Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН-д урвасан С.Жавхлан гишүүн шүүхэд дуудагдаж, нэр дэвших эрхээ "хасуулна"

2020-5-15
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн С.Жавхлан "Хонх" хамтлагын дуучин, сэтгүүлч С.Цогтсайханы "Хонхны дуу"-г шинээр найруулж дуулсан билээ. Түүний эл үйлдэл нь бие даагчаас нам руу урвах гэсэн үйлдлээ ийн илэрхийллээ гэж хардах хүн цөөнгүй байсан. Эл хардаль оргүйг баталж тэрбээр өчигдөр буюу энэ сарын 14-нд АН-д элссэн юм. 

Тэгвэл С.Цогтсайхан агсны охин, хүү хоёр "Хонхны дуу"-ны албан ёсны оюуны өмчлөгч юм байна. Гэтэл С.Жавхлан гишүүн уг дууг дуулахдаа хууль ёсны өмчлөгчөөс огт зөвшөөрөл аваагүй учир оюуны өмчлөгч Ц.Сантаа, Т.Түшиг нар шүүхэд хандахаар болжээ.

Тэрбээр манай сайтад "Хууль тогтоох байгууллагын гишүүн атлаа хууль зөрчсөн үйлдэл гаргасан нь ямархуу увайгүй хүн бэ гэдгийг харууллаа. Дүү бид хоёрт гомдолтой байна. Тиймээс оюуны өмчөөр дагнан ажилладаг өмгөөлөгчтэй хамтран ажиллаж байна.

Бид шүүхэд хандана. Гэхдээ мөнгө төгрөг нэхэмжлэх нь гол биш.

Хамгийн гол нь аавын минь уран бүтээлийг хууль бусаар ашиглаж, эрх мэдэл, албан тушаалд ашиглах гишгүүр болгосонд харамсаж байна. Тиймээс хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой" гэсэн юм. 

Хэрвээ эл асуудлаар С.Жавхлан гишүүн шүүхэд дуудагдаж, сонгуулиас өмнө анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болбол тэрбээр сонгуулийн жагсаалтаас хасагдах нигуурьтай. Учир нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд тухайн нэр дэвшигч хууль зөрчсөн үйлдэл нь шүүхээр тогтоогдож, анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон цагаас эхлэн нэр дэвших боломжгүй болно гэсэн утга агуулга бүхий заалт орж ирсэн юм.

Ингээд С.Цогтсайхан агсны охин Ц.Сантаагийн өөрийн цахим хуудсаар дамжуулж дараах мэдэгдэл гаргасныг хүргэе.

С.Жавхлан гишүүн "Хонхны дуу"-г 

Хонхны дуутай хамт үзэл санаа явдаг!

УИХ гишүүн, дуучин С.Жавхлан хэд хоногийн өмнө “Хонхны дуу”-г дуулан өнөөдөр харин АН-д элсэв. Элсэхдээ АН-ын дарга С.Эрдэнэд “Хонхны дуу”-г монгол бичиг, кирилл үсгээр бичсэн дурсгалын жааз бэлэглэж, С.Эрдэнэ дарга түүнийг нь мөргөн хүлээн авав.

“Юутай доромжлол, юутай харамсал!” гэсэн аавынхаа “Доромжлол” нийтлэлийн үгээр энэхүү харууслын бичвэрээ эхлүүлье.

Хэдхэн хоногийн өмнө С.Жавхлан аавын минь “Хонхны дуу”-г дууны эрхийг эзэмшигч гэр бүлийнхэнд нь ямар ч хэл хүргэхгүйгээр дураараа дуулж, клипээ сошиалаар цацаж, аавын минь дууг улс төрийн зорилгодоо хууль бусаар ашигласан нь нь хууль батлах төрийн дээд байгууллагын төлөөлөгч, УИХ гишүүнээ байг гэхэд оюуны өмчийн тухай хууль сайн мэддэг байх ёстой дуучин хүн ийм бүдүүлэг үйлдэл гаргасанд үнэнхүү гайхширч дургуйцлээ илэрхийлсэн билээ. Олон ч хүн түүний энэ үйлдлийг буруушааж байсан.

Өнөөдөр харин бүх зүйлийн учир тайлагдаж, клип бол АН-д элсэхийн өмнөх жүжиг байсан нь ил боллоо. АН-ын удирдлага, С.Жавхлан хоёрын тохиролцоо байж. Аав минь Ардчилалын үзэл санааг Монгол Улсад түгээгч улс төрийн сэтгүүлч, үзэл санаагаа дуугаараа дамжуулж орон даяар давалгаалуулж чадсан ардчиллын дууч байсан юм. Түүнээс биш дуу дуулж явсан “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан байгаагүй юм.

Хонхны дуу бол Ардчилсан намд орохын тулд дуулдаг дуу ч биш, АН-ын өмчилсөн дуу нь ч биш! Хонхны дуу бол хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг байгуулах түүнийг арчилж хамгаалах сэтгэлтэй хүмүүсийн дуулах дуртай дуу нь явж ирсэн!. Үүнд нь би маш их баярлаж, талархаж явдаг!.

Өнөөдөр миний хувьд хүнд өдөр байв. Учир нь аавын минь үзэл санаа шингэсэн Хонхны дууг Жавхлангаар дуулуулж, АН-д элсүүлж, нэр дэвших тойрог бэлэглэж байгаатайгаа яг давхцуулан аавын минь үзэл санааг тээж, түгээж ирсэн үеэл ах М.Тулгатыг АН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвших эрхийг нь хааж, оронд нь тус дүүрэгтэй ямар ч хамааралгүй улстөрчдийг шууд оруулж ирж “хоёр өнгөтэй” шоу хийж байгааг хараад туйлын бухимдаж байна.

М.Тулгат ах маань Япон улсад сурч боловсорсон, өөрийн гэсэн үзэл санаа, итгэл үнэмшилтэй, тэнгэрт дэвшсэн өвөө, эмээ, манай гэр бүлийнхний, аавын маань хийх гэснийг хийж гүйцээнэ гэж итгэж ирсэн хүү нь, хүндэлж явдаг ах минь билээ. Сүүлийн хоёр удаагийн орон нутгийн сонгуульд АН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшин сонгогдож иргэдийн жаргал, зовлонд ойр байж дүүрэг, НИТХ-ын төлөөлөгчөөр идэвх зүтгэлтэй ажилласан. Ингэхдээ АН-ын шинэчлэлийн бодлогууд болон сүүлийн хоёр удаагийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт гар бие оролцон, энэ намыг бэхжүүлэх ажилд зүтгэж ирсэн юм.

Би "Хонхны дуу"-г бохир улс төрийн аргадаа ашиглах үйлдлүүдийн эсрэг цаашдаа хүчтэй тэмцэх болно. Энэ бол миний аавынхаа өмнө хүлээсэн үүрэг юм!. Аавын минь үзэл санааг дэвсэж, хийсэн бүтээснийг нь буруу зүйлдээ ашиглах хүмүүстэй тэмцэхээ илэрхийлж байна.

“Хонх”-ын Цогтсайханы охин Сантаа, 2020.5.14" гэжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (39)

  • zochin (122.201.31.114)
    ZUW , TAKHIANY TARKHITAY MALNUUDYG INGEKH KHEREGTEY , ERKHIIG NI EZEMSHIGCHEES ZUWSHUURUL AWAKHGUY CHINI KHULGAY SHUU DEE
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • Ганаа (85.49.124.54)
    Сэтгэгдлуудийг уншиж бхад нэг бодол торлоо. Санаа бодлоо илэрхийлэхдээ ард тумний нэр их барих юмаа. Миний бодоход гэвэл болоо юм биш уу. Сайхан амьдарья гэж бодож бгаа бол хууль биелуулж сурья. Хулгай бол Хулгай. 4 жил дамжаанд сурчихаад иймхэн юмыг мэдэж авч чадахгуй дээлний гол болсон нохор одоо болимоор юм. Би лав чамд санал огохдоо МАН, АН г ташууурдаад ог л хуссэн юм ш дээ. Одоо тэгсэн энэ гахай Эрдэнэтэй хуж барилдсан ах дуу болчихсон явж бдаг бна ш тээ. Гузээгээ татаж чадахгуй энэ арчаагуй Эрдэнэ торийг авч явна гэж бдаг юм. Ороо нь ороогоороо гэж. Естой таарсан таар шуудайнууд
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (139.5.219.211)
    yooo ashguidee xasagdaasaa bilee ergvv xvvr gertee xevtej bval taarna
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • Иргэн (103.57.94.17)
    ЗӨВ ЗӨВ. МОНГОЛД ОЮУНЫ ӨМЧИЙН ХАМГААЛАЛТ МАШ МУУ. ЭД ХӨРӨНГӨ, МӨНГИЙГ БОЛОХООР ТОМ ТОМ ЯРИАД БАЙДАГ. ГЭТЭЛ ОЮУНЫ БҮТЭЭЛ ХЭН БҮХЭН ХЭРЭГЛЭЖ ХАЯАД БАЙДАГ ЗҮЙЛ ШИГ САНАДАГ. ОЛЛН УЛСАД ОЮУНЫ ӨМЧИЙГ ЗАӨВШӨӨРӨЛГҮЙ ХЭРЭГЛЭСНИЙГ АДИЛХАН Л ХУЛГАЙ ГЭЖ ҮЗДЭГ!
    2020 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.179.25.230)
    Тэнэг охин
    2020 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.179.25.230)
    Тж
    2020 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (203.91.115.49)
    Ардчилсан жоомнууд дандаа хууль зөрчинө
    2020 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (122.201.24.31)
    Жавхлан чи зүгээр л шүүхийн шийдвэр гаргуулаад нэр дэвшигчээс хасагдчих. Тэгээд эрх баригчид надаас айгаад улс төрийн зорилгоор намайг хэлмэгдүүлсэн гээд л мэдэгдэл хийчих. Энэ нь чиний сонгуульд өрсөлдөж онигоотож байснаас дээр шүү. Би чиний өмнөөс ичээд байна.
    2020 оны 05 сарын 17 | Хариулах
  • уншигч (183.177.98.34)
    Teneg ohin bna.Ene ardchilaliin duu ard tumnii duu.tuunees bish zohioson hun ni duuluulah gej buteelee gargasan.Tuunees bish ene duug aavtaigaa hamt avsalj bdag durak ohin.duuchin bhgui bol duu bgad yahiin be. Chinii aaviin duug hen durtai ni duulag l de.Tegj l baij aav chin munhruh bishuu.Chi aaviihaa duug uls turd ashiglaad uuriinhuu biznes bolgoh ged bga ni olon tumnii durguig hurgej bna.Huuhduud gitar darangaa ortsond duulbal chi yah u.Bi amandaa aylaad yavdag bol chi yah u.Khen negen duulj bval chi yah u. buh uymiig munguur harahaa bolichih.Chinii aaviin uran buteeliig martaaguid bayarlaj yavaarai.Harin ch Gaviyat hun duulj tuund ni bayarla.Gudamjind sogtuu huu duulj yavbal ch chi bayarlah yistoi.Tegj bj l chi aavaaraa bayarlah yostoi.Монголын ард түмэнд чиний аав чи бүгд ѳртэй шүү
    2020 оны 05 сарын 17 | Хариулах
  • Бат (66.181.189.96)
    Ухсэнмй хохь
    2020 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.87.255.110)
    Элий Жавхлан өөр юу хийх вэ дээ.
    2020 оны 05 сарын 16 | Хариулах
  • Zochin (202.55.188.89)
    Demii yum demii l bdag yum shuu Ene duug hen ch ingej goe duulj chadaagui yum shuu Heden tug heregtei yum Hen yavuulsan yum Zaluu hun bj yun hereggui yuman deer zarga uusgej yavdag yum
    2020 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.212.118.23)
    Охины зөв.Дуучин Жавхлан зохиогчийн эрхийн тухай хууль зөрчсөн.Хууль тогтоогч байж чадаагүй байж болно харин хууль зөрчигч байж болохгүй.Мэдээжийн юман дээр бүү маргалд.
    2020 оны 05 сарын 16 | Хариулах
  • Boss (66.181.161.101)
    Elbegee.iin clip bas huuli zurchsun uu?
    2020 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (64.119.16.52)
    Заа яршигаа дуулахад яадгийн маш гоё дуулсан.Уг чанартаа бол жинхнэ Ардчилал бол Санжаасүрэнгийн Зориг гэдгийг дуу клиптээ тодотгож оруулсан юм шиг санагдсан.Энэ ардчилал ярьдаг идэж хандаггүй хулгайчдаас луйварчид үзээд яаж байгаа бол гэж бодлоо.Маш гоё дуулсан БАЯРЛАЛАА ЖАВХЛАН дуучиндаа.
    2020 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.229.123.48)
    Санта нь өөрөө биш, үүгээр улс төр хийх гэсэн бохир троллууд юм биш үү?
    2020 оны 05 сарын 16 | Хариулах
  • Иргэн (192.82.67.99)
    Ингэх гээд байсан юмаа гэдэг шиг л юм болж дээ. Урлагын хүн, УИХ-ын гишүүн хүн хуулиа мэдмээр л юм. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй ээ гэж. Эзэн нь байхгүй болсон ч үр нь үлддэг хорвоог одоо яалтай билээ дээ.
    2020 оны 05 сарын 16 | Хариулах
  • Bataa (192.95.39.46)
    Манайхай арай хэтэрнэ ээ Эх орондоо дуу хүртэл дуулж болохгүй болж байна уу Би хөдөө малдаа явахдаа бас дуулж болохгүй юу
    2020 оны 05 сарын 16 | Хариулах
    • БАТ. & БАТ
      Зүгээр нэг дуулах , клип хийж нийтэд цацах хоёр чинь хоёр огт өөр асуудал ! Оюуны өмчийн тухай хууль унш !
      2020 оны 05 сарын 16
    • Ёстой хэтэрнээ дуулахад яадгийн гоё дуулсан шүү.Өөр хүн өөр маягаар дуулж түмэн олондоо хүргэхэд яагаад болдоггүй юмбээ.Хэзээ нээх хууль мөрдөөд ярьдаг болчихсын.Мөрдөх юмаа дээд зэргээр мөрддөгүй биздээ
      2020 оны 05 сарын 16
    • Малдаа явахдаа дуртай дуугаа дуулж болно оо, тэрнийгээ бичээд дуу эсвэл видео бичлэгээ түмэнд цацах бол зохиогчийн эрх эзэмшигчээс зөвшөөрөл авна аа, хууль бол хууль :)
      2020 оны 05 сарын 16
  • Зочин (202.9.47.111)
    duulj l baig l dee...
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • Zochin (112.72.8.66)
    Jawhlang 100 tashuurdaad.uuchlalt guilga.tged huuguud yawulaa.
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • Иргэн (121.88.184.73)
    Ичихгүй юм аа энэ хүүрнүүд одоо боличхоочээ ичээчээ үр хүүхэд ард түмнээсээ ичээчээ та нарыг хэзээ ч сонгохгүй шүү горьдсоны чинь гарз шүү
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • UMCHILUHGUI SHUU, ENE DUU MONGOLCHUUDIIN DUU (182.160.33.7)
    SHAAA TA NAR ELBEGDORJIIG DUULUULHAD MUNGU AVSIIMUU, EBE TSONHON DOOROO DUULJ NAAD DUUG CHIN DOROMJILJ BHD YU HIIJ BSIIN, SAIHAN MUNGU NEHEH ARGA
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
    • asd
      Honh hamtlagiin Enhbayar bsan uchraas zohiogchiin erh hamtran ezemshigchiin huvid hamarahgui
      2020 оны 05 сарын 15
  • Irgen (103.26.195.212)
    Odoo gishuud ni hunii oyunii umchiig dur meden ashigladag boloh uu huuhduudiin zuv sh de
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.80.210.117)
    энэ дуу бол даян дэлхийн ард түмний ардчилсан эв санааны дуу
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.9.40.177)
    Эрдэнээ минь зүгээр үү. Юу болоод байна. Хэдхэн жилийн өмнө Цогтсайхан агсаны хөшөөг Баянгол дүүрэгт бүтээгээд нээлтэн дээр нь их сайхан үг хэлж байсан. Одоо охин үрийг нь гомдоогоод. Энэ охины зөв шүү дээ. Ер нь намын гишүүд дэмжигчид, энэ охин гээд олон хүнд гомдол харуусал илгээсэн тун болчимгүй шийдвэрүүд мөн ч их гаргаж байна даа. Хайран нам наад дагаар орж байгаа улс чинь тун удахгүй мөн чанараа харуулж эхэлнэ дээ. Ажилтай ажилгүй хүнд муу хэлүүлэн явдаг гишүүд дэмжигчид л үнэгүй нэр хүндгүй болох нь дээ. Даанч харамсмаар.
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
    • Ard tumen
      Ene ohinii tenegtehed eej ni tusalsan bhaa.Uvduj zovj bhad ni ard tumen l tusalj bsan.Eh oron chin hudulmuriig ni unelsen uul uneksen.bair oron ger hurtel tur zasag ugsun.Ene ohin ene duugaar hel am hiij yahiin.Gaviyataar duuluulsandaa bayarlaj yavaarai.Songuuli bureer biznes hiih ged bval aav chin gomdoj ard tumen ch duug ni avslah bh shu
      2020 оны 05 сарын 15
  • Зочин (192.82.71.98)
    Энэ С.Жавхлан ер нь сонин фигур 2016 онд УИХ-д орж ирчихээд ташуур барьчихсан Төрийн ордонд дүүхэлзээд байсан Саяхан "Шинэ" намд орчихсон тууж явсан одоо Ардчилсан намд
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
    • Ene muu durvud yum yum ruu uschine hooson tolgoit zalijin hudlaa gar
      Zochin
      2020 оны 05 сарын 15
  • Зочин (203.91.115.42)
    энэ охиных нь зөвшдээ
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
    • дуулж болдоггүй дуу юм уу
      2020 оны 05 сарын 15
  • Irven (70.181.127.87)
    Gavhlang zailuulah heregtei.erdeneetei hamt.mungu ynertsen nusgai.
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (27.123.214.2)
    Зөв зөв
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.131.240.147)
    javhln garahgui. AN buruu tootsson. ene duuchin ih hurald yu ch hiigeeguu, yu ch hiihgui, tarhi tolgoi, medleg chdal ni homs yum. zugeer duugaa duul, es bugood duugai gertee suu
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (64.119.18.215)
    Зов шуу дээ
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
    • Jartaichihaad tsaanaa neg zalijin gar shuu
      Zochin
      2020 оны 05 сарын 15
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
    50 мин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
    3 цаг 3 мин
  • “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно
    3 цаг 13 мин
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
    3 цаг 22 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    3 цаг 43 мин
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
    19 цаг 36 мин
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
    20 цаг 47 мин
  • Эверестийн оргилд 274 уулчин нэгэн зэрэг гарч дээд амжилт тогтоожээ
    22 цаг 6 мин
  • Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
    23 цаг 5 мин
  • АНУ Польш руу нэмэлт 5000 цэрэг илгээнэ гэж Трамп мэдэгдэв
    23 цаг 24 мин
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
    Өчигдөр 12 цаг 11 мин
  • Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • Бритто карттай бол БНСУ-н эмнэлгүүдэд 10-49% хөнгөлөлттэй
    Өчигдөр 11 цаг 22 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ
    Өчигдөр 11 цаг 19 мин
  • Иранчууд цэргийн үйлдвэрлэлээ хүлээлтээс хурдан сэргээж эхэлснийг АНУ-ын тагнуулууд илчилжээ
    Өчигдөр 11 цаг 02 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
    Өчигдөр 10 цаг 20 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 17 мин
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 12 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 10 цаг 04 мин
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
    Уржигдар 17 цаг 21 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Иран засгийн газар иргэдээ зэвсэгт мөргөлдөөнд бэлтгэж, буу эзэмших сургалт орж байна
  • Хүнд хэлбэрийн Эбола вирусын тархалтын улмаас 90 орчим хүн нас бараад байна
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК