Экологийн асуудал хариуцсан байцаагч нар Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдсан иргэд яг саатуулсан байна.
Хууль бусаар ашигт малтмал олборлосон хүмүүс нь нутгийн иргэд бөгөөд эрхэлсэн тодорхой ажилгүй юм байна.
Шалгалт одоогоор үргэлжилж байгаа бөгөөд хууль бусаар ашигт малтмал олборловол Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.