ТЕГ-ын дарга, генерал Д.Гэрэлийн нэхэмжлэлээр Зариг.мн сайтыг хариуцагчаар татсан шүүх хурал өнөөдөр боллоо. Тодруулбал, Зариг.мн сайтын зүгээс Сэлэнгэ аймгийн Баянгол сум дахь Нарангийн гол болон Д.Гэрэл генералын хүү Г.Аранзалын нэр дээр бүртгэлтэй "Пентатерра" уурхайд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан юм. Шүүхээс уг хүсэлтийг хүлээн авснаар шүүх хурлыг хойшлууллаа.
Нарангийн гол болон Пенттатерра уурхайд шүүхээс үзлэг хииснээр байгаль орчны сүйдсэн эсэх, нутгийн иргэдийн нөхцөл байдалд хэрхэн нөлөөлсөн зэрэг нь хуулиин байгууллагын шалгалтаар ил болох давуу талтай гэж шүүхээс үзсэн аж. Уурхайн эзэмшлийн талбайд ийн үзлэг хийж, дүгнэлт гаргасны дараа шүүх хуралдааны товыг тогтох юм байна.