Хиамны цехийн ажилтнууд шалан дээр зайдас хийж буй зургаа цахим орчинд тавьсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан билээ
Тэгвэл нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас уг цехэд буюу "Зочин хүнс" ХХК-д шалгалт хийж үйл ажиллагааг нь зогсоосон байна.
Хяналт шалгалтаар тухайн аж ахуйн нэгж нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулаагүй, засварын ажил хийгдэж байгаа гэх тайлбарыг өгч улсын байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, үйл ажиллагаанд саад учруулсан тул мэдэгдэл хүргүүлж, үйл ажиллагааг нь түр зогсоон зөрчлийн хэрэг нээсэн байна.
Одоогоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа аж
Сэтгэгдэл (1)