Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхий сайд аа, шүүхийг үл тоодог дарга нар ААН-ийг дампууруулж байна, зүгээр үү?

2020-5-22
0
ЖИРГЭХ

"Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй" гэдэг шиг улстөрчдийн зах замбараагүй үйлдлийг дагаад дүүрэг толгойлж буй нөхдүүд цадигаа алдлаа. Энэ бол Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаад холбогдох асуудал. Шүүхийн шийдвэрийг үл огоорно, намын бодлогоо дагахаас хойргошооно гээд түүнд яриад байвал асуудал их би. Наандаж л Сүхбаатар дүүрэг дэх ИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд түүнийг огцруулахаар гарын үсэг зурж байв. Ингэхдээ яаралтай хуралдаан зарлах шаардлагыг өнгөрсөн 2018 оны дөрөвдүгээр сарын 27-ний өдөр хүргүүлсэн билээ. Шалтгаан нь Засаг дарга Х.Болормаагийн ажлын үр дүн, гаргасан алдаа дутагдлыг хэлэлцэх.

МАН-ын бүлгээс түүнийг удаа дараа хууль тогтоомж зөрчиж, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлж, хувийн ашиг сонирхлын зөрчил гаргасан гэж үзэж буй учир ийм шаардлага хүргүүлж байгаагаа тухайн үед мэдэгдэж байв. Энэ бол хэн нэг хүн, эсвэл хэвлэл мэдээллийн байгууллагаас гаргасан зүйл биш. Харин намын гал тогоон дотроосоо хөндөж тавьсан асуудал.

МАН-ын нөхөд нь Х.Болормааг 2018 онд дүүргийн 12 дугаар хороонд зургаан төсөл хэрэгжүүлэхээр болсон ч ямар ч төсөв мөнгө хуваарилаагүй, 2017 онд хийсэн аудитаар төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулж 620 сая төгрөгийн санхүүгийн зөрчил гаргасан нь илэрсэн зэргийг дэлгэж байв. Энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан. 

Тэгвэл Засаг дарга Х.Болормаагийн тэргүүлдэг дүүргийн Тамгын газарт холбогдох нэгэн гомдлын хэрэг шүүхээр эцэслэгджээ.

Энэ нь дүүргийн өнгө үзэмжийг сайжруулж, иргэдийн амьдрах ая тавтай орчин бүрдүүлэхээр ажилласан нэгэн жижигхэн аж ахуйн нэгжийг дампуурах хэмжээнд хүргэсэн асуудал. Хэргийг тодруулбал, “Алтан дорнын хүч” ХХК нь 2013 онд Сүхбаатар дүүргийн Тамгын газартай гэрээ байгуулж, хог тээвэрлэх ажил хийх болж. Энэ процесс 2017 оныг хүртэл хэвийн үргэлжилсэн ч дүүргийн удирдлагууд гэнэт л нэг өдөр гэрээгээ цуцлахаа мэдэгджээ.

“Алтан дорнын хүч” компанийн зүгээс эл шийдвэрийг нь хүлээн зөвшөөрсөн ч 2013 оноос хойш хог тээвэрлэхэд төлөх ёстой байсан 338 сая төгрөгийг шаардаж. Нөгөөдүүл нь ч мөнгөгүй гээд гэлийж. Тэгэхээр нь дүүргийн Тамгын газрыг шүүхэд өгсөн байгаа юм.  

Ингээд хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны арваннэгдүгээр сарын 13-ний өдөр 2839 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 455 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 795 дугаартай тогтоолоор Сүхбаатар дүүргийн Тамгын газарт холбогдох 388 сая 300 мянган төгрөгийг “Алтан дорнын хүч” ХХК-д гаргуулахаар тогтоосон байна. Бүхэл бүтэн гурван шатны шүүхийн шийдвэр гарчихаад байдаг тус дүүргээс одоог болтол төлбөр тооцоогоо дуусгаагүй, өр барагдуулах талаар ямар арга хэмжээ авч байгаа нь бүрэн тодорхойгүй байна.

Энэ хэргийн улмаас “Алтан дорнын хүч” компанийн 20 гаруй ажилтан ажлын байраа алдаж, хог тээвэрлэгч автомашинууд нь компанийн хашаанд тоосонд даруулан хэвтэж байна.

Эл асуудлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сүхбаатар дүүргийн Тамгын газарт удаа дараа хандаж, шүүхийн шийдвэр биелүүлэхийг шаардсан аж. Ингэхэд “2020 оны төсөвт батлуулж төлбөрийг төлөхөөр төсвийн төсөлд тусгасан” гэдэг хариуг Сүхбаатар дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Ууганбаярын гарын үсэгтэй албан бичгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өнгөрсөн 2019 оны арваннэгдүгээр сард хүргүүлжээ. Үүний дараа буюу энэ онд дахин шаардах хуудас, мэдэгдэл хүргүүлэхэд “Төсөвт суутгасан” гэдэг хариулт өгсөн байгаа юм. Гэвч өнөөдрийг хүртэл ямар ч шилжүүлэг хийгдээгүй л байна. Хэдхэн сарын дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. Сонгуулийн дараа дүүргийн удирдлагууд солигддог уламжлалтай.

Энэ ч утгаараа Х.Болормаа тэргүүтэй албан тушаалтнууд буурь сэлгэх нь лавтай. Гэвч энэ бүхний эцэст хог тээвэрлэж, дүүргийн өнгө үзэмжийг сайжруулахын төлөө өдөр шөнөгүй ажилласан энгийн нэг жижигхэн аж ахуйн нэгж ийн хохирч үлдэх нь тодорхой болоод байна.

Сүхбаатар дүүргийн хувьд өнгө үзэмж нь өдөр ирэх тусам сайжирч байгаа дүүргийн тоонд ордог. Үүнд, энэ бүхний ард “Алтан дорнын хүч” тэргүүтэй олон компаниудын үүрэг их байсан, байсаар ч байх болох нь ойлгомжтой.

Энэ талаараа Х.Болормаа манай сайтад өгсөн ярилцлагатаа "Дүүргийнхээ төлөө зүтгэнэ ээ, зүтгэнэ. Сүүлийн үед хог хаягдалтай нилээн тэмцэж байна. Хогтой тэмцэхээс илүүтэй иргэдийнхээ оюун бодолтой тэмцэхгүй бол явахгүй нь ээ.  Хогийн сав байсаар байхад бараадуулсхийгээд чулуудчих юм. Би нүдээрээ үзлээ.  Аж ахуйн нэгжүүд ч ялгаагүй. Өөрөө газар дээр нь очиж хөөе, хаая гэж байж хур хогноосоо саллаа.  I-YIII, Х гээд нийтдээ найман хорооны гол цэгт 25 ширхэг хогийн чингэлэг тавьсан. Их боловсон, хогоо хийх  цонхтой бас шаттай. Хөрсийг нь бохирдуулахгүй гэх цементлэж, саваа  газраас хөндий байршуулсан. Үүнд ААН-үүдийн үүрэг маш их бий" гэж байв.

Ингэж дүүргээ хур хогноос салгасан сайн нэрийг өаөрө хүртээд яг ажлыг гардаж хийсэн ААН-ийг үнсэнд хаясан шалз шиг хаяж буй нь ёстой л яах аргагүй нам дагасан УЛСТӨРЧ хүний үйлдэл юм даа. Тиймээс л улс төр дагасан албан тушаалтнуудын гороор хэчнээн аж ахуйн нэгж дамдпуурч, хэчнээн жирийн ажилчид ажлын байраа алдах юм бэ гэдгийг хотын дарга С.Амарсайханаас асууя.

Нөгөөтээгүүр, шүүхийг үл тоодог дарга нар ААН-ийг дампууруулж суух нь зүгээр гэж үү гэдэг асуултыг Ерөнхий сайдад дайх гэсэн юм.

Дээр хэлсэнчлэн ганцхан сарын дараа сонгууль болно. Гэтэл төсөвт суутгасан гэх мөнгө яагаад хувийн компани руу шилжүүлэхгүй байна вэ.

Магадгүй сонгуульд зарцуулах гэж нөөж сууна уу, эсвэл хэдийнэ зориулалтын бусаар үгүй хийчих вүү.

Ингэж харсан шалтгаан нь дээр хэлсэнчлэн Засаг дарга Х.Болормааг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан болох нь аудитаар тогтоогдсон гэдгийг ангийн нөхөд нь илчилж, бас зарлаж байсан. Тиймээс л Х.Болормаа дарга аа, хогоо цэвэрлүүлсэн юм бол төлбөрөө төлнө үү. Төсвийн мөнгийг зориулалтын бусаар үрэн таран хийчихээгүй л юм бол гурван шатны шүүхийн шийдвэрийг огоорч суух чинь ямар шалтгаантай юм бэ гэдгийг энд цохон тэмдэглэе.

Тэгээд ч гэрээгээр хүлээсэн үүргээ зүв зүгээр биелүүлж байсан ажилчдын ажлыг булааж аваад хэнд, хэний компанид өгсөн тухай ярих гэсэнгүй. Хамгийн гол нь нам дагасан нөхдүүд жирийн нэг компаниудаар ачааны хүндийг үүрүүлчихээд ард нь сайн нэр зүүж үлдэж байна. Тиймээс л хогоо цэвэрлүүлсэн юм бол төлбөрөө төл Х.Болормаа Засаг дарга аа. 

Таны харалган шийдвэр, урагшгүй үйлдлийн урхагаар хэчнээн ААН дампуурах ёстой юм бэ?.

Г.Нацаг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Баянхошуу (66.181.161.55)
    Энэ авгай чинь Баянхошуунд байдаг бөөгийн байнгын үйлчлүүлэгч ш дээ. Хүмүүст ийм нүгэл хийдэг болохоороо л Баянхошууны бөөчин дээр байнга очдогийн байна. Түшээ нь манай найз бөөтэйгээ нийлээд баян авгайн мөнгийг нь сааж байгаан гээд сууж байдагийн хаха. Луйвардсан мөнгөнөөс нь хуурч хумсалж байдаг гэсэн. Дандаа л хүмүүст муу юм хийж өгөөч гээд очдогийн. Нөгөө бөө нь толгойг нь эргүүлээд сайхан самууруулна. хахахаха
    2020 оны 06 сарын 05 | Хариулах
  • Иргэн. (59.153.113.175)
    Ганц, хоёр хуучин машин оруулж ирчихээд танил талаараа мөнхийн гэрээ байгуулж дүүргийн мэдлийн хог тээврийн компаний ажлыг булааж давуу эрх эдэлж болохгүй. Шүүхийн нүд сохороод удаж байгаа, нөхцөл байдалд дүгнэлт хийх чадваргүй юмнууд ажилдаг. Ажил хийсэн хүний буруу болдог, шунал тачаалдаа хөтлөгдсөн шүлсээ үсчүүлсэн нь од болдог нийгэм үү. СБ дүүрэг маш сайн ажиллаж байгааг нийслэлийг удирдаж байгаа МАН намынхан мэдэж байгаа.
    2020 оны 05 сарын 23 | Хариулах
  • Dornod aimag (77.119.128.78)
    He he.ene chine harin Reket iin shine hyvilbar ym bishuu . Hen dyrtai n ingeed neg ym zavaaruulj haychaad amandaa orson mongiig tøriin baiguulgaas surduulj nehdeg shine argachlal bna daa.
    2020 оны 05 сарын 23 | Хариулах
  • irgen (77.119.128.78)
    ene bichsen zuiliin aguulgiig harahaar ene hund ogt hamaagui tsag ueiin asuudal ym bishuu. ene hezeenees ene alban tyshaald ochson ,yamar duureg huleej avsan geh met nariin asuudliig shuuh yalgaj salgaad shuugeed uguh biz dee.tuunees bas l neg songuuliin har Piar mit haragdaj bna .Joohon ym hiigeed arai neg hamjaargatai ajiliin dortei humuusee ingeed l bas changaagaad bdgiin ym shig ee.nadad bol tiim l dur zyrag haragdaj bna.ene duuregt amidardag bolohoor setgegdel bishlee.yamartai ch tanid eruul enkh ajiliin amjilt husii.
    2020 оны 05 сарын 23 | Хариулах
  • зочин (59.153.114.180)
    Энэ Болормаа дарга ардчилсан намынх биздээ. ААН-г дампууруулж болохгүй биздээ. Мөнгөө төлөөд, учраа олооч.
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
    • Яалаа гэж мөнгө төлөхийн бол шүүх дүүрэг мөнгө хэвлүүдэг мэт шийдвэр гаргасиймуу даа. Сууж байгаад баяжих санаатай дуртай гар вээ.
      2020 оны 05 сарын 22
  • зочин (64.119.26.84)
    СБД дампуурсаан. үнэн АН-ч хэрэггүй МАН-ч хэрэггүй гэдгийг бид ойлгосон төрөөс баахан тэрбумтангууд төрөөд зайлах юм аа
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • зочин (122.201.19.99)
    Ерөнхий сайд ПОПРоод ачааны машин унаад завгүй бгаа Хүрэлсүх далаараа тавиулж бж ухаарах мал бна лэээ
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • Үнэн үг (202.126.88.224)
    Доор хүн үнэн бичжээ. Буруу юм хийгээд бурхан хилэгнүүлээд байвал дээшээгээ татаад аваад явчихна ш дэ. Нөхөр нь сануулга өгсийн байна
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • нөхөртөө (202.70.44.146)
    нөхөртөө хутгалуулсан гэсэн ийм юм хийгээд явахыг бодоход гайгүй болцийн байна даа. Аяатайхан байхгүй бол тэгээд бурхан тэнгэр хилэгнээд байна шү дэ хө. Нөхрийн хилэнгээс бурханы гэсгээл бүүр өөр байхоо кккк,,,,
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.26.194.152)
    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын байж байгаа үнэн төрх л энэ. Шаардах хуудас өгснөөр данснаас нь мөнгө гардаг юм биш ээ. Дансыг нь хоослож байгаад ч гаргуулж өгөх үүрэгтэй, эрх мэдэлтэй. Дээрээс ирж болох дарамт л ажлыг нь хийлгэхгүй байгаа болов уу?
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • Rus (83.20.250.164)
    Shoron yavah hun bn
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (43.242.243.18)
    Энэ хэрэггүй их шуламтай. Хүмүүсийг дарамтлагч казино ахынхаа буянаар атг, шүүх цагдаа юу юм бэ гэж ам бардам хэлдэг хүн дээ
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.161.45)
    Эмэгтэй хүн ийм нахальный байж болохгүй шүү дээ!!!
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
    58 мин
  • АНУ "Green Card" хүсэгчдийг эх оронд нь буцааж өргөдөл гаргуулах шинэ журам баталлаа
    2 цаг 8 мин
  • Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Заяабалыг сонгов
    2 цаг 18 мин
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
    3 цаг 16 мин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
    5 цаг 29 мин
  • “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно
    5 цаг 39 мин
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
    5 цаг 48 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    6 цаг 9 мин
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
    22 цаг 1 мин
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
    23 цаг 13 мин
  • Эверестийн оргилд 274 уулчин нэгэн зэрэг гарч дээд амжилт тогтоожээ
    Өчигдөр 14 цаг 55 мин
  • Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • АНУ Польш руу нэмэлт 5000 цэрэг илгээнэ гэж Трамп мэдэгдэв
    Өчигдөр 13 цаг 37 мин
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
    Өчигдөр 12 цаг 11 мин
  • Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • Бритто карттай бол БНСУ-н эмнэлгүүдэд 10-49% хөнгөлөлттэй
    Өчигдөр 11 цаг 22 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ
    Өчигдөр 11 цаг 19 мин
  • Иранчууд цэргийн үйлдвэрлэлээ хүлээлтээс хурдан сэргээж эхэлснийг АНУ-ын тагнуулууд илчилжээ
    Өчигдөр 11 цаг 02 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
    Өчигдөр 10 цаг 20 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 17 мин
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Иран засгийн газар иргэдээ зэвсэгт мөргөлдөөнд бэлтгэж, буу эзэмших сургалт орж байна
  • Хүнд хэлбэрийн Эбола вирусын тархалтын улмаас 90 орчим хүн нас бараад байна
  • Олимпын таеквондогийн Ази тивийн АШТ эхлэхэд нэг хоног үлдлээ
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК