ЖДҮ-тэй нэр холбогдсон УИХ-ын нэр бүхий гишүүдийг АТГ-аас шалгаж, эхнээс нь яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэл шилжүүлээд буй. Тэгвэл ЖДҮ эрхлэгч залуусын төлөөллөөс УИХ-ын гишүүн Н.Учралыг шалгуулах хүсэлт АТГ-т гаргасан аж. Энэ талаараа тэд "Бид Н.Учрал гишүүнийг шалгуулах болсон шалтгаан нь "Би ЖДҮ-гээс зээл аваагүй. Аав Ням-Осорын авсан 950 сая төгрөгийн зээлийг би өөрөө төлчихье" гэж удаа дараа мэдэгдсэн. Тиймээс бид АТГ-т хандсан. АТГ-аас хариу ирсэн. Энэ хэргийг шалгаж байгаа гэсэн. Монгол Улсын Ерөнхий сайд ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүдийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн. Намын Удирдах зөвлөлөөс ч ийм шийдвэр гарсан. Энэ утгаараа Н.Учрал гишүүн ирэх сонгуульд нэр дэвших эрхгүй болсон гэж ойлгож байна.
Бидний хувьд зөвхөн Н.Учралыг АТГ-т өгөөгүй. ЖДҮ-тэй нэр холбогдсон бүх гишүүдийг эхнээс нь өгсөн. Залуу хүн, залуу гишүүн гэдэг утгаар нь түүнийг түрүүлж өгсөн" гэлээ. Намын Удирдах зөвлөлөөс ЖДҮ-тэй нэр холбогдсон 32 гишүүний нэрс гаргасан. Эхнээс нь шалгуулаад эхэллээ. Явцын талаар бид мэдээлэл авлаа, та бүхэнд мэдээллээ. Биднийг О.Магнайтай холбоотой, 100 гаруй хүн цуглуулсан гэж ярьж байна. Тийм зүйл байхгүй" гэлээ.
Сэтгэгдэл (2)