Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Наранчимэг: Миний хүү барилгын салбарт бугшсан бүхнийг илчлээд явлаа

2012-10-12
0
ЖИРГЭХ
“Тэнгис” кино театрын өмнө барьж буй барилгын тулгуур төмөрт цохиулж харамсалтайгаар амь насаа алдсан хүүгийн ээж Б.Наранчимэгийг “Ярилцах танхим”-даа урилаа. Түүний зовлонгоос бага ч гэсэн хуваалцаж, хэргийн эзэн нь хариуцлагаа ухамсартайгаар хүлээгээсэй гэж зорьсны үндсэн дээр энэхүү ярилцлагыг хийсэн юм.
    god_bless_him-middle“Тэнгис” кино театрын өмнө барьж буй барилгын тулгуур төмөрт цохиулж харамсалтайгаар амь насаа алдсан хүүгийн ээж Б.Наранчимэгийг “Ярилцах танхим”-даа урилаа. Түүний зовлонгоос бага ч гэсэн хуваалцаж, хэргийн эзэн нь хариуцлагаа ухамсартайгаар хүлээгээсэй гэж зорьсны үндсэн дээр энэхүү ярилцлагыг хийсэн юм.

-Танай гэр бүлд нөхөж баршгүй гарз учирсанд гүн эмгэнэл илэрхийлж байгааг хүлээн авна уу?

-Хүүгийн минь төлөө санаа, сэтгэлээ чилээж байсан хүн бүрт юуны түрүүнд баярлалаа гэж хэлэх нь зөв байх.

Биднийг зул, зураг хоёроор хань хийж амьдарч байгаа энэ үед  Монголын ард түмэн маш их сэтгэлийн дэм өгч, хүнд хэцүү үед сэтгэлээрээ хамт байсан. Миний хүү хар багаасаа л даруу төлөв, дөлгөөн ааш зантай нэгэн байсан. Энэ хэрээрээ хүмүүсийн хайрыг булааж, хүндэтгэлийг нь хүртэж чаддаг байсан юм. Оюутны болон ерөнхий боловсролын сургуулийн ангийнхан нь бидэнтэй байнга холбоотой байгаа.

Их сургуулийн ангийнхан нь МОХ-той хамтарч 1000 зул асаах үйл ажиллагааг зохион байгуулсан. Мөн ерөнхий боловсролын сургуулийнхан нь болон уг сургуулийг төгсөгчид, эцэг эхийн зөвлөлийнхөн нь хамтарч Жанрайсаг бурханд 1151 зул өргөж хүүгийн минь араас буян үйлдлээ. Үүнээс гадна хэвлэлийнхэн болон цахим ертөнцийнхөн Сүхбаатарын талбайд “касктай Монгол” цуглааныг хийсэн шүү дээ.

-Та хэдэн хүүхэдтэй вэ. Талийгаач танай хэд дэх хүүхэд байсан юм бэ?

-Манайх гурван хүүтэй айл байсан. Одоо хоёр хүүтэй болж хоцорч байна даа. Талийгаач маань миний отгон хүү байлаа. Ерөнхий боловсролын сургуулиа энэ жил төгсөөд ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн ангид элсэж орсон шинэхэн оюутан байсан юм. Хичээл нь эхлээд дөнгөж 14 хоног л болж байсан үед осол гарч амь насыг нь авч одлоо.

-Талийгаач аль сургуулийн төгсөгч вэ?

-Манайх Партизаны сангийн аж ахуй байхад суурьшаад одоо хүртэл тэндээ амьдарч байгаа айлуудын нэг нь. Нөхөр маань 1977 онд трактор механизмын курс төгсөнгүүтээ тэнд хуваарилагдаж очоод улсын аварга хадланч болж байсан юм. Миний хань ийм л махруу хүн. Хүүхдүүд маань ч энэ зан чанарыг нь өвлөж авсан.

Нөхөр бид хоёр 1990 оныг хүртэл сангийн аж ахуйд ажиллаж байгаад зах зээлд орох үед хувиараа хөдөлмөр эрхэлсээр өдийг хүрсэн. Хоёр ах нь тэндээ ерөнхий боловсролын сургууль төгссөн учир аав бид хоёр нь ярьж байгаад отгон хүүгээ хотын төвийн ерөнхий боловсролын сургуульд оруулахаар шийдэж байсан юм. Хэн ч гэсэн үр хүүхдээ сайн сайхан амьдраасай гэж хүсдэгийн адилаар л бид дээрх шийдвэрийг гаргасан.

Тэгээд хүүгээ герман хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын 38 дугаар сургууль руу хоёрдугаар ангид байхад нь шилжүүлсэн. Хүү маань ч гэр бүлийнхнийхээ итгэлийг алдалгүй сайн сурч сургуулиа амжилттай төгссөн. Сургуулийнхаа урлаг, спортын уралдаан, наадамд алгасалгүй оролцож, амжилт үзүүлж  байсан. Харин одоо гэрт эзэнгүй медалиуд нь л үлдэж дээ.

-Тэгэхээр талийгаач герман хэлийг багаасаа сайн сурсан нэгэн байжээ?

-Тийм ээ. Хүү маань герман хэлийг бага наснаасаа эхэлж сайн сурсан. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөнгүүт нь нөхөр бид хоёр түүнийг Герман руу явуулж сургах гэж байсан юм. Гэтэл хүү маань “Аав, ээж хоёр юм л бол Герман, Герман гэх юм. Герман руу хэзээ ч явж болно шүү дээ. Би энд мэргэжил эзэмшчихээд магистрын зэргээ Германд хамгаалаад эх орондоо ирж ажилламаар байна” гэж байсан юм. Тэгэхэд нь хүлээн зөвшөөрч “За миний хүү тэгвэл дуртай мэргэжлээ сонго” гэхэд ШУТИС-ийн уул уурхайн инженерийн ангийг сонгосон доо. Аав нь ч гэсэн машин, техникт их сонирхолтой учир багаас нь суурийг нь тавьчихсан байсан байх. Техникт маш их сонирхолтой хүүхэд байсан юм. Конкурстаа тэнцчихээд баярлаж байсан нь одоо ч нүдэнд харагдаж байна.

-Ослын тухай мэдээг анх хэрхэн сонсож байв. Та хүүтэйгээ уулзаж амжсан уу?

-Осол болсон талаар тэр үед Өмнөд Солонгост байсан том ахаас нь сонссон. Манай том хүү Өмнөд Солонгос улсад магистрын зэрэг хамгаалж байгаад ослоос болоод эх орондоо ирчихсэн байгаа. Тэр тухай сонсоод намайг гэмтлийн эмнэлэгт очиход эмч нь “Тархи нь цувчихсан ирсэн учир анхан шатны тусламж үзүүлэх ямар ч боломж байгаагүй. Амь насыг нь аварч чадсангүй” гэж хэлсэн. Хүүгийнхээ цогцосны дэргэд зогсож байхад үнэхээр дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу мэт санагдаж байсан. Тухайн үед аав нь хадлан хадах гээд хөдөө явчихсан байсан юм. Аав руу нь утасдаж дуудахад үүрээр энд ирсэн.

-Том ах нь осол болсон талаар яаж мэдсэн юм бол?


-Том хүү маань шөнөдөө ажиллаад өдөртөө сурдаг юм. Ажилдаа гарч ирчихээд унтаж байхдаа бага дүүгээ зүүдэлсэн гэсэн. Дүү нь зүүдэнд нь ирэхдээ  нүүр царай нь танигдахгүй байсан юм билээ. “Муу ёрын зүүд зүүдэллээ” гээд сэрэхэд нь найз охин нь “Монголд ийм осол болсон байна” гээд интернет үзээд сууж байсан юм билээ.

Өөрийнх нь явуулсан пүүзтэй ижилхэн пүүз өмссөн хүн байхаар нь лавшруулаад харахад нь дүү нь мөн байсан гэсэн. Тэгээд л “Юу болов” гээд наашаа утасдсан. Тэгж л би мэдсэн. Осол болсны дараа тухайн үед ойр хавьд нь байсан бүх хүн түргэн тусламж дуудаж, туслахыг хүсэж байсанд нь их баярлаж байгаа. Зарим хүн аргаа барахдаа хажуугаар нь өнгөрч байсан түргэний машиныг дуудаж авчрахад эмч нь анхан шатны тусламж үзүүлэлгүй “Манай дуудлага биш байна” гээд явсан гэсэн.

Харин дараа нь ирсэн машин нацилкгүй байсан юм билээ. Осолд өртчихөөд газар дээрээ 30-40 минут болсон гэж байсан. Залуу хүн байсан болохоороо л арай ядан тэсэж гэмтлийн эмнэлгийн үүдээр амьд орсон байх гэж боддог юм.

-Осол гарах эх үүсвэрийг нь бий болгосон хүмүүс танай гэр бүлийнхэнтэй холбоо барьж, дэмжлэг туслалцаа үзүүлсэн үү?

-Осол болсны дараа тэр барилгыг бариулж буй эзэн нь тодрохгүй, олдохгүй байсан шүү дээ. Арван хэдэн давхар барилга ямар ч хариуцах эзэнгүй байна гэдэг итгэхэд бэрх асуудал биз дээ. Сүүлдээ иргэн н.Пүрэв гэдэг хүн бидэнтэй ирж уулзсан. Тэр барилгыг барьсан газрын гэрчилгээ нь энэ хүний нэр дээр байдаг юм билээ л дээ.

Түүнээс өмнө гүйцэтгэгч компанийн төлөөлөл гэсэн хэсэг хүн ирж уулзаж байсан юм. Тухайн үед бид шоконд орчихсон байсан учир тухтай уулзаж, ярилцаж ч чадаагүй. Өдийг хүртэл “Миний буруугаас болж танай хүүгийн алтан амь үрэгдлээ” гээд уулчлалт гуйж ирсэн албан тушаалтан байхгүй байна. Өнөөдөр монголчууд ийм болсон байгаа нь үнэхээр харамсалтай. Бид уучлалт гуйгаад хэн нэгэн хүрээд ирэх болов уу гэж харж байсан. Түүнээс биш тэр хүмүүсээс ямар нэгэн дэмжлэг туслалцаа авах гэсэндээ ингэж яваагүй гэдгийг хүмүүс ойлгох байх гэж бодож байна.

-Тэгэхээр энэ ослын буруутан нь одоо болтол тодорхой болоогүй гэсэн үг үү?


-Тийм ээ. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст энэ асуудлаар эрүүгийн хэрэг үүсгээд явж байгаа. Саяхан мөрдөн байцаагч нь манай нөхрийг дуудаж уулзсан. Энэ хэргийг АТГ-т шилжүүлнэ гэсэн гэнэ. Хэргийн гол буруутныг нь МХЕГ-ын байцаагч гэж үзэж байгаа юм билээ л дээ. Барилга барих зөвшөөрөлгүй атлаа барилга барьсан нь МХЕГ-ын байцаагч авлига авсантай холбоотой байж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн гэнэ.

Тодруулбал, зөвшөөрөлгүй барьж байгаа барилга гэдгийг нь мэдсээр байж МХЕГ-ын нэг байцаагч үргэлжлүүлэн барих зөвшөөрлийг нь олгочихсон юм гэсэн. Энэ бүхний цаана Монголын нийгэмд бугшчихсан байгаа асуудал нуугдаад үлдчих вий гэсэн болгоомжлол байна.

Өөрөөр хэлбэл, миний хүү энэ муу муухай бугшсан асуудлыг илчлээд явлаа. Тэгэхээр цаашид ийм асуудал гаргуулахгүйн тулд бид хаана, хаанаа хичээх ёстой. Өнөөдөр энэ ослын буруутнаар нэг байцаагчийг тодруулах биш энэ бүхний цаана байгаа эзнийг нь тодруулж уучлалт гуйлгаж, хариуцлагыг нь хүлээлгэх хэрэгтэй.  

Хотын дарга Э.Бат-Үүл “Шонхор суваг” телевизийн нэвтрүүлэгт орохдоо “Энэ барилгыг нураах эсвэл улсын өмч болгох боломжтой” гэж байсан. Бид энэ барилгыг улсын өмчид аваад залуусын эрүүл мэндийг хамгаалах том цогцолбор болгоосой гэж хүсэж байгаа. Хэрэв ингэж чадвал хүү маань эргээд ээждээ ирэхгүй ч гэсэн олон хүнд буян болохоос гадна ийм ослоор амиа алдсан хүмүүст буян болж, цаашид ийм осол болохоос сэрэмжилж чадах юм болов уу. Олон хүнд ч сургамж болох байх.

-Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл замбараагүй баригдсан барилгуудыг цэгцлэх арга хэмжээг авч байгаа. Та бүхний хүсэж буй зүйлийг манай сониноор дамжуулж уншаад ямар нэгэн нааштай шийдвэр гаргах байх гэж бодож байна. Танай гэр бүлийнхэн замбараагүй баригдсан барилгуудаас болж хохирсон хүмүүсийн бодит жишээ учир санасан бүхэн тань бүтэж, ийм ослоор нас барсан хүмүүсийн хойноос томоохон буян үйлдэх байх гэж найдаж байна?

-Миний хүүгийн амь нас хий дэмий үрэгдээгүй байгаасай гэж хүссэний үндсэн дээр л энэ бүхнийг ярьж байгаа юм. Хотын дарга Э.Бат-Үүл зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудын нэрийг гаргаад үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргасан. Энэ барилга тэр жагсаалтад ороогүй байсан юм билээ.

Уг нь тэр тоонд нь ороод үйл ажиллагаагаа зогсоосон байсан бол ийм харамсалтай осол гарахгүй байх байсан. Тэгэхээр энэ бүхний цаана нэлээд том хүн байна гэж бид хардаж байгаа. Иргэн н.Пүрэв энэ барилгын эзэн гэгдэж байгаа ч түүний цаана “Эко констракшн”-ы С.Нямдаваа, АПУ-гийн Г.Батхүү нар байна гэсэн яриа гарч л байсан.

Харамсалтай нь бидэнд энэ бүхнийг шалгах эрх байхгүй. Нөгөөтэйгүүр хүч ч хүрэхгүй байна. Тиймээс холбогдох албан тушаалтнууд нь хариуцлага хүлээх хүнийг нь олж хариуцлага хүлээлгээсэй гэж хүсэж байна. Хууль зөвхөн ард түмэнд үйлчилдэг байх ёсгүй шүү дээ. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэдэг байх аа. Тиймээс энэ хэргийг үнэн, зөвөөр шийдэж, хүү маань амь насаа хий дэмий алдаагүй юм шүү гэдгийг баталж өгөөсэй гэж хүсэж байна.  

-Ярилцсанд баярлалаа. Та бүхний хүсэж байгаа бүхэн бүтэх болтугай.

Улс төрийн тойм Р.Сарангоо
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • erka (202.179.10.150)
    hotiin darga erh bish nvden balai chih n dvlii ongorohgvi bailgvi dee ed zaluugaaraa eej aawdaa bol balchir vr ni l bsn bj taaraa iim haramsaltaigaar mongoliin neg haluun ami tasarlaa... : hoorhii zaluu deed tengertee amgalan noirsog Nvgel n nvdeeree gedeg dee huuli tsaaz guuli bolson ene niigemd ydaj tenger ter ulsuudad hariug ni barij l taaraa.
    2012 оны 10 сарын 18 | Хариулах
  • unknown (203.194.115.215)
    Um maa ni bad me hum.
    2012 оны 10 сарын 14 | Хариулах
  • odavaa (89.126.18.171)
    estoi ukhaalag eej baina um manu bad mi khum khuu ni sain toroliig olood ergej torokh baikh aa khun iim zaluugaaraa kharamsaltai l baina daaa.denduu kharuytslagagyi
    2012 оны 10 сарын 14 | Хариулах
  • carnai (94.21.96.213)
    nuraa yadahda eej ni amar baig..... harah tucam l aav eejid ni hecuu suu dee baihgui bol joohon ch gecen demtei harn huugee martana gej yu baihav
    2012 оны 10 сарын 14 | Хариулах
  • irgen (77.113.182.148)
    um ma ni bad ni hum hairan saihan hvv daanch haramsamaar jum boljee. muu eriin barilgiig nuraah heregtei.
    2012 оны 10 сарын 13 | Хариулах
  • монгол (202.179.24.199)
    ХӨӨРХИЙ ХҮҮ. ҮНЭН ҮНЭН. ИДЭЭ БЭЭРИЙГ ХАРУУЛЖ ӨГӨӨД ЯВСАН ХӨӨРХИЙ. ГЭХДЭЭ ИХ ҮНЭЭР. ЭНЭ БАРИЛГЫГ УЛСЫН ӨМЧИД АВААД ХЭРЭГГҮЙ. ЗҮГЭЭР Л НУРАА. ЖААХАН УУЖУУ ХОТОД АМЬДАРМААР БАЙНА. МОНГОЛД ГАЗАР МУНДСАН БИШ
    2012 оны 10 сарын 13 | Хариулах
  • irgen (122.201.18.177)
    hairan huu shan huu baisan um esen ni todorhoi l bn shuu deee ter bathuu naymdabaa 2 g shorond hataaaaval taarna uasan umhii dotortoi um ve eh etsegees ni uuchilal guih tiim setgel alguuu ene 2 g buudah heregtei
    2012 оны 10 сарын 13 | Хариулах
  • (182.160.14.185)
    эзэн нь апу батхүү л гээ биз дээ.хайгаад байх юу байсым.
    2012 оны 10 сарын 13 | Хариулах
  • (78.250.248.41)
    hairan huuhed
    2012 оны 10 сарын 12 | Хариулах
  • (103.10.22.30)
    eo eo nvdend haragdaadl nulimas goijih gj bnshde.
    2012 оны 10 сарын 12 | Хариулах
  • галсан (122.201.18.171)
    энэ барилгын эзэн нь соолонгосуудад зарчихс ан юм байна лээ шүү дээ энэ компани д ажилладаг хүн нь ярьж байсан апу гийн батхүүгийнх ч байж м агадгүй юм даа тэгээд одоо луйвраар их хуралд орж ирж байдөг нөгөө шудрага үнэн чинь хаана байна ардч иллынхаан ерөнхийлөгчээ та нар хариулж чадах уу
    2012 оны 10 сарын 12 | Хариулах
  • (202.131.230.218)
    Бид энэ барилгыг улсын өмчид аваад залуусын эрүүл мэндийг хамгаалах том цогцолбор болгоосой гэж хүсэж байгаа. Хэрэв ингэж чадвал хүү маань эргээд ээждээ ирэхгүй ч гэсэн олон хүнд буян болохоос гадна ийм ослоор амиа алдсан хүмүүст буян болж, цаашид ийм осол болохоос сэрэмжилж чадах юм болов уу. Олон хүнд ч сургамж болох байх.Зөв Дэмжиж байна
    2012 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (203.194.115.24)
    ямар харамсмаар юм болов.тэр барилгыг улсын өмчид авч оюутны эмнэлэг болгоосой
    2012 оны 10 сарын 12 | Хариулах
    • Иргэн
      Маш зөв санал байна. Оюутны эмнэлэг болгож хүүгийн хөшөөг өмнө нь босгоё
      2012 оны 10 сарын 12
  • иргэн (182.160.27.235)
    танай гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. ум маани бадми хум.
    2012 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.170.64.21)
    Танай гэр бүлд эмгэнэл илэрхийлье Түүнийг сүнсыг амрааж барилгыг нураах жинхэнэ эздийг олох хэрэгтэй удах тусам бичиг баримтаа өөрчлөж байгаа шүү дээ. Монголчууд босох болно таны хүүг мартах ёсгүй тэмцэх хэрэгтэй. Ангийн хамт олон мартаж бүрхэгдүүлж болохгүй шүү. Сайн хөөцөлд эзэн нь ирж уучлалт гуйх хүртэл тэмц. Ойлгохгүй шоу гэж хэлсэн ч хамаагүй амийг амиар нь соль албан тушаалтан хөдлөхгүй бол ард түмэн хөдлөх болно шүү. Хэнийг хүү ялгаагүй 49 хоног нь өнгөрөх тэгээд л тэмцэл босно. хувиараа арга хэмжээ авна тэднийг бурхан зээрлүүлэх болно.
    2012 оны 10 сарын 12 | Хариулах
  • m (122.201.18.171)
    Dvvgiin maani ami demii vregdeegvi bgaasai
    2012 оны 10 сарын 12 | Хариулах
  • uka (122.201.18.153)
    ene eejid yamar hetsuu bgaa boloo umnuus ni setgel uvduud bh yum hotiin gudamjaar ch taivan yvah arggagui boljdee bidend amid yvah batalgaa bna uu
    2012 оны 10 сарын 12 | Хариулах
  • Цэнд (27.123.213.4)
    Тэр муу барилгыг нураах хэрэгтэй. Хүний аминд хүрсэн ийм хариуцлагагүй явдлын ард том дарга, бизнсмен, эсвэл улс төрчид л байдаг ш дээ. Үнэнийг олж хариуцлага тооцох хэрэгтэй.
    2012 оны 10 сарын 12 | Хариулах
  • emegtei (202.55.191.35)
    Evii dee, Evii, Um mani badmi hum
    2012 оны 10 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    12 цаг 25 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    13 цаг 52 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    14 цаг 22 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    14 цаг 39 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    14 цаг 41 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    14 цаг 47 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    15 цаг 4 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    15 цаг 47 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    15 цаг 52 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    16 цаг 29 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    16 цаг 52 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    17 цаг 36 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    18 цаг 53 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    19 цаг 7 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    19 цаг 36 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    19 цаг 40 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    19 цаг 55 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    20 цаг 5 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    20 цаг 18 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    20 цаг 42 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК