Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ТЕГ-ын дарга, генерал Д.Гэрэлийн нэхэмжлэлтэй, Ган үзэг ХХК-д холбогдох иргэний хэргийн шүүх хурал өнөөдөр боллоо.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Гэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амар, өмгөөлөгч Б.Эрхэмбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өнөрцэцэг, өмгөөлөгч П.Эрхэмбаяр нар оролцов.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч талын гаргасан Д.Гэрэлийн талаас хөрөнгө оруулалтын бүрдүүлэлтийн системд үзлэг хийлгүүлэх, 2019 оны арваннэгдүгээр сарын 27, 2020 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн “Зариг.мн” сайтад тавигдсан мэдээлэлд үзлэг хийлгэх, фэйсбүүк болон твитерт үзлэг хийлгэх, нэр дурдсан компаниудын хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанд үзлэг хийлгэх, ИХШХШТХ-ийн 69.1.5-д заасан “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахуулах тухай” хүсэлтүүдийг тус тус хангаагүй байна.
Харин хариуцагч талын гаргасан гэрч асуулгах, нэр дурдсан компаниудын хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа гаргуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.
Ингээд шүүх хуралдааныг ирэх сарын 13-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулжээ.
Сэтгэгдэл (1)