Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цолмон охины ээж: Охин маань огт инээхээ больсон

2012-10-26
0
ЖИРГЭХ
Энэ бяцхан охиныг Х.Дэлгэрийн Цолмон гэдэг. Охин одоо долоо сартай. Цолмон охин зургаан сартайгаасаа хүнд өвчнөөр өвдөж Монголд шинжилгээ хийлгэхэд онош нь тодорхойгүй гарчээ. Охины өвчнийг Японд шинжлүүлэхэд ТУНГАЛАГ ЭСИЙН ХОРТ ХАВДАРТАЙ гэсэн онош гарсан байна.
45Энэ бяцхан охиныг Х.Дэлгэрийн Цолмон гэдэг. Охин одоо долоо сартай. Цолмон охин зургаан сартайгаасаа хүнд өвчнөөр өвдөж Монголд шинжилгээ хийлгэхэд онош нь тодорхойгүй гарчээ. Охины өвчнийг Японд шинжлүүлэхэд ТУНГАЛАГ ЭСИЙН ХОРТ ХАВДАРТАЙ гэсэн онош гарсан байна. Энэ төрлийн хорт хавдар нь биеийн бусад эрхтэндээ маш хурдан халдварладаг бөгөөд охины бөөр, элэг, уушиг, чөмөгний яс гэх мэт бүхий л эрхтэнд халдварласан нь шинжилгээгээр тогтоогдсон аж. Охины цусны улаан, цагаан эд эсийн нь тоо багассан гэсэн үзүүлэлтээс үндэслэн цус сэлбэн хийж байгаа бөгөөд охин 40 хэм хүртэл халуурч байгаа юм байна. Одоо Цолмон чанга дуугарч уйлж ч чадахаа байсан. Япон эмч нарын зүгээс охиныг эрүүл болгох боломжтой гэсэн хариу хэлжээ. Охиныг Японд хэвтэн эмчлүүлэх шаардлагтай  бөгөөд эмчилгээний зардал гэж маш их мөнгө хэрэгтэй болсон учир охины эцэг эх элэг нэгт монголчуудаасаа тусламж ирж байна. Эмч нарын гаргасан ерөнхий тооцоогоор охинд 2 жил 3 сар орчим эмчилгээ хийнэ. Энэ хугацааны эмчилгээний нийт зардал 33 сая иен буюу 500 сая төгрөг.  Гэхдээ Япон улсын эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чадвал хамрагдсан өдрөөсөө эхлээд эмчилгээний зардлыг японы төр засгаас даана. Эрүүл мэндийн даатгалд хамрагдахын тулд охин болон охины эцэг, эх визээ сунгуулж түр оршин суух үнэмлэх авах хэрэгтэй байгаа юм. Энэ үнэмлэх гарах хугацаа нь дор хаяж 2 сар бөгөөд энэ хугацаан дах төлбөрөө бол заавал төлөх шаардлагатай, энэ нь дор хаяж 100 сая төгрөг болно. Тус мөнгийг төлөхөд монголчууд та бүхэн тусалж хандивийн гараа сунгахийг хүсч байна. Таны хандивласан 1 төгрөг ч охинд тус нэмэр болох болно. Бяцхан охиныг хамтдаа аваръя.

Голомт банк 1205027801
ээж Б.Мөнгөнтуяа. Та бүхэн энд дарж охины Facebook хаяг руу орно руу. Холбоо барих утас: Эмээ 99377885, Ээж 98460339, Аав 07065231157


4724tsag.mn Цолмон охины ээж Б.Мөнгөнтуяатай онлайнаар ярилцлаа.

-    Охины тань бие ямар байна вэ?

Одоо бие нь их зовиуртай байгаа, байнга л уйлагнаж байна. Хааяа 40 хэм хүртэл халуурч байна. Биенд нь хүрэхээр уурлаад, юм л бол гулгиад байгаа. Өмнө нь өвөр дээрээ зогсоохоор хөөрхөн дэвхцэж үсрээд тоглоод байдаг байсан, одоо хөл дээрээ ч тогтож чадахгүй, толгойгоо ч бараг даахгүй байгаа. Бас толгойных нь хамаг үс нь унаад дууссан.

-    Хэзээнээс  өвдөж эхэлсэн бэ?

Анх 9 сарын эхээр ханиад хүрсэн юм. Өрхийн эмчид үзүүлээд бичиж өгсөн эмийг нь уусан ч эдгэрэхгүй байсаар хатгаа тусч гээд 9 сарын 16-нд Хүүхдийн 2-р эмнэлэгт хэвтсэн. Гэвч биеийн байдал нь улам дордох болсноос “Гурван гал” эмнэлэгт очоод Цолмон гэж эмчид үзүүлтэл цээжний зургаа авахуулахыг зөвлөсөн. Өмнө нь 2-р эмнэлэгт байхдаа цээжний зураг авхуулсан хэдий ч хатгаа биш байна, ханиад нь л жоохон хүндэрч гэж хэлж байсан юм. Гурван гал дээр зургаа авхуултал эмч нь ч өөрөө гайхсан. Ингэж анх цээжин дотор нь маш том хэмжээтэй нэгэн зүйл байгааг нь бид мэдсэн. Дараа нь компьютер томографийн зураг авахуулж шинжлүүлэхэд хавдар байх магадлал маш өндөр байна гэсэн. Цолмон эмч биднийг эх нялхсын эмнэлгийн цусны тасгийн эрхлэгч Чимгээ эмчтэй уулзуулж тэр дороо охиныг маань эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн, учир нь маш их цэртэй, цэрэндээ бараг тагларчих шахаад байсан юм. Энд 2 хоног хэвтэж яах талаар эмч нарын зөвлөгөөн болж хавдрыг багасгах гармон эмчилгээ хийхээр болж хавдрын тасагт хэвтэн 10 гаран хоног эмчлүүлсэн ч хавдар нь ямар ч өөрчлөлтгүй,  дахин зураг авч үзэхэд яг л хэвэндээ байсан. Эмч нар нь энд бид нарт оношлох найдвар бага, дээж авч байж оношийг нь тодруулна, гэвч энэ нь цээжийг нээж байж хийгддэг учраас амь насанд нь аюултай гэж хэлсэн. Ингээд л яаж ийж байгаад л гадаад руу явахгүй бол болохгүй юм байна гэж шийдээд нилээд хөөцалдсөний эцэст одоо япон улсад ирээд оношоо тодруулаад эмчилгээгээ хийлгээд байж байна. Олон шинжилгээ хийж үзээд  онош нь тунгалаг эсийн хорт хавдар гэж гарсан. Тэр дундаа “Т” эсийн хүнд хэлбэрийн хавдар, өөр эд эрхтгүүддээ ч халдварласан байна гэсэн. Эмчилгээ яг одоо л хийж эхлэхгүй бол оройтно, эмчилгээ хийлгэхгүй бол ер нь энэ оныг давахгүй гэсэн. Тэгээд энд тусгай ариутгагдсан тасагт хэвтэж химийн эмчилгээ хийгдэж байгаа. Одоогоор дуслаар өдөр шөнөгүй л эм хийж байна.

-    Ийм жаахнаасаа хорт хавдартай болсон нь юутай холбоотой гэж байна вэ? Гадны нөлөө байдаг юм болов уу. Жишээ нь утаа, хоол хүнс?


    Япон эмч энэ талаар тодорхой хариулт өгөөгүй. Учир нь энэ өвчний гарал үүсэл, шалтгааныг одоо хир нь шинжлэх ухааны үүднээс бүрэн судлаагүй байгаа гэсэн. Удмынх бол биш байх гэж хэлсэн, тиймээс хоол хүнс, хотын утаа зэрэг зүйлсээс болсон байхыг үгүйсгэхгүй.

-    Хэдий хэр хугацаанд эмчилгээ хийх бол?

     Эмчилгээ нь ойролцоогоор 2 жил 3 сарын хугацаанд хийгдэнэ.

-    Японы талаас эрүүл саруул болгоно гэж 100 хувь итгэлтэй хэлж байна уу?


    Эмч нь эдгэрэх магадлал 70-80 хувьтай гэсэн. Үлдсэн хувь нь эмчилгээний явцад биеийн дархлаа гэж бараг байхгүй болох учраас ямар нэгэн гадны нөлөө буюу нян халдвар халдах зэргээс болж эндэх аюултай гэсэн. Энгийн ханиад хүрэхэд л тэр нь амь насанд нь хүрч болно гэсэн.

-    Охины зан аашинд өөрчлөлт орж байна уу?

-   Охин маань хүн болгон руу харж инээдэг, байнгын инээмсэглэл тодруулсан, хир барагтаа л уйлдаггүй, хүн болгон л яасан сайхан ааштай нүүрний баясгалантай охин бэ, уйлдаггүй сайн хүүхэд вэ гэдэг байсан. Харин эмчилгээ эхэлснээс хойш 4-5 хоноод огт инээхээ больсон, байнга л уйлж, байнга л тэврүүлж  байх гээд байдаг болсон., маш их зовиуртай хэцүү л байх шиг байна даа муу охинд минь.

-    Хэрвээ мөнгө бүрэлдэж чадахгүй бол ямар арга хэмжээ авъя гэж бодож байна вэ?

    Хэрвээ мөнгө олж чадахгүй бол үнэхээр том асуудал болох байх. Гэхдээ цаашдаа юу болохыг урдаас таамаглаж хэлж мэдэхгүй учраас ямартай ч бүтнэ гэж итгээд  бурхандаа залбираад л байж байна даа.

-    Охины эмчилгээний зардалд хэр их мөнгө хэрэгтэй байгаа вэ?


    Ерөнхий дүн нь ойролцоогоор 400-500 сая төгрөг болно гэсэн. Гэхдээ Япон улсын эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чадвал хамрагдсан өдрөөсөө эхлээд эмчилгээний зардлыг японы төр засгаас даана. Эрүүл мэндийн даатгалд хамрагдахын тулд визээ сунгуулж түр оршин суух үнэмлэх авах хэрэгтэй байгаа юм. Энэ үнэмлэх гарах хугацаа нь дор хаяж 2 сар бөгөөд энэ хугацаан дах төлбөрөө бол заавал төлөх шаардлагатай, энэ нь дор хаяж 100 сая төгрөг болно гэсэн. 10 сарын 17-нд шалгуулахад төлбөр нь 1,500,000 иен буюу 27 сая төгрөг болсон байсан.

-   Монголчууддаа хандаж юу гэж хэлмээр байна?


-  Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла гэж эртний сайхан үг байдаг. Ийм хэцүү үед элэг нэгт монгол ахан дүүс та бүхэн охины минь төлөө зүрх сэтгэлээрээ хамтдаа байж тусалж дэмжиж байгаад үнэхээр их баяртай байна.
Охиноо эмчлүүлчихээд хурдхан 3-уулаа цуг эх орондоо очихыг хамгаас ихээр хүсэн хүлээж байна даа. Олон түмний минь сайхан сэтгэлийн ачаар охин маань эдгэрэх болно гэдэгт бат итгэлтэй байна. Баярлалаа...


45

45
Хорт хавдраар өвчилснөөс хойш үс нь унаж эхэлжээ


хөөрхөн охин

Та дээрх дансаар охинд туслаарай.



45


хөөрхөн охин


Цээжний голд харагдаж буй том зүйл бол хавдар.




хөөрхөн охин

Цусны эд эсийн шинжилгээний хариу



24tsag.mn





0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (1.25.117.17)
    erhem unshigch mongolchuudaa mongoliin mini neg ch gsn byatshan vrsiig vhlees avrahiin toloo baga ch gsn demjleg tuslaltsa heregtei bgaag tungaan bodoj gerelt uhaanda handiin tuslamj uguhiig niit mongolchuuddaa urialj bn
    2012 оны 10 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    12 цаг 20 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    13 цаг 47 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    14 цаг 17 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    14 цаг 34 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    14 цаг 36 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    14 цаг 41 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    14 цаг 59 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    15 цаг 42 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    15 цаг 47 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    16 цаг 24 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    16 цаг 47 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    17 цаг 31 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    18 цаг 48 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    19 цаг 2 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    19 цаг 31 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    19 цаг 35 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    19 цаг 49 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    20 цаг 0 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    20 цаг 13 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    20 цаг 37 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК