Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Баярсайхан: Боксынхны дунд яс хаях гэсэн оролдлого

2012-11-01
0
ЖИРГЭХ
bayarsaihan_boxing-middleБарселоны олимпийн хvрэл медальт, Азийн хошой аварга, Интернациональ тэмцээний таван удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, Монголын Олимпийн боксын холбооны дэд ерөнхийлөгч Н.Баярсайхантай ярилцлаа.
-Сүүлийн үед танай холбооноос  ямар ажлууд хийж байна вэ?
-Монголын Олимпийн медальтнуудын холбооноос МУГТ, ДАШТ-ний анхны мөнгөн медальт, Ази тивийн аварга, Дэлхийн шилдэг боксчин А.Отгонбаяр агсны нэрэмжит тэмцээнийг зохион байгууллаа. Энэ жил дэлхийн аваргаас авсан анхны мөнгөн медалийн 30 жилийн ой болж байна. Мөн Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, ОУХМ, хуучин ЗХУ-ын спортын мастер Ганбатын нэрэмжит тэмцээнийг өнөөдөр зохион байгуулж байна. Нийтдээ тэмцээнд 20 багийн 150 гаруй тамирчин оролцож байна. Энэхүү тэмцээнээс 2016, 2020 оны Олимп, дэлхийн аварга төрнө гэж бодож байгаа. Гол зорилго нь залуучуудаа дэмжихэд оршиж, дараагийн Олимпийн багаа бүрдүүлэх явдал юм. Энэ бол аль ч улсын жишиг. Харин манайх хожуу эхэлж байна. Цаашид залуучуудын тэмцээнийг олон зохион байгуулна.  Иймд холбогдох газар нь дэмжиж ажлаасаа гэж хүсч байна.
-Манай хүүхэд залуучууд энэ спортыг сонирхох нь хэр байна вэ?
-Нэг үеэ бодоход ихэссэн. Жишэээлбэл, өнөөдрийн тэмцээнийг дөрвөн өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн. Гэтэл оролцох тамирчид нь нэмэгдсэн тул Биеийн тамир спортын газраас нэг өдөр сунгахыг хүссэн. Гэтэл зөвшөөрсөнгүй.

-1992 оны Барселоны олимпийн наадмын талаар асуухгvй өнгөрч боломгvй санагдлаа. Тухайн үеийн хүрэл медаль хүртэж байсан түүхийг эргэн дурсвал?
-1992 онд би 27 настайдаа буюу ахмадын тамирчдын нэг байхдаа Азийн аваргад хоёр түрүүлж, Дэлхийн аваргад мөн хоёр удаа шагналт байранд ороод байсан. 1988 оны Сөүлийн олимпд оролцож чадаагүй байсан болохоор Барселонагийн наадам миний сүүлчийн боломж байсан. 60 кг-д 32 боксчин сугалаанд оролцож, манай тойрогт гайгүй тамирчид байсан. Эхний даваанд Мавританы боксчинтой оноолт таарсан чинь миний өрсөлдөгч гарч ирээгүй. Тэгээд шууд 16-д үлдэж, шилдэг наймд үлдэхийн төлөө Гватемалын тамирчинтай тоглож 16:0-ээр хожлоо. Медалийн төлөөх тулаанд Танзанийн боксчинтой учраа таарахад надад аз таарлаа гэж бодсон. Куба, Орос, АНУ гэх мэт хүчирхэг улсын тамирчинтай таарсан бол юун медаль, хоосон хоцрох байлаа. Тэр Танзанийн боксчин насаар дүү, хурдтай, эрчтэй тоглолтыг өмнөх тойргуудад үзүүлж байсан болохоор би эхлээд оноо авч илүү гараад дараа нь хамгаалах тактик барьж тоглосон. Миний  санаж байгаагаар эхний үед зургаан оноо авч сүүлийн хэдэн үе хамгаалан тоглосоор байгаад 9:6-гаар хожиж байлаа. Харин тоглолтын төгсгөлд хөмсөг задарч, хагас шигшээд тоглож чадаагүй. Ингээд цаашид тоглох боломжгүй болсон юм. Хэрвээ хөмсөг задраагүй бол миний медалийн өнгө хувирах байсан юм.
-Яагаад Сөүлийн олимпд оролцож чадаагүй юм бэ?
-Тухайн үед миний жинд манай улсаас надаас гадна нэг тамирчин байсан. Нийгэм ч хэцүү. Нэг жинд нэг л тамирчин явах ёстой байсан юм. Тэгээд сорилт тэмцээнүүдийг зохион байгуулж, ялсныг нь явуулна гэж ярьсан. Би ч бэлтгэлээ хийгээд сүрхий байсан. Гэтэл сорилтын үед бэртэл гэмтэл авч магадгүй гээд дасгалжуулагчийн зөвлөлөөр хуралдаад Ц.Амаржаргалыг явуулахаар болсон. Тухайн үед намайг жаахан дардаг байсан.
-Олимпд оролцоно гэдэг нь тэр болгон аавын хvvд тохиогоод байдаггvй хувь тохиол. Тиймээс олимп танд ямар сэтгэгдэл vлдээж байсан бол?
-Олимпоос заавал медаль авахдаа гол нь биш, оролцоно гэдэг нэр төрийн хэрэг юм. Таван тивээс авхаалж самбаа, хурд хvчээрээ шалгарсан шилдэг тамирчид хуран цугларч тэрхvv олимпийн тосгонд олон төрлийн арга хэмжээ зохиогддогоороо гайхалтай. Тэр дундаас галын наадам маш сайхан болдог юм билээ. Эргээд бодоход олон сайхан дурсамж vлдээжээ.
-Олимпд амжилттай оролцсон тамирчдад төрөөс сар бүр урамшуулал олгодог болжээ. Таны үед төрөөс ямар шан харамж өгч байв?
-Тухайн үеийн нийгмийн онцлог байх. Манай улс ч эдийн засгийн хувьд хүнд байдалд байсан. Намайг Олимпийн хүрэл медаль хүртээд байхад МУГТ цолыг олгох тушаал энд гарсан байсан. Үүнээс өөр юу ч аваагүй шүү дээ. Харин одоо өөр болжээ.
-Одоо олгож байгаа урамшууллын талаар юу гэж бодож байна вэ?
-БНСУ 1988 оноос Олимпийн медальтнууддаа мөнгөн урамшуулал олгодог болсон. Куба улс гэхэд л зургаан жилийн өмнөөс алтан медальд 500 доллар, мөнгөд 400, хүрэлд 300 доллар олгодог. Эдийн засгийн хувьд ядуу буурай энэ орон ийнхүү өгч байна. Хэдийгээр манайх оройтож байгаа ч гэсэн миний хувьд баяртай байна.
-Тамирчдын хувьд амжилт гаргахад сэтгэлзүй маш их нөлөөлдөг. Нэг үеэ бодоход манай тамирчид үүнийг ойлгож, зарим нь хувийн сэтгэлзүйчтэй болжээ. Барууны орнуудад спортын сэтгэлзүй салбар болтлоо хөгжөөд байна. Харин энэ асуудал манай боксын тамирчдын хувьд ямар байдаг вэ?
-Биеийн хүчээс гадна сэтгэлзүйгээр бэлдэх нь амжилт гаргахын нэг үндэс. Харин манай улсын хувьд мэргэжлийн сэтгэлзүйн талаар ямар ч мэдээлэл байхгүй. Тамирчин өөрөө буюу дасгалжуулагч нь энэ асуудлыг хариуцдаг. Өөрөөр хэлбэл, бид тамирчнаа дотроо айж байна уу, үгүй юу гэдгийг царай зүсийг нь хараад тодорхойлдог. Хэрвээ айж байвал зоригжуулахын тулд ринг дээр гарахаас өмнө Монгол Улсын төрийн дуулалыг сонсгох, эсрэг тамирчны талаар сөрөг мэдээллийн өгөх зэрэг бүхий л талаар сэтгэлзүйг засах гэж үздэг.
-П.Сэрдамбыг алтан медалиа хятадуудад худалдсан гэх яриа бий. Алтан медалийн оронд Буянт-Ухаа дахь спорт цогцолборыг хувьдаа авсан гэсэн яриа гарсан. Энэ хэр vнэний ортой вэ?
-Хvмvvс ингэж цуурах юм. Ор vндэсгvй худал яриа.Тухайн тамирчныг дийлэхгvй л бол дийлэхгvй. Ямар ч тамирчин хvсэн хvлээсэн, хvч хөдөлмөрөө олон жил зарцуулсан бэлтгэлийг хэдхэн төгрөгөөс болж vгvй хийдэггvй. Олимпийн медаль авахад 5 тонн хөлс гаргадаг. Ийм байхад медалиа худалдах хэн байх билээ.
-Таныг дэд ерөнхийлөгчийн ажлаа авсны дараа МУГТ Т.Үйтүмэн тэргүүтэй хүмүүс “Монголын олимпийн боксын холбооны удирдлагууд нь мафи, хууль бус ажиллагаанд оролцдог”  гэсэн мэдээллийг AIBA  буюу Олон Улсын Боксын холбоо руу илгээсэн гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Энэ тухайд?
-Захидал байсан талаар юу ч тогтоогдоогүй шүү дээ. Албан ёсны бичсэн захидал байхгүй. Гэтэл хэвлэлийнхэн ингээд бичээд байх юм. Энэ бол ташаа мэдээлэл. Боксынхны дунд яс хаях гэсэн оролдлого.
-Та нэг ярилцлагадаа ЭМ-ийн сайд асан С.Ламбаа биднийг дэмжиж ажиллана гэсэн байсан?
-Сайд өөрөө боксын спортын мастер. Залуудаа бокс тоглож байсан учир боскын хамт олныг байнга дэмжиж ажиллаж байсан. С.Ламбаа сайдад манай боксынхон их баярладаг. Яагаад гэвэл манай боксынхны олон жил болсон хана тааз цуурсан бэлтгэл сургуулилт хийдэг орчныг маань улсын төсвийн 100 гаруй сая төгрөгөөр засч, янзалсан. Энэ бол С.Ламбаа сайдын маань бидэнд үзүүлсэн том гавьяа.  
Б.Даваа
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ололт (103.11.194.4)
    Зөв л ярьж байна шүү дээ хичнээн тонн хөлс урсагдагыг нь хар л даа сайхан ярилцлага байна амжилт хүсье
    2012 оны 11 сарын 01 | Хариулах
  • (203.194.115.146)
    Овоо гайгүй жигдэрээд эхлэхээр бие биенээ хардсан эрх мэдэл мөнгөны хэрүүл дэгдээдэг монгол араншингаа засмаар юм
    2012 оны 11 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    12 цаг 19 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    13 цаг 47 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    14 цаг 17 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    14 цаг 34 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    14 цаг 36 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    14 цаг 41 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    14 цаг 59 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    15 цаг 42 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    15 цаг 47 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    16 цаг 24 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    16 цаг 46 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    17 цаг 31 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    18 цаг 47 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    19 цаг 1 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    19 цаг 30 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    19 цаг 35 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    19 цаг 49 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    19 цаг 59 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    20 цаг 13 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    20 цаг 37 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК