Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Ану хатан” киноны гол дүрд жүжигчин бус хүнийг сонгосонд их гайхсан

2012-10-03
0
ЖИРГЭХ

"Домогт Ану хатан" жүжгийн гол дүрд тоглосон улсын драмын эрдмийн театрын жүжигчин СТА, Ц.Баясгалантай ярилцлаа. Удахгүй болох "Гэгээн муза" наадамдаа түүний хэрхэн бэлдэж байгааг нь сонирхлоо.


"Домогт Ану хатан" жүжгийн гол дүрд тоглосон улсын драмын эрдмийн театрын жүжигчин СТА, Ц.Баясгалантай ярилцлаа. Удахгүй болох "Гэгээн муза" наадамдаа түүний хэрхэн бэлдэж байгааг нь сонирхлоо.


-  Өнгөрсөн жил шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг авсан. Энэ жил өмнөх амжилтаа хэр ахиулна гэж бодож байна. Өөртөө хэр итгэлтэй байна вэ?

- Энэ жил “Ану хатан” жүжгийн Ану хатны дүрээр шилдэг эмэгтэй гол дүрийн төрөлд нэр дэвшиж байгаа. Хоёр өрсөлдөгчтэй. Нэг нь Дарханы театрын жүжигчин байгаа. Мөн МУГЖ, С.Сарантуяа эгч маань Оролмаа эхийн дүрээрээ миний  хүчтэй өрсөлдөгч болж өрсөлдөнө. “Ану хатан” жүжгийн хувьд бол шагнал гэхээсээ илүү надад маш их зүйлийг сургасан уран бүтээл. Би энэ дүрд тоглохын тулд маш их зүйлийг шинээр сурсан. Хатан хүний дүрийг бүтээхдээ зүгээр л нэг тоглочихдоггүй. Тиймээс гэртээ байх үедээ ч яавал дүрээ гоё болгох талаар байнга боддог. Ану хатны дүр бол маш их зүйлд сургасан өгөөжтэй сайхан дүр юм. Мэдээж “Гэгээн муза” наадамдаа өрсөлдөнө. Өөртөө их итгэлтэй байгаа.
 

- “Ану хатан” жүжиг “Гэгээн муза” наадмын ихэнхи төрөлд нэр дэвшсэн байна. Энэ уран бүтээлийн онцлогыг хэлэхгүй юу?

-  Энэ жил “Ану хатан” жүжгээр УГЗ, найруулагч Б.Баатар шилдэг найруулагчийн төрөлд нэр дэвшиж байгаа мөн хөгжмийн зохиолч УГЗ, Б.Бямбабаяр шилдэг жүжгийн хөгжмийн зохиолч төрөлд нэр дэвшиж байна. Тэгээд гол эрэгтэй, эмэгтэй жүжигчин, мөн шилдэг тайзны зураач төрөлд нэр дэвшиж байна. Бас “Ану хатан” жүжгийн Юм-агсын дүрээр МУГЖ, С.Сарантуяа эгч эмэгтэй туслах дүрийн төрөлд нэр дэвшиж байгаа. Жүжгийг Б.Баатар найруулагч маш сайн найруулсан. Бусад жүжгээс онцлогтой хэд хэдэн зүйл бий. Хатан хүний тухай өгүүлсэн түүхэн жүжгийг Монголын тайзан дээр анх 1944 онд тоглож байсан. Тэр нь “Мандухай сэцэн хатан” жүжиг юм байна лээ. Түүнээс хойш энэ жил эрх чөлөөний 100 жилийн ойгоор “Ану хатан” жүжгийг тавьж байна. Хатан хүний амьдралыг харуулсан хоёр дахь жүжиг гэдгээрээ их онцлогтой. Дээрээс нь бодит түүхэн дүр учраас бас их онцлогтой юм болов уу. Монгол эмэгтэй хүний хатан ухаан болон Ойрадын түүхийг дэлгэж тавьсан. “Оролмаа эх” жүжиг бол монголын театрын эцэг гэгддэг Д.Намдаг гуайн зохиол. Гэтэл “Ану хатан” жүжиг бол зохиолч Б.Шүүдэрцэцэг анх удаагаа жүжгийн зохиолыг бичиж түүгээр нь хийгдсэн жүжиг байгаа юм.

 -  “Ану хатан” жүжиг удахгүй кино болох гэж байгаа. Киноныхоо гол дүрд та өөрөө тоглож болоогүй юм уу?

 - “Ану хатан” кинонд намайг тоглуулна гэж байсан л даа. Бүх хүмүүст миний зурагтай кино төслийг тараагаад, ивээн тэтгэгчдийн хүлээн авалтаа хийгээд хэд хэдэн компаниар Б.Шүүдэрцэцэг бид хэд хамтдаа ажлаа хөөцөлдөөд явж байсан. Гэтэл Ану хатан солигдсон. Залуу хүн л хэрэгтэй болсон юм болов уу. Гэхдээ Ану хатны хувьд надаас дөрөв эгч насан дээрээ нас барсан хүн шүү дээ. Насны хувьд нэг их өөрчлөлт гармааргүй юм шиг байгаа юм. Би их гайхсан. Намайг ээжид нь тоглооч гэсэн санал тавьсан. Би ээжид нь тоглохоос татгалзсан. Ану хатангаараа л үлдэе.Театрын тайз гэдэг бол жинхэнэ жүжигчдийн шалгуур байдаг. Энэ тайзан дээр жүжигчин хүн тэр болгон тоглож чаддаггүй. Дуу хоолой нь хүрдэггүй. Энэ тайзан дээр жүжигчид маш олон зүйлээрээ гологддог. Театрын тайзан дээр энэ түүхэн дүрийг бүтээж чадна гэдэг бол хүн болгоны хийгээд байх зүйл биш л дээ.

-  Таниас хэр их хүч шаардсан бүтээл вэ?

 - Маш их хүч, ажиллагаа шаардсан. Одоо ч гэсэн дүрээ ингэчих юмсан, тэгэх юмсан гэж байнга бодож явдаг. Кинонд жүжигчин биш хүн тоглож болдог болохоор л Ану хатанд надаас өөр хүн тоглож байгаа байх. Дэлгэцийн цаана ямар нэгэн аргаар яаж ийж байгаад тоглох боломжтой учраас жүжигчин бус хүнийг сонгосон байх. Яагаад чухам тэр хүнийг сонгосоныг нь би сайн мэдэхгүй. Эхэндээ жаахан гуньсан. Гэхдээ би энэ дүрийг тайзан дээр хүмүүст эхнээс нь авахуулаад дуустал нь хүргэж чадсан учраас сэтгэл хангалуун байгаа. Хүмүүс намайг хараад үнэлдэг, хайрладаг болсон учраас тэр миний хамгийн том шагнал юм. Уг нь намайг хөгшин гэж голсон бол залуу эмэгтэй жүжигчин аваад тоглуулж болох байсан. Гэтэл жүжигчин бус хүнийг сонгосонд би их гайхаж байгаа. Сайн хийх болтугай гэж  амжилт хүсэхээс өөр аргаггүй юм даа.


 - "Гэгээ муза” наадам нэг талаар уран бүтээлчдийг шалгадаг шалгалт мөн байх. Тийм үү 

-  Тэгэлгүй яахав. “Гэгээн муза” наадам ес дэхь жилдээ зохион байгуулагдаж байна. Дараа жил арав дахь удаагаа зохион байгуулагдана. Арван жилийн ойгоороо гадны улс орны уран бүтээлчдыг хамруулж олон улсын хэмжээнд зохиогдоно. Хамгийн анхны наадамд би Болд найруулагчийн “Дурлал яг үлгэр шиг бас үхэл шиг” гэдэг жүжгийн Саруул гэдэг охины дүрээр нэр дэвшиж байлаа. Харин ес дэхь жилдээ Ану хатан жүжгээр нэр дэвшиж байна. Энэ хугацаанд нэг хоёр удаа өнжиж байсан. Сүүлийн зургаан жил дараалан энэ наадамд нэр дэвшиж  байна. Энэ маань миний амжилттай ажиллаж яваагийн тод илрэл юм болов уу гэж бодож байна.


 - Энэ шалгалтыг авдаг хүмүүс нь ямар хүмүүс байдаг юм. Хэр шудрага шүүлттэй гэж боддог вэ?

-  Гайгүй шудрага явагддаг гэж боддог шүү. Үзэгчид хараад хэн нь сайн муу байсныг мэддэг. Манай жүжигчид ч гэсэн “Би авах байсан юм, тэр авах байсан юм ” гэж ярьцгаадаг л даа. Энэ бол тэмцээн болгон дээр гарч л байдаг зүйл шүү дээ. Наадмын үеэр олонх хүний таамаглаж байсан тэр хүн л авдаг. Ер нь нуруутай шүүдэг гэж боддог шүү.


 - Драмын театрыг эрдмийн гэх нэрэндээ тохирохгүй шалдар булдар, шалдалж нүцгэлсэн жүжиг тавьдаг гэж зарим хүмүүс шүүмжилсэн байсан. Энэ шүүмжлэлийг хүлээж авах уу?

-   Тэр хүн эрдмийн гэсэн үзүүлэлтэд хүрэх жүжгүүдийг ирж үздэггүй юм биш үү. Сонгодог жүжиг тавихаар хэн ч ирж үзэхгүй байна. Хүмүүс хошин урлаг руу яаж хошуурч байна. Гэтэл сонгодог жүжгүүд манай театрын урын санд байдаг. Одоо ч тайзан дээр тавигдаж байгаа маш олон сонгодог жүжгүүд байгаа. Сонгодогуудаа тоглоод явах гэхээр хүмүүсийн олонх хүлээж авч чадахгүй байна. Манай театр сонгодог жүжгийг тавьдагаараа тавьж байгаа. Түүнийг цөөнх ирж үздэг. Энгийн  хэн ч хараад ойлгохоор цаашид бодох юмгүй бүтээлийг үзэх сонирхолтой маш олон хүн байна. Тийм учраас энгийн жүжгүүдийг бас тавьдаг.

-  Энэ жилийн хувьд түүхэн жүжгүүд их тавигдлаа?

-  Гурван сайхан түүхэн жүжиг тавьлаа. Энэ бол театрын эрдмийн гэдэг нэрийг бас л тодотгож өгч байгаа жүжгүүд байгаа биз дээ.


-   Та театрын урлагийн юунд татагдсан бэ?

-   Би анхнаасаа л урлагийн хүн болохыг хүсдэг байсан. Манай аав их сайхан дуулдаг бидэнд байнга үлгэр ярьж өгдөг хүн байсан. Надад хошин урлаг руу орох ч юм уу өөр зүйл хийх боломж хангалттай байсан. Гэхдээ би театрт орьё гэж бодоод орсон. Театрын урлаг руу ороход миний багш надад их нөлөөлсөн. Миний багш бол ардын жүжигчин, төрийн соёрхолт, хөдөлмөрийн баатар Гантөмөр. Намайг төгсөхөд Уртнасан багш маань “Чи бол маш сайн жүжигчин болох ёстой шүү чамд тийм ирээдүй байгаа” гэдгийг ойлгуулсан. Гантөмөр багш маань надад маш их урмыг өгч байдаг. Дээрээс нь яаж ажиллах аргачлалыг байнга зааж өгдөг. Ганаа багш маань манай ангийг л гардаж төгсгөж байсан. Ийм мундаг уран бүтээлчийн ганц шавь нь ядаж театртаа үлдэх ёстой биз дээ. Ганцхан драмын урлагаараа дагнаж амжилтанд хүрэх ёстой гэж боддог. Тийм учраас тэр болгон рекламд тоглоод байдаггүй. Жүжигчин хүн цензуртай байх ёстой. Тоглох рекламаа, клипээ, киногоо шалгууртай хүлээж авдаг.
 

- Энэ жил наадамдаа ямар гоёлоор гоёх гэж байна?

- Монголын дизайнаруудын холбооноос жүжигчдийн хувцасыг хийж өгдөг л дөө. Өнгөрсөн жил монгол костьюмс их энгийн цагаан өнгөтэй монгол хувцасыг надад оёж өгч байсан. Энэ жилийн хувьд “Хайрын хурим” салоны дизайнер Ууганцэцэг гэдэг бүсгүйн хийсэн плажаар гоёно. Энгийн юм шиг мөртлөө донжтой хувцас байна лээ. Хувцас маань их таалагдсан. Бусад жүжигчдээс маш өөр хийцтэй. Хэн ч минийх шиг хувцас өмсөхгүй л дээ. Маш энгийн бас донжтой их сонин хувцас байгаа юм. Энэ жилийн “Гэгээн муза” наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр "Гацуурт" компани ажиллаж байгаа. Мөн “Төгөлдөр сан” “Sound of Mongolia”, “Ард даатгал” “Сүлд ус”, “UFC”, “Оюуны ундраа технологи”, “Видал салон” бидэнтэй хамтарч ажиллаж байна. Драмын мэргэжлийн жүжигчдийн төв ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа.

 - Ойрд чансаатай ямар уран бүтээлд тоглох гэж байна вэ?

 - Энэ жилийн хувьд кино урлаг руу орох байх. Найз маань надад зориулж маш сайн кино зохиол бичиж байгаа. Кино зохиолоо бичиж дуусгаад “жүжигчин Баясгаланд зориулав” гэж бичээд надад гардуулна гэж байсан. “Чамаас би нэг төгрөг ч авахгүй. “Яагаад гэвэл чи яг тэр дүрд тохирох хүн. Чи л тоглож чадна өөр хэн ч тоглож чадахгүй” гэж хэлсэн. Тиймээс ч надад зориулж бичиж байгаа зохиол учраас энэ жил тэр киноны уран бүтээл рүү орох байх. Миний мөрөөдөл бол Ану хатан байгаагүй шүү дээ. Миний мөрөөдөл бол өөртөө тохирсон маш гоё мюзикль хийх. Хоёр жилийн дараагаас мюзикль руу орох санаатай байгаа. Театрын жүжгүүддээ тоглоод явна л даа.

 -Гадны орнуудад улаан хивсний ёслол болдог. Манай “Гэгээн муза” наадам олон улсын түвшинд зохион байгуулагдаж чаддаг уу?

 - Хүмүүс янз бүрээр ярьж шүүмжилдэг л дээ. Гэхдээ улаан хивсний ёслол ямар байх ёстой юм. Хаана нь очиж ярилцлага өгөх ёстой юм. Яг ямар хивс байх ёстой юм. Хивсний урт хэдэн метр байх ёстой. Яаж ярилцлага өгөх ёстой юм гэх мэтчилэн тэр бүх стандартын дагуу хийдэг юм байна лээ. Гадна талаас нь бол олон улсын стандартыг хангаж чаддаг. Монголын бүх театрууд энэ наадамд оролцдог шүү дээ. Бүх аймгийн театрууд хийсэн бүтээснээрээ өрсөлддөг. Шалгарсан уран бүтээлүүдийг нь  манай шүүгчид очиж үзээд дахин шалгаруулдаг. Тэр утгаараа “Гэгээн муза” арван жил монголын театрын урлагийг хөгжүүлээд ирж байгаа юм. Гэтэл яг үүний төлөө манай төр, соёлын яам юу хийснийг би сайн мэдэхгүй. Музад өрсөлдөх гэж хөдөө орон нутгийн театрууд ирж байна. Хөдөөгийн театрууд хөдөлгөөнд ороод эрдмийн театр дээрээ өрсөлдөх хэмжээний болж байна. Энэ нь нэг талаараа театрыг хөгжүүлж байгаа ажил юм.  Маш олон оронд агуу агуу улаан хивсний ёслол болдог нь ойлгомжтой.  Монголынхоо хэмжээнд “Гэгээн муза” номер нэг улаан хивсний ёслол бол мөн. Театрын уран бүтээлчид энэ хивсэн дээр гишгэх гэж уран бүтээлээ хийдэг болж байгаа гээд хэлчихэд хилсдэхгүй байх.
Т.Хулан
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    12 цаг 25 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    13 цаг 52 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    14 цаг 22 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    14 цаг 39 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    14 цаг 41 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    14 цаг 46 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    15 цаг 4 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    15 цаг 47 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    15 цаг 52 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    16 цаг 29 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    16 цаг 52 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    17 цаг 36 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    18 цаг 53 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    19 цаг 7 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    19 цаг 36 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    19 цаг 40 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    19 цаг 54 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    20 цаг 5 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    20 цаг 18 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    20 цаг 42 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК