зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголчуудын “үр могой” болсон “Женко” Х.Баттулгад хэзээ хариуцлага тооцох вэ?

2022-8-07
0
ЖИРГЭХ

“Үр могой” гэж Б.Лхагвасүрэн гуайн аймшигтай өгүүллэг байдаг. Өнөөгийн бидний энэ буурай, гундуу амьдралын шалтгаан нь хэдэн “үр могой”-той өсгөснөөр яригдах хэмжээнд тулав. Тэд монголчуудын боломжийг хулгайлж, хөгжлийг гацааж, шударга ёсыг хуйвалдагчдийн өлмийд хаясан юм. Хамгийн харамсалтай нь тэд ард түмний ирээдүйдээ итгэх итгэлийг сөнөөлөө. Хэрэв төр нь тунгалагшиж, “үр могой”-нууддаа хариуцлага тооцож, цэвэршиж чадахгүй бол цөхөрсөн олны давалгаагаар бүр ч халаглам хананд тулахад ойрхон болчихжээ. 

Наад захын жишээ нь, төрийн сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүнээр сонгогдож, олонд хүндлэгдэн хамгийн их хөрөнгөлөг амьдарсан “Женко” хэмээх Х.Баттулга байж байна. Ганзагын наймаагаар хөрөнгөжсөн үү, мафийн үзэл санаагаар өндийсөн үү гэдгийг нь ялгах гэвэл нэлээд юм тайлбарлах болно. Ямар ч байсан 17 чингэлэг спиртийг ус болгон хувиргасан, “Баянгол” зочид буудлыг сэйфэнд байсан мөнгөөр нь хувьчилж авсан тухай домог мэт яриа бий. “Талх чихэр” үйлдвэрийг хэрхэн авсан гэх мэтээр бизнесийнхээ эзэнт гүрнийг босгосон бүхэн нь монголчуудын социализм байгуулах дэврүүн жилүүдийн хөдөлмөрт суурилсан нь илэрхий байдаг. Жишээ нь, “Мах импекс” компаний хувьчлал байна. Учир нь УИХ 1999 оны долоодугаар сард хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтад “Мах импекс” ХХК-ийг оруулсан байсан ч 1999 оны 8 дугаар сард “Мах импекс”-ийн төрийн өмчийн хэсгийг Х.Баттулга хувьчилж авсан гэдэг. Хувьчилж авахдаа хууль зөрчин “Эрдэнэт” үйлдвэрээс ОХУ-ын цахилгааны төлбөрт өгөх ёстой байсан гурван сая ам.доллараар авчээ. УИХ-аас томилогдсон ажлын хэсэг “Мах импекс”-ийн хувьчлалыг шалгаад хууль бус гэж тогтоосон боловч УИХ-аар хэлэлцээгүй байна. Энэхүү үйлдлийн цаана Ц.Элбэгдорж, тухайн үеийн Ардчилсан холбоо эвслийн өндөр албан тушаалтнууд байсан гэж яригддаг. Х.Баттулга “Мах Импекс”-ийг 20 гаруй тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байхад нь зориуд үнэгүйдүүлж, хоёр гаруй тэрбум төгрөгөөр хувьчилж авсан гэдэг хэл ам өдгөө ч арилдаггүй. 

Ингэж хөрөнгөжсөн нь зөвхөн эхлэл л дээ. Өнөөдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай хамаарал бүхий их наядаар яригдах өр Хөгжлийн банкны “хар жагсаалт”-д байж байна. МоАХ-ын газрыг барьцаанд тавьсан, Баянхонгорын алтны уурхайд холбогдсон гээд урсаж өгнө. Тухайлбал, 2011 онд ЗТЯ-ны сайд Х.Баттулга Сүхбаатар аймагт төмөр замын газар шорооны ажил хийх тендер зарлаж “Кей эйч эн ар” ХХК хөрс хуулалтын ажил хийхээр шалгарчээ.  Санхүүжилт ороогүйн улмаас “Кей эйч эн ар” ХХК-ын захирал З.Баасандорж 4 тэрбум төгрөгний өрөнд орсон. Өрийн дарамтанд орсон З.Баасандорж нь Х.Баттулгад гэрээслэл үлдээгээд амиа хорлосон тухай мэдээлэл цацагдаж байв. 2011 онд Х.Баттулга нь зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Чойбалсан-Даланзадгадын 1100 км төмөр замын ажлыг хятадын “MORIC” LLC-д нууцаар өгсөн. Энэ нууц гэрээг хийснээс нэг жилийн дараа Х.Баттулгын “CAMEX”-ын дансанд хоёр сая ам.доллар орж ирсэн, Х.Баттулга нь 2012 онд эхэлсэн Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам барих төслийн 280 сая доллараас 658 тэрбум төгрөг хулгайлсан гэх мэтээр хэвлэлээр гарсан мэдээлэл бүрийг шүүвэл их юм гарна. Түүнчлэн 2012-2013 онд Х.Баттулгыг Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлвэрийн сайдаар ажиллаж байх хугацаанд “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн худалдан авах ажиллагаанд нийт долоон тэрбум гаруй төгрөгийн зөрчил илэрсэн байдаг.

Учир мэдэх хүмүүс салбарын сайд Х.Баттулгын хамаарал бүхий этгээдүүдийн компаниудтай холбоотой учир энэ хэрэг нам дарагдсан гэдэг тухай ч уншиж байлаа. “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын хүрээнд, “Шинэ Яармаг” төслийн хүрээнд урсгасан олон арван тэрбум төгрөг бол өдгөө зүгээр тоо шиг л яригддаг болжээ. Түүнчлэн Монголын ард түмний хандиваар байгуулж буй “Майдар хот” ч өдгөө таг чиг. 

Хятадын танк ороод ирэх болохоор нарийн царигаар төмөр зам тавьж болохгүй тухай түүний арваад жилийн үлгэр өнөөдөр эргээд харахад Монголын ирээдүйн 100 жилийн хөгжлийг хулгайлчихсан л байгаа биз дээ. Бид алдагдсан боломжийг ярьдаггүй. Яагаад гэвэл үнэлэх аргагүй болохоор. Харин зүгээр алдчихсан зүйлсээ тоолоход аймаар дүн гарч байна. Сүүлд гэхэд 2022 оны тавдугаар сарын 12-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийг хувьчлах тухай 2015 оны заалтыг УИХ-ын тогтоолоос хасах асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Н.Энхбаяр “2015 онд Хөтөл цемент шохойн үйлдвэрийг хувьчлах тухай УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэж байна. Тухайн үеийн сайд Х.Баттулгын гарын үсэгтэй, Худалдаа хөгжлийн банкны үүсгэн байгуулагч Д.Эрдэнэбилэг нарын оролцоотой энэ хувьчлал буруу замаар орсон гэдэг нь тодорхой болсон. Нэг өдрийн дотор бүх ажиллагаа нь явагдсан юм билээ. Энэ компанийн үүсгэн байгуулагч нь Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурийн аав. Тухайн үед Худалдаа хөгжлийн банкны Хуулийн хэлтсийн захирал байсан. Энэ луйврыг төр буцааж авч байгаа санаачилгыг дэмжиж байна. Хэдий хожуу илэрч байгаа ч үүнд хариуцлага тооцох ёстой. Гэхдээ Х.Баттулга гэдэг хүний нэр холбогдсон болохоор хариуцлага тооцох асуудал нь сааталтай байна уу үгүй юу. Хэрэг үүсгэж байгаа асуудалд энэ хүн шалгагдаж байгаа юу” гэж асууж байсан байгаа юм. 

“Хүрээний бузрыг ухвал далай” гэдэг шиг “Женко” Х.Баттулгын асуудлын зах зухыг гарчиг маягаар сөхөхөд л ийм болж байна. Төв аймгийн Эрдэнэ сумаас 20 гаруй км зайд орших “13 дугаар зуун” амралтын бааз нь гэхэд жирийн хүний мөрөөдөх ч аргагүй зүйл шүү дээ. Энэ цогцолбортоо 2020 оны наадмыг зохион байгуулж байлаа. Түүхэнд “ноёдын наадам” гэдгээрээ үлдэх биз. Гэхдээ ингэж наадам зохион байгуулахдаа багагүй хөрөнгө оруулалт ч улсаас авсан. Нэгхэн жишээ хэлэхэд 20 гаруй км шилэн кабель татуулсан байгаа юм.

Түүнчлэн Цонжин болдог цогцолборын хойно байрлах хамаарал бүхий этгээдийн “Тэгри мед” амралт, сувиллын газартаа Ерөнхийлөгч байхдаа нэг км гаруй засмал зам тавиулсан гэдэг. Том асуудлуудтай нь харьцуулахад бага ч гэлээ энэ бүхэнд тэрбум тэрбумаар татвар төлөгчдийн мөнгө урссан гэдгийг бодох хэрэгтэй.

Энэ бүхнийг яагаад дурдаж байна гэхээр өнөөдөр эмч, сувилагч, багш гэх мэт төрийн жирийн албан хаагч хэн ч энэ зэргийн ажил хувьдаа хийх гэвэл лавтай гурав үхэж төрөн зогсоо зайгүй ажиллаж байж хуримтлуулах болно. Шударга бус явдал, дабль стандарт гэдэг чинь энгийнээрээ энэ юм шүү дээ. 

“Женко” гэгч АН-ын өнгөтэй өөдтэй бүхнийг нэр хоч зүүлгэн улс төрөөс холдуулсан нь ч дүүрч. Эцэстээ талбай дээр цэрэгжилт маягаар зохион байгуулагдсан залуусыг турхирч, тусгаар тогтносон улс дотор “Тусгаар тогтнол” хөдөлгөөн санхүүжүүлсэн нь илэрч эхэлж байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн үйлийнх нь үрийг үүрсэн олон залуусыг нь дурдах гэвэл нэлээд урт бичвэр болно. Монголчууд бид ийм л “Үр могой” өсгөжээ. Өнөөдөр тэр “үр” нь юуг л бол юуг их бага гэлгүй залгихаар болчихсон байж байна. Хариуцлага тооцох болоогүй гэж үү. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (65)

  • Зочин (103.212.116.178)
    Ганц хүнд дийлддэг төр гэж байдаг уу Баттулгаас өөр баян тэрбумтан байхгүй юу Бүгд шударгаар тэрбумтан болцгоосон уу МАН 24 жил төр барьсан Тэр үедээ юу хийж юу мэдэж байсан юмБүх юм өнгөрсөн хойно олон юм ярих юм Мэдэж байсан бол яагаад тэмцээгүй юм Тэгэхээм гэмтнийг өөгшүүлсэн Тэр үеийн төи засаг буруутай
    2022 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.47.130)
    Дийлдэггүй олон толгойтой атгаалжин хар мангас мэттэй зүйрлэмээр ...том гарын хулгайч даа.
    2022 оны 09 сарын 11 | Хариулах
  • Мөн их шуналаа. (202.126.90.92)
    БАТТУЛГА ШОРОНДОО ОРООСОЙ.
    2022 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (108.180.79.71)
    Баттулга бол Синга хужаа Лим гэгчийн үгээр , ивээлээр Монголыг цөлмөсөн хулгайч . Төгрөг нуурын лицензийг энэ 2 идсэн . Тухайн үед ТВ- р Дүгэржав гэгчтэй тууз хайчлаад л гарч бсан . Одоо уг үндэсээр нь шалгаж эргүүлж авч ирэх ёстой шүү . !!!
    2022 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (59.153.87.24)
    Баттулгаас ардын намыхан их л айж байна да. эд нар ингээд намыхаа гишүүдээр дамжуулан зохион байгуулалттай харлуулж цуу яриа тараадаг арга барилтай их л муу адгийн арга ядсан үмхий санаатай яг хужаа нар шиг л.
    2022 оны 08 сарын 09 | Хариулах
    • эргүү хар лагаа вэ чи.
      2022 оны 08 сарын 09
  • Иргэн (66.181.161.71)
    Батулгаас өөр луйварчин алга уу Цаагуур чинь нэг улс орноо зарсан урвагч луйварчид дүүрэн байна
    2022 оны 08 сарын 09 | Хариулах
  • зочин (71.145.200.171)
    ер нь луйварчин шүү дээ, түүнийг дагасан хичнээн залуусыг луйварын үйлдэлдээ ашиглаад тэд нарыгаа гадаад руу гаргав даа, хувьчилж авсан гэх Талх чихэр, Мах Импекс, Баянгол з/б -ын хувьчлалыг нь шалгах нь зөв шүү!!!
    2022 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.186.93)
    Улсаараа ингэж нэг хогын Төвд хүнд зайдагнуулах гэж.Төвдийг дагасан баахан халхын шээснүүд бөгс долоон амьдархаа больчоосой.Гэр бүл үр хүүхэд ээж ааваасаа ичиж амьдраасай. Хууль та нарын араас очих болноо Жонхуучидаа.
    2022 оны 08 сарын 09 | Хариулах
  • Zochin (66.181.160.93)
    Ardchilal ba AN g ug undseer ni ustga ugui hii ingeegui tsagt muuhai muuhai hartstai muu muu ur mogoinuud usun urjeel bna ardchilal AN nereer elbegdorj neg heseg ursuldugchgui tuilsan odoo battulga gej aimaar hun zamd ni teegleed huvaaj shaah geheer avah mungu ni baga haragdaad gantsaaraa shaachay geheer shuuh zasaglal deer avilgiin bag ni tentseed ih l zovlontoi bainaadaa deer ni MAN hurelsuh oyunerdene gedeg huuruud novshrood hamgiin gol ni genen t1 gegdej baisan ard irged ni uhaan suuj yumiig boddog ylgadag udur ireh bur l namchin uvchnuusuu salaad hair darga nariihaa onjgiig hairgui uhdag bolj ene heveeree baival trust huvisgal hiihed belen boltson baigaa baihgui yu herev trust huvisgal garval Ed ur huuhed uy udmaaraa ard tumniihee hilend nuhuulna gadagshaa zugtah l yum bodoj bii baih avaal irdeg baihgui yu saihanbileg elbegdorj battulga sahal hurts nariig umguuldug hongliin shuuh chini alga bolood ard tumnii shudarga buguud hatuu shuuh edniig haa baigaa gazart ni tsusaar ni tuluulne
    2022 оны 08 сарын 09 | Хариулах
  • Баттулга пизда (202.126.88.140)
    Монголчууд арай байна даа хэзээ худал хүнийг таньж гадарладаг болно доо Монголчуудын ер нь газар дор ортол муулаад байдаг хүн тухайн үедээ сайн магтаад байсан жинхэнэ хорлогч үр могой байдаг Баттулга пизда нээх л худлаа хөмсөг зангидаад л сөөнгө хоолойгоор худ поп шийдвэр гаргаад Хамгийн их Монгол гэж солиорно тэгээд хамгийн их Монголыг хорлосон гадуурхагч Тэрний хажууд одоо харааж зүхүүлээд байгаа Хүрэлсүх Оюук 2 хамаагүй дээр ядаж төмөр замаа дуусгалаа
    2022 оны 08 сарын 09 | Хариулах
    • Зочин
      Жеёнко төвдийг дагаж бөгс долооож амьдралаа тэжээж байгаа халхын шээснүүдийг яана да. Бөгс долоогч гэдгээрээ түүхээ бичсэн,үр хүүхэд удам судар чинь бүгд бөгс долоогч нар,та нарт өөр юу ч үлдэхгүй.Шударга өөрийн гэсэн үзэл бодолтой амьрана гэдэг хамгийн сайхан зүйл.
      2022 оны 08 сарын 09
    • Ёстойчиг
      2022 оны 08 сарын 09
  • Хариуцлага тооцож хөрөнгйг нь улсад ав. (84.170.205.121)
    Арай дэндүү шунал аа. Ард түмэн амрах цаггүй зүтгэж ажилласан мөнгөө ингэж алдах гэж. Тэр их харангаар мянган цэцэрлжг сургууль , ард иргэдэд район болгонд том эмнэлэг барих бж. Хөрөнгийг нь хурааж эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих хэрэгтэй.
    2022 оны 08 сарын 09 | Хариулах
  • irgen (192.82.87.220)
    uneheer hariutslaga tootsmoor bna shuu.
    2022 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.126.88.180)
    Энэ нэг шуналын туламд оноох хариуцлага гэж юм байж л таарна. Төр оноохгүй бол бурхан үр удмаар нь гэсгээх цаг бии.
    2022 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.177.110)
    Оюун эрдэнэ ЗГХЭГын да
    2022 оны 08 сарын 08 | Хариулах
    • Авилгалтай тэмцэх газар
      Авилгалтөй тэмцэх газар саын ажиллаж. Бүх луйварчдыг илрүүлэх цаг болжээ.
      2022 оны 08 сарын 08
  • Зочин (66.181.177.110)
    Ерөнхийсайд Оюун Эр
    2022 оны 08 сарын 08 | Хариулах
  • БААЯ (202.131.243.86)
    үР МОГОЙ ӨГҮҮЛЛЭГ БИШ ЛДЭЭЭЭ ДУУЛЬ ШҮЛЭГ ШТ
    2022 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин (59.153.112.168)
    Х.Баттулга, Элбэгдорж хоёрыг шоронд хийх цаг нь болсон. Тэд бол Монгол улсыг тонон дээрэмдэж, цөлмөсөн луйварчид.
    2022 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.126.89.5)
    Жонхуу Баттулга бол ОРОСын тавиул, тагнуул мөн. Түүнийг барьж, шоронд хийгээгүй цагт шударга ёс яриад ямар ч хэрэггүй.
    2022 оны 08 сарын 08 | Хариулах
  • Ж Эрдэнэбаяр (103.212.117.100)
    төрийн толгойд ямар ч аймшигтай могойн үрнүүд үүрлээ вээ бие биенээ бариж идэцгээж байвал зүгээр юм даа
    2022 оны 08 сарын 08 | Хариулах
  • Punk Buster (202.21.107.90)
    Баттулга бол Монголын өмнө хэдэн үеэрээ цайрах аргагүй нүгэл хийсэн хүн дээ. Шоронд хатаавал таарна
    2022 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.184.40)
    ҮЙЛИЙН ҮРЭЭ ХЭРХЭН ЭДЛЭХИЙГ МОНГОЛЧУУД ХАРНА
    2022 оны 08 сарын 08 | Хариулах
  • Zochin (103.229.120.116)
    Battulgiinn ued harinch Korona virus , uvchin zowlon baigaagui shuu bas hucherhiilel ch baigaaguishuu !
    2022 оны 08 сарын 08 | Хариулах
    • Zochin
      Coronagaar daldalsan mash olon nuuts herguud garsan shuu
      2022 оны 08 сарын 08
    • Coronagaar daldalsan tarhi ugaalt huchhereglelt baigaaguishuuu
      2022 оны 08 сарын 08
  • Зочин (103.229.120.116)
    Uhseniih ni ur nogoon bdiin! Butsaaj awchraad undur alban tushaald suulgahheregtei
    2022 оны 08 сарын 08 | Хариулах
    • Женкогийн тролл
      2022 оны 08 сарын 08
    • Шаадаг эргүүү үхэр вээ Баттулга пиздааг цаазаар авахад ч багадна
      2022 оны 08 сарын 08
    • Joohon iluu garaad ehelheer durguin hureed bdag yum shig bnleee
      2022 оны 08 сарын 08
    • Harin ch sain zaluu sain ch udirdagch
      2022 оны 08 сарын 08
  • Зочин (66.181.181.105)
    Лхагвасүрэн өөрөө үр могойг төрүүлсэн дээ. 100 эрхэм гэж юмаар монголуудын тархийг базсан
    2022 оны 08 сарын 07 | Хариулах
    • Ts.Khulangaar bas Nuuts Amrag edr baahan har PR mungu tulj garguulaa bizdee
      2022 оны 08 сарын 07
    • Zochin
      Chi yasan hunii tarhind nuluuluh durtai yumbe?? Chinii bankiig avchuul gejdee. Munguu tuluud hudaldaad away l gesen yum bnleesht.
      2022 оны 08 сарын 07
    • Chi bas ohintoi l baigaadaaa bitgii amidrald am garj bai
      2022 оны 08 сарын 07
  • ЗОЧИН (66.181.184.40)
    ОРОСЫН ГАР ХӨЛ БОЛСОН СУДЛААЧ НЭРТЭЙ ДҮЛЗЭНГҮҮДИЙН СҮЛЖЭЭНИЙ ҮЗҮҮРИЙГ ЖЕНКО НОХОЙ АТГААР ИРСЭН
    2022 оны 08 сарын 07 | Хариулах
  • энэ дээр бичсэн луйвраас гадна жэнко брью гэж компаний хувьцаа, хишигтэн , майдар хот зэргээр олон монгол хүний мөнгийг идсэн дээ. энэ тангадын шээс, төвдийн хараал. монголын заяа энэ хүнийг болон үр хүүхдүүдийг нь хатуугаар гэсгээх болтугай. (138.199.22.232)
    зочин
    2022 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.160.79)
    Манын тархи угаалт арай дэнднээ дөчин жил төр удирдсан хүнээ энэ бузарын тархи угаалтандаа битгий оруулаачээ. Энэ хүн тэр орос эхнэр нь байгаагүй бол энэ олон цэцэрлэг сургууль баригдахгүй байсан шүү
    2022 оны 08 сарын 07 | Хариулах
    • Их шунал тохны ард гэдэг дээ.
      Хэрээс хэтэрсэн шунал торны арл гэдэг л болж баых шиг баына. Хийсэн хэргээ хэхгээ Эви энэ 2 үүрч дээ.
      2022 оны 08 сарын 07
  • зочин (139.5.218.127)
    МАНыхан энэ хүнээс ардчилсан намынхаас их айх юм даа тэгээд өөрснөө юу ч хийж чадахгүй хов ярихаас хэтрэхгүй юм Ядахдаа цадахгүй их шуналтай та нарын гүтгэлэг ч явцгүй болсон шүү
    2022 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.177.111)
    Ene hund hiisen hereg gej baihgui harin buteesen hiisen zuiluud nuden deer baidag boltoi. Deerh niitleld tegsen gesen ingesen gesen gesnees eur yu ch alga
    2022 оны 08 сарын 07 | Хариулах
    • Зочин
      Энэ эрүүгийн гэмт хэрэгтэн юу ч хийж бүтээгээгүй.Ганц хийсэн гээд байгаа юм нь Чингисийн хөшөө.Түүнийгээ хийхдээ ч гэсэн өөрөөсөө бараг мөнгө гаргаагүй гэдэг.Баянголыг хувьчилж авсаныхаа дараа баахан эрүүгийнхнийг цуглуулж байсан гэдэг.
      2022 оны 08 сарын 07
  • Зочин (139.5.218.124)
    Монголын хөгжлийг гацааж оросын эрх ашигт тусалж орос улсын баатар болсон доо
    2022 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (192.82.70.228)
    бариад шоронд хийчиж чадахгүй л бгаамдаа, хүүхдүүд нь нүглийг нь үүрэх бизээ, яг цэдэнбал шиг
    2022 оны 08 сарын 07 | Хариулах
    • Chi ch bas adilhan gal golomtondoo yanhan huuhen avchirhaar uil lai ni tegej gardag yum
      2022 оны 08 сарын 07
  • Зочин (64.119.25.192)
    Хатуу хариуцлага тооц энэ жонхууд
    2022 оны 08 сарын 07 | Хариулах
  • Уранболд (124.158.65.187)
    Тэр Гашуунсухайтын төмөр замыг эрт тавьчихсан бол өдийд Монгол минь азийн бар болох байлаа. Даан ч яавдаа гэмээр ...... Хэлээд, сануулаад байхад урагшаа төмөр замыг дахин саатуулж Зүүнбаян руу 410 км зам тавьж үхмэл хөрөнгө босгосон. Одоо Зүүнбаянгаар ямар ачаа тээж байна, байхгүй гэсэн шүү. Энэ талаар 25-ын Алтай халаглан ярьж байсан.
    2022 оны 08 сарын 07 | Хариулах
    • Tegsen bol buur BALARCHIXSEN baix ch baisan baij nagadgui shuu
      2022 оны 08 сарын 07
  • 5112 (202.131.225.197)
    ЭНЭ ХҮН ӨӨРИЙГӨӨ, ГЭРЭЭ Ч ГЭСЭН ХҮНЭЭР ХЭЛҮҮЛЭЛТГҮЙ ЗАСААД УЛС ТӨРД ОРСОН. ЗӨВ ЗАМТАЙ ЯВААД, АРД ТҮМЭН ҮНЭН УЧРЫГ ОЙЛГООД ЭХЛЭХЛЭЭР ЯМАР ИХ ХАР САНААГААР ЭНЭ ХҮН РҮҮ ДАЙРНА ВЭ. ЦАГ ХУГАЦАА ҮНЭНИЙ ШАЛГУУР ШҮҮ. Л У Й В А Р Ч И Д АЙЖ ЭХЭЛЖ, Х.БАТТУЛГЫН ЭСРЭГ ҮХЭН ХАТАН ХАР СУРТАЛЧИЛГААГАА ХИЙГЭЭД ЭХЭЛЖ.
    2022 оны 08 сарын 07 | Хариулах
    • Та нарыг хорлоод л байхад өмөөрөөд л бх юмаа
      2022 оны 08 сарын 07
    • Зочин
      Энэ хулгайчийн дээдлээд байгаа хүмүүс хэдэн жилийн дараа толгойгоо шаана биз.
      2022 оны 08 сарын 07
  • Irgen (202.9.47.13)
    Battulga sh is g amidraliig surj naimaa hiij uhaanaaraa bosoj geree zasaad turuu zasaj yavaa uls turchid baihgyi shyy.cynh barigchid uls turuus tursun terbumtanguud l olon baigaa.Battulga uls oron ard tymnee gesen setgeltei hyn.ard olon demjnee
    2022 оны 08 сарын 07 | Хариулах
    • Teriig ni hundeldegeee
      2022 оны 08 сарын 07
  • зочин (202.9.40.178)
    хэлээд юу гэхэв даан ч тархи угаалтанд ордог хэсэн бүлэг хүмүүс их бий мөн хар пиар явуулахдаа дэндүү сайн
    2022 оны 08 сарын 07 | Хариулах
    • Har PR ymar olon humuusiig doromjilson bileedee
      2022 оны 08 сарын 07
  • Сургамж (192.82.80.1)
    Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам 2014 онд ашиглалтад орчихсон бол ковидоос үл шалгаалж Монголчууд хожих байсан. Төгрөг $-3200 2000 төгрөгөөс хэтрэхгзй 1м2 байрны үнэ дундаж үнэ 1000000 төгрөгөөс нэмэгдэхгүй. Цалин тэтгэвэрийн доод хэмжээ 2-2,5сая төгрөгт хүрчихсэн амьдрал гэрэл гэгээтэй болчихсон Монголын эдийн засаг хараат бус хүчирхэг байхсан. Алтан боломжийг алдсанаар 35 тэрбум долларын өртэй үнийн өсөлт гаарчихсан жилийн 30% хүрчихсэн сэтгэл түгшсэн байдалтай байна. Хэн хохиров нөгөө хар масс мэдээлэл хомс "Хужаагийн танкны дайралтад итгэсэн нийгмийн ядуулаг дундаас доош хэсэг асар их хохирсон нөхөж баршгүй эрүүл мэнд идэх хоол хүний наад захын хэрэгцээний дутагдалд орж байгаагаа мэдэлгүй байгаа гуниг
    2022 оны 08 сарын 07 | Хариулах
    • Xujaagiin TANK-d daruulchixaagui unuudriig xurtel AMID baigaadaa BAYARLAX xeregtei shuu , chi.
      2022 оны 08 сарын 07
    • Барилгачин
      Монголчуудын ихэнх нь харанхуй хар масс.Маргаашаа бодож мэдэхгүй өнөөдрөөр амьдардаг хүмүүс Жонхууг дагана л даа. Ямар сайндаа хэдэн хөгшчүүдийг зулын гол болгоно гэж байхав дээ.
      2022 оны 08 сарын 07
  • zochin (202.9.46.36)
    төрөөс луйварлсан мөнгийг нь төлүүлж хариуцлаг тооцож хуулийн дагуу арга хэмжээ авахыг хүсэж байна улсаа хорлосон мөнгө идсэн хэрэг хүнд ялтай байх даа.төлсөн мөнгөөр нь эдийн засгаа сэхээж авмаар байна.сахал энэ 2 улсаасаа цөлмөж улсаасаа баян болсон түүх энэ дээ.
    2022 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.189.180)
    Энэ луйварчинг барьж байж монголд хууль байдаг гэж харагдана шүү. Хичнээн гадныхныг луйвардсанг би таашгүй. Манай түнш канадуудыг мулзлаад буцаасан
    2022 оны 08 сарын 07 | Хариулах
    • Chi barahguieee
      2022 оны 08 сарын 07
  • Зочин (64.119.23.200)
    баяр наадам хийх нэрийдлээр цонжин болдог руу цахилгааны шугам улсын мөнгөөр тавиулсан гэх юм билээ яасан ч барагдахгүй шунал вэ
    2022 оны 08 сарын 07 | Хариулах
    • Chi uuriiguu hichee. Chi ch bas shunaltaisht
      2022 оны 08 сарын 07
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
    2 цаг 14 мин
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
    2 цаг 20 мин
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
    2 цаг 38 мин
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
    3 цаг 41 мин
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
    4 цаг 0 мин
  • Монгол наадмын тэнгэрт “шинэ салхи” сэвэлзэв
    4 цаг 35 мин
  • Бороо орж байгаа үед нөөлөг салхинаас болгоомжлохыг зөвлөв
    4 цаг 45 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзварыг хааж шинэчилнэ
    4 цаг 52 мин
  • Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, оройдоо дуу цахилгаантай аадар бороо орно
    4 цаг 57 мин
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
    17 цаг 32 мин
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
    17 цаг 33 мин
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
    17 цаг 44 мин
  • Б.Пүрэвсайхан: Сайхан зүтгэж л байна, болох байгаа
    20 цаг 26 мин
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
    20 цаг 59 мин
  • Танилц: “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүд
    22 цаг 3 мин
  • Танилц: “Улсын начин” цолны болзол хангасан бөхчүүд
    23 цаг 27 мин
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
    Өчигдөр 12 цаг 39 мин
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
    Өчигдөр 12 цаг 16 мин
  • Энэ жилийн наадамд гурав давсан АЙМГИЙН цолтонгууд
    Өчигдөр 12 цаг 02 мин
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
    Өчигдөр 11 цаг 51 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК