Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүчтэй газар хөдөлбөл ”Их тэнгэрийн ам” хаагдана гэж эрдэмтэн анхааруулж байна

2012-9-19
0
ЖИРГЭХ
Газар хөдлөлт нь хэн бүхэнд хамаатай асуудал юм. Жилийн аль ч улиралд өдөр шөнө ялаагүй гэнэт тохиолдож болох хор уршиг ихтэй байгалийн гамшигт үзэгдлийн үед хүмүүс бид хэрхэн амь нас, эрүүл мэндээ хамгаалах ёстой талаар мэргэжлийн хүн ингэж ярьж байна. Монголын газар хөдлөлт судлах төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Д.Мөнхөөгийн яриаг хүргэе.

Газар хөдлөлт нь хэн бүхэнд хамаатай асуудал юм. Жилийн аль ч улиралд өдөр шөнө ялаагүй гэнэт тохиолдож болох хор уршиг ихтэй байгалийн гамшигт үзэгдлийн үед хүмүүс бид хэрхэн амь нас, эрүүл мэндээ хамгаалах ёстой талаар мэргэжлийн хүн ингэж ярьж байна. Монголын газар хөдлөлт судлах төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Д.Мөнхөөгийн яриаг хүргэе.


-      Copy of 272 URUDR EEJTEIGEE AYALSAN NOM ZURAG Altan zagasnii zuud2 37x46 uzeg holmog tehnik T.KhulanӨнгөрсөн сард Тувад хэд хэдэн удаагийн давтамжтайгаар газар хөдлөлт болсон. Энэ газар хөдлөлтийг Монголоос ирж байгаа газар хөдлөлт гэж ярьж байна. Ийм үзэгдэл байж болдог юм уу?

 -       Газар хөдлөлт гэдэг нь газрын хэвлийд болж байгаа физик, химийн үйл явц юм. Газар хөдлөлт нүүдэг явдал бий. Тухайлбал Монголд маш хүчтэй газар хөдлөвөл  дэлхийг тэр аяар нь доргиулна. 1957 оны газар хөдлөлт дэлхийг хоёроос гурав хоног харанга шиг доргиулсан. Иймэрхүү доргилт бол нөлөөлж болно. Манайд хүчтэй газар хөдлөлт болоогүй шүү дээ. Тэгэхээр Тувагийн газар хөдлөлт, саяны Өвөрмонголын газар хөдлөлтөд нөлөөлөх ёсгүй. Тувад болсон газар хөдлөлт Төв дээрээ 8-9 баллын үйлчлэл үзүүлэх хөдөлгөөн болсон. Тэгэхээр хоёр удаа 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон гэсэн үг. Энэ нь барилгад эвдрэл учруулж, газрын хөрсөнд нөлөөлж, уул хаднаас чулуу өнхөрүүлэх гэх мэт үйлчлэл үзүүлдэг. 

       
-       Ойр ойрхон газар хөдлөх нь юутай холбоотой юм бол?

-    Газар бол мөнхийн хөдөлгөөнд оршдог. Түүнээс биш ойр, эрт, орой болно гэж байхгүй. Дэлхий дээр жилд нэгээс хоёр удаа маш хүчтэй газар хөдөлдөг. Ийм газар хөдлөлт манай дэлхийг тэр аяар нь донсолгож байгаа юм. Газар хөдлөлтөөс үүссэн доргилт долгион хэлбэрээр тардаг. Энэ долгион хоёроос гурван өдөр тархдаг. Тэгэхээр үе давтамж нь их номтой, өндөр үетэй долгионууд тарна. Ийм зүйл нэг газраас нөгөө газарт нөлөөлж болно.

-      Хэдэн сарын өмнө Улаанбаатар хотын хэд хэдэн дүүрэгт газар хөдөлсөн. Нийслэлд газар хөдлөлтийн идэвхжил ихэссэн гэх юм. Энэ үнэн үү?

-       Үгүй. Нийслэл хотод газар хөдлөлт идэвхжлээ гэж ярьж болохгүй юм. Нийслэлд газар хөдөлж байна гэдэг чинь хотжиж байгаатай холбоотой. Газар хөдлөлтийг мэдэрч байгаа хүний тоо нь олширч байгаа гэсэн үг. Байшин барилга дотор суугаад, суурьшаад ирэхээр газрын чичирхийлэл, долгионыг илүү мэдэрнэ. 4-5 давхар байшингийн дээр газар хөдлөлтөөс үүссэн хэлбэлзэл, ганхалт 6 дахин нэмэгддэг. 5 дээш давхар байшинд 10 дахин нэмэгддэг. Гэтэл монгол гэрт байгаа хүн газар хөдлөлтийг мэдрэхгүй өнгөрч болох юм. Бидний үзэж буйгаар одоогоос 4-5 мянган жилийн өмнө газар яаж эвдэрч хөдөлж байсан тэр хэмжээндээ л байгаа юм. Түүнээс ихдэж байна, багадаж байна гэж ярих арга байхгүй. Учир нь нэгж хугацаанд, нэгж талбайд болж байгаа газар хөдөлтийг дэлхий нийтээрээ байнга тоолж хэмжиж байгаа юм. Газар хөдлөлт байгалийн өөрийнх нь үзэгдэл юм. Байнгын санамсаргүй үзэгдэл. Хэдийд ч газар хөдөлж болно. Сая Тувад хоёр удаа давталттайгаар газар хөдөллөө. Энэ чинь байгалийн өөрийнх нь зүй тогтол. Үүнээс зайлах ямар ч арга байхгүй. Монголд газар хөдлөлт Тувад очиж нөлөөлнө гэсэн ойлголт байхгүй. 

-     4,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болоход Улаанбаатарын барилгууд хэр тэсвэртэй байх бол?

-     Яг бидний дор хөдлөхөд аюултай. Бид 1967 онд бүтэн зургаан сар судалгаа явуулж байж хотыг мужилж өгсөн юм. Улаанбаатарт хөрснөөс хамаарч гурван янзын хүчтэй газар хөдлөлт болно. Одоогийн хот төлөвлөлтийг харахад шүүмжлэхээр зүйл их бий. Байшингаа барихад чанартай барихаас гадна барилгуудын байрлалыг маш зөв хийх ёстой. Өндөр урт барилгууд барилаа гэхэд хажуудах барилга нь намхан байх ёстой. Барилгууд дунд заавал хүүхэд тоглох талбайтай байх ёстой. Гэтэл одоо хүүхдийн талбай дээр граж, ресторан барьчихсан байна. Хүүхдийн талбайтай бол нөхдүүд амьд үлдэнэ. Одоо аюулгүй газар алга болчихсон байна. Мухар, нарийхан гудамжнууд хамгийн аюултай юм. Энэ өндөр барилгууд орчны газруудаа сүйд хийнэ шүү дээ. Хүчтэй салхинд мод аймшигтай савладаг шүү дээ.  Яг түүн шиг юм болно. Байшингуудын хоорондоо байрлах байр нь маш зөв байх ёстой.


-     Ер нь манай иргэд газар хөдлөлтөнд хэр бэлтгэлтэй байдаг юм бол?

-    Ер нь газар хөдлөлтийн хохирлыг багасгах гол үндсэн хөрөнгө оруулалтын нэг нь иргэдийн газар хөдлөлтийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх юм. Түүнийг мэддэггүй учраас аюулд өрттөг. Тийм учраас газар хөдлөлт гэж юу байдаг юм. Ямар ааш араншин үзүүлдэг юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Жишээлбэл биднийг ингээд сууж байхад газар хөдөлбөл дээрээс юм дараад уначихааргүй газар очиж байрлах хэрэгтэй. Ширээн дор орох ёстой. Гадаа гудамжинд байвал өндөр барилгаас аль болох хол байх хэрэгтэй. Гэртээ юм нурахаааргүй газар нуугдаж өөрийгөө хамгаалах ёстой. Газар хөдлөлтийг маш олон аюултай үзэгдэл дагадаг. Хамгийн нэгдүгээрт галын аюул байна. Монголчууд гал усны зовлон гэж ярьдаг биз дээ. Одоо манайд баригдаж байгаа барилгууд дандаа галд шатамхай материалаар баригдаж байгаа. Гадна талыг нь зузаан хөөсөнцөр цаасаар барьж боогоод гадаргууд нь шавар түрхдэг. Түүн рүү нэг л оч орох юм бол нүд ирмэхийн завгүй гал болдог.


-    Дэлхийн томоохон газар хөдлөлтүүд шилжиж байгаа талаар эрдэмтэд ярьж байна. Энэ манай улсад нөлөөлөх магадлал хэр байдаг юм бэ?

-   Шилжээд байвал утгагүй юм болно. Газар хөдөлсөн голомтоос алсад нөлөөлөх байдал бол байж болно. Газар хөдөлнө гэдэг нь тэнцвэрээ алдаад нэг талаасаа нөгөө тал руугаа нурахыг хэлж байгаа юм. Газар хөдлөлтийн хамгийн аюултай зүйл нь огцом гэнэт болдогт байгаа юм. Мод тахийж байгаад хугардаг шиг газар хөдлөлтийн долгион чичирхийлэл яг тэгэж л явагддаг. 


-    Улаанбаатар хотын газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй бүс аль газар вэ?

-    Хаана уул ихтэй байна тэнд аюултай. Газар хөдлөлт тал нутагт болбол савлаад л өнгөрнө. Учир нь тал нутагт нурж орж ирэх зүйл байхгүй шүү дээ. Тэгсэн манайхан уулын аманд очиж амьдарцгааж байна. Хүчтэй газар хөдлөхөд уул нураад “Их тэнгэр”-ийн амыг хаах бүрэн боломжтой. Тэгтэл манайхан тэнд хэдэн тэрбумын төгрөгийн хөрөнгө цугуулж байна. Орд харш бариад тэр чинь буруу зүйл хийж байгаа шүү дээ.


-     Аймшигтай газар хөдлөлт, цунами болж байгаа нь хүн төрөлхтөнтэй холбоотой юу?

-     Үгүй. Байгалийн өөрийнх нь л зүй тогтол.
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    6 цаг 37 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    8 цаг 1 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    8 цаг 25 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    10 цаг 51 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    12 цаг 5 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    12 цаг 46 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    12 цаг 59 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    13 цаг 29 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    13 цаг 59 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК