Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Ганбаатар: Надад яамны сайд болохыг санал болгосон. Би ямар ч яаманд очихгүй, ямар ч сайд болохгүй гэдгээ илэрхийлсэн

2012-9-07
0
ЖИРГЭХ
Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахыг ерөнхий сайдаас шаардаж УИХ-ын 24 гишүүн гарын үсэг зурсан. Мөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар Сангийн сайд асан С.Баярцогтыг мэтгэлцэе гэж “дуэль”-д дуудаад байгаа билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарын сонирхолтой яриаг уншина уу.
  ганбаатарОюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахыг ерөнхий сайдаас шаардаж УИХ-ын 24 гишүүн гарын үсэг зурсан. Мөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар Сангийн сайд асан С.Баярцогтыг мэтгэлцэе гэж “дуэль”-д дуудаад байгаа билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарын сонирхолтой яриаг уншина уу.

- Оюутолгойн гэрээг өөрчлөх хэрэгтэй гэж УИХ-ын гишүүд өмнө олон удаа шаардлага хүргүүлж байсан. Энэ удаа ямар үр дүн гарна гэж хүлээж байна вэ?

- Найдаж болно. Хорин дөрвөн гишүүн өргөн барьчихаад байгаа болохоор үр дүн гарна. Оюутолгойн гэрээнд өөрчлөх шаардлагатай маш олон техникийн асуудлууд байгаа. Тэгэхээр гишүүн гэдэг бол хүсвэл Оюутолгойн төлөө ерөнхий сайд олигтой үр дүн гаргахгүй. Гацаах оролдлого хийвэл Ерөнхий сайдыг огцруулах хэмжээний хүч аль хэдийн хуримтлагдсан. Бид бол улс төрийн хариуцлага тооцох хэмжээний болчихсон. Тооцуулахгүй байя гэвэл энэ гэрээнд дахин дүн  шинжилгээ өгч, гэрээний талаар нэгдсэн ойлголттой болж, түүнээс улбаалж гэрээнд  өөрчлөлт оруулах ажлыг яаралтай хийх хэрэгтэй.

- Таны харж байгаагаар хамгийн түрүүнд өөрчлөх шаардлагатай ямар заалт энэ гэрээнд байна вэ?
- Би өөрөө 27 заалттай захидлыг явуулж байсан. Тэмцэл маань бүр 2005 оноос эхэлсэн. Эндээс эргээд харахад хамгийн гол заалт гэвэл Монголын тал энэ гэрээний нэг хүчтэй тал  ётой юм. Бид өнөөдөр газрын доор байгаа баялагаараа хөрөнгө оруулалт хийж байна. Тэд дээрээс нь ухах машин техник, мэргэжилтнүүдээр хөрөнгө оруулалт хийж байгаа. Бид бол хамтрагч. Энэ утгаараа Монголын талын статус ижил тэгш байх ёстой. Гэрээнд өөрчлөлт  оруулах эсвэл гэрээнд маргаан үүссэн тохиолдолд бид гомдол гаргах эрхээ баталгаажуулж авах ёстой.  Өнөөдөр ямар ч асуудал ярьсан ТУЗ-ын есөн гишүүний гурав нь л монгол учраас цаагуураа шийдчихэж байна. Бид 34 хувийг нь эзэмшиж байгаа гэсэн нэртэй боловч Монголын гуравтай, гуравгүйгээр тэр гадны зургаан хүн шийдвэрээ гаргаад явна. Тиймээс гол шийдвэр гаргахад ядаж дөрвөн Монгол хүн байх ёстой гэдгийг тогтоож өгөх ёстой. Эхний алхам энэ. Дараагийн алхам бол татвар, ашгийн гээд олон асуудал байгаа.

-Та С.Баярцогт гишүүнийг дуэльд дуудсан. Хамгийн түрүүнд ямар асуултанд хариулт авахыг хүсч байна вэ?
- Энэ гэрээг байгуулахад хөндлөнгийн бие даасан мэргэжлийн зөвлөгөө өгсөн хүмүүсээ ил болгооч ээ.

- Яагаад?

- Яагаад гэвэл С.Баярцогт энэ гэрээний талаар юу ч мэдэхгүй учраас. Энэ гэрээний талаар мэдэх туршлага түүнд байхгүй. Урд нь уул уурхайн болон гэрээний чиглэлээр мэргэжил эзэмшээгүй. Урд нь ийм гэрээн дээр энэ хүн ажиллаж байгаагүй.  Монголын ирээдүйн зуун зуун жилийн хувь заяанд нөлөөлөх гэрээн дээр бид юу ч мэдэхгүй хүнээр гарын үсэг зуруулаад, эрхийг нь өгнө гэдэг буруу байсан. Тэр хүнд эрх өгсөн байж болно. Тэр хүн энэ гэрээний талаар хамгийн туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авах ёстой. Тэгэхээр хэнээс зөвлөгөө авсан бэ гэдгийг мэдмээр байна. Яагаад энэ хүнд ийм муу зөвлөгөө өгсөн юм бэ? Тэр хүнээ гаргаж ир. Ямар ч хүн байхгүй тохиолдолд С.Баярцогт маш аюултай, ноцтой зүйл хийсэн байна гэсэн үг.

-Та УИХ-ын гишүүн болоод чуулганд хэд хэд сууж, ажил албыг нь мэддэг боллоо. УИХ-ын гишүүдийн хэн нэгэнд хэлмээр үг байна уу, зөвлөгөө ч гэх юм уу?

- Миний хувьд  тодорхой нэг гишүүнд очоод хэлье гэвэл С.Баярцогтод хэлнэ. С.Баярцогт оо, ойрын үед хоёулаа олон түмний өмнө би буруу яриад байна уу, чи буруу бодоод байна уу гэдгээ ил тод болгоё оо. Би хувь хүний чинь талаар юу ч бодоогүй шүү. Чи монгол хүн. Чи бас л бидний нэг.  Бид сайхан эх оронтой монгол хүмүүс. Миний дуэльд дуудаж байгаа явдлыг  ард түмнийхээ төлөө сайн үйл хийх гэж байгаа гэдэг нүдээр хараарай. Хувь хүний өнцөгөөс битгий хараарай. Энэ талаар нээлттэй ярья. Чамайг санаатайгаар алдаагүй гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ чи алдсан. Гэхдээ санаатайгаар ийм муу зүйл хийгээгүй гэдэгт итгэлтэй байгаа. Тэрийгээ ил тод болгоод харин гэрээгээ улам сайжруулах тал дээр хэдүүлээ хамтарч ажиллая аа. Би сайхан юм бодож, түүнийхээ төлөө зүтгэж байгаа.  Би хэн нэгнийг хувь хүн талаас нь буруутгаагүй гэдгээ хэлье. Хоёрт, Ерөнхий сайд үнэхээр дорвитой ажлууд хиймээр байна. Ерөнхий сайдтай би энэ жил нэлээн томоохон асуудал дээр зөвшилцөж, ойлголцож, ард түмний тэтгэвэр тэтгэмж, цалин, ажлын байр, үйлдвэрлэлийн тал дээр томоохон ажил хиймээр байна. Ерөнхий сайд Н.Алтанхуягтай ойрын үед хэлэлцээрт орох шаардлага байгаа гэдгийг бас хэлмээр байна. Ийм хоёр хүнтэй ярья. Өөр хүмүүстэй ярих зүйл алга даа.

- Та өмнө УИХ-ын гаднаас л шаардлага хүргүүлж жагсдаг байсан. УИХ-ын гадна байхаас халуун тогоонд нь байх хэр ялгаатай байна вэ?

 - Би эрч хүчийг мэдэрч байна. Би арай эрт УИХ-ын гишүүн болохгүй яав даа гэж  бодож байна. Энд үнэхээр ард түмний төлөө юм хийе гэж бодож байгаа бол асар их боломж байна гэдгийг мэдэрч байна. Жишээ нь Оюутолгойн асуудал дээр миний санаачлага, миний хэлж байгаа үг ямар хүчтэй байгааг харж байгаа биз дээ. Өнөөдөр хүүхдийн  хоолны мөнгийг нэмэх, цэцэрлэгийн асуудлыг би ярьж байгаа. Одоо цаашид тэтгэвэр тэтгэмж, ажлын байрны талаар маш олон зүйл хийнэ. Өнөөдөр би энэ УИХ-ын гишүүн гэдэг өндөр, дээд хэмжээний статус, боломжийг түмний төлөө дээд хэмжээгээр ашиглана. Би гадаа олон хоног жагсаж өөрийгөө зовоож байснаас илүү үр дүнтэй хүмүүсийн төлөө тэмцэх боломж гэдгийг улам их ойлгож байна.

- УИХ дотор намуудын фракц их хүчтэй, нөлөөтэй байдаг. Зарим нэг бие даагч  гишүүд хэчнээн зүтгээд ганцаараа санаачилсан зүйл явахгүй юм байна гэх үгийг унагаж байсан. Харин таны хувьд?
- Олон фракц болж задрах тусмаа надад ашигтай. Тэдний дунд Монголын эрх ашгийн төлөө хүчтэй шийдвэр гаргахад надад л хялбар байх болно.

- Засгийн газрыг анх байгуулж байхад бие даагч гишүүдийн аль нэг нь сайд болох байх гэсэн хүлээлт үүссэн байсан шүү дээ.  Хэрэв боломж олдон бол аль яамны сайд болох байв?

-Надад  яамны сайд болохыг санал болгсон. Би нээлттэйгээр ямар ч яаманд очихгүй, ямар ч сайд болохгүй гэдгээ илэрхийлсэн. Яагаад гэвэл УИХ-ын гишүүн гэдэг бол Монгол улсын төлөө шийдвэр гаргах дээд байгууллага. Сайд гэдэг бол хэрэгжүүлэгч байгууллагын хүн. Би сургуулийн захирал баймаар байна. Түүнээс биш сайн дураараа хичээлийн эрхлэгч болмооргүй байна. Би УИХ-ын гишүүн гэдэг  ажлыг чек, мөнгөнд гарын үсэг зурдаг ажлаар солимооргүй байна. Сайд болж байгаа УИХ-ын гишүүд бол сайн дураараа УИХ-ын гишүүний ажлаасаа татгалзаж байна гэсэн үг. Сайн дураараа хичээлийн эрхлэгч болж байна гэсэн үг. Надад тэдэнтэй хариуцлага тооцох эрх нь байгаа гэсэн үг. Өнөөдрийн Засгийн газрыг УИХ-ын бага хурлын гишүүд гэж би хэлмээр байна. Сайд нар УИХ-ын бага хурал болчихлоо шүү дээ, цаана чинь. Би бол УИХ-ын гишүүн хэвээрээ байна.

- УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Г.Баярсайхан нарын Төрийн ордонд зодолдсныг хүмүүс янз бүрээр хүлээж авсан. Таны хувьд ямар байр суурьтай байна?

- Г.Баярсайхан бултаад яг элгэнд нь хийх ёстой байсан юмыг л хийж чадсангүй. Маш арчаагүй ажиллаа л гэж хэлмээр байна.

- Энэ чинь УИХ-ын гишүүний ёс зүйн талаар ярих асуудал биш үү?

- Хэрвээ зодоон хийсэн бол хийсэн шиг хийх ёстой. Хоёрын хооронд ингэж худлаа жүжиглэж болохгүй. Хийе гэвэл эр хүмүүс шиг л хийх ёстой. Тэр хүмүүс өөрийнхөө сэтгэлийг барьж чадахгүй, уур бухимдал, сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй хэмжээнд байна гэдэг бол тэр улс төрд бэлтгэгдээгүй байна гэсэн үг. Гэхдээ хүмүүсийн зодоон цохион, ялангуяа унасан хүмүүсийг би дэвсмээргүй байна. Тэр хоёрын талаар дүгнэлт хиймээргүй байна. Би бол хүмүүсийг орлоготой, ажилтай, эрүүл байлгахын төлөө улс төр хийдэг хүн.

- Шинэ Засгийн газар байгуулагдаад олон төрийн албан хаагчид ажлаасаа халагдаж байна. МҮЭХ-ны ерөнхийлөгчийн хувьд ямар байр суурьтай байна вэ?
- Олон олон төрийн албан хаагч нар өнөөдөр хоморголон халагдаж байна гэж ярьж байгаа. Та нарыг хамгаалах газар байна шүү дээ. МҮЭХ-нд ханд. Бид тэдний төлөө ажиллаад эхэлчихсэн. Гэхдээ төрийн зарим албан хаагчид зөвхөн улс төрчдөөр тэтгүүлж, улс төрийн зарим нэг бүлэглэлд найдаж яваа. Хэн нэгэн хүнд найдаж биш, төрд найдаж байна. Тэрнийх нь гор энд гарч байна шүү дээ. Тэд аль эртний  үйлдэрчний эвлэлээ байгуулаад МҮЭХ-нд ойрхон ажилласан бол би  тэдэнд туслах байсан. Туслах ч ёстой. Цаашид хэн нэгэн лоббичин улс төрчийн хүн байж явахын оронд төрдөө итгэх нь маш чухал шүү гэдгийг хэлмээр байна.

-Заавал Үйлдвэрчний эвлэл байгуулж байж танайд хандана гэсэн үг үү?
- Тийм биш. Үйлдвэрчийн эвлэл байгуулаагүй байсан ч бидэнд ханд. Бид та нарыг өмгөөлнө, бид та нарын төлөө тэмцэнэ. Одоо ч тэмцэж байна.

-Тэгвэл яг ямар арга хэмжээ авч байна?

-Хууль  эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх төвүүд  байгаа. Мөн ийм асуудлаар хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны шугамаар ажиллаж байна. Ажлаасаа үндэслэлгүй халагдсан гэж яваад дийлэхгүй байгаа бол МҮЭХ шүүхэд тэдний өмнөөс нэхэмжлэл гаргаж, өмгөөлж хамгаалж байгаа. Өөрөөр хэлбэл хуульч, өмгөөлөгчдийн баг ажиллаж байна.

- Шинэ Засгийн газар байгуулагдснаас хойш ажлаасаа үндэслэлгүй халагдлаа гэж гомдол гаргасан хүн хэр байна вэ?

-Одоогоор нэлээн олон хүн байна. Энэ талаар Ажилтан, албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Алтанцэцэг болон бусад хүмүүс  маш идэвхитэй ажиллаж байна.

- Таныг УИХ-ын гишүүн болсон тул МҮЭХ-ны ерөнхийлөгчийн ажлаа өгөх ёстой гэсэн яриа гарч байна? Танд энэ ажлаа өгөх бодол байгаа юу?

- Энэ ажлыг авахыг хүсч байгаа хүн байвал хамгийн түрүүнд надтай ирж уулз гэж хэлмээр байна. МҮЭХ-ны гишүүд ажлаа өгөөч ээ гэсэн тохиолдолд л өгнө. Тэд МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр ажиллах олигтой хүн С.Ганбаатараас өөр одоохондоо алга байна гэсэн тохиолдолд би ерөнхий  сайдын суудлаар ч солихгүй. Өнөөдрийг хүртэл би түмний төлөө зүтгэж байна. Зөв сэтгэлтэй байвал муулуулж, гүтгүүлж ялагдаж байсан ч цаад утгаараа  ялдаг юм байна гэдгийг би өнөөдөр ойлгож байна. Олон олон сайхан сэтгэлтэй жирийн хүмүүсийн итгэл, найдвар, олон залуучуудын даган дуурайх хүн нь байхыг хичээдэг. Энэ бүхэнд шударга сэтгүүлчид тусалж, өдий дайтай явж байгаа шүү. Ойрын үед хийх ажлууд маань тодорч байна. Өнөөдөр хүний төлөө юм хийе гэсэн хүн болгон УИХ-ын гишүүн болохын төлөө зүтгэх ёстой юм байна гэдгийг би ойлгож байна.

- Ярилцсанд баярлалаа.
Б.Баяр /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • (202.9.47.129)
    shaaj bgaan naadhi chini..jinhene jujigchin gardaa ene novsh..gehdee ih bolhi hiimel jujigchin
    2012 оны 09 сарын 17 | Хариулах
  • ЗӨВӨӨ ЗӨВ (124.158.107.85)
    БАЯРЦОГТ 2008 ОНООС ХОЙШ ИХ БЭЛ БЭНЧИНТЭЙ БОЛСОН ... НЯМДОРЖИЙН ХЭЛ АМ БОЛООД БАЙДАГ ХОТХОН ЮМ УУ ХОРООЛОЛ ЮМ УУ ТЭНД 2 Ч БАЙРТАЙ ГЭСЭН . НЭГИЙГ НЬ ГАДНЫ ХҮНД ХӨЛСЛҮҮЛДЭГ ГЭЖ БАЙГАА.... СОНГУУЛИЙН НҮХЭЭ МАЛТАЖ БААХАН БЭЛЭГ СЭЛЭНГИЙН АЙЛ ӨРХИЙН ТООГООР ТАРААСАН ГЭДЭГ НЬ ҮНЭН ... БАС БОЛООГҮЙ НОМАДСЫН СҮЛЖЭЭ ӨРГӨЖӨӨД БАЙГАА НЬ БАЯРЦОГТЫН МӨНГӨ НЬ Л ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ БОЛЖ ЧУЛУУЖААД БАЙГАМ БИШ ҮҮ СЭЛЭНГЭ НУТГИЙНХАН БАЯРЦОГТЫГ ТУЖИЙН НАРСЫГ ТҮҮЖ ДУУСГАСАН ГЭДЭГ ЮМ БАЙНА ЛЭЭ. . . ОЮУ ТОЛГОЙГООС ӨӨРТӨӨ ХОООСОН ҮЛДЭЭГҮЙ ТОЛГОЙ ГЭДЭГ НЬ НАЙДВАРТАЙ... ГАНБААТАРТАЙ ХАЛЗ ТУЛЖ ЧАДАХГҮЙ ЭЭ...
    2012 оны 09 сарын 10 | Хариулах
  • (202.170.80.42)
    Ганбаатарыг байнга дэмждэг шүү. Муусайн юмнуудын хорон үгийг үл тоох хэрэгтэй. Жингэр ноход хуцацгааж л байдаг...
    2012 оны 09 сарын 10 | Хариулах
  • (182.160.22.144)
    hulchgar. mongoliin tuluu gej boddog um bol zutgeh l heregtei shuudee
    2012 оны 09 сарын 09 | Хариулах
  • hongoriin huu (114.254.147.115)
    MYEX gej baidag jum uu erni ju hiideg jum be,sain oilgodoggui sh dee,Ganbaatar darga ni gedegiig medne,door ni bdag talbaig manai naiziin undesnii uildver avya getel bid has banknaas zeel avakh gej bgaa geed has bankind ogsen,iim hun uildverlel,mongol,ekh oron uildverchnii evlel gehed sonin l sanagdsan.Aimaar huuchnii hogshuud zuglasan ju ch hiideggui,tom bair ezelsen sonin gazar ,ta uildverchnii evleliin buyanaar teglee gej ene amidraldaa sonsson uu ,kkk aimaar zalitai novshnuud,feng shui gej neree zarlanguutaa gudamjind baahan duvchigneed doloon sariin 1 nuuvchind oronguutaa uildverchnii evlel ruu guisen ikh zalitai zaluu daa,yagaad gevel bi Bayanhongort hol bombogiin uklsiin avargad hamt irj baih ue ees l medne
    2012 оны 09 сарын 08 | Хариулах
  • з (49.0.186.17)
    энд муучилсан сэтгэгдэл бичиж УИХын гишүүн С.Ганбаатарыг доромжилж байгаа хүмүүс чаддаг юм бол МҮЭХны ерөнхийлөгчийн ажлыг нь аваад хийгээчээ
    2012 оны 09 сарын 08 | Хариулах
  • (202.72.247.209)
    2 nuurtei xar p... be
    2012 оны 09 сарын 08 | Хариулах
  • (178.196.140.88)
    ARD TUMNII TULUU GESEN GANZ HUNDEE.. ITGEL DAAJ CHADAH GANZ ZALUUDAA.. TANI SHIG 76 HUN BAIVAL MONGOL ORON DIVAAJIND OCHOOD ALI HEZEENII NOMBER ONE BOLSON BAIH ESTOI.. UNEHEER L JAAHAN HOZORCH ORLOO DOO ULS TORD
    2012 оны 09 сарын 08 | Хариулах
    • ganbaataraar 76 duursen bol said hiih hun oldohgui. mongol zasaggui balrah bsiin bishuu
      2012 оны 09 сарын 08
  • (178.196.140.88)
    GANZ SHUDARGA HUN N ENE BAIHAA....DEMJIJ YAVDAG SHUU....ZUV YUM ZUNDUU YARIJEE
    2012 оны 09 сарын 08 | Хариулах
    • said naraa shudlaga baitsgaaj saidaasaa ogtsor l doo. manai uvuu said hiig
      2012 оны 09 сарын 08
  • amidaa (27.123.214.110)
    Tanid amjilt husey tanii yrisan buxen unen shudrag bdag shuu
    2012 оны 09 сарын 08 | Хариулах
    • hudal yarihad ni amjilt huseed bgaamuu
      2012 оны 09 сарын 08
  • (184.78.213.151)
    Hel am sain hiihgui bol bolohgui shuu ! Demjij bn
    2012 оны 09 сарын 08 | Хариулах
  • Zochin (70.194.69.85)
    Ene hun harvaas SUMTAI hun sh dee.Uuriiguu yu gej boddog m be yu ch medehgui Aznii Kolya shuu chi .Hol yvah hun yav ch bish deg ee
    2012 оны 09 сарын 08 | Хариулах
  • Zochin (202.126.89.160)
    Ganbaa tomoojoogui l bna uu,kamer harahaar nuguu uvchin ni hudluud hetsuu baih l daa
    2012 оны 09 сарын 07 | Хариулах
  • (202.9.47.130)
    saihan yariltslaga bna vnendee ard tvmnii toloo yarih bish hiih l yostoi bz dee hudlaa herelddeg hvmvvsiig bvgdiig n ganbaatar shg hvmvvseer solimoor l bn amidral hetsvv bn shdee margaash yaj mahnii mongoo oloh vee gsen hvmvvs zondoo bgaag ene hvnees busad n medehgui bgaa bololtoi bn shvv ih bish ch ard tvmendee gants ch gesen heregtei zuil hiigeerei itgej bgaa shvv
    2012 оны 09 сарын 07 | Хариулах
  • Teneg (122.201.18.144)
    Ene Ganbaatar 2 uzuurtei zuu shig hugiin *** bna. MOngol ulsiig horloj baigaa teneg mal
    2012 оны 09 сарын 07 | Хариулах
  • Ajaa taij (49.0.141.245)
    Ganbaataraa chi ANiig tuluuluxgui shuu. Chi bol karierin tuluu xudulguunchin. UIXiin gishuun delxiin entei duugarax yostoi shuu.
    2012 оны 09 сарын 07 | Хариулах
  • Ард түмэн (49.0.192.121)
    Танд маш их баярлаж байна. үнэхээр зөв юм ярьсан байна. Улс төрийн нам сөнөх болтугай. намггүй талцалгүй монгол улс бий болох болтугай. Хүний төлөө гэсэн сэтгэлд чинь амжилт хүсье.
    2012 оны 09 сарын 07 | Хариулах
  • (124.158.75.10)
    - Г.Баярсайхан бултаад яг элгэнд нь хийх ёстой байсан юмыг л хийж чадсангүй. Маш арчаагүй ажиллаа л гэж хэлмээр байна.
    2012 оны 09 сарын 07 | Хариулах
  • МАН-ГАСУУД СЄНЄТYГЭЙ! (202.179.19.117)
    УЛС ТЄРИЙН НАМУУДЫГ АШГИЙН БАЙГУУЛЛАГА АЯТАЙ БИЗНЕС ХИЙХИЙГ НЬ ХОРИГЛОМООР БАЙНА! . . . . . . . . . . . . . . . . . . . . . ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОН, ХУУЧНЫ ЛЕНИНИЙ МУЗЕЙ ЗЭРЭГ ТYРЭЭСЛYYЛЖ МЄНГЄ ХYYЛДЭГ ЮМНУУДЫГ УЛСАД ХУРААЖ АВАХ ХЭРЭГТЭЙ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ТЭГЭЭД ОРЛОГООР НЬ ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬ, ЭМНЭЛЭГ БАРЪЯ. . . . . . . . . . . . . . . . . . . . ХЭРЭВ БИЗНЕС ХИЙМЭЭР БАЙГАА БОЛ НАМАА ТАРААНА Л БИЗ!. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ХАНАЖ ЦАДАХЫГ МЭДДЭГГYЙ ЦУСТ ХУВАЛЗ МАН-ГАСУУД СЄНЄТYГЭЙ!
    2012 оны 09 сарын 07 | Хариулах
  • зочин (202.170.80.52)
    Ганбаатар ганцаар баатарлах дуртай хүн болтой Бусадтай эвлэж бүтээх хүсэл түүнд үнэндээ алга Ачаа үүрэлцэх сэтгэлгээ түүнд төлөвшөөгүй байна Ганцаар баатарлаж явах нь хэнд хэрэгтэйн Лав л Монголд биш Монголыг эвлэж өөд нь татах болохоос нэг хоёроор баатарлаж өөд нь татахгүй Мориноос бууж улс орноо төвхнүүлэх хамгийн хэцүү гэж Их хаан минь хэлсэн үгийг тэр ухаарахгүй болтой Соц агуулгаа илүүд үзэх болтой таныг эх орны эрх ашгийн төлөө яв гэж сонгосон болохоос ганц таныг баатар бол гэж иргэд сонгоогүй юм шүү Партизан баатар иргэдэд улс оронд хэр хэрэгтэйн Ардчилал босож сөхөрч байхад тэр хаана байсын Иргэд картын бараанд очерлож эх орон яах вэ гэсэн эгзэгтэй өдрүүд чилийж байх тэр үед Ганбаатар хаана байсын Ганцбаатар аа
    2012 оны 09 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    12 цаг 26 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    13 цаг 53 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    14 цаг 23 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    14 цаг 40 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    14 цаг 42 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    14 цаг 48 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    15 цаг 5 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    15 цаг 48 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    15 цаг 53 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    16 цаг 30 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    16 цаг 53 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    17 цаг 37 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    18 цаг 54 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    19 цаг 8 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    19 цаг 37 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    19 цаг 41 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    19 цаг 56 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    20 цаг 6 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    20 цаг 19 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    20 цаг 43 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК