Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр өглөө боллоо.
Шүүх хуралд оролцогч Д.Ганболд өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч хэргийг энэ сарын 11-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшууллаа.
Шүүх хуралд Да.Ганболд, С.Бямбасайхан, С.Баярцогт нар оролцсон юм.
Тэдэнд нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 263.2, 18.6.2.3, 22.10.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.
Сэтгэгдэл (2)