Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Батсайхан: Зул, зураг хоёроор л голоо зогоож байна

2012-10-22
0
ЖИРГЭХ
2012-10-22 11.40.08Есөн сар гарсаар барилгын ослоор амиа алдсан хэрэг цөөнгүй гарсан. Түүний нэг нь өнгөрсөн есдүгээр сард ээжтэйгээ хөтлөлцөн зам гарч явсан Есүгэн охин юм. Барилгад петон зуурмаг шахаж байсан кран осолдсоноос 12 настай охин дарагдаж амиа алдсан юм. Тиймээс охинд зориулж, Есүгэн сан байгуулагдаж байгаа юм байна. Ингээд охины аав Д.Батсайхантай ярилцлаа
2012-10-22 11.40.08    Есөн сар гарсаар барилгын ослоор амиа алдсан хэрэг цөөнгүй гарсан. Түүний нэг нь өнгөрсөн есдүгээр сард ээжтэйгээ хөтлөлцөн зам гарч явсан Есүгэн охин юм. Барилгад петон зуурмаг шахаж байсан кран осолдсоноос 12 настай охин дарагдаж амиа алдсан юм. Тиймээс охинд зориулж, Есүгэн сан байгуулагдаж байгаа юм байна. Ингээд охины аав Д.Батсайхантай ярилцлаа.

-Юуны өмнө танд гүн эмгэнэл илэрхийлье?

-Баярлалаа.

-Охиныхоо талаар товчхон мэдээлэл өгөхгүй юу?
-Миний охин 11 дүгээр сарын 14-нд төрсөн. 12 настай. “Радуга” сургуулийн 8б ангид сурдаг байсан. Өөрөө бол урлаг спорт гээд л өөрийн насны хүүхдүүд оролцох бүх л зүйлд авьяастай, шүлэг дуу бичдэг. Мөн дуулдаг, бүжиглэдэг, бас эх орон, эх хотоо цэвэр цэмцгэр байлгах чин хүсэлтэй нялх эх оронч байсан юм.

-Охиныхоо нэрээр сан байгуулж байгаа гэж сонссон. Яг ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сан бэ?

-Есүгэн сан байгуулсан. Гэхдээ үйл ажиллагаа нь эхлээгүй л байна. Охины маань 49 хоног дөнгөж саяхан дууссан болохоор одоо л зөвшөөрлийг нь авахаар хөөцөлдөж байна.

-Мэргэжлийн байгууллагын дүгнэлт одоо гарсан байх?

-МХЕГ-аас үнэхээр харамсалтай дүгнэлт гаргасан байна лээ. Ерөнхийдөө каск өмсөөгүй явж байсан нь миний охины буруу мэтийн дүгнэлт гаргасан байгаа юм. Зүв зүгээр ээж, дүү хоёртойгоо хөтлөлцөөд зам гараад явж байсан охины минь аминд хүрчихээд байхад ийм дүгнэлт гаргасанд харамсаж байна. Үнэндээ өнөөдөр бид зул, зураг хоёроор л голоо зогоож байна. Эгчийгээ алдсан дүү, охиноо алдсан эцэг, эхийн сэтгэл ямар байхав. Та бүхэн бодоод үзээрэй.

-Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлж байгаа талаар?

-МУ-ын Ерөнхийлөгч бол 2 сая гаруй иргэний аав. Тиймээс би эцэг хүний хувьд Ерөнхийлөгчийг миний зовлонг ойлгох байх гэдэг үүднээс хандсан. Түүний зүрхэнд нь хүргэх гэсэн юм. Би бол өрх гэрийн аав, харин Ерөнхийлөгч бол Монгол өрх гэрийн аав. Тиймээс хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Монголын мянга мянган хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчин, нийгэмд амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгөхийг шаардсан.

-Захианыхаа талаар тодруулбал?
-Ерөнхийдөө “Өөрийн гэр бүлд учирсан тэр хар өдрийнх шиг зүрх зүсэгдэм, элэг эмтрэм, сэтгэл урагдам аймшигт дүр зургийг  дахин бүү давтагдаасай гэсэн утгатай захидал байгаа.

-Хэрэг ер нь одоо ямар шатандаа явна вэ?

-Хуульд заасны дагуу  эрүүгийн хэрэг үүсгэгдээд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа. Мөрдөн байцаалтын шатанд яваа учир тодорхой мэдээлэл алга. Прокурорын байгууллагад шилжих тэр үед хавтаст хэрэгтэй танилцана. Гэхдээ иргэн хүний хувьд, эцэг хүний хувьд хэргийг эрэн сурвалжлаад явж байна.  Энэ хугацаанд “Өнөөдөр бид нар ийм нөхцөлд амьдрах, ийм байдалд хүрэх болсонд төр засагт буруутай” гэж дүгнэлээ. Учир нь нийгэм өөрөө авилга, хүнд суртал,  үүнээс үүдэлтэй ёс суртахуун үзэл бодлыг доройтуулах болсон. Ийм хэмжээнд авчрах, энэхүү нөхцөл байдал бий болсон нь үе үеийн Засгийн газар, төр засагтай холбож ойлгож байна.

-Тэгэхээр та төр засгийг буруутгаж байна. Ер нь охиныхоо хэрэгт хариуцлага хүлээх ёстой байгууллагуудаас нөхөн төлбөр авсан уу. Ер нь уулзсан уу?
-Уулзая гэж хамаатнуудаар дамжуулсан байна лээ. Надад уулзах хүсэл алга. Надад миний хүүхэд, миний охин маш үнэтэй.  Юунаас ч илүү.  Монгол Улс иргэнээ яаж үнэлдгийг хэлж мэдэхгүй байна. Тэрийг мэдэхийг хүсч байгаа. Одоогийн байдлаар миний охины хэрэгт хариуцлага хүлээх ёстой нэг ч компаниас би мөнгөн төлбөр аваагүй, тусламж авсан юм байхгүй.
Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • мэдээний хувьд (202.179.20.157)
    сэтгэгдэлүүдээс харахад тухайн тухникийг ажиллуулж байсан хувь хүн компаний буруу МХГ бүх барилга дээр зогсож чадахгүй ш дэ бетон шахагчийн тулгуурийг гүйцэд найдвартай хийгээгүйгээс гарсан осол,,, хөөрхий бяцхан охин хойд насандаа сайн хүн болж аав ээждээ эргэн төрөөрэй , чи олон хүний амийг авраад бурханы оронд явсан шү,,, ум ма ни бад мэ хум
    2012 оны 10 сарын 28 | Хариулах
  • сэтгүүлч нар минь дээ (202.179.20.157)
    петон-бетон,, кран нураагүй бетон шахагчын сум хазайж унасан,, та нар сэтгүүлчдээ дээдээ байг дунд сургууль төгссөн болов уу монгол нэлний хичээлдээ л лав муу сурдаг байсан байхаа
    2012 оны 10 сарын 28 | Хариулах
  • boloroo (180.149.78.19)
    hoorhii ohin hvnii ami iim hymdhan bltsn ymu ter barilgiin ajliin zogsoogood shalgawal taarna
    2012 оны 10 сарын 26 | Хариулах
  • баруунд бол байна (95.25.136.21)
    ганц товч дархад л 1 утасннаас унадаг ийм сэрвис гор google anndroid deer neej bolno sh dee
    2012 оны 10 сарын 23 | Хариулах
  • ум маани пад ми хум (95.25.136.21)
    мессе явуулаад монго ордог сервис нээе,
    2012 оны 10 сарын 23 | Хариулах
  • 01 (122.201.18.189)
    -МХЕГ-iig taraaval taarna, avilgaliin uurhai
    2012 оны 10 сарын 22 | Хариулах
  • ЗОЧИН (202.9.47.131)
    ТИЙМ ШҮҮ
    2012 оны 10 сарын 22 | Хариулах
  • ganaa (202.179.15.80)
    YUn kask ve. eruul khun bodokhoos ch uur khurmeer. bid odoo gudamjind garakhdaa kask zuukh yum bolj baina uu.iim dugnelt gej yu baisan yumuu. ene dugneltiig gargasan khun uuruu gudamjind garanguut kask umsdug gedegt bi ergelzej baina. uuruu ur khuukhedtei l baimaar yum. mungutei khunii tald uilchilkhee bolimoor yum.
    2012 оны 10 сарын 22 | Хариулах
  • (182.160.0.8)
    ene toriin baiguulaguudiin dugnelt gej neg hogiin yum baih yumaa hicheelee taraad yavj baigaa huuhed yamar yumniihaa kask omsoh ter orchiniih ni ayulgui baidliig hanguulj baij ajil ehleh zovshoorol toriin baiguullaga ogdog biz dee hahuulid idegdsen yumnuud amia hoohoiloh gej baytshan ohiniig buruutgah yumaa
    2012 оны 10 сарын 22 | Хариулах
  • erunhiilugch (92.203.47.110)
    Erunhiilugchuu ta haana bnaaYag heregtei tsagtaa tanii duu hooloi hiih uildel tani yagaad bidend haragdahgui bna weHuurhii ohin mine munkh tengertee amgalan noirsdoo...Um mani badmi hum ewii ewii...
    2012 оны 10 сарын 22 | Хариулах
  • emegtei (202.55.191.35)
    Evii dee, evii.. Hezuu bailgui yah ve dee, Uneheer heleh ug oldohgui bna. Uls ornii emh zambaraagui baildal, avilga, hund surtal......... Tegeed heden zoohon ard tumnee amar amgalan amidruulj jargaahgui yum bol ene uls chin ard tumenguigeer yah gej bgaa yum bol
    2012 оны 10 сарын 22 | Хариулах
  • монгол (202.179.25.149)
    ТАНАЙ ГЭР БҮЛД ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ. ИХ ЗӨВ ЮМНЫ ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ, ЗӨВ АЖИЛ ЭХЛҮҮЛЖ БАЙГААД АМЖИЛТ ХҮСЬЕ. МОНГОЛ ТҮМЭН ХӨӨРХИЙ НЯЛХ ОХИНЫ ТӨЛӨӨ ЭНЭ АЖЛЫГ ЧИНЬ ДЭМЖИНЭ БАЙХАА.
    2012 оны 10 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    6 цаг 37 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    8 цаг 1 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    8 цаг 25 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    10 цаг 51 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    12 цаг 5 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    12 цаг 46 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    12 цаг 59 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    13 цаг 29 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    13 цаг 59 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК