Терроризмтой тэмцэх зөвлөлийн хурлын Тагнуулын ерөнхий газраас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран зохион байгуулж байна. Уг хуралд Терроризмтой тэмцэх зөвлөлийн дарга ТЕГ-ын дарга, бригадын генерал Д.Гэрэл, тус зөвлөлийн гишүүн, УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав болон бусад холбогдох байгууллагын алба хаагчид оролцож буй юм.
Энэ үеэр ТЕГ-ын дарга, бригадын генерал Д.Гэрэл “Цар тахал дэлхий нийтэд аюул учруулж байна. Энэ бол терроризмтой тэмцэх зөвлөлийн тэмцэх ёстой гай гамшгийн нэг яах аргагүй мөн. Тиймээс өнөөдөр маш олон асуудал хэлэлцэнэ. Үүнд, хуулийн асуудлаа хэлэлцэж, санал солилцоно. Нөгөөтээгүүр, энэ хурлыг УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн өмнө зохион байгуулж байгаа нь олон талын онцлоготой ” гэлээ.
Сэтгэгдэл (2)