зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэлбэрэлтээс болж тэрбум төгрөгийн хохирол учирчээ

2011-10-20
0
ЖИРГЭХ

Баянгол дүүргийн XX хороонд үйл ажиллагаа явуулдаг "Стройка" компанийн блокны үйлдвэрт энэ сарын 17-18-нд шилжих шөнийн 01:00 цагийн үед уурын тогоо дэлбэрчээ.

Дэлбэрэлтээс болж шидэгдсэн хагас тоннын жинтэй төмөр тэрэг ойролцоо байрлах "Эх газар" компанийн хүлэмжинд унаж ихээхэн хэмжээний хохирол учруулжээ. Уурын тогоон дотор байсан хүнд жинтэй төмөр тэрэг 500-гаад метр газар шидэгдсэнээс үзэхэд ихээхэн хүчтэй дэлбэрэлт болсон нь тодорхой байв. Мөн "Стройка" компанийн үйлдвэрийн байр дэлбэрэлтэд өртөн нуржээ. Биднийг очиход тус компанийнхан барилгын засварын ажлаа гүйцэтгэж байлаа. Хүчтэй дэлбэрэлт болсоныг нотлох өөр нэгэн зүйл бол "Эх газар" компанийн блокон хашааг дэлбэрэлтэд шидэгдсэн төмөр цөм цохисон байгаа юм. Шөнө байсан болохоор азаар хүний амь эрсдээгүй өнгөрсөн байна. Хэрвээ ажлын цагаар дэлбэрсэн бол хэчнээн хүн өртөж, амь нас эрүүл мэндээрээ хохирох байсныг төсөөлөхийн ч аргагүй. "Эх газар" компани хүлэмжээ голланд технологоор, материалаа гадаадаас зөөж авчирч хийсэн учраас их хэмжээний хохирол учирсан байна. Мөн дэлбэрэлт болсон "Стройка" компанид "Тэрбум шахам төгрөгийн хохирол урьдчилсан байдлаар гарч байна" хэмээн гүйцэтгэх захирал нь ярьсан. Дэлбэрэлт болсны маргааш Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан шалгалт хийгээд буцжээ. “Стройка” компанийн удирдлага “Энэ дэлбэрэлт хүний буруутай үйл ажиллагаанаас болоогүй, цэвэр техникийн осол. Савны металл хийц даралтыг тэсвэрлэж чадаагүй байх”  гэж өгүүлсэн юм. Үүнээс үзвэл ямар нэгэн ажилтны хариуцлагагүй үйлдэл, хайхрамжгүй байдлаас болж дэлбэрэлт болоогүй аж. Гэхдээ эцсийн дүгнэлтийг мэргэжлийн байгууллага гаргах учиртай. Бид "Эх газар" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Бүргэд, "Стройка" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Ганбаатар нартай дэлбэрэлт болон учирч буй хохирлын талаар ярилцсан юм.

Л.БҮРГЭД: ХОХИРОЛ 20-ИОД САЯ ТӨГРӨГ БОЛОХ БАЙЛГҮЙ

-Дэлбэрэлт болох үед танайд хэдэн хүн ажиллаж байсан бэ?

-Бүх ажилчид тараад явчихсан байсан. Түүнээс биш өдрийн цагаар дэлбэрэлт болсон бол аюул болох байлаа. Хагас тоннын жинтэй төмөр тэрэг дэлбэрэлтэд шидэгдэн хүлэмжинд унасан. Тэр үед манай ажилчид байгаагүй нь яамай. Хүнд төмөр хүлэмжийн гол нурууг цөмлөн унаснаас болж маш олон шилэн хана дээвэр хагарсан.

-Ногоогоо хураагаад дуусч байсан юм байна, тийм үү?

-70 хувийг нь хураасан. Ирэх сарын 20-ноос өвлийн тариалалт эхлэх гэж байгаа. Гэтэл ийм зүйл болчихлоо. Хүлэмжийг барих бүх материалыг Голландаас захиалгаар оруулж ирсэн. Монголд үйлдвэрлэдэггүй, барилгын материалын захуудаар ч байхгүй.

- Энэ хагарсан шилнүүд яагаад Монголд байхгүй гэж?

-Нарийн ногоог тусгай нөхцөлд тарьдаг. Голландаас оруулж ирсэн энэ шил халахгүй, хөлрөхгүй, хүйтэнд ч тэсвэртэй. Хүлэмжийн стандартад нийцсэн орц найрлагатай байгаа юм.

-М/кв нь хэдэн төгрөгнийн үнэтэй вэ?

-Сайн мэдэхгүй байна. Үүнийг худалдаж авсан Голландын компанитайгаа холбоо тогтоосон. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсны дараа үнийн дүнгээ танилцуулах байх. Мөн халаалтын шугам гэмтсэн. Ер нь доргилтоос болж манай 2,5 га талбайтай хүлэмжний шилний нэлээдгүй хэсэг хагарсан байгаа.

-Хурааж аваагүй ногоо нэлээд байна. Эдгээр ногоонууд хүйтэнд хэр тэсвэртэй вэ?

-Хугацаа алдах тусам хохирол нэмэгдэх зүйлс бол хурааж аваагүй ногоонууд. Дэлбэрэлтэд өртөж хохирол амссан ч гэлээ бид хөршийн хувьд "Стройка" компанийг нэг их шахаж шаардаагүй байгаа. Адилхан л үйлдвэрлэл явуулж байгаа хүмүүс нэг нэгнийгээ ойлгох нь зүйтэй байх. Тийм учраас манайхан өөрсдөө мөнгө гарган хүлэмжээ гялгар цаасаар битүүлээд байна. Гэнэтийн явдал тохиолдчихоод байхад нь "Алив ингэ, тэг" гээд байхыг хүсээгүй.

-Засвар хийж өгье гэж орж ирсэн үү?

-Ирсэн. Гэхдээ хэдий барилгын мэргэжлийн хүмүүс ч  гэлээ хүлэмжийг засахад төвөгтэй олон асуудал тулгарна. Үүнийг бид өөрсдөө л засна. Азаар ойрын хоёр өдөр хүйтэрсэнгүй. Хэрвээ хүйтэрсэн бол ногоо хөлдөж хохирол нэмэгдэх байсан. Гэхдээ л хүйтний улирал эхэлж байгаа шүү дээ.

-Шил захиаллаа гэхэд хоногийн дараа ирэх вэ? Тэр хүртэл эдгээр ногооны ургац хэвийн байж чадах уу?

-+10 градусаас доошлох юм бол ургацаа алдана. Шил захиаллаа гэхэд хэдхэн хоноод  ирнэ гэж байхгүй. Хугацаа алдахгүй л байх шаардлагатай байна. Бусдаас болж бидний  хохирол хугацаа өнгөрөх тусам нэмэгдээд байна. Тэглээ  гээд бид тус компанийг шаналгаад байгаа юм биш. Би тарьдаг бол тэд барьдаг. Адилхан бизнес хийж яваа хүмүүс. Тийм учраас хүлээцтэй хандаж байгаа.

- Та сая албан бичиг өгсөн гэж байсан. Юу тухай байсан юм бэ?

-Хамт суугаад хохирлын талаар ярилцья гэсэн.

-Хохирлын талаар танд багцаа дүн бий биз дээ?

-Бодитой            зүйлээ нэхэмжилнэ шүү дээ. Яг сайн хэлж мэдэхгүй байна. 20-иод сая төгрөг болох байлгүй дээ. Гэхдээ цаашид ямар хохирол нэмж гарахыг мэдэхгүй байна.

Л.ГАНБААТАР: МАНАЙХ ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХОХИРСОН, ГЭХДЭЭ ХҮН ЭРСДЭЭГҮЙД БАЯРЛАЖ БАЙНА

-Дэлбэрэлт танайд маш их хохирол авчирсан байх?

-Би юм ярьмааргүй байна. Хэнд хэрэгтэй юм. Энд хувь хүн хохирчихоод хэцүү байна. Адилхан монгол хүн нэг нэгнийгээ ойлго л доо.

-Гэмтэж бэртсэн хүн байх вий л гэж бодсон юм?

-Аз болоход тийм зүйл болоогүй. Дэлбэрсэн, тэгээд л болоо. Хэний ч биед шарх ч үүсээгүй.

-"Эх газар" компаниас танайд ямар бичиг өгсөн юм бэ?

-Харж амжаагүй байна. Гэхдээ эд биднийг ойлгох л хэрэгтэй. Дэлбэрэлтэд тэдний хүлэмж өртсөн нь үнэн. Бид хохирлыг төлнө. Өчигдөр манай инженерүүд ороод юмыг нь засаад өгье гэсэн, өөрсдөө оруулаагүй. Тийм байж сүр үзүүлээд хэвлэлд хандах шаардлагагүй. Би ямар төлж өгөхгүй гээд байгаа биш.

- Бид сураг сонсоод ирсэн юм аа? Танайд ч гэсэн их хохирол учирсныг ойлгож байна?

-Манайх тэрбумаар хохирсон. Гэхдээ “Эх газар”-ын хохирлыг би одоо ч төлж өгөхөд бэлэн байна. Гэнэтийн осол хаана ч гардаг шүү дээ. Хөрш хүмүүс нэг их сенсаац болгох хэрэггүй л байсан юм.

-Яагаад дэлбэрэлт болсон юм бэ?

-Эд материалыг ямар ч байдлаар төлж болно. Уурын тогоо дэлбэрсэн. Мэргэжлийн байгууллага нь өчигдөр ирээд холбогдох шалгалтаа хийгээд шинжилгээ хийх шаардлагатай зүйлийг аваад явсан. Энд хүний буруутай үйл ажиллагаа огт болоогүй. Цэвэр техникийн осол. Даралт савны металл хийцээс болсон гэж бид үзэж байгаа.

-Уурын тогооны металл хийцээс нь үү?

-Одоо бид сорьцын лабораторид дээж өгөх гэж байна. Химийн элемент, физикийн шинж чанар бүрийг үзээд дүгнэлт гаргана. Төмрийн найрлага нь дутуу байсан ч юм бил үү.

-Хэдэн жил болсон тогоо вэ. Ашиглах хугацаа нь дууссан юм болов уу?

-Таван жил болж байгаа. МХЕГ тэр тогоонд хяналт тавиад 2012 оны есдүгээр сар хүртэл ашиглах боломжтой гэсэн зөвшөөрөл өгсөн байсан.

-Хагас тонн жинтэй төмөр хаана байсан болоод тэр хол шидэгдсэн юм бэ?

-Асар хүчтэй дэлбэрэлт болсныг түүнээс харж болно. Уурын тогоонд блок шатаадаг тэрэг байсан юм. Тэр л шидэгдсэн юм. Өчигдөр би гүн шоконд орчихсон байсан. Хүн алаагүйдээ л баярлаж байна. Манайхныг оруулаад янзлуулах юм, эсвэл өөрсдөө бариад мөнгөн дүнгээ гаргаад өгчих хэрэгтэй байгаа юм. Ямар ч байсан бид хөршийнд учирсан хохирол бүхнийг төлнө.

-Дэлбэрэлт болоход хэдэн хүн танай компанийн хашаанд байсан бэ?

-Ганц слесарь байсан. Тэр хүн хамгаалалтын өрөөнд байдаг юм. Тийм болохоор бэртэж гэмтсэн явдал болоогүй.

"Өдрийн шуудан" сонин

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
    14 цаг 22 мин
  • Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлана
    18 цаг 38 мин
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
    18 цаг 50 мин
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
    19 цаг 19 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    19 цаг 37 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    19 цаг 52 мин
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    Уржигдар 22 цаг 15 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    Уржигдар 19 цаг 01 мин
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    2025-07-18
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    2025-07-18
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    2025-07-18
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    2025-07-18
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    2025-07-18
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    2025-07-18
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    2025-07-18
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    2025-07-18
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    2025-07-18
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2025-07-18
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    2025-07-18
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    2025-07-18
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК