Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ногоон цайны ач тусын талаар та хэр ихийг мэдэх вэ?

2023-5-26
0
ЖИРГЭХ

Мянга гаруй жилийн турш нийтэд түгээмэл хэрэглэгдэж, эрүүл мэндийн олон талт ач тус болоод амт, үнэрээрээ сайшаагдаж ирсэн ногоон цай нь эртний Хятад улсаас гаралтай. Ногоон цайг зөвхөн "camellia sinensis" гэх ургамлын навчаар хийдэг бөгөөд тус ургамлын төрөл зүйл, тариалсан хөрс, үйлдвэрлэлийн явц болон ургац хураасан хугацаа зэргээс хамаарч өөр өөр амт, үнэр бий болдог.

Ногоон цай нь фенол, антиоксидант болон үрэвсэл намдааж, эсийг гэмтэхээс сэргийлдэг байгалийн нэгдэл полифенолоор баялаг. Мөн ногоон цайнд агуулагдах эпигаллокатехин хэмээх химийн найрлага нь хүний эрүүл мэндэд нэн тустай бөгөөд энэхүү цайг өдөр тутмын эрүүл амьдралын хэв маягтай хослуулан хэрэглэх нь ямар ач тустай талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.


НОГООН ЦАЙНЫ АЧ ТУС 

Does green tea help in reducing belly fat? - India Today

  • ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ

Ногоон цай болон зүрх судасны өвчлөлийн холбоо хамаарлын талаарх ижил төрлийн 31 судалгааг тоймлон үзэхэд ногоон цай нь биен дэх муу холестерины хэмжээг бууруулдаг бөгөөд энэ нь зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж, зүрхний шигдээс болон цус харвах эрсдэлийг бууруулахад тусалдаг нь тогтоогдсон байна. Одоогоор зүрх судасны эрүүл мэндэд тустай өдөр тутмын ногоон цайны хэрэглээ тодорхойгүй хэвээр байгаа ч гурваас таван аяга ногоон цайг эрүүл хооллолттой хослуулан хэрэглэх нь энэ төрлийн өвчлөлөөр нас барах эрсдэлийг 41 хүртэлх хувиар бууруулдаг гэжээ.

  • ТАРХИНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛНА

Ногоон цай нь энерги нэмэгдүүлж, ой санамж сайжруулдаг кофейн болон стресс бууруулж допамин, серотонины үйлдвэрлэлийг дэмждэг L-теанин амин хүчлийг хамтад нь агуулдаг учраас насжилттай холбоотой мэдрэлийн аливаа эмгэгээс сэргийлж, тархины үйл ажиллагааг сайжруулж, стресс ядаргааг бууруулах чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн юм.

  • ЖИН ХАСАХАД ТУСАЛНА

Кофейн болон катехины найрлагууд нь бодисын солилцоог сайжруулж, өөх тос шатах үйл явцыг хурдасгадаг болох нь хэд хэдэн судалгааны үр дүнд тогтоогджээ. Тухайлбал, 2021 оны нэгдүгээр сард PubMed эрүүл мэндийн вэбсайтад нийтлэгдсэн нэгэн судалгааны үр дүнд 12 долоо хоногийн турш ногоон цайг өндөр тунгаар уусан оролцогчдын биеийн жин болоод биен дэх холестерин, липопротеиний түвшин мэдэгдэхүйц буурснаас гадна ямар нэгэн сөрөг нөлөө ажиглагдаагүй байна.

  • ЦУСАН ДАХЬ САХАРЫН ХЭМЖЭЭГ ЗОХИЦУУЛНА

Нийт найман орны нэг сая гаруй насанд хүрэгчдийг хамруулсан 19 төрлийн судалгааны үр дүнг авч үзэхэд, өдөр бүр дор хаяж дөрвөн аяга хар, ногоон эсвэл олонг цайг арван жилийн турш уусан оролцогчдын хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин өвчнөөр өвдөх эрсдэл бага байжээ. Мэдээж үүнд амьдралын хэв маяг чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд хятад судлаачдын хийсэн судалгааны үр дүнд өдөр бүр ургамлын гаралтай, тэр дундаа ногоон цай уух нь чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлээд зогсохгүй уг өвчлөлөөр нас барах эрсдэлийг ч мөн бууруулж байжээ.

  • ЗАРИМ ТӨРЛИЙН ХОРТ ХАВДАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ

Ногоон цайны зохистой хэрэглээг эрүүл амьдралын хэв маягтай хослуулж чадсанаар хөхний хорт хавдар, бүдүүн гэдэсний хорт хавдар болон амны хөндийн хорт хавдруудаар өвчлөх эрсдэлийг тодорхой хэмжээнд бууруулдаг болох нь тогтоогдсон байдаг. Ногоон цай нь чөлөөт радикалуудтай тэмцэхэд тусалдаг полифенолын нэгдлээр баялгаас гадна антиоксидант ихээр агуулдаг нь дээрх төрлийн хорт хавдруудаас урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.


НОГООН ЦАЙНЫ СӨРӨГ ҮР ДАГАВАР

When is the right time to consume green tea and how much should you have? |  Lifestyle News,The Indian Express

Ногоон цайг өдөрт найм хүртэлх аяга уух нь хэвийн гэж тооцогддог бөгөөд үүнээс хэтрүүлбэл кофейны хэт их хэрэглээтэй холбоотойгоор сэтгэл санааны тайван бус байдал, нойргүйдэл, толгой өвдөх, шингэн алдалт болон зүрх хэт хурдан цохилох зэрэг сөрөг үр дагаврууд илрэх боломжтой. Мөн хэрэв та жирэмсэн болон элэгний ямар нэгэн өвчлөлтэй бол эмчийн заавраар хэрэглэхийг зөвлөж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
Олон нийтийн анхаарлаас түр холдохоо мэдэгдсэн Ариана Гранде дэлгэцийн уран бүтээлээр эргэн ирлээ
Дуучин Майли Сайрус өөрийн найз залуу, хөгжимчин Макс Морандотойгоо хуримлажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    Өчигдөр 18 цаг 44 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    Өчигдөр 18 цаг 26 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    Өчигдөр 17 цаг 36 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    Өчигдөр 15 цаг 43 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    Өчигдөр 14 цаг 51 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    Өчигдөр 14 цаг 19 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    Өчигдөр 14 цаг 02 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    Өчигдөр 13 цаг 27 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    Өчигдөр 13 цаг 07 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    Өчигдөр 12 цаг 55 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    Өчигдөр 12 цаг 45 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    Өчигдөр 11 цаг 42 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    Өчигдөр 09 цаг 40 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК