Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Бямбасүрэн: Төрөлхийн дүлий хүүхэд Монголдоо 18 мянган долларын хагалгаа хийлгээд сонсголтой болж байна

2012-10-29
0
ЖИРГЭХ
   77bdc367eddc097abigМонголд төрөлхийн дүлий хүнд сонсгол оруулах дунгийн суулгацын хагалгаа хийгээд даруй гурван жил болж байгаа юм. Гэсэн ч үнэ өртөг ихтэй, мэдээлэл дутмаг байгаагаас иргэд шинжлэх ухааны энэ ололтыг ашиглаж чадахгүй байна. Энэ талаар Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Чих, хамар, хоолойн тэнхимийн эрхлэгч Л.Бямбасүрэнтэй ярилцлаа.

   Монголд төрөлхийн дүлий хүнд сонсгол оруулах дунгийн суулгацын хагалгаа хийгээд даруй гурван жил болж байгаа юм. Гэсэн ч үнэ өртөг ихтэй, мэдээлэл дутмаг байгаагаас иргэд шинжлэх ухааны энэ ололтыг ашиглаж чадахгүй байна. Энэ талаар Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Чих, хамар, хоолойн тэнхимийн эрхлэгч Л.Бямбасүрэнтэй ярилцлаа.

77bdc367eddc097abig- Чихний дун суулгацын мэс заслыг Монголд хэзээнээс хийж эхэлсэн бэ?

- Дунгийн суулгацын хагалгааг 2009 оноос Монголд хийж эхэлсэн. Үүнээс хойш нийтдээ 16 хүнд хагалгаа хийсэн. Ийм хагалгаа хийлгэсэн хүүхэд хоёр, гурван жилийн дараа бусад хүүхдүүдийн явдаг энгийн цэцэрлэгт орсон байгаа.  Юу ч хэлдэггүй, сонсдоггүй байсан хүүхэд энэ хугацаанд орчинтойгоо зохицож, үеийнхээ хүүхдүүдтэй адил түвшинд харьцдаг болсон байна. Дунгийн суулгацын хувьд төрөлхийн сонсголын бэрхшээлтэй хүнд сонсгол оруулдаг мэс засал. Монголд сонсгол бууралттай, дүлийрэлттэй хүн 200 мянга гаруй байгаагаас төрөлхийн дүлий хүн 10 мянга гаруй байгаа гэсэн мэдээлэл байна.

- Ийм хагалгааг ямар насны хүнд хийвэл илүү үр дүнтэй байдаг юм бол?

- Мэс засал хийлгэж байгаа хүмүүсийн дунд шинэ төрсөн хүүхдээс эхлээд 90 хүрсэн хөгшин хүн гээд насны хувьд янз бүр л байгаа. Бид дунгийн суулгацын хагалгааг долоогоос доош  насны хүүхдэд хийвэл илүү үр дүнтэй гэж үздэг л дээ. Хоёр настай хүүхдэд мэс засал хийлээ гэхэд зургаан нас хүрээд сургуульд орохдоо сонсох, ярих, сэтгэх нь үеийнхээ хүүхдүүдтэй адил түвшинтэй болсон байдаг. Хоёр наснаас хойшлох тусам сонсголгүй байсан хүүхдийн хэл ярианы хөгжил удааширдаг талтай.  Ялангуяа 20, 30 настай бол хэл ярианы төв нь сэргэхээргүй болсон байдаг. Гэхдээ хагалгааг хийхэд сонсгол орно, харин хэл яриа хөгжихгүй. Ийм учраас ялангуяа бага насны хүүхдэд  аль болох нэг сарын өмнө ч гэсэн хийлгэвэл үр дүнтэй. Хоёр настай хүүхдэд мэс засал хийхэд зургаан настайдаа ердийн хүүхэд шиг болсон байхад зургаан настайдаа хийлгэсэн нь есөн нас хүрээд үеийнхнээсээ тодорхой хэмжээнд хоцорсон байдаг.  Европт бол хамгийн дээд тал нь 7 настайд нь хийхийг зөвлөдөг.

- Манайд энэ хагалгааг хийдэг болоод хэдхэн жил болж байна. Төрөлхийн сонсголгүй өндөр настай хүмүүс ч цөөнгүй. Тэд энэ хагалгааг хийлгэх боломж хэр байдаг вэ?

- Бид юуны түрүүнд хэл яриа нь хөгжихгүй,  нийгмийн харилцаанд жирийн хүмүүс шиг оролцох боломжгүй гэдгийг нь хэлдэг. Хагагалгаа хийсний дараа амьдралдаа дуу чимээ сонсч, ярьж байгаагүй учраас орчноо сайн ойлгодоггүй. Гэхдээ машин сигналдах, хаалга тогших зэрэг чимээг ялгаж сонсдог болсноор өөрийгөө нийгмийн дунд авч явах боломжтой болно гэсэн үг. Монголд 21, 28, 29 настай хүмүүс дунгийн суулгацын хагалгаа хийлгэж байна.

- Ийм мэс засал хийхэд ямар үнэтэй байдаг вэ?

- Чихний хагалгаа хийхэд хүний тархины чамархайн ясыг цооолж хийдэг учраас эрсдэл ихтэй, өндөр өртөгтэй байдаг. Солонгост 25 мянган доллар, Австрид 45 мянган доллар. Харин Монголд 18-20 мянган доллараар хийж байна. Одоо бол хагалгаа хийлгэсэн хүмүүс хувиасаа л төлж байгаа. Өндөр хөгжилтэй орнуудын ихэнхи нь 100 хувь нийгмийн даатгалын сангаас төлдөг. Даатгалын байгууллагад бид санал өгсөн ч манай улсын эдийн засгийн байдалтай холбоотойгоор хүлээгдээд байгаа. Уг нь бөөр, элэг шилжүүлэн суулгах хагалгаа даатгалд хамрагдаад эхлэл нь тавигдсан байна.

  Мэс засал төлбөртэй байдаг учраас даатгалд хамруулж өгөх нь төр засгийн хамгийн эхний ажил байх. Эмчлүүлье гэсэн олон хүн байна. Хөдөө очиход хэнгэрэг нь цоорхой, дүлий хүн маш олон. Хотод ирээд төлбөр төлөөд эмчлүүлнэ гэдэг хэцүү. Даатгалд хамруулаад төлбөргүй хийдэг болвол тэр олон хүн насан туршдаа дүлий байхгүй. Төрөлхийн дүлий хүүхэд Монголдоо 18 мянган долларын хагалгаа хийлгээд сонголтой болж байна.

-Мэс засал хийхэд хэр хугацаа ордог вэ? Дараа нь чөлөөтэй ярьж, орчиндоо зохицож сурахад хэр удах бол?

- Хагалгаа хийхэд дунджаар 2-3 цаг ордог. Харин хэл яриа заслын хувьд мэргэжлийн эмч долоо хоногт 2-3 удаа хичээллэж, 3-5 жил ажиллана. Дунгийн суулгацын хагалгаа хийлгэсэн хүүхэд огт юм сонсож байгаагүй учраас хэл яриа байхгүй. Өмнө нь ярьж байгаагүй учраа бусдаас гаж авиа гаргаад байдаг. Хагалгаа хийгээд сонсдог болохоор нь машин ингэж дуугардаг, шувуу ингэж жиргэдэг гэдгийг заана. Энэ хагалгааг Монголдоо нутагшуулах болсон нь ч үүнтэй холбоотой. Мөнгөтэй айлын хүүхэд 45 мянган доллар өгөөд Австрид мэс засал хийлгэлээ гэхэд хэл яриа заслаа тэнд хийлгэнэ. Тэгэхээр австри эмч нар монгол хүүхдэд герман хэл заана гэсэн үг. Тиймээс монгол хүүхдэд монгол хэлийг нь заах зорилготой. Ер нь бол нэг сараас 45 хоногийн дараа аппаратыг нь асаадаг. Авиануудыг нь зааж эхлээд гурван сарын дараа гэхэд хэдэн үгтэй болсон байдаг.

- Ямар шалтгаанаар хүүхдүүд төрөлхийн сонсголгүй төрөөд байна вэ?

- Олон шалтгаан байна. Эх нь жирэмсний үедээ хордлоготой байх, янз бүрийн халдварт хүнд өвчнөөр өвдөх, хортой эм тариа хэрэглэх гээд. Мөн удамшлын 30 хувийн магадлалтай. Эх  эрүүл байж эрүүл хүүхэд төрнө. Удам нь цэвэр байж дүлий биш хүүхэд төрнө.

- Энэ эмчилгээг Монголд яаж анх нэвтрүүлсэн бэ?

- Хамгийн  анх "Эйд" эмнэлгийн эмч, анагаах ухааны доктор А.Өлзийбаяр гэдэг чих хамар хоолойн эмч Соросын сангийн дэмжлэгтэйгээр Австралид нэг сарын мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан. Тэнд хичээл орсон профессор Монголд ийм хагалгаа хийдэггүйг сонсоод манайд нэвтрүүлэх санал тавьсан. Тэр эмч Монголд  ирээд манай багийнханд заасан юм. Энэ хагалгааг мэс засалч эмч Л.Өлзийбаяр, миний бие, сонсгол судлаач эмч Б.Мишээлт, хэл яриа заслын эмч, ЭМШУ-ны магистр, докторын албаны дарга Б.Ариунтуул, докторант Булган гээд таван эмч хийдэг. Энэ хагалгаа яг хүний нүүрний задралын замын дээгүүр ясыг нь өрөмддөг. Тэгэхээр хүний нүүр мурийх, толгой эргэдэг, тэнцвэр алддаг болох магадлал бий. Энэ хагалгааг 2 жилийн өмнө 5 настай хөдөөний хүүхэд ивээн тэтгэгч олоод Солонгост хийлгэсэн ч нүүр нь мурийчихсан.

- Тэгвэл Монголын мэргэжлийн эмч нарыг хэрхэн бэлдэж байна вэ?

- Энэ бол үнэхээр тулгамдсан асуудал. Ер нь Засгийн газрын чих, хамар, хоолойн эмч нарын мэргэжлийг дээшлүүлэх бодлого байхгүй. Би гэхэд өөрөө мөнгөө төлөөд АНУ- явсан, өөрөө хөөцөлдөж шалгалт өгөөд Соросын сангийн тэтгэлэгээр Австри явлаа. Гадны сургалт, хуралд суухдаа дандаа өөрсдөө мөнгөө төлнө. Нэг хуралд оролцоход доод тал нь 4000-5000 доллар төлдөг юм. Харин залуу эмч нарын хувьд сүүлд Чих, хамар, хоолойн нийгэмлэг, манай тэнхимээс гурван эмчийг Солонгос руу мэргэжил дээшлүүлэх сургалтанд явуулсан. Энэ тал дээр төрөөс дэмжинэ гэж байхгүй, одоо л дөнгөж үнэр нь үнэртэж байна.

- Дунгийн суулгацын хагалгаа хийлгэж, сонсголтой болъё гэсэн хүмүүс хаана хандах вэ?

-Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Чих, хамар, хоолойн тэнхим дээр ирээд нэрийг нь дурдсан дээрх эмч нарт хандах хэрэгтэй. Ер нь хүмүүс их ханддаг ч мөнгөнөөс болоод хагалгаа хийлгэх нь хүлээгдээд байдаг юм.

- Ярилцсанд баярлалаа.

Б.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Aaaa (94.226.175.55)
    CI hagalgaa yum bn sh d!! Shuud sonsono gej bhgui sh d hudlaa yriad bhina torolhiin dulii humuus sonsgol orno gej bhgui harin sul sonsgoltoi huuhduud yahaw sonsgol ni deerddeg yum
    2014 оны 08 сарын 04 | Хариулах
  • ЗОЧИН (202.9.47.134)
    ТИЙМ ШҮҮ
    2012 оны 10 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    12 цаг 21 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    13 цаг 48 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    14 цаг 18 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    14 цаг 35 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    14 цаг 37 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    14 цаг 43 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    15 цаг 0 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    15 цаг 43 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    15 цаг 49 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    16 цаг 25 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    16 цаг 48 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    17 цаг 32 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    18 цаг 49 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    19 цаг 3 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    19 цаг 32 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    19 цаг 36 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    19 цаг 51 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    20 цаг 1 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    20 цаг 14 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    20 цаг 38 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК