Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өөрийгөө үгүйсгэсэн Ерөнхийлөгчийн цочир үг

2020-6-30
0
ЖИРГЭХ

Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Анхдугаар чуулганыг нээлээ. Чуулганыг нээж, тэрбээр үг хэлэхдээ хэд хэдэн эргэлзээ дагуулсан асуулт үлдээв. Нэгдүгээрт, УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 606 хүнээс 27 нь 31 гэмт хэрэгт холбогдож хуулийн байгууллагаар шалгуулж байгааг дурдлаа. Мөн нэр дэвших эрхээ авсан ч, сонгуулийн сурталчилгаа хийх явцдаа шүүхийн шийдвэрээр цагдан хоригдсон зургаан хүнийг онцлов. Хоёрдугаарт, Сонгуулийн ерөнхий хорооны удирдлага 2009 оноос хойш солигдоогүй нь өнөөдрийн ялзрал, биеэ тоосон хандлага үүсгэснийг ярьсан юм. Эдгээр шалтгаанаас үүдэж Сонгуулийн ерөнхий хорооны удирдлага өргөдлөө өгч, огцрохыг Анхдугаар чуулганы индэрээс тэрбээр шаардав.

Өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр шүүхийн шийдвэрийг үндэслэж, сурталчилгааны явцад нэр бүхий зургаан хүнийг саатуулсан нь мэдээж Сонгуулийн ерөнхий хорооны буруу.

Тухайн цаг үед нь холбогдох тайлбарыг хийж, хуулиа биелүүлэхийг шаардаагүй нь тэдний алдаа. Үүгээр нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг зөвтгөж болох ч түүний хэлсэн зарим үг агуулгынхаа хүрээнд өөрийгөө үгүйсгэсэнтэй агаар нэг цочир туслаа. Учир нь, 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс 27 нь 31 гэмт хэрэгт холбогдуулж шалгуулж байхад нь үнэмлэх олгосноороо Сонгуулийн ерөнхий хороотой буруутай гэж үзвэл энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулгад ч хамаарах нь. Юу гэхээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга нэр дэвших эрхээ авахдаа яллагдагчаар татагдсан статус нь хэвээрээ байсан тухай хуулийн байгууллагаас холбогдох тайлбар, одоо ч хэвлэлийн хуудаснаа шарлаагүй байна.

Тухайн үед Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдөр буюу зургадугаар сарын 6-нд МАН-ын нэр бүхий УИХ-ын гишүүд мэдэгдэл хийж Х.Баттулгатай холбоотой баримтуудыг дэлгэж байсан юм.

Мөн Х.Баттулгыг сэжигтэн үү, яллагдагч уу, шүүгдэгч үү гэсэн статусыг нь тодорхойлох, хэргийг хаасан бол түүнийгээ сонгогчдод хэлж мэдээлэхийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, АТГ, ТЕГ, УПЕГ, ЦЕГ-аас шаардаж байв. Гэвч Х.Баттулга хуулийн байгууллагаар шалгуулж байгаа эсэх нь тодорхойгүй явсаар эцэстээ тав дахь Төрийн тэргүүнээр сонгогдсон байдаг. Тэгэхээр 2009 оноос хойш удирдлагад нь салхи оруулаагүйгээрээ буруутан болсон Сонгуулийн ерөнхий хорооны алдаатай үйл ажиллагааны нэг илрэл нь Х.Баттулга өөрөө болж таарах нь.

Сонгуулийн ерөнхий хороонд үнэхээр асуудал бий бол түүнийг засч, сайжруулах ажлыг 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдож, тангараг өргөсөн өдрөөсөө Х.Баттулга дуугарах ёстой байлаа.

Гэвч өнөөдрийг хүртэлх хугацаанд хууль, шүүхийн байгууллага, парламент тойрсон томилгоонд анхаарал хандуулж ирсэн Ерөнхийлөгч Х.Баттулга гэнэт сэрсэн юм шиг дуугарч, шүүмжилсэн нь түүнийг ирэх онд болох сонгуульдаа эртнээс бэлдэхээр бууриа засч байна гэж хардахаас өөр аргагүй. 

Ташрамд өгүүлэхэд Ерөнхийлөгчийн хэлснээр "огцрох" болзлоо хангасан Ч.Содномцэрэн нь АН-ын угшилтай нэгэн.

АН эрх барьсан 1996-2000 онд  Хөдөө аж ахуйн сайд, 2004-2008 онд УИХ-ын гишүүн, Байнгын болон Ёс зүйн дэд хорооны даргаар ажиллаж байгаад 2009-2012 оныг хүртэл Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргын албатай явсан хүн. АН Засгийн эрхийг барьж байхдаа буюу 2012 оны аравдугаар сард Ч.Содномцэрэнг Сонгуулийн ерөнхий хорооны даргад нэрийг нь дэвшүүлж, томилоход Х.Баттулга Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байв.

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
О.Цогтгэрэл: Томоохон сонгуулиуд ойртож байгаа учраас бүлгийн даргын ажлыг шилжүүлэх нь зүйтэй
Э.Бат-Амгалан: "Солонго-1,2" орон сууцны мкв-ийн үнийг бууруулах боломжтой, эцэслэгдээгүй байна
Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв нээлтээ хийж, “Зөвшөөрлийн шинэчлэл ба хуулийн хэрэгжилт” 7 хоногийн арга хэмжээгээр үйл ажиллагаагаа эхлүүллээ
Ардчилсан намын бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Зочин (202.126.90.154)
    280 тэрбум төгрөг биш 280 сая доллар хөө
    2020 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (64.119.26.206)
    Өөрөө НО- той байж сонгогдсоноо яагаад мартаад байдаг юм бол? Хариуцлага тооцохдоо буруутайг бүгдийг нь шудрага шалгаж улс орноо хохиролгүй болгож, хууль бусаар олж авсан ард олны мөнгийг буцааж өгүүлэх хэрэгтэй! Харин зарим нь шоронд, зарим нь завшаад ямар ч харицлага хүлээхгүй зальдаад байхаар энэ олон түмэн гайхаад ажиглаж байгаа. Эр улсууд байж юунд ингэнэ вэ?
    2020 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.212.119.156)
    Содномцэрэн харин ч гайгүй ажиллаж байгаа. СЕХ нь шүүх прокурор, цагдаа биш. Хүний бурууг тогиоохгүй. Монгол ялаад байна уу. Ерөнхийлэгч болоод хүмүүсийг хооронд нь хагаралдуулахаас өөр юу хийв. Амлалтаа биелүүлсэн үү
    2020 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.191.66)
    Яллагдагчаар татагсан Х.Баттулгыг сонгуулд буртгээд,еронхийлочийн батламж гардуулсан СЕХ г огцруулсан нь дээр
    2020 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    Женко Баттулга юу ярьж байгаагаа өөрөө сайн ойлгохгүй байх шиг хэрэв шүүхээр ял аваагүй , яллагдагчаар татагдсан хүнд нэр дэвшигчийн үнэмлэх өгөөгүй бол хууль зөрчлөө гээд өчнөөн юм болох байв. Сонгуулийн ерөнхий хороо энэ удаагийн сонгуулийг хуулийн хүрээнд сайн зохион байгуулсан гэж үзсэн тэгээд яагаад эд нарыг огцруулах гэж . Намбарын Энхбаяр , Батүүл, Магнай нарын гомдлоор ингэж байгаа юм уу тэгвэл арай л тэнэг юм уу даа. Тэгээд Баттулга өөрөө яллагдагч байхдаа нэр дэвшсэн ялгаа юу байна манай Ерөнхийлөгч ёстой бантан зуурах юмаа.
    2020 оны 07 сарын 01 | Хариулах
  • зочин (124.158.73.28)
    сонин юм ч болох нь болсон шүү, тэр ч бас эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байхдаа ерөнхийлөгч болсон түүнийг одоогийн СЕХ бүртгэсэн дээ
    2020 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.229.121.117)
    Женко үнэн тэнэгтэж байна аа. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ эд нарын л адил гэмт хэрэгтэн байсан шүү дээ. Оюунэрдэнэ хүртэл хэлж байсан шүү дээ. Гэмт хэрэгт татагдан шалгуулж байсан хүнийг сонгуульд нэр дэвшүүллээ гэж.
    2020 оны 06 сарын 30 | Хариулах
  • иргэн (66.181.161.80)
    Тийм шүү сонгуульд яаж мѳнгѳѳр гардгийг ѳѳрийн биeэр харуулсан.
    2020 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (43.242.243.70)
    Содномцэрэн муугүй ажилласан хамгийн хүнд алба ямар ч хүн очсон заавал нэг но гарна гаргаагүй байсан ч ялгаагүй
    2020 оны 06 сарын 30 | Хариулах
  • зочин (59.153.84.211)
    Эв эеийн бэлэгдэл Ерөнхийлөгч намуудад ялгаварлан хандаж хооронд нь хагарлын яс хаяд байгаа юмуу 25-с хойшиг үг үйлдэл нэг ойлгомжгүй байх шиг.
    2020 оны 06 сарын 30 | Хариулах
    • Энэ ерөнхийлөгч өөрийгөө хэлээд байх юм өөрөө цэвэр шудрага царайлж юу хийнэ Төмөр зам тавих гэж 280 тэрбум төг-г овоолсон шороо бологчихоод түүний нь Хүрэлсүхийн засгийн газар цэврэлж байна шүү энэ хариуцлага мөнө үү Их хурал засгийн газрын ажилд хөндлөнгөөс бүү оролц
      2020 оны 06 сарын 30
  • Зочин (202.126.89.203)
    Яг зөв, үнэнийг бичжээ. 2021 онд дахин ерөхийлөгч болчих гээд попорч байна даа
    2020 оны 06 сарын 30 | Хариулах
  • Уншигч (66.181.161.42)
    Дээшлэх байх . Одоо АН-ын гайгүй мэдлэгтэй залуучууд өөр ирээдүйтэй нам эвсэл рүү орох хэрэгтэй. Тэгэхгүй бол та нарын нас яваад боломжоо алдана. Тийм учир наад дампуурсан намаасаа гар. Тод жишээ бол Н.Алтанхуяг байна
    2020 оны 06 сарын 30 | Хариулах
  • Уншигч (66.181.161.42)
    Баттулга АН-ыг цаагуураа дэмжээд үг хэлж байх юм Ардчилалыг анархист биш замаар хөгжсөн цагт л АН жаахан дэ
    2020 оны 06 сарын 30 | Хариулах
    • Саяны сонгуулиар жонхууг харинч саин зуурсандаа Монгол минь яандаа .иим еөктэи хар санаа шунал нь ихэдсэн одоо наадамын мөнгөн дээр ажилчих юм баиналдаа Херо нь хиих юм гэсэн .хардав
      2020 оны 06 сарын 30
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт 81.15 хувьтай үргэлжилж байна
    7 цаг 51 мин
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
    8 цаг 39 мин
  • МОНГОЛ ОРНЫ ОЙРХОГ ЧАНАР 7.9 ХУВИАС 8.71 ХУВЬ БОЛЖ ӨСЛӨӨ
    9 цаг 21 мин
  • Францын Citroën компани домогт 2CV загвараа цахилгаан хөдөлгүүртэйгээр дахин амилуулна
    9 цаг 25 мин
  • Францын музейгээс хулгайлагдсан Ренуарын хоёр зургийг олж, зургаан сэжигтнийг баривчилжээ
    9 цаг 58 мин
  • Ш.Ёл: Дархан цаазат газрын 80 хувийг шатаасан, тэнд нэг ч ан амьтангүй боллоо
    10 цаг 3 мин
  • Гал түймрийн дуудлагын 77 хувь нь хээрийн түймэр байна
    10 цаг 10 мин
  • О.Цогтгэрэл: Томоохон сонгуулиуд ойртож байгаа учраас бүлгийн даргын ажлыг шилжүүлэх нь зүйтэй
    10 цаг 17 мин
  • Э.Бат-Амгалан: "Солонго-1,2" орон сууцны мкв-ийн үнийг бууруулах боломжтой, эцэслэгдээгүй байна
    10 цаг 24 мин
  • Хотын дарга Б.Пүрэвдагва Сонгинохайрхан дүүргийн 100 ортой хүүхдийн эмнэлгийг 11 дүгээр сарын 1-ний дотор гэхэд ашиглалтад оруулах чиглэл өгөв
    10 цаг 32 мин
  • Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв нээлтээ хийж, “Зөвшөөрлийн шинэчлэл ба хуулийн хэрэгжилт” 7 хоногийн арга хэмжээгээр үйл ажиллагаагаа эхлүүллээ
    11 цаг 6 мин
  • Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 17.08 их наяд төгрөг боллоо
    11 цаг 10 мин
  • С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, бодит өөрчлөлт болгох нь нэн чухал
    11 цаг 19 мин
  • Ардчилсан намын бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдлоо
    11 цаг 25 мин
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
    11 цаг 55 мин
  • Баянгол дүүргийн 22 дугаар хороонд 900 метр урттай авто зам шинээр ашиглалтад орлоо 
    12 цаг 3 мин
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
    12 цаг 27 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв
    12 цаг 43 мин
  • УИХ дахь Ардчилсан нам бүлгийн даргаа сонгоно
    13 цаг 4 мин
  • ​​​​​​​ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ
    13 цаг 25 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • Зээлийн батлан даалтын сан GNGI-ийн гишүүн боллоо
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК