсэн тэрбээр 2012 онд УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, 2015 онд Хөдөлмөрийн сайдаар томилогдож ажиллаж байсан юм.

БАРИМТ 22

Б.Билэгт: Энэ удаагийн сонгуульд ЦЕГ-ын дарга асан, бригадын генерал Б.Билэгт нэр дэвших гэнэ. Хамгийн сүүлийн мэдээгээр түүний төрсөн хүү нь зохион байгуулалттай гэмт хэрэгт холбогдсон тухай цацагдсан.  Тодруулбал, Турк улсын прокурорын газраас Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газрын хоёр ажилтныг сэтгэцэд нөлөөлөх бодис тээвэрлэсэн гэх асуудлаар шалгаж эхэлсэн бөгөөд байцаалт авах зөвшөөрөл хүссэн бичгийг Гадаад харилцааны яаманд ирүүлжээ. Эдгээр хоёр иргэний нэгийг Б.Билэгт генералын хүү гэх яриа гараад буй. Түүнийг ЦЕГ-ын даргаар ажиллаж байхад буюу 2013 оны цэргийн баяраар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зарлигаар цэргийн дээд цол бригадын генерал олгосон. Үүний дараа ШШГЕГ-ын дарга, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр 2012 оны тавдугаар сарын 14-ний өдрөөс хойш ажиллаж бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж чөлөөлөгдсөн. Тэрбээр АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлээгүй цөөн хэдхэн том толгойтой хүний нэг.  Хэрвээ Их хуралд залрах завшаан таарвал ядаж хөрөнгө орлогоо нээлттэй мэдээлнэ гэж найдая.

БАРИМТ 23

Б.Хурц: Тэрбээр төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Д.Содномдаржаа нараас мэдүүлэг авахдаа гүйцэтгэх ажлын журам зөрчсөн хэрэгт буруутгагдан шалгагдаж буй. АН-аас Их хуралд нэр дэвшихдээ УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн тойрогт өрсөлдөж, хариугаа авна гэсэн яриа гараад удаагүй. Тэгвэл Х.Ганхуягийн дэлгэсэн баримтаар энэ бүхэн үнэн байх магадлалтайг харууллаа. Цагтаа “Цааш нь ярих уу, яах уу” гэж УИХ-ын гишүүдийн өвдгийг чичрүүлж явсан тэрбээр Их хуралд сонгогдвол эрүүдэн шүүсэн гэх хэргийн ирээдүй өөрчлөгдөх нь лавтай. 

БАРИМТ 24

Д.Мөнх-Эрдэнэ: БНХАУ-ын Хөх хот дахь консулаар  ажиллаж байсан тэрбээр албан үүргээ гүйцэтгэж байхдаа дипломат дугаартай машин улсын хилээр "гаргасан", виз “наймаалцсан” зэрэг хэрэгт нэр холбогдсон учир үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Эл үйлдлээрээ тэрбээр улс төр болоод дипломат албанд хар тамга даруулсан. Гэвч өөрийгөө буруугүй. Харин ч УИХ-ын Ж.Батзандангийн явуулга, тэдний гэр бүлээс болж ийм зүйл боллоо гэж мэдэгдсэн. Үүний дараахан УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн талаар элдэв мэдээлэл цацагдах болсон. Гэтэл үүнийг Д.Мөнх-Эрдэнэ зохион байгуулалтайгаар тараасан болохыг хуулийн байгууллага шалгаад тогтоож байгаа аж. Үүнээс гадна орон нутагт болсон адуучдын уулзалтын үеэр хуран чуулсан иргэдийг элдвээр харааж, зүхэж байгаа бичлэг цацагдсан. Эндээс үзвэл, ард түмний төлөөлөл болж чадах хэмжээний ёс зүй, ухамсартай нэгэн биш гэдгийг харж болохоор. Энэ ч утгаараа АН-ын сонголтгүй сонголтын нэг яах аргагүй мөн бололтой.

image

АН-ын гишүүн асан “Хэро холдинг”-ийн захирал Х.Ганхуяг АН-ын сонгуулийн санхүүжилттэй холбоотой баримтыг өчигдөр дэлгэсэн. Түүний дэлгэсэн баримтад УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшихээр горилж, 100 сая төгрөгөө тушаасан гэх 157 хүний нэр байгаа юм. Түүнээс түүвэрлэн 24 баримтыг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (41)

  • Hg (83.253.249.218)
    Yalagdahiig chi Meddeg yum uu.utsan huuheldei mini kommunist hold solongos shig bolmoor bn uu ?.
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.9.46.44)
    Энэ хулгайч нарыг бүгдийг нь 37-оодох цаг айсуй айсуй
    2020 оны 04 сарын 15 | Хариулах
  • зочин (202.179.31.89)
    Зарим хоосон хөлдүү толгойтой нэг нь өөрсдийгөө мэдэхгүй юм даа хөөрхийс. мөрөөдөхөд мөнгө төлөхгүй нь сайхаан
    2020 оны 04 сарын 14 | Хариулах
    • Одоо ч хошгирдог таврага их цөөрсөн шиг хүн тарвага ч мөн цөөрч байгаа. Яагаад гэвэл Монголын олоон олон хошгирдрог бархирдаг бахарддаг өмхий самхай хулгайч луйварчдын ардчилал биш ардчилал нь олон ардын дунд үхэж байгаа болохоор ардчилал гэх хулгай луйварын тогтлоцоо эзэдтэйгээ Эрдэнэтэйгээ Элбэгдоржтойгоо эрлийзүүд хурлийзуудтайгаа устаж далдраасай гэж л мөрөөдөж байна
      2020 оны 04 сарын 14
  • Зочин (66.181.161.61)
    Андуурсан байхаа мөрөөдөл байлгүй.
    2020 оны 04 сарын 14 | Хариулах
  • дэмжигч сонгогч (192.82.71.196)
    Энд нэр нь бичигдсэн нөхдүүд арай биш байлгүй дээ Андуураад өөр хүмүүсийн нэр өгсөн байхаа
    2020 оны 04 сарын 14 | Хариулах
    • ККККККК ГУЦЛАА Л БАЙНА ДОО ЧИ ДЭМЖИГЧ МАНКУРТАА
      2020 оны 04 сарын 14
  • Зочин (202.9.46.92)
    БИЗНЕС бизнес бизнес гэж байнга гоншгонох ардчиллынхны хийдэг ажил нь хулгай хийх бизнес, хүний хүүхдийг залилж байгаад худалдчихаад энэ бол зүгээр л бизнес гэж донгосох , нөгөөгөөс аваад нэг нэгэндээ дамлах бизнес , мөрийтөй тоглох бизнес , хар тамхидалт янхандах хүн алах бүх булай бүхэн ардчиллынхны бизнес гэж үглэн янших салгалаад л бөнжигнөөд л түй ноход нохойн үхэлээр далд орог
    2020 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.9.46.92)
    Социализмын үед ХАА-н нэгдэлд хангайд 50 толгой говьд 70 толгой амины малтай байж болдог хуультай,ноос ноолурын ээрмэл сүлжмэлийн үйлдвэрүүд, эсгий эсгий гутлын,арьс ширний үйлдвэрийн нэгдлүүд мах гурилын комбинатуудтай малын бэлчээр хүрэлцээтэй хүн болгон ажил орлоготой ус гол байгаль дэхий нь онгон дагшнаараа болоод л байсан шүү? Ардчиллын пизданууд гар ирмэгцээ л ард түмнийг өлсгөлөн явуугийн туйл байсан гээд л худал . бархиралдаад дээр дурдсан бүх үйлдвэрүүдийг хувьчилж аваад хужаад байрыг нь түрээслээд машин төрөөрөмжийг нь хужаа руу төмөрт тушаагаад элдэв уурхай нэрээр байгаль орчноо түйрэн болгоод олон малтай болж байгаа нь энэ гээд бэлчээр усаа талхалж сүйтгэсэн хөсрий муу хулгайчуудыг одоо Хөх Монголын Хөх тэнгэр ниргэх цаг нь болсоон. Тэнгэр ниргүүлж газрын гаваар далд орж байхдаа таарсан хулгайч луйварчидыг хараал идэг
    2020 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.185.67)
    АН хэнд ч хэрэггүй болсон шүү дээ
    2020 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.9.46.92)
    АН-ЫГ ТАТАН БУУЛГААД ТАРААСАН НЬ ДЭЭРЭЭ. ХУЛГАЙ ЛУЙВАРТ ХОЛБООТОЙ ХЭСЭГ ХЭНЭЭТЭНҮҮДИЙГ НЬ ХУУЛИАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЭД УЛСЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ХЭРЭГТЭЙ БОЛ ХӨРӨНГИЙ НЬ ХУРААГААД ХУРААСАН ХӨРӨНГӨ МӨНГӨАР НЬ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОВОЛ ТААРНА.
    2020 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.9.46.32)
    Ардчиллыхан өөрсдөө хүртэл АН пиздагийн хулгай луйвар булхай бузарыг ярьж хэлээд байгааг энэ доор гуцаад байгаа тэнэг мэдэхгүй сонсоогүй л байгаан байхдаа. Өөрөө тэнэг пизда
    2020 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.179.11.46)
    Энэ сэтгэгдэл бичиж байгаа тэнэгүүд МАН 4 жил сонгогчдыг яаж доромжиллоо одоо 3 даxь нь УИХ аас яваx гэж цаана нь доxиад 40ЖДҮ чин байна
    2020 оны 04 сарын 10 | Хариулах
    • КККККК
      Ккккк ардчилсан намын пизданууд дундаа завсарлагатай өнгөрсөн 8 жилд ард олноо улс орноо яаж алсныг мартаагүй л байгаа шүү. МАН-ы хулгайч нар ч яахав хагас дутуу илэрээд явах гэж байна харин Ардчтлсан намын диздануудаас хэд нь ч яваагүй шүү. Ардчиллыг хл бул шатаа
      2020 оны 04 сарын 10
  • Зочин (202.179.11.46)
    МАН аас xэдэн бөx одоо УИХын гишүүд сайд xүртэл xийж байгаа гэтэл АН аас яагаад бөx xүн нэр дэвшиж болдоггүй вэ
    2020 оны 04 сарын 10 | Хариулах
  • зочин (139.5.216.146)
    угаасаа нэг нь ч гарахааргүй луйварчид байнаа. ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХОЁРХОН ЖИЛИЙН ДОТОР МАШ ИХ ЮМ ХИЙЛЭЭ.
    2020 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.131.243.186)
    МАН хан эд нараас ч аймаар луйварчид байгааг харж байгаа биздээ ард түмээн тендэр ждү гэх мэт олон
    2020 оны 04 сарын 10 | Хариулах
    • Эрдэнэтийн 49% Дубайн гэрээ нөгөө олон янз бүрийн нэртэй бонд зээлийг бүгдийг нь гусаад улсаа дампууруулсан АН гэгдэх пиздагийн хажууд юу вэ? Энэ их зээл бондыг бүгдийг нь залгигсдын нэр нь ч хагас дутуу шүү
      2020 оны 04 сарын 10
  • Зочин (202.9.46.253)
    Монголын ардчилал гэгч энэ юмаа хө
    2020 оны 04 сарын 10 | Хариулах
  • ЗОЧИН (202.180.220.172)
    ЭРДЭНЭ БҮР УЛАЙН ЦАЙНДАА ГАРЧЭЭ
    2020 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.9.46.234)
    Ардчиллын толгой хулгайч луйварчин салга саарал Бат-Үүл пизда Электроат -д орчихоод нэр дэвших гээд бөнжиг бөнжиг гэсэн шээг гуаглаж явна гэсэн үнэн үү? Муу хулгайч үхэж байхдаа таарсан хулгайч луйварчин
    2020 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (122.201.31.187)
    Дандаа хог шаарнууд байна шүү дээ. Олигтой юм алга
    2020 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.46.234)
    Алтанхуяг чацга ард олноос луйвардсан мөнгөө эргүүлэн төлж хохиролгүй болгоо. Чи ч гэсэн хүүхэдтэй л хүн юм билээ. АН хулгайч луйварчдад ганц таатай үүр ноохой юм даа.АН АРДЧИЛАЛЫН ХУЛГАЙЧУУД СӨНӨТҮГЭЙ
    2020 оны 04 сарын 09 | Хариулах
  • Ганц хүүхдийнхээ сургалтын төлбөрт хадгалж байсан мөнгөө, Зэс эрдэнийн хувь Алтанхуягт залилуулсан.Ийм шаарнуудыг хэзээч битгий сонгоорой .Багануур Налайхт нэр дэвшинэ гэнээ. (66.181.176.193)
    Эрдэнэт иргэн
    2020 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.21.107.80)
    АН ЭНЭ УДАА ЁСТОЙ ХУВХАЙГААР ЯЛАГДАНА ДАА ХАХАХ
    2020 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.46.223)
    Дэнчингээсээ биш ээ. Нэр дэвшигчид нь биеийн хүч үнэлэн амьдардаг жирийн иргэдийг алж шулах туйлын дуртай хулгөйч луйварчин хүмүүс байна АН-ч өөрөө алаач шулаач зорилготой нам юм чинь дээ
    2020 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.46.223)
    Алуулж байхдаа таарсан Алтанхуяг мэт хулгайч нарыг сонгохымуу? Май чи АН-аа май чи салаавч мэлхий Эрдэнэ алуурчин пизда минь ээ
    2020 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.46.223)
    Ардчилсан намын төлөө санал өгвөл 12-16 онд Элбэгдорж еранхийлөгчтөй ардчилсан намын парламенттай байсан шиг ардчилсан ерөнхийлөгч АН-ы парламент бий болоод ард олны мэдлийн бүх юмыг хулгайлж хууль бус хуйвалдааны хувьчлал явуулна? Хувийн нэртэй аа-н нэгж гэгч чинь жирийн иргэний ганц аранга дайсан нь юм байна татвараас зугтана цалин мөнгийг нь унжина бүүр өгөхчгүй элдэв осол болход хариуцлагаас зугтаж хууль шүүхтэй хуйвалдан өвчин зовлон болход бөөн бөөнөөр нь цомхотгох болноо
    2020 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.46.17)
    Наанаа ардчилал яриа цаанаа дандаа хулгай луйвар бодсон Д.Алтанхуяг мэтийн улаан луйварчдыг АН өөртөө үүрлүүлээд сонгуульд ялна гэж байхгүй тэгээд дэвшигч нар дотор нь цэвэр хүн ер алга.Д. АЛТАНХУЯГ ГЭГЧ БОЛ ХУЛГАЙЧ ШҮҮ ХҮМҮҮСЭЭ. ТЭГСЭН МӨРТӨӨ 25 ТВ-ЭЭР ШҮҮХЭЭР АСУУДЛАА БҮРЭН ШИЙДСЭН ГЭЖ ГУЦАА Л БАЙНА ЛЭЭ МУУ ӨМХИЙ ХҮҮР ХАРААЛ ИДМЭР
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (64.119.18.13)
    Өгсөн мөнгөө буцааж олж авахын төлөө ажиллах хүмүүс хэрэггүй.
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (203.91.115.42)
    МАН 26 жил АН 4 жил төр барисан Эцэст нь улс минь өрөнд баригдаж мөхлийн ирмэгт ирлээ Жирийн иргэд ядуурлын туйлд хүрч хорт хавдраар дэлхийд тэргүүн байранд орлоо Энэ сонгуульд МАНАН г бүр арчиж хаяцгаая
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (203.91.115.42)
    МАН 3 тэрбумаар усан оргилуур барина гэж үхэн хатан зүтгэж бна Йим үнэтэй усан оргилуур энэ дэлхий дээр бна уу Сонгуулийн мөнгөө олоод авчээ
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • зочин (66.181.161.38)
    арай ч ийм хүмүүс нэр дэвшихгүй байлгүй дээ. хайрхан намын нэр хүнд. ийм ч нам байгаагүй л юм даа.
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • иргэн (202.179.26.78)
    МАН-д ч гэсэн 60,0 тэрбумынхан, ЖДҮ-чид, улсын эмнэлгийн газрыг булаан авч эмнэлэг барьчхаад төрд өндөр үнээр түрээслэх шахалт үзүүлэгчид, оффшорчид, АНУ-д хаус цуглуулагчид гэх мэт луйварчид хар мянгаараа байгаа шүү. 2 намын луйварчдыг МАНАН гэж нэрлэдэг луйварчдын талаар бичих гээд байгаа бол бүгдийг нь бич, чадахгүй бол больсон чинь дээр
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.26.193.137)
    PIZDAA GEJ HAIRAN ARDCHILLIIN NER HUND DAN HULGAICH LUIVARCHIDAAR DUURCHEE ODOO SHINE ARDCHILSAN NAM BAIGUULAH TSAG BOLJEEEEE
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • no money (183.177.101.230)
    Би мөнгөгүй хүнийг сонгомоор байна. Тэр хүн биднийг ойлгоно.
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • АРД (202.9.47.8)
    ИХ Л МӨРӨӨДӨЖ БАЙНА ДАА, ИРГЭД ЭНЭ БӨӨГНӨРЛИЙГ СОНГОН ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ???? ХОШГИРСООР БАЙГААД БИД ЧИНЬ ХАР НҮХНЭЭСЭЭ ГАРХАА БОЛЬСОН ШҮҮ ДЭЭ
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • Иргэн (202.9.46.22)
    Танай сайт МАН-ын захиалгаар шал худлаа юм бичээд бай. Ихэнх нь нэр дэвшихгүй хүмүүс. Билэгтийн хүү хэрэгт орсон гэдэг ч худлаа. ГХЯ-ны сайд нь хамаагүй гэж мэдэгдэл хийсэн шүү
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (203.91.115.39)
    Энэ луйварчид арай хэтэрлээ. Ард түмнийг хэтэрхий доромжилж, басамжилж байна.
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Яг үнэн балай гарууд хэдэн төг нөгөө спирт өгөхөөр нь сонгож далдигнаа
      2020 оны 04 сарын 08
  • Баагий (202.131.243.186)
    Яахаараа энэнээс болж ялагдана гэж. Төрд орох гэж байгаа нөхдүүд биеээ засаад гэрээ засчихсан гэдгээ батлаад төлбөрөө төлөх ёстой. Нөгөө талаас 60 тэрбумын схем шиг юм байх ёстой байсан гэж үү?
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • О.Цогтгэрэл: Монголд шийдэх асуудал дуусаагүй ч УИХ дээр хэлэлцэх асуудалгүй болоод хувирчихсан
    7 мин
  • Элсэлтийн шалгалт лхагва гарагт эхэлнэ
    1 цаг 15 мин
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
    1 цаг 15 мин
  • Голомт банк “Бид банкир” хакатонд “AI санхүүгийн туслах Sonya” төслөөр амжилттай оролцлоо
    1 цаг 22 мин
  • Ойрын өдрүүдэд бороо орж, сэрүүсэх боловч цаашид ихэнх нутгаар халуун байна
    1 цаг 23 мин
  • Ц.Тувааны хэлсэн "хямд шатахуун" хаана байна вэ?
    2 цаг 20 мин
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
    2 цаг 48 мин
  • Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
    3 цаг 4 мин
  • Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ
    3 цаг 32 мин
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
    3 цаг 40 мин
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
    3 цаг 41 мин
  • Монголын боксчид цуврал тэмцээнүүдээс 16 медаль хүртлээ
    3 цаг 48 мин
  • Их Британи улсын тагнуулын албыг түүхэндээ анх удаа эмэгтэй хүн удирдана
    3 цаг 58 мин
  • Х.Нямбаатар: Чулуун бордюрыг 20 түүнээс дээш жилийн хугацаанд солихгүй
    4 цаг 6 мин
  • Тендер: Нийслэл 400 сая төгрөгөөр газрын зөрчил арилгуулна
    4 цаг 21 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    5 цаг 2 мин
  • Будапешт 2025: Өнөөдөр зодоглох ГУРВАН найдвар
    5 цаг 3 мин
  • Шинэ, хуучин байхаас үл хамааран орон сууцны үнэ өссөөр байна
    5 цаг 16 мин
  • Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн барилга угсралтын ажлыг энэ сарын 30-ны өдөр дуусгана
    5 цаг 25 мин
  • Өнөөдөр хаагуур цахилгаан тасрах вэ?
    5 цаг 30 мин
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • Боксын дэлхийн аварга Александр Усик Д.Трампыг Украинд ирж долоо хоног амьдрахыг урьжээ
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нар өрсөлдөнө
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • Бурхан багшийн их дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Өнөөдөр эхэлж буй жүдо бөхийн ДАШТ-ий цагийн хуваарь /Монголын цагаар/
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • С.Ганбаатар: Ерөнхийлөгч үсэрч орж ирсэн нь дэндүү жижигхэн байгаагийн шинж
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нар өрсөлдөнө
  • Боксын дэлхийн аварга Александр Усик Д.Трампыг Украинд ирж долоо хоног амьдрахыг урьжээ
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
24 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК