Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Парламент дахь "цатгалан" улстөрч

2024-5-07
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь. Тэрбээр 1971 онд төрсөн. УИХ-д анх 2020 онд сонгогдсон улстөрч. 

БАРИМТ 2

Сүхбаатар аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1993 онд Санхүү, эдийн засгийн их сургууль, бакалавр, 2003 онд Удирдлагын академи, магистр, 2007 онд БНСУ-ын Удирдлагын академийг тус тус төгссөн. 

БАРИМТ 3

Тэрбээр ажлын гараагаа “Монголын хөрөнгийн бирж”-ийн дилерээр эхэлж байв. Дараа нь “Молор импекс” ХХК-ийн захирал, “Дөрвөлт” ОНӨҮГ-ын дарга,  Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын дэд дарга, Сүхбаатар аймгийн Ардчилсан намын дарга, Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байсан юм. 

БАРИМТ 4

1997 оноос эхлэн улс төрийн хүчинд идэвхтэй зүтгэж эхэлсэн. Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед Орон нутаг хариуцсан зөвлөхөөр нь ажиллаж байсан.

БАРИМТ 5

Сүхбаатар аймгийн Засаг дарга байхдаа ажлын өрөөндөө төрийн бус байгууллагын хэд хэдэн хүнийг зодож танхайрч байсан удаатай. Тухайн үед түүнд зодуулсан иргэд хуулийн байгууллагад хандаж байсан юм. 

БАРИМТ 6

Мөн тэрбээр Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа "аймгаасаа баян засгууд"-ын тоонд орж, АТГ-д шалгуулж явсан удаатай. Энэ талаар "Дэлхийн Монгол- Ногоон Нэгдэл" тэргүүн Х.Бээжин дараах мэдээллийг олон нийтэд өгсөн байдпаг. Тэрбээр "Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд 30-40 жийп машин, 70 орчим хүн цуглаж, хууль бусаар алтны хайгуул хийхээр завдсаныг аймгаас шуурхай арга хэмжээ авч, үйл ажиллагааг таслан зогсоосон байна.

БАРИМТ 7

Аймгийн Засаг дарга Ж.Батсуурь захирамж гаргаж, ажлын хэсэг байгуулан уг ажилд гурван сая төгрөг төсөвлөсөн. Аймгийн удирдлага газар нутгаа энэ мэтчилэн хамгаалж байдаг атлаа гадны компаниуд үүнээс ч илүү хор уршигтай, хууль зөрчин зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байхад таслан зогсоохгүй байгаа нь ихээхэн хардлага төрүүлж байна" гэсэн байдаг. 

БАРИМТ 8

Түүнийг Сүхбаатар аймгийн засаг даргаар ажиллаж байхад тус аймаг Монгол Улсын шилдэг аймгаар гурван удаа шалгарч байсныг хэвлэлд онцолсон байдаг.

БАРИМТ 9

Хэдийгээр улс төрд 20 жил явсан ч УИХ-д бол шинэ гишүүн. 

БАРИМТ 10

Энэ парламентад ажиллах хугацаандаа Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай, Төсвийн тухай хуулиудыг батлуулсан аж. 

БАРИМТ 11

Тэрбээр 2023 оны намрын чуулганы хуралдаанд 85,7 хувийн ирцтэй оролцжээ. Мөн УИХ-аар хэлэлцэж буй хуулиудын санал хураалтад идэвхтэй оролцдог нэгэн. 

БАРИМТ 12

Ж.Батсуурь гишүүний хамаарал бүхий “Сүхбаатар-89” ТББ-ыг Сүхбаатар аймгийн удирдлагуудын хэрэгт холбогдуулан шалгаж байсан. Тухайлбал, Сүхбаатар аймгийн удирдлага УИХ-ын гишүүн Ж.Батсуурьт давуу байдал олгож, хамаарал бүхий хүмүүсийнх нь нэр дээр үл хөдлөх хөрөнгө бариулсан нь тодорхой болсон хэмээж байв. 

БАРИМТ 13

Ж.Батсуурь гишүүний жилийн орлого 72 сая, гэр бүлийн гишүүдийн нийт орлого 25 сая төгрөг.

БАРИМТ 14

Тэрбээр 2.1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, нэг хашаа байшин, нэг үйлчилгээний зориулалттай барилга, нэг гражтай.

БАРИМТ 15

Мөн 136 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр машин, 135 сая төгрөгөөр үнэлэгдэх 135 адуутай бөгөөд 132 сая төгрөгөөр үнэлэгдэх эзэмших-250м2-1, өмчлөх-720м2-1 газартай.

БАРИМТ 16

Түүнчлэн дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах дансандаа 17 сая төгрөгтэй бөгөөд Датуком ХХК-иас 49 хувь эзэмшдэг ажээ.

БАРИМТ 17

Ж.Батсуурь 2015 онд буюу Сүхбаатар аймгийн Засаг дарга байхдаа “Хил дээрх Баянцогтын уурхайн нүүрсийг урагш нь гаргаж худалдсаны үр өгөөжийг Сүхбаатар аймгийн иргэд хүртэх ёстой” гэж ХЗДХЯ, ХХЕГ, Төрийн өмчийн хороонд удаа дараа хүсэлт гаргасан. Улмаар зөвшөөрүүлж чадсан бөгөөд “Андын илч” ХХК-ийн 49 хувийг Сүхбаатар аймгийн ИТХ, 51 хувийг БНХАУ-ын “Жин Жоу Бай Хуй” ХХК эзэмшдэг болсон. 

БАРИМТ 18

Гэтэл өдгөө “Андын элч” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдээр Ж.Батсуурийн хувийн өмгөөлөгч, туслах, багын найз нар нь томилогджээ. Товчхондоо, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь хил дээрх Баянцогтын уурхайд “гар, хөл”-үүдээрээ дамжуулан эзэн суучихсан гэсэн үг юм.

БАРИМТ 19

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь байнгын хорооны хуралдааны үеэр “Улаанбаатарын хүмүүс үнэтэй мах идэх ёстой шүү дээ. Эрээнд очиж 36 мянган төгрөгөөр мах авч идчихээд, энд 8 мянган төгрөгөөр авч болохгүй” хэмээн хэлсэн нь олны шүүмжлэлийг дагуулсан байдаг.

БАРИМТ 20

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхтэй холбоотой асуудлаар суулт хийж, өсгөлөн зарласан. Өлсгөлөн зарлагчдаас хамгийн их турсан нь Ж.Батсуурь байсан гэх. Эрхэм гишүүн талбай дээр өлсөөд долоо хоногт 3 кг турсан гэх мэдээлэл ч цацагдсан. Мөн түүнийг цатгалан өлсөгч хэмээн нэрлэж байсан удаа ч бий. 

БАРИМТ 21

Тэрбээр тухайн үед “СЕХ шинжээчийн дүгнэлт гаргахаар болсон гэсэн мэдээлэл авлаа. АН-ын нэр дэвшигчийн материалыг хүлээн авахгүй байх шийдвэр гаргасан тул бид улс төрийн шийдвэр гаргасан. Та бүхэн харлаа. УИХ-ын гишүүн хүртэл Төв талбайгаар явж болохгүй байна. Бид Хойд Солонгос биш. Сонгууль ардчилсан байх ёстой" хэмээж байв. 

БАРИМТ 22

Тэрбээр УИХ-ын гишүүнээс гадна Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн, Төсвийн байнгын хорооны гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны гишүүнээр ажиллаж байна. 

БАРИМТ 23

Ж.Батсуурь 2022 онд Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшиж явсан. Гэсэн ч нэрээ татсан юм. Энэ талаараа тэрбээр "Би С.Эрдэнийн намаас хөөгдсөн. Би бүтэн Ардчилсан намыг бий болгох зорилго тавьсан. Хэдхэн дарга нарын гарт орчихсон байсан. Үүнээс болж Ардчилсан намын амжилтгүй байдал үүссэн. Намайг ямар нэгэн үйл явдал, хэн нэгэнтэй холбох боломжгүйг харсан байх. Бид 2014 оны Дээд шүүхэд бүртгэгдсэн дүрмээр сунгаанд оролцсон. Шинэчлэгдсэн дүрэм гар дээр ирэх хүртэл санал хураалтыг хойшлуулъя гэсэн боловч Дотоод сонгуулийн хороо зөвшөөрсөнгүй. Ийнхүү нэрээ татаж байна" гэсэн юм. 

БАРИМТ 24

Тэрбээр энэ оны хоёрдугаар сард малчдын зээлийг тэглэх хуулийн төсөл санаачилна гэж попорсон удаатай. Тухайлбал, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд дээрх санаачилгыг гаргаж байгаа аж. Тойрог томссоноор УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэл хангаж буй улстөрчдийн хувьд зуд хүртэл улстөржүүлэх сэдэв болж хувирсан гэхэд хэлсдэхгүй болов уу. 

image

“24tsag.mn” сайт одоогийн УИХ-ын гишүүдийн 24 баримт болон тухайн гишүүний хамгийн алдартай 5 зураг, агшныг үсгийн дарааллаар цувралаар өдөр бүр хүргэж буй. Энэ цувралын дараагийн оролцогч УИХ-ын гишүүн Жамбын Батсуурийнх.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • TEREZA (127.0.0.1)
    Dobre vijesti za mene i vas, zovem se TEREZA i moram vam ispričati kako sam doživjela ponudu kredita od 35,000 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što sam naišao na gospodina Harry Bryan, izvršnog direktora SMART LOAN FUNDS, imaju sjedište u Americi, a također djeluju u svim europskim zemljama. Dobio sam savjet kolege i savjetovat ću svima koji trebaju zajam da koriste njihove usluge kako bi izašli iz financijskih poteškoća, možete ih kontaktirati putem e-pošte (smartloanfunds@gmail.com} WHATSAPP: {+385 91 560 8706} Brzo kontaktirajte danas i dobijte svoj zajam od njih na stopu od 3 %. Obećajte da ćete reći ljudima i podijeliti njegov dobar rad nakon što dobijete zajam.
    2024 оны 05 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    5 цаг 42 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    5 цаг 49 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    5 цаг 53 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    5 цаг 59 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    6 цаг 8 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    6 цаг 46 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    17 цаг 30 мин
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
    Өчигдөр 16 цаг 15 мин
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
    Өчигдөр 16 цаг 10 мин
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
    Өчигдөр 12 цаг 20 мин
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 20 цаг 46 мин
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    Уржигдар 20 цаг 17 мин
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    Уржигдар 17 цаг 20 мин
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    Уржигдар 15 цаг 15 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
24 баримт
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК